Monday, March 09, 2015

Тэмдэглэл - Азийн хамгийн ОНГОН хот?

Зиаг зиаг.

Хамгийн сүүлд чинь Израйл, Турк явж ирсэнээсээ хойш аялалын тухай, эсвэл энгэр зөрүүлсэн тухай бичээгүй юм байна шд, тэ?

Нударга биш, энгэр зөрүүлсэн тухай бичих ер нь бол их зүгээр гэж боддог юм, ядаж л үзэн ядалт биш, харилцан таалагдсан тухай, эсвэл хүйтрэх шөнө бүлээхэн хөнжилд харилцан бие биенээ дулаацуулсан тухай энэ тэр болохоор.  ккк

2014 оны 4 сараас хойш нэг их гадагшаа гарч орсонгүй л дээ.
2-3 удаа Солонгос, Япон ажлаар явсан, тэгээд сүүлд 10 сард Тайланд, Лаос, Хонгконг, Макао орсон, сая сүүлд Бээжин, Хөх хот, Эрээн орж явж ирсэнийг эс тооцвол.

Хүн хүний сонирхол өөр байх л даа, гэхдээ миний бодлоор Ази тивийн хувьд, хойшлох тусмаа хүмүүс илүү царайлаг болдог юм шиг санагдаад байдаг юм.  

Гэхдээ эсрэгээрээ, хойшлох тусмаа улам бүр хүмүүс нь секс, кексийн талаар илүү баригдмал болоод байдаг ч юм шиг...

Хамгийн урд зүгт байгаа Тайландын тухай бол яриад ч яахав.
Азидаа хамгийн нээлттэй газар болохоор.

 Нэг дэх өдөр бусад бүх газар барнууд хов хоосон байдаг даа.  Гэтэл энд бол бүр шоу моутай, аймаар том клубууд нь бүгд пиг хүнтэй байх жишээтэй.

Мэдээж секс ч гэсэн хийх боломж зөндөө өндөр.  Секс хийсөөн хийсэн, юугаа нуухав.  Монголд цангаж үхэх гэж байгаа амьтан чинь говьд худаг олсон юм шиг л чичрээд дайрна биз дээ? ккк.
Гэхдээ, олон жилийн өмнө явж байхад, гудамжаар зүгээр явахаар л хойноос залуучууд шүгэлдээд л, найрах гээд байдаг байсан,тэр бол байхгүй болсон байна билээ.   Аргагүй л дээ, одоо худалч хүнд 40 хүрэх гэж байгаа өвөөг тэгж хойноос нь шүгэлдэж бариад унавал гаж донтой юм байна гэж хардана биз дээ, ямар Баябага байгаа биш,
Хөгширч дээ, би ч гэж л бодов...

Гэхдээ л, жирийн массажны газар ороод массаж хийж байсан чинь л учиргүй боожгоогоо тулгаж ирээд байсан, нөгөөх нь босчихсон, тэгсэнээ *Чш!!!* гэж байгаад жив жирийн массажны газар нуугдаж байгаад секс хийчихэж байна гэхээр бас л донтой ард түмэн шүү, ккк.  Би ч яахав, массажны 200 батт (6 доллар)-аар массаж ч хийлгээд, секс хийчихээр под хийгээд л явчихна шүү дээ, хэхэ.

Зиаг тэгээд Лаос амьдралдаа анх удаа орж үзэв.
Бангкокоос галт тэргээр явж очсон юм.
Шөнө унтаад явчихдаг болохоор, зочид буудлын мөнгө хэмнээд, тэгээд нэг их ядрахгүй харин ч зүгээр эд байна билээ.

Лаосын хувьд, хүмүүс их дуртай байдаг юм билээ, миний хувьд бол дэндүү тайван чимээгүй газар санагдсан... Гэхдээ 2 дахь өдөр очсон болохоор бас арга ч үгүй л дээ.


(Меконг мөрөн.  10 жилийн хүүхдүүд мотоцикл дээр 3лаад суучихсан байгаа нь их хөөрхөн харагдаж байна билээ)

(Бас, лам нар ихтэй)

Виентиан гэхдээ л дөнгөж 210,000 хүнтэй хот гэхэд, 2 гей бар, 1 гэй сауна байна гэхээр, УБ-аас хамаагүй нээлттэй л байгаа биз дээ.  Тайландад баахан саунадчихсан байсан болохоор, сауна мауна энэ тэр бол орсонгүй, зүгээр баранд нь орж суув.
5-6 өдөр хүн гишгэх зайгүй болчихдог, 2 дахь өдөр болохоор 2-3 хан хүнтэй байна гэж байна.
Гэхдээ социалист улс.  Монгол шиг утгагүй хууль дүрэм бас байдаг гэнэ.
Барнууд нь 12 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн гээд...

Манайх энэ хуулиа ер нь Социалист Лаос улсаас хуулбарласан юм биш үү хэмээн хардах сэтгэгдэл төрөв.  Адилхан социалист БНХАУ, Вьетнам, Камбужид нь тийм юм байхгүй байхад.
Тайландад төстэй хууль бас байдаг юм билээ, гэхдээ тэр нь зөвхөн дэлгүүрт 12-оос хойш зарахыг хориглоод, бар, ресторанууд бол болдог уян хатан.  Ахуйн архидалтаас сэргийлэх гэсэн үүднээс гэж ойлгохоор, зөв л байгаа байхгүй юу тэ?

Зиаг тэгээд хойшлоод Хонгконг.
Бизнесийн хот гэсэндээ, ажлын өдрүүдээр бар савнууд бол хоосон шахуу байдаг юм билээ. Хагас бүтэнсайнд барандаа багтахгүй гадна тал руугаа сагаж гартлаа цугларна.

Би чинь хамгийн сүүлд 2004 онд Хонгконг явж байсан гэхээр, бүтэн 10 жилийн дараа явсан юм билээ.  Тухайн үедээ *Хонгконгчууд аймаар царай муутай* гэсэн ойлголттой буцаж байсан, ямар сайндаа *Азийн хамгийн царай муутай 3 хот, Хонгконг, Сингапур, Нагоя* гэж ярьдаг байсан байхав дээ...

Нас ахиад залуухан л бол хөөрхөн харагддаг болсон юм уу, эсвэл Хонгконгчууд энэ 10 жилд арай гайгүй царайлаг болсон юм уу, энэ удаад бол тийм царай муутай санагдсангүй.

Хонгконгчуудын тухай бусад хүмүүсийн блог дээрээс харж байсан *Баранд пиво ууж суухаасаа илүү сауна орж секс хийхийг илүүд үздэг* гэсэн маягаар бичсэн байсан юм.
Байдаг 2-3 газраар нь орж үзэв.  Үнэн бололтой.
Ажлын өдрийн орой 5-7-ийн хооронд бөгс эргэх зайгүй.

Энэ талаараа ч гэсэн, адилхан том хотууд болох Токио, Сөүлээс илүү идэвхтэйгээр бамбиралцдаг юм шиг сэтгэгдэл төрөв.   Урагшлах тусмаа секст илүү нээлттэй, хойшлох тусмаа илүү хаалттай болдог гэж үнэн ч юм уу хэмээн бодогдож байв.

Зиаг ямар ч л байсан, Монголд байх хугацааныхаа хагсарааг гаргаад авчихав.
Ер нь хааяа гадагшаа явж хагсараагаа гаргаж байхгүй бол, олны танил болоод ч тэр үү, Монголд угаасаа тийм боломж олддоггүй юм.  Аягүй бол нөгөө По ажаатай секс хийсэн бол янхан завхайгаараа дуудуулна гээд хүмүүс айгаад байдаг юм шиг байна билээ.

10 сард Бангкок, Хонгконг, Виентиан-аас гадна Макао бас орсон юм байна.  Хонгконг хажууханд нь байдаг болохоор ямар нэгэн гей бар сав юу ч байдаггүй гэсэн байсан, тэгээд би ямар мөрийтэй тоглоом тоглох биш...  Очиж 2 цаг болчихоод буцчихсан.  Нэг их дурлаад очих газар миний хувьд биш санагдсан...

Хонгконгоос, Ханзод зориулж 1-2 гэрэл энэ тэр авчихаар харьж ирсэн юм...
Ингэж хурдан хаахаас өөр аргагүй болно гэж төсөөлөө ч үгүй байсан юм чинь...

Шинэ жилийн өмнө, Ханзог удаа дараалан цаг хэтрүүлсэн гээд бусад 6 газартай хамт тусгай зөвшөөрлийг нь цуцлана гэж цагдаагийн газраас яриад, бид тэгж цаг хэтрүүлсэн зүйл байхгүй гээд шүүхээр орсон юм.  Шүүхээр ороод, Ханзо удаа дараалан цаг хэтрүүлсэн гэж нотлогдохгүй тул арга хэмжээ авч болохгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсаар байтал, цагдаагийн байгууллага занасаар байгаад манай тусгай зөвшөөрлийг 1 сарын эхээр цулуулчихав...

Монгол улс ч хууль гэж гууль болсон газар гэдэг нь илт мэдэгдэж байгаа юм.  Тэгээд тусгай зөвшөөрөл цуцлах бол, цуцалсан газраас нь бидэнд өөрсдөнд минь мэдэгдэх ёстой байтал, цагдаагийн газраас гэнэт л *танайх ажиллах ёсгүй!!* гээд ороод ирэх жишээтэй...
За яахав, тэр хугацаанд нь жоохон засвар энэ тэр хийгээд байж байя гээд, засвараа хийгээд, тусгай зөвшөөрлөө сэргээлгэчихээд (угаасаа цагдаагийн газраас хууль бусаар цуцалсан гэж заргалдаад авсан юм.  Тэмдэгтийн хураамж гэж бас 2,4 сая төгрөг тушаана аа болоогүй) долоо хонож байсан, түрээслэгч газраас *энэ газрыг хуучин түрээсэлж байсан газарт өгөхөөр болсон тул, 30 хоногийн дотор суллана уу!!!* гэсэн бичиг ирдэг байгаа...

Тэгсэн яг яс юман дээрээ тэр түрээслэгч газар нь өөр газартай шүүхийн маргаантай, биднийг хөөх эрхгүй л байсан юм билээ...

Олон юм зэрэг давхцаад, нэг их сөжиг байхгүй болчихсон байсан болохоор, гарахаар шийдээд юм аа нурааж аваад гарсан даа,,,




Ширхэг тоосго ч үлдээхгүй гээд л...

Гэхдээ Ханзо ч БИЕСИЙГ ГАРГУУНД НЬ ГАРГАДАГ газар байсан юм шиг байгаа юм...
Хүмүүсийн мартаж явсан юмс гэж зөндөө гарч ирж байна билээ...


бичиг баримт, түлхүүр, бөгж зүүлтнээс эхлээд л...

Хувцас хунар...
Дотуур хувцас...


Хиймэл шүд хүртэл...


Зиаг тэгээд нэгэнт сүжиг байхгүй болсон байсан тул юм аа нурааж аваад, хэд хоног амрая гээд урагшаа явж ирваа.


Бээжин - Хөххот - Эрээн - Замын Үд - УБ гэсэн чиглэлээр.
Бээжин ч яахав бахь байдгаараа.

Кай бар ганцаараа гайгүй хүнтэй, бусад барнууд бол хоосон шахуу байна билээ.
Дестинэйшн, аргагүй л хамгийн хуучин бар гэсэндээ, бусад барнуудыг сайн мэдэхгүй хөдөөний хүүхдүүд ганц нэгээрээ ордог юм билээ.  Алфа энэ тэр бол бүр огт хүн байхгүй...
Уг нь Алфа энэ тэр бол асар их хөрөнгө зарцуулж нээсэн нь илт бар байсан, тэр ч ашгаа олж чадаагүй л өдийг хүрч байгаа бололтой байв.

Саунанууд уг нь 2-3 сауна байдаг байсан, бас л хаагдсан байв.
Венеци гээд, саунад нь орохоор үнэн балиар нэг сауна байсан, уг нь хотын төвд...  Тэрийг хааж хаясан сурагтай...   Үлдсэн ганц нь FFYE гээд асар жижигхэн сауна.  Бүхэл бүтэн 20 сая хүнтэй хот гэхэд арай л уйтгартай... Шанхай хажууд нь хамаагүй амьдралтай... Нөгөө л урагшлах тусам илүү нээлттэй гэдэг логик уу?

Гэхдээ л Монголыг бодвол, гэй барнууд нь өглөө хүртэл ажиллачихаж болдог, бас хүн гайгүй нэг нь гайгүй байх юм даа...

Тэгээд л, нэгэнт л тэр талын шуналаа биелүүлж чадахгүй юм чинь муу хүн идсэнээ гээд л дайрчихна биз дээ...
Ritz Carlton Club Floor Complementory Wine

Ritz Carlton Club Lounge Afternoon Tea + Champagne

Dadong Beijing Duck  etc.


Найзын хүчинд Риц Карлтоны клаб флоорт нь 2-3 хоночихоод, вагоноор Хөххотыг зорив.

Хөххот... 
2.6 сая хүнтэй асар том хот атал, үнэхээр урамгүй газар байв.
Ганц байдаг Драгон бар гэдэг лүү очсон, нүүчихэж...
Арай чүү гээд хайгаад очсон, 10 цагаас онгойсноо, 11 гээд хаачихдаг наасан...
Дотор нь ганц ч хүн байхгүй,,,  Хүмүүсээс асуусан *энэ чинь Хөххот шүү дээ, зугаа цэнгэл хүсэн хүлээгээд ч хэрэг байхгүй* гэж авсан... 

Осака 2.6 сая, Нагоя 2.4 сая, Тайпэй 2.5 сая, Саппоро 2 сая, Фукуока 1.8 сая гээд, ижил төстэй хэмжээтэй хотуудтай харьцуулбал бүр гомдмоор байгаа байхгүй юу...

Хойшлох тусмаа, хуурай, хүйтэн, хатуу уур амьсгалтай болох тусмаа уйтгартай, дүнсгэр, бусдад хатуу ширүүн болдог гэдэг нь үнэн мэт...


Зиаг тэгээд Эрээн оров.  
Нэг их удаагүй, гэхдээ жинхэнэ уйтгар гунигийн хот шиг санагдав.

Хил гарахад 50 юань гэхээр нь билет авчихсан, автобусны жолооч нь наашаа уурлаад наадаг юм... Муусайн хужаануудад мөнгө унагаалаа.  Билет авахгүй надад шууд өгөх ёстой байсан юм! гээд...

Хамтран ажиллаж байгаа л юм бол харилцан итгэлцэлтэй, анхлан ярилцсаныхаа дагуу ажиллах ёстой мэт... Тэгээд албан ёсны билет нь байдаг, тэрэндээ харилцан хувь тохиролцож явдаг юм бол нэн ялангуяа...
Тэгсэн, зорчигчид луугаа уурлаад л, өөр автобусанд суу энэ тэр гээд, эцсийн дүндээ мань хүн өөрөө л ганц ч төгрөгний орлогогүй л үлдэж байгаа байхгүй юу...  
Манай төрийнхний хийдэг наймаа, дээрэмтэй яг адилхан, ийм сэтгэхүйтэй байхаар яаж хөгжинө дөө гэж бодогдохоор...

Зиаг тэгээд Монголдоо ирэв дээ.
Манай нэг найз Японоос ирсэн байсан, хамт дагуулаад.

Монголд гэхдээ нэг үеээ бодвол ангийнхан ороод уух газруудтай болсон нь сайн мэт.
Айзам, Андууд, Рубирүүм (анги газар яг жинхэнэ утгаараа биш л дээ, гэхдээ ангийнхан ордог болсон) гэх мэт.

Гэхдээ л яг ангийнханд зориулсан төвлөрсөн газар гэгддэг байсан Ханзогийн орон зай яалт ч үгүй дутагдаж байгаа мэт санагдаж байв.
Мэдээж, би өөрөө гардаж байгуулж байсан болохоор тэгж санагдаж байгаа байж ч магадгүй л юм.

Зиаг тэгээд, хамгийн сүүлд нь драг күйн По ажаагийн хэдэн бичлэг тавиад энэ удаагийн уртаас урт бичлэгээ өндөрлөе дөө.







5 comments:

MNED said...

Aylaliin tuhai heseg ni ih sonirholtoi bailaa

Anonymous said...

Po mine dee ooriigoo zaawal ajaa en ter gh shaardlaga bgaa yumuu . blogiig chni unshihnee ajaa bsh agaa gemeer l bhiin hahaha, ter yahaw po ooroo tgd mongold odoo yu hiij bnadaa yamarshuu ajil torol? blog chni ih sonirholtoi yumaa boon l adal yawdal terniigee yasan ch uran yaruu gua uzesgelentei bichne be hahah

patatepatata said...

mned> gehdee yag ayalalyn daraa adal yavdlyn daraa bicheegui bolohoor bas ihenh yumaa martchihsan baina lee

anonymous> Dragqueen show hiihdee humuus chini oorsoddoo emegtei ner ogood baidag shd. Ter jishgeer l :D

Anonymous said...

Uu... Hanzo haagdtsiinmuu? Yostoi ene zun l amraltaaraa ochood Hanzo-d bur bairlachihiya gej bodson... Gants huleej baisan yum ni baihgui boltson tsagiig yaj unguruunuu. Urgelj l shinechlegjuu geel shagaihiin, shine bicleg nemegdeed uramtai baina shuu

Anonymous said...

Po agaa blogoo bichij bgaad mash ih bayartai baina shuu!!!
Rubiruum ni haana bdag yum be? Bas Aizam Anduud ch gesen haana baidag yum be? orj uziy! Ta ordog yum chini bolomjiin saihan gazruud baigaa baih gej bodoj bainaa