Sunday, March 15, 2015

УБ-ын гей амьдрал - дараагийн шат

Зиаг зиаг.

Ханзо хаагдаад одоо бараг сар гаруй болж байна.
Энэ хооронд гэхдээ нилээд хэдэн дэвшилттэй зүйл бий болсон мэт ажиглагдаж эхлэв.

Ханзогийн хувьд, яг цэвэр гэй бар уу гэхээр бас биш ч юм шиг, тэгээд биш юм уу гэхээр мөн ч юм шиг нэг тийм Каос, замбараагүй маягийн бар байсан юм л даа.

Гадаадын ихэнх барнууд бол, гей нь гейгээрээ, лесбиан нь лесбианаараа, трансжендер/сексуаль нь транссексуалаараа ялгарчихсан, тэгээд тэр нь дотроо, баавгайнд дуртай, туранхай жоохон хүүхдэд дуртай, хөгшин хүнд дуртай гээд улам цаашаа задраад явчихсан байдагийг энд тэнүүгээр их тэнэдэг манайхан сайн мэдэх байлгүй.

Ханзогийн хувьд, (эсвэл түүнээс өмнө байсан 100% гэх мэт ч гэсэн), цорын ганц бар гэдэг утгаараа ч тэр үү, ер нь бол бэлгийн цөөнхүүд өөрсдийгөө АНГИЙНХАН гээд нэрлэчихсэн, тэгээд ангийнхан, гей байна уу, лезбиан байна уу, трансжендер байна уу, эсвэл зүгээр л алтернатив юманд дуртай стрэйт залуучууд байна уу хамаа байхгүй бүгд холимог байдаг байсан нь миний хувьд тус баранд дуртай байх гол зүйл байсан юм.

Заавал хэсэг бүлгээрээ ялгараад, тэгээд бие биенээ бараг мэдэхгүй шахам байдаг хөгжингүй улсуудын барнууд шиг биш.

Тийм ч утгаараа, нэг тийм амьтны хүрээлэн шиг ч юм шиг тийм сонирхолтой уур амьсгал байдаг байсан мэт.  (Токиогийн Нью Сазаэ гээд бас 70-аад оны бар нэг иймэрхүү холимог уур амьсгалтай)

Рокерууд гээд урт үстэй баачкаанууд, эмэгтэй хувцасласан урт үстэй бачканууд хоорондоо нийлчихсэн, тэгсэн тэднуусаасаа эрэгтэйлэг болон эмэгтэйлэг лезбиан охидууд нь хажуугаар нь найзан дундаа орчихсон гэх мэт.

Энэ олон ургальч үзэл нь нэг утгаараа маш дэвшилтэт зүйл байсан ч, нөгөө утгаараа бас л зодоон цохион, үл ойлголцол үүсэх нэг шалтгаан болдог байсан байж ч магадгүй мэт...

Зиаг тэгээд Ханзо хаагдав.

Ёстой л нөгөө *эзэнт гүрний задрал* гэдэг шиг, УБ-ын гэй амьдрал дараагийн шинэ үе лүүгээ орж байгаа мэт санагдаж эхлэв.

Нэгдүгээрт, Ханзод орж үзэж байсан олон стрэйт хүмүүс, барнууд, ангийнханд илүү нээлттэйгээр үүд хаалгаа нээж эхлэв.

Хөгжим сонирхдог, урлаглаг голдуу залуус цугладаг Рүбирүүм үүний нэг жишээ мэт. 
Эзэн нь хэдий стрэйт боловч, Ханзод ирэх дуртай залуу байсан юм.

Тэгээд л Ханзо хаагдсан, нилээд урлаглаг талын, стрэйт хүмүүсээс нэг их айж ичээд байдаггүй хэсэг бүлэг фракцынхан Рүбирүүмд орж тавлах дуртай болсон нь харагдаж байв.  Би ч гэсэн, гэрээс ойрхон байдаг, таньдаг хүн их цугладаг, тэгээд хамгийн гол нь эзэд болон ажилчид нь маш найрсаг болохоор энэ баранд орох их дуртай болоод байгаа.  Долоо хоногтоо 1-2 удаа дор хаяж...

Хоёрдугаарт, миний анзаарсанаар, гей, лезбиан, трансжендер гэх мэтээрээ ангижиж эхэлж байгаа харагдав.   Блисс гээд герман эзэнтэй, ангийнханд ээлтэй ханддаг бар байдаг байсан бол, тав дахь болон хагассайн өдрүүдээ ангийнханд зориулдаг болж эхэлж.

Гэхдээ, хөгжлийн дараачийн үе шат юм уу, ангийнхан орохдоо, гей залуучуудаас илүү лезбиан охидууд илүү их орж байгаа нь анзаарагдаж байв.

Гадаадын барнууд тус тусдаа байдаг нь хөгжлийн явц, эволюц байсан юм биш үү гэж бас бодогдов.

Мэдээж, харьцангуй холимог байдлаа авч үлдсэн газрууд бас нээгдэж эхлэв.
Айзам бар эдний нэг.
Хоёр хөөрхөн хос охидууд ажиллуулдаг энэ баранд, эрэгтэй эмэгтэй, гэй, лезбиан, трансжендер гэлтгүй бүгд холилдоод ордог болж байна.  Харьцангуй хуучин Ханзотой төстэй уур амьсгалтай бар гэвэл энэ байж магадгүй.  Хамгийн гол нь, Ханзод ч харагддаггүй хөөрхөн залуучууд хааяа ирчихсэн байдаг болохоор миний дуртай газруудын нэг болж амжаад байгаа юм.

Дөрөвдүгээрт, хүмүүсийн байдаг орчинд ойрхон олон барнууд нээгдэж эхлэв.  Их дэлгүүрийн урд, 10-р хороололд, 19-р хороололд гээд.
Хүмүүс сонголт ихтэй болж байна гэдэг, УБ-ын гей амьдрал хөгжлийн дараагийн шатандаа орсоны шинж болов уу гэж харагдаад их баяртай байгаа.

За тэгээд сонголт олонтой болж байгаагийн дээр, өмнө нь бичсэнчлэн, ТББ-ууд нэг дор цугларч, нэг цонхны үйлчилгээтэй болсон нь үнэхээр том дэвшил мэт.  

Одоо тэгээд ТББ-ууд маань нэгдсэн мэдээлэл өгдөг болоод (жишээлбэл барнууд хаана байдаг вэ гэдгээс эхлээд, хэзээ хэзээ ямар парти болох гэж байгаа гэх мэтчилэн) эхэлбэл бүр зүгээр мэт.

Бас, Гоодаль, Засгийн Газрын Мэдээ гэх мэт олон нийтэд хүртээлтэй томоохон хэвлэлүүдээр тун зөв мэдээлэл өгсөн бичлэгүүд ихээр нэмэгдэж байгаа гэх мэт.

Ганц үлдэж байгаа юм нь, сексдээ нээлттэй хөөрхөн залуучууд л байх шив дээ.  Над луу шуурах залуучууд гарч ирвэл бүр сайн байна, ккк.

Зиаг зиаг, нэг иймэрхүү, нэг тиймэрхүү л байна даа.

Дараагийн удаад, Японд болж байгаа зүйлийн талаар ганц нэг юм оруулж бичье дээ.

1 comment:

Anonymous said...

Neeree anzaaraaguin baina shuu.
tanii heldegeer turuljuud nemegdej baigaa sanagdlaa. Oroogui gazruudaaraa udahgui orno oo :)

Pitachok