Friday, March 13, 2015

Happy Gay Life vs. Unhappy Gay Life

Өнөөдөр жаал Айзамд ууж байгаад ирэв...

Ирэв ч юу байхав, уг нь ээжийг ирээгүй бол дуустал нь согтуураад гарья гэж бодож байтал, ээж ирээд, нөгөө бүрэн эрх чөлөөгөө эзэлдэг маягаараа баахан шоудаад, хүргэж өгөхөөс аргагүй болоод, тэгээд хүргэж өгчихөөд ирэв...


Буцаж ирчихээд, пиво, вино уунгаа баахан ярилцав...ф

4 төв нэг газарт орсон, гоё оффистой болсом талаар.

Миний сэтгэгдэл бол нэг.

Нэгдүгээрт, 4 өөр газарт байдаг байсан газрууд нэг газар цугларсан нь, төвүүдээр үйлчлүүлэх хүмүүст олон газраар явах шаардлагагүй, нэг цэгийн үйлчилгээ өгсөнөөрөө үнэхээрийн дэвшилтэт зүйл болсон мэт.
Энийг би аль 3-4 жилийн өмнөөс хэлдэг байсан болохоор, миний саналд бол 100% тэнцсэн гоё зүйл болсон санагдав

Хоёрдугаарт, Гей, Лезби гэхээрээл заавал подвалд нуугдах ёстой биш, тодорхой хэмжээний өөрийгөө ЭРХЭМСЭГЭЭР илэрхийлэх газар байх ёстой гэдэг талаараа тун зөв мессеж өгч байгаа юм биш үү гээд...



Гэхдээ юм чинь олон талтай, олон ургальч байх нь угаасаа зөв мэт,,,

Манай нөгөө баагий ярьж байна л даа...



Наад логик чинь, өөрсдийгөө хүлээн зөвшөөрсөн гомо нарт л үйлчлэх бус уу???



ЭРХЭМСЭГ байх ёстой гэж үзэж байгаа гомо, лезби нар чинь хэний ч дэмжлэг, тусламж байхгүй байсан ч. өөрийгөө хүлээн зөвшөөрүүлээд, өөрийнхөөрөө амьдраад явчихна!!!!!

Хамгийн гол нь тэгж өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөрийн эрхээ хамгаалж чадахгүй ангийнхан байгаа тулдаа наад ТББ-ууд чинь байгаа юм биш үү???

Өөрсдийгөө хамгаалж, эсвэл илэрхийлж чадахгүй байгаа хүмүүст ашгийн бус наад байгууллагууд чинь үйлчлэх ёстой!  Бусад нь угаасаа учраа олчихно!  Тэгэхээр, хүн амьтан ороход амар газар байрлах нь чухал биш үү???

Тэгээд угаасаа энэ ТББ-г байгуулсан хүмүүс чинь тодорхой хэмжээгээр ЧАДАЛТАЙ! ЗОРИГТОЙ хүмүүс байгаа.  Бусад хүмүүсийг өөрсөд шигээ чадалтай, зоригтой гэж бодох чинь өөрөө төөрөгдөл юм биш үү????

гэж байна...


Сонсохоор үнэн үг санагдав...




Мэдээж бүх хүнд сэтгэлд нь хүрнэ гэж байхгүй.

Гэхдээ, яавал бусдад хүрэх талаар бодох хэрэгтэйг бодохоор, манай ТББ-ийнхэн үнэхээр хэцүү ажлыг үүрч байгаа шүү.


Энэ хүнд ажлыг хүлээж байгаа хүмүүстээ бид талархах хэрэгтэй болов уу!!!!

No comments: