Thursday, March 29, 2012

Singapore!

Зиаг зиаг зиаг.
Гэртээ зүгээр сууж байхаар зүлгээд сууж байя тэ??

Сингапур явчихаад ирсэн.

Үнэн үхэх гэж яарч байгаа хүн шиг, шаргуу маршрутаар...яаж ядаргаанд ороод саваад уначихаагүй юм

Мексикээс буцах өглөө, өглөө 4 цагт босч байгаа юм.  6-ийн онгоцтой байсан болохоор.
Онгоцны буудал дээр очоод, 5:30-аас эхлээд тэр нэг асар умгар онгоцны суудал дээр суугаастай.
Тэгээд л, Лос хүртэл 4 цаг, Лос дээр 3 цаг, тэндээсээ наашаа Токио луу 12 цаг нисээд, тэгэхээр чинь  сэрсэнээсээ хойш 21 цаг онгоц хавиар эргэлдсэн гэсэн үг ш дээ?

Наритагаас гэр хүртэл худалч хүнд бараг 2 цаг, тэгээд л гэртээ орж ирээд сууж байсан, Титан гэдэг хүүхэд ууя идъе, гэхдээ унтахгүй хэвтэхгүй шүү гээд дуудаад байхаар гараад явсан.

Орой 2 цаг хүртэл уучихсан уу яасан?  Унтаагүй өчнөөн явж явчихаад...

Тэгээд жоохон унтчихаад, хагассайнд нь өглөө босоод л, дахиад вино ууж эхлээд, оройны онгоцоор Сингапур.
7 цагийн нислэг.
Шөнийн 12 цагт буусан, эхний өдрөө зочид буудал аваагүй байсан болохоор, шөнийн 4 цаг хүртэл геи бар, клубээр нь явалдчихаад, тэгээд сауна.

Саунад яаж л олигтой унтав гэж...  Өглөө 8 цагт хөөгдөж гараад, зочид буудал дээрээ очиж юмаа тавьчихаад, цаашаа шоу.  Орой нь нутгийн индиануудыг дуудаад шоу.  Тэгээд бас шөнийн 3 хүртэл шоудаад, ядаж байхад залуу дагуулж хариад, унтаж чадахгүй байсаар өглөө.  Дахиад өдөр нь шоу, орой нь шоу гэсэн маягтай, ер нь бол 3-4 хоног унтсан гэж бараг шалихгүйгээр өөрийгөө дайчлаад хаячихсан байлээ.

За гэхдээ шоудаж шоудчихаад гомдоллоод байх нь хаашаа юм тэ? ккк.
За тэр өөрийгөө зовоосон талаар ярих ч яахав сонин биш.

12 жилийн өмнө анх удаа Сингапурт очиж байсан юм.
Нээх цэмцгэнэсэн хот, бөөн дүрэм журам гээд, тухайн үедээ *За даа, энэ хотод ч дахиж очихгүй байх аа даа...* ухааны юм бодож байсан, давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэдэг үнэн бололтой...


Ази тивийн хамгийн царай муутай хүмүүстэй 3н хот байдаг гээд яриа байдаг мэдэх үү??

- Сингапур
- Хонг Конг
- Нагоя

Энэ гурвыг хамгийн царай муутай хүмүүстэй гэдэг юм билээ.
Энэ дотроосоо, Сингапур мэдээж хамгийн муу нэртэй нь.

Сингапурчуудыг юу гэж хочилдог гээч?
Сам хорхой!

Бие нь бол гоё (идэж болохоор) боловч, нүүр царай, толгой түрүү нь идэхийн аргагүй гэсэн утгаар нь тэгж нэрлэдэг юм байх, ккк.  

Зиаг зиаг, тэгээд тийм, хүмүүс нь царай муутай газар луу яах гэж явсан юм бэ гэж үү??

Энэ бассеин шинээр нээгдсэн гэхээр нь л! ккк.




Хамт амьдардаг 2 болон нэгнийх нь найз залуутай нь, 4-үүлээ нөгөө Офис Леиди-нүүд шиг  *Нээх гоё, бассеинд орсон шиг, эрэг дээр нь гоё коктеиль уусан шиг, амттай юм идсэн шиг, спа, массажинд орсон шиг жоохон зугаалаад ирэх үү тэ?* гэсэн шийдлээр явчихаад ирсэн.


Сэтгэгдэл?
Санасныг бодоход дажгүй шүү?

Гэхдээ Сингапурчууд царай муутай гэж үнэн байлээ.  Клуб, бараар нь орсон, хэрэг байхгүй...

Ганц хоёр гайгүй санагдсан нь дандаа Малайз, эсвэл Хятад, эсвэл Тайланд энэ тэр гэхээр ямар олиг байхав? хэхэ.

Юу юм шиг байгаа юм, Хятадын өмнө зүгийнхэн (Хоккиен гэх мэт) нь нэг тийм, Ниандерталь хүн энэ тэр шиг, тийм орсгор урагшаадуу шүдтэй, хөмсөг нь тийм бас урагшаа төмбийсөн маягтай, ерөнхийдөө жоохон царай муутай хүмүүс ихтэй байдаг юм шиг байгаа юм.

Тэгээд, тэр зүгээс ирсэн хүн ихтэй Сингапур, Хонг Конг эд нар хүмүүс нь царай муутайдуу.
Адилхан өмнө зүгт байдаг боловч, Бээжингээс хүмүүс нүүдэллэж очсон Тайван болохоор илүү царайлаг хүн ихтэй байдаг юм болов уу гэж.

Гэхдээ 12 жилийн өмнөхөөс нилээд өөрчлөгдсөн санагдсан.
12 жилийн өмнө очиж байхад, ёстой ганц тоосгүй гэдэг шиг аймаар цэвэрхэн хот байдаг байсан, сая очсон сайн утгаараа илүү чөлөөтэй, муу утгаараа илүү заваандуу болсон санагдсан.

Тэгээд нэг Сингапуртай ярьж байсан, манайхны *хөдөөний бүдүүлгүүд нэмэгдээд, хот заваан болсон* гэж ярьдаг шиг юм ярьж байна билээ.

Сүүлийн хэдхэн жилийн дотор, Сингапур, гаднаас асар их цагаач авч байгаа юм байх.
4 сая байсан хүн ам нь одоо 6 сая болсон, ихэнх нь эх газрын Хятадууд, Бангладеш, Энэтхэгүүд гээд цагаач нар олширсон юм байх.

Тэгээд илүү *бужигнасан* болсон боловч, хуучнаа бодвол илүү заваан болоод, тэгээд дээрээс нь автобус метро, эмнэлэг гэх мэт юм хүрэлцэхээ больсон муу талтай байгаа гээд.

Тэгээд, харж байсан, тэр ирсэн *илүүдэл* ажиллах хүчинг ёстой нээрээ ашиглах гэж бол алдаг л юм байлээ.

Нэг сий-фүүдний ресторан орсон юм.
Лобстер, хавч, акулны сүүл мүүл гээд асар үнэтэй зүйлс авч идсэн шиг жоохон тансагласан, тэгсэн тэнд ажиллаж байгаа хүмүүс бол үнэн хөгжилтэй.


Зөвхөн вино онгойлгодог ажил хийдэг хүн, зөвхөн хоол зөөдөг хүн, зөвхөн захиалга авдаг хүн энэ тэр гээд, бүгд өөр өөр үүрэгтэй, тэрнээсээ өөр юм хийдэггүй хүмүүсээр дүүрэн?

Нэг хөөрхөөн залуу байсан юм.  Харангуутаа бид хэдэн гомо нар чинь шуугилдаж шаагильдана биз дээ?  Юм л бол тэр залуугаар юм хийлгэчих гээд л, хэл амыг нь сугалчих гээд л...

Тэгсэн, даанч тэр залуу, вино онгойлгохоос өөр юм хийдэггүй залуу байж таараад...
Тэрнээс болж, хэрэгцээгүй шахуу байж хэдэн ч шил вино уучихав, ккк.

Ядаж байхад, ганцxан хийдэг тэр ажлаа ч сайн хийж чадахгүй, хэхэ.
Цагаан вино захисан, бүв бүлээн юм авчирч энэ тэр.

Сольж өг! гэсэн, цаадуулаасаа айсан уу, сольж өгөхгүй, мөс авчирч өгч энэ тэр...
Мөсөнд хийж вино уух юм гэнэ ээ, муужирлаа!

Гэхдээ тиймэрхүү жоохон *хөдөөний, юм мэдэхгүй, юм чадахгүй* байдал нь нээх эгдүү хүрмээр санагдаад энэ тэр, ккк.

25-тай, Хятадын хөдөөнөөс Сингапурт ирсэн залуу байна лээ.

Гэхдээ, цагаач олон болсоны ачаар, нөгөө олон *Сам Хорхой*-нууд дунд царайлаг хүмүүс нэмэгдээд аштайхан болсон байлээ.

Би нэг саунад орсон юм.
Куйин Резиденс буюу Намираачуудын Хотхон?? гэдэг үнэн күүл нэртэй геи сауна.
Чайна Таунд байдаг.

Тэгээд л орчихоод л *зиа даа, дүүрэн сам хорхой байна даа* ухааны юм бодож байсан, нэг үнэн үлгэр домгийн залуу байна аа!!!!  Бие хаа, нүүр царай энэ тэр бол ёстой од оо од!  Тэгээд нээх хөөрхөн тийм эршүүд төрхтэй, хөрслөг бор.

Тэгсэн нөгөөх чинь намайг харсанаа л *Массаж хийлгэх үү?* гэдэг юм байна???
Эхлээд тэр сауна-д тийм хүн байдаг юм байх гэж бодоод, тэгээд хэд юм гэсэн *80 доллар* (=64 Америк Доллар = 85,000 төгрөг үү?) гэж байна.

Геи Спад массаж хийлгэхэд 100-120 доллар байдаг гэхээр, лаг хямдхан байгаа байхгүй юу тэ?
Мэдээж уухайн тас ш дээ.  Ийм хөөрхөн залуугаар массаж хийлгэхгүй бол хэнээр хийлгэхэв??

Тэгээд л дагаад орсон, саунаны дотор байдаг жирийн нэг өрөөнд дагуулаад орж байна.  Дотор нь өөрийнх нь гомбүүтэр энэ тэр тавьчихсан.

Шууд ойлгоно биз дээ, энэ хүүхэд, саунад ирсэн хүмүүст хувиараа массаж хийдэг залуу байна.  Аягүй бол биеэ ч үнэлдэг байх гээд.

Нөгөө залуу чинь шууд шалдлангуутаа л тэгээд массаж хийж өгсөн.  Массажиндаа ч аягүй сайн.
Массажаа дуусгасанаа, бэлгэвч, чийглэгч болон поппер гаргаж ирж байна.  Тэгээд л мэдээж папаядалт.

Нөгөө Мексикт гэнэдсэн санаанд орсон, нэмээд мөнгө нэхэх вий гээд бодсон боловч, зиа яахав гээд л даатгачихав.  Сээгсэндээ ч сайн юм.  Боов шоов нь ч том юм.  Тэгээд клиентээ магтаж хошгоруулахаа бол бүр дээд зэргээр мэддэг юм байлээ.  Намайг чинь *Еэ ертөнцийн дээд үзэсгэлэн гуаа, яавал тань шиг болох уу?* энэ тэр гэдэг шиг ёстой тэнгэрт гаргаж байна аа, ккк.  Ёжилж байсан ч байж магадгүй, гэхдээ магтаж байсан гээд бодчихьё тэ? ккк.

Дараад нь надтай цуг очсон байсан манай экс экс эксийг болохоор ердөөсөө магтахгүй, тэгээд бүр *Ан чи Япон юм уу.  Япончууд жижигхэн боожгоотой тэ?* энэ тэр гэж доош нь чихсэн шиг байсаныг бодоход, намайг магтсан нь үнэн сэтгэлээсээ байсан гэж бодоод хошгорчихьё, Хэг Хог, Хэг Хог!


Дуусчихаад жоохон юм ярьсан, 26 настай, Тайландаас ирсэн, нодлингоос Сингапурт байгаа, тэгээд тэр Саунад өрөө хөлсөнгөө массаж (= биеэ үнэлэх) хийгээд амьдардаг, тэгээд одоо 4 сард Сонкран-аар нутаг буцах санаатай гээд ярьж байлээ.
Тэгээд доор очоод мөнгөө төлсөн, 80 доллараасаа илүү мөнгө нэхэхгүй байлээ, ёстой сайн залуу!!

Хэрвээ цагаач нар цөөхөн байсан бол, ийм гоё юмтай дайралдахгүй л байхгүй юу тэ??

Зиаг тэгээд Сингапурт өөр өөрчлөгдсөн юм...
Ан тийм, юмны үнэ нилээд өссөн байна билээ.

Тамхи, 3-4 жилийн өмнө 5 доллар байсан, одоо 12 доллар болсон гэдэг ч юм уу.
Эсвэл нэг гайгүйхэн клабт орсон, аяга пиво нь 20 доллар!!! (= 16 америк доллар = 21,000 төгрөг!!!).  Пивоны үнээрээ бол дэлхий дээр хамгийн үнэтэй газруудын нэг байх шүү бараг.
Миадуу геи барандаа ч гэсэн 10 доллар (=8 Америк Доллар = 10,500 төгрөг) гэхээр ер нь л чангадуу!

Жирийн ундаанаасаа алкоголь нь дор хаяж 2-4 дахин үнэтэй байдаг гэхээр, татвараараа нилээд чангалсан юм байна гэж ойлгосон.

Манайх ч гэсэн, муйхраар 12-оос хойш архи заруулахгүй энэ тэр гэж захиргаадаж байхаар, архины татвараа нэмээд, хүмүүсийн уух хэмжээг нь түрийвчээр нь хязгаарлачихаж байх хэрэгтэйшд тэ???

Ан гэхдээ өөрчлөгдөөгүй юм ч их байлээ.  
Жишээ нь, туйлын амттай хирнээ хямдхан хоолнууд!!

Хямдхан гудамжны стоол энэ тэрд бол тэгээд 3-4 доллар (= 3-4,000 төгрөг хавьцаа юу?)-аар ёстой үлгэрийн хоол аваад идчихнэ ш дээ.

Зиаг зиаг, тэгээд энэ удаад амрах үедээ амталсан зүйлс (Муу хүн идсэн уусанаа гэдэг ш дээ тэ? ккк):


Хоол--> 
Лобстер, Хавч, Акуланы сүүлэн шөл, Хоккиэн маягийн цуйван, Хайнан маягийн тахианы мах, загасны толгойны кари болон бусад олон төрлийн кари, өглөөний будааны зутангууд, мэлхийн мах, сам хорхой гэх мэт, янз бүрийн л юм идэв.

Залуу--> 
Эхний өдөр саунад нэг 24-тэй Синга залуу, хоёр дахь өдөр нь дагуулж харьсан 30-тай Малайз залуу, гурав дахь өдөр нь саунад папаядсан Синга залуу, сүүлчийн өдрөө мөнгөөр явалдсан үлгэр домгийн Тайланд залуу гэхээр, ямар ч л байсан өдрийн нэгийг амсчихсан юм байна, ккк.


Массаж --> 
 1)  Чайна Таунд байдаг Оэсис гэдэг геи массаж .  Биеэ үрүүлээд, шүршүүрэн серапи хийлгэсэний дараа 1 цаг 30 минут массаж.  Массажиндаа бол үнэн сайн, тэгээд хааяа хааяа эвгүй эвгүй сэрлийн бүс лүү дайралт хийдэг боловч, сээгэс энэ тэр бол хийдэггүй юм шиг байлээ.  120 доллар = 120,000 төгрөг хавьцаа.   Гэхдээ массаж хийж өгсөн хүн нь жинхэнэ *Сам Хорхой*

2) ДС Парадайз гэдэг спа.  Дотор тохижилт бол үнэн тансаг, тэгээд залуучууд нь Оэсисээс илүү царайлагдуу (асуусан Малайз гэж байсан, ккк).  Энд бас биеэ үрүүлээд, шүршүүрэн серапи хийлгэчээд 1 цагийн массаж хийлгэсэн.  Массажиндаа бол нэг их сайн биш...гэхдээ хамгийн сүүлд нь *боожгоог чинь сааж өгөх үү?* энэ тэр гээд байсан, сээгэс үйлчилгээ маягийн юмтай юм шиг байлээ.  Даанч би, өмнө нь тэр дээрх Тайланд залуутай папаядчихсан байсан болохоор хийлгээгүй.


Геи сауна>
1) Абсолют гэдэг Пагода Стрийт гээд Чайна Тауны гудамжинд байдаг 3 давхар сауна.  Жоохон заваандуу санагдсан, бас залуучууд нь матар... Гишүүнээр элсэхэд 10 доллар, ороход 16 доллар байсан байх аа

2) Күйн Резиденс буюу Намираа Хотхон.  Нью Бриж гэдэг гудамж (Чайна Таун)-д байдаг 2 давхар сауна.  Нилээд заваандуу, гэхдээ дотор нь үлгэр домгийн залуу байсан болохоор болж л байшд тэ?  Ороход 20 доллар, гишүүнээр элсэх үнэ байхгүй.

3) Крүз гэдэг, шинээр нээгдсэн сауна.  Үнэн тансаг, шив шинэ тун дажгүй сауна байна лээ.  Цэвэрхэн, тэгээд хамгийн гол нь хүн ихтэй!  Дотроо ресторан, сауна, кино үздэг өрөө, тэгээд зөндөө олон сээгэс хийх өрөөнүүдтэй.  Гишүүнээр элсэхэд 10 доллар, тэгээд ороход 15-20 доллар.  Сингад очвол, энэ сауна л хамгийн зүгээр юм байлээ


Барнууд>
Тантрик бар>  Нэйл Роад гээд Чайна тауны гудамжинд байдаг бар.  Хагассайнд очсон, дүүрэн гадаадууд (цагаан арьстангууд) эсвэл үнэн матар Сингануудаар дүүрэн байсан...  Таалагдаагүй

Табүү>  Тантрик барны эсрэг талд нь байдаг клуб.  Ороход такс нь 20 доллар (=20,000 төгрөг хавьцаа).  Тантрикаа бодоход хамаагүй их Азиудтай.  Гэхдээ л ерөнхийдөө царай муутай хүн ихтэй...  3 давхар их хөөрхөн хийцтэй, гэхдээ жорлон энэ тэр нь үнэн заваан...шээсэн гол урсаж байгаа юм чинь...

Даз Ёр Маза Нөү?>  Ээж чинь мэдэж байгаа юу гэдэг хөөрхөн нэртэй гэй бар.  Жижгэвтэр, нилээд чимээгүйдүү, юм яриад суухад боломжийн газар байлээ. Бас л Неил Рөүд.

Авилон>  Марина Беи Санд гээд шинээр нээгдсэн зочид буудлын эсрэг талд байдаг, жирийн үед стреит клуб, бүтэнсайн өдрөө геи клуб болчихдон юм байлээ.   Лаг цэвэрхэн дажгүй.  Тэгээд драг шоу, фашон шоу энэ тэр болдог, тэгээд Сингагийнхаа хамгийн *дээд зэрэглэлийн* гомо нар нь ордог юм шиг байлээ.  Архи нь гэхдээ үнэтэй, аяга пиво 20 доллар.

Зиаг нэг иймэрхүү нэг тиймэрхүү.
Дажгүй явсан, гэхдээ ойрын хэдэн жилдээ дахиж очих бол шаардлага байхгүй санагдсан, ккк.

4 comments:

beck's said...

гүй мөн сайхан явах юмаа, жаргачихсан хүн нэг ширхэг байх юм, жаахан атаархав хэхэ. Блогийг уншсаар байгаад чамайг гайгүй боловсролтой, их ажил хэрэгч, овоо мөнгөтэй ч чамгүй үрэлгэн, дээр нь дажгүй үзэсгэлэн гуа гээд төсөөлөөд байгаа ш дээ таарчийнуу...

beck's гэж тэр үед ууж байсан пивоо нэрнийхээ оронд биччихсэн, одоо тэрүүгээрээ л явахаас

mugi said...

sain uu Patate, chinii blog g suuliin 4 jil tasraltgui 1 ch post g chin algasalgui unshij bgaa unench unshigch chin bn, gehdee ihevchlen comment uldeedeggui l dee, neg um urgelj minii gaihliig toruuleed bdg um, passive gay humuus sex n uyd yaaj taashaal avdag um be, passive humuus yaaj ter sex n orgil tsegt hurch, orgasm g mederdeg um be, gay humuusees asuuj bsn l daa, yroosoo heldeggui, aan tgd zaaval uriin shingen gadagshluulj tavih albagui l gdg, barag yaadgaa oorsdoo ch meddeggui um shig sanagdsan, yag yaj ter sex g mederdeg um be? eregtei hunii huvid, physiology n huvid ene bolomjtoi gj uu?

Anonymous said...

prostate orgasm l baij taaraa shuu dee

patatepatata said...

beck's> beck's ch gehdee dajgui pivo shuu te?
Asuultand hariulahad: bolovsrol bol gaigui, ajil heregch bol bish baih aa, nileed zalhuu sh dee, kkk... Mongo gaigui oldog baisan, odoo ajilgui bolohoor baihgui ee baihgui, kkk. Urelgen bol bish, arhind l mongo zartsuuldag yum, hehe. Uzesgelen gua gedeg bol yostoi hol tooroldson baina, hahaha.

mugi> An, aimaar evgui yum asuusan, kkk. Ene doodoh anonymous-iin bichsenchlen, hunii anusny dotor tald ni serliin tom bus baidag yum. Tegeed, ihenh eregtei humuus hervee sain hicheevel tendeesee taashaal, orgasm avch chaddag boldog yum shig baigaa yum. Tegeh durtai esehiig tusad bodohod.

Anonymous> thx!