Thursday, March 05, 2015

37-ны жил

Нээрээ Монголд ирсэнээс хойш блог бичихээ больчихож ээ...

Завгүй болсон юм уу гэхээр үгүй байгаа юм.
Ер нь хүн завгүй байх тусмаа гараас нь их юм гардаг байж ч магадгүй л юм.

Монголд ирээд болсон сонин сайхан гэвэл...
Баахан л шатах шив дээ...

Угаасаа 37-ны жил ороод сая гарсан юм.  Энэ хугацаандаа жоохон зарлага ихтэй байх үйлтэй байсан бололтой.

2012 оны сүүлээр ирэхдээ ч яахав, нилээд л их юм хийж бүтээнэ дээ гэсэн өндөр сэтгэгдэлтэй буув. Гэй амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулна, өөр маягаар ч гэсэн өөрийн мэддэг чаддаг зүйлээ эх оронтойгоо хуваалцана, тэгээд бас баяжина гээд л...

Эхний ээлжинд, Ханзо клуб дампуурах гээд байна гэхээр нь нэмж 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулан (нийт 200 гаруй сая төгрөг зарцуулчихсан гэхээр, зах зээлээ судлаагүй хэтэрхий үрэлгэн зан гаргасан хэрэг болсон) дахиад 2 жил гаруй ажиллуулав.

Мэдээж энэ хугацаанд их л юм болов. Зодоон цохион (ангийнхан өөрсдөө асуудал их үүсгэдэг нь өөрсдийгөө үгүйсгүүлэх бас том үндэс болдог мэт) цагдаагийнханд адлуулах гэдгээс эхлээд л...

Дөнгөж ирсэн шинэ жилээрээ драг шоу үзүүлээд байж байсан цагдаа нар орж ирэнгүүтээ барьж аваачаад эрүүлжүүлэхэд хийчихдэгээс эхлээд, 6-7-уулаа байсан нэг өвчтэй баагий өөрийг нь Ханзод хүчиндчихлээ гэж цагдаа дуудаж бид олноороо очиж байцаагдаж байсан, эсвэл хамгийн сүүлд саяхан Ханзод хүн амьны хэрэг гарсан гэж Гомо Нараа дуудлага өгсөн гээд 10-аад цагдаа шөнө дөлөөр Ханзогийн хаалгыг дураараа онгойлгоод орсон байсан гээд л...

Асуудлуудаас гадна, Монголчуудад итгэх итгэлийн асуудал бас их байв.
Нэг л их мөнгөтэй юм шиг ууж идчихээд, яг төлбөрөө төлөх болохоор мөнгөгүй гээд өр тавьчихна.  Хамгийн сүүлд нийт 7 сая 600 мянган төгрөг зөвхөн авлаганд байсан гэхээр л...  Тэгээд өртэй хирнээ ичихгүй дахиж орж ирж, дахиж өр тавих гэх тэр сэтгэлгээг нь огт ойлгохгүй байгаа юм...
Хамтарч ажилласан хүн маань ч хир итгэл үнэмшилтэй байсан нь бас тодорхойгүй...
2012 онд ирэхэд, нийт 30 гаруй сая төгрөгийн өр архи ханган нийлүүлдэг газрууддаа тавьчихсан байж байсан, тэрийг нь дарав...  Сүүлд оруулсан мөнгөөрөө өөрийн хувиа нэмэгдүүлье гээд улсын бүртгэл дээр очсон, компанийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг цагдаагийн газраас хориглосон гэхээр нь очиж шалгуулсан, хамтарч байсан хүн маань эрүүгийн (залилан) асуудалтай байснаас болоод, компанид өөрчлөлт оруулахыг бүр 2012 онд хориглосон байсан гэх...
Тэгээд, 2012-2015 онд Ханзог ажиллуулахад, өөр хүнд даатгасан байсан 2012-2014 оны эхний хагас хүртэл огт ашиг байхгүй, харин ч надаас нэмж мөнгө авсан л газар байсан бол, сүүлийн хагас жилд нь өөрөө ажилласан, үлдээсэн өрийг дараад, хүмүүсээ цалинжуулаад, тэгээд бага хэмжээний ашиг гарч болохоор байсан жишээний...

Ер нь л нэг тийм итгэл даах хүн цөөхөн л улс болж дээ гэсэн сэтгэгдэл л үлдэв...


Гэхдээ мэдээж, саарын хажуугаар сайн юм ч их л байв.
Нийгэмд нөлөөлсөн нөлөөлөл гэдэг утгаар бол энэ оруулсан 200 гаруй сая төгрөгөөс хамаагүй өндөр сэтгэл хангамж өгөхөөр болсон мэт.

Цагдаагийн газар л гэхэд, анхандаа *танай муусайн гомо лезби нар!* гэж харьцдаг байсан бол, сүүлрүүгээ *хүн л юм чинь сайнтай муутай байдаг юм байна. Гомо лезби гээд өөр хүмүүс байдаггүй юм байна* гэсэн эерэг хандлагатай болсон байв.

Олон ч хүнтэй бас танилцав.  Урлагийнхнаас эхлээд, ер нь эерэг энергитэй, юм хийж бүтээдэг хүмүүс ч олон л байна гэдгийг олж мэдэв.

Тэгээд зиа, 3 жил нилээд гүрийлээ, одоо тэгээд юм цэгцрээд явах байх даа гэж бодож байтал, яг жил ороод дуусахын даваан дээр, түрээслэгчийн зүгээс, хуучин түрээсэлдэг байсан хүнд нь түрээслэхээр болсон гэсэн мэдээлэл ирээд, Ханзогийн амьдрах хугацаа нь дууссан юм байна даа гэж үзээд, нэг их чаргууцалдсан ч үгүй энэ газрыг хаалаа.

Дараагийн газраа, өмнөх туршлагаа харж байгаад ажиллуулах санаатай л байна, хэзээ харин эхлүүлэх бол...

2013 оны эхээр байгаль орчин ээлтэй нэг Японы технологи Монголд оруулж ирэв.
Уг нь хамаатан, хамаатан ус хүмүүсээрээ хамтраад нийт 200 гаруй сая төгрөгийг 4 хуваагаад адилхан хувь эзэмшээд явья гээд л ярилцав...
Гэтэл, нөгөө л итгэлцэлийн асуудал.

Хөрөнгө оруулна гэж байсан хүмүүс маань *яг одоо мөнгө байхгүй байна* гэлцсээр, явж явж бүх хөрөнгийг өөрөөсөө гаргав.  Тэгээд юм хийхээр болсон, яг юм хийх хүн нь олдохгүй, тэгээд ч өөрсдөөс нь мөнгө гараагүй болохоор хүчлэхийг хүсэхгүй баахан хүмүүс...
Ямар сайндаа нэг хамаатнаа шүүхэд хүртэл өгөх вэ дээ...
Уг нь бол яг бизнес болбол маш дэвшилтэт технологи... Гэхдээ гардаад явах хүн байхгүй бол ямар ч бизнес хөгжихгүй нь ойлгомжтой...
Эцсийн шийдвэр.  Энэ компаниа чадна мэднэ гэсэн хүмүүст нь даатгахаар болов.  Морь жилдээ шийдээд шилжүүлсэн, гэхдээ мөнгөө харин буцааж авахад хэдэн жил болох юм байгаа юм...

Төмөр зам барихаар хэсэг бас гүрийв.
Хараад байхад манай Монголчуудын том дутагдал нь бүгд юу ч мэдэхгүй хирнээ, бүгд бүгдийг мэддэгт...

Дэс дараалал, деталь дээр анхаарахгүйгээр том том ярьсаар өөрсдийгөө алдаг явдал.
Зүв зүгээр жамаараа явах ёстой байсан юмыг өөрсдөө чадна мэднэ гэсээр булааж аваад бантан болгодог ажил...  Энэ над дээр ч байсан л байх.  Энэ дээрх Япон технологийг анхнаасаа би гар бие оролцох шаардлагагүй л байсан...

За тэр яахав.  Болгоно бүтээнэ гээд л давхиад оров.
Эхэндээ ч овоо урамтай урагшилж л байв.  Гэтэл тэгээд л улс төрийн бөөн садаа болсон хүчин зүйлээс болоод, болохоор байсан зүйл маань болохгүй тал руугаа яваад өгөв...
Энэ байран дээрээ удвал, бараг худалч хүнд нээнтэглэн, хэлмэгдүүлэх хүн амьтан ч гарч ирж магадгүй болоод ирэв.
Морь жил.  Миний хувьд бүх эхэлсэн байсан зүйлээ дуусгах, дараа жилээс нь шинээр эхлэх ёстой жил байсан бололтой.

Ажлаасаа гарахаар шийдэв.  Гарсаныхаа дараа зөв шийдвэр байж гэж олон талаар бодогдохоор байна билээ.

Хүмүүс итгэлцэл гэдэг ямар чухал зүйл болохыг мэдрээд, бас өөр өөрсдийн мэддэг чаддаг зүйлээ хийгээд явбал Монгол улсад уг нь хөгжих дэвших боломжоос их зүйл байхгүй мэт.
Харин хоорондоо талцаад, бие биенээ хуураад, бусдыг хуураад, чадахгүй байж цээжээ дэлдээд яваад байвал яаж ч юм сайжрах билээ дээ.

Нэг иймэрхүү байдлаар Морь жил маань гарч, Хонь жил эхэллээ дээ.
Одоо ирж байгаа энэ жилээс бүх юмыг шинээр, зөвөөр эхлээд явах л миний хувьд ч, бусдын хувьд ч чухал болов уу...


Зиаг зиаг.

Дараад нь арай өөрийнхөө бичдэг шигээ бөгс бөөрний тухай бичье дээ, ккк


8 comments:

Anonymous said...

Hey ergeed irsen uu? mash shan post oruulsan bna ve? Chamaig ergej yumaa bichij bgaad bayartai bnaa!!! Bicheed baigaarai. Hanzo haagdsan yum uu? haramsaltai!!!

Aamregled said...

юу солиород байнаа хаашайен бээ .. чи одоо.. заза би ч гэсэн тортны цэх дампууруулж байсым чинь ялгаагүйм дөө ..
гэхдээ ийм их мөнгөөр ийм юм хийчээд дампууруулна гэж байж боломгүй хэрэг

Aamregled said...

дахиад наймаа хийхээр бол хоёулаа сайхан ярилцнаа кэкэ

master said...

peeeex ergeed irj bgnmuu. ashguudee. tanii bogs boornii asuudliig ali jiliin omno bugdii ni unshaad duusch bileee./srry hetruuleg shuu/ za amjilt irgeed irsend duu ni bayrtai bn/hze ch ah duu bltsiin/

Anonymous said...

Very very true

Anonymous said...

По ажаагын амарыг эрье. facebook хаягыг чинь мэдэж болосон болов уу? тэгээд тантай холбогмоор санагдчихлаа тоглоом биш шүү

patatepatata said...

Anonymous> Sanasan deeree yum bichlee, gehdee tegeed hir urgeljluulj bichihne uu, kkk. Hanzo haagdsan, odoo oor gazar harin olddogguiee...

Delgermaa erka> Tiim tohirol ni l burdsen baisan bololtoi. Odoo tegeed hoinoos ni haramsaad suugaad baih bish, uragshtaigaar, surgamj avaad yavah ni l zov bololtoi

master> hehe, ali deer ergeed irchihsen l dee. Yum bichihgui l baisan bolohoos. Bogs boornii ajil baihgui bolohoor ongod ene ter ni ordoggui yum shig bailee shd :D

anonymous> Bi facebookee zovhon tanidag (uulzaj baisan, sain tanidag) humuust ogdog yum l daa. End tend yavj baihaar "ene hen be?" geed facebook haaj hayachih geed yadargaatai baidag bolohoor add hiideggui yum

Anonymous said...

hahaha (facebook haalgaj haychih geed uu ) zaza tgwel ch yahaw dee. daraagiin bogs boornii chni yawdaliig sonsohoo tesen ydan huleey, neeree mongold bgaa bolohoor ene ch ih huleelt uusgeh nee because - mongold seegs meegs hiih partner olddoggui gsen bzdee kkk gehdee ooriig chni 1 harchih husel torool bgaamdaa dotr gijigdeed...