Saturday, March 17, 2012

Мексик!

Зиаг зиаг.
Мартаагүй байгаа дээрээ бичээд бичээд явчихья, тэ?


Төлөвлөгөө ёсоор, 3 сарын 12ноос эхлээд Мексик явах аялалаа эхлэлээ.

3 сарын 12ны 12 цагаас нисч эхлээд, тэгээд, Америкийн Далласт өглөөний 9 цагт буугаад, өглөөний 10:30 гээд Мексик нисэх ухааны юм бодсон байсан юм...
Тэгсэн, би гэж нэг мулгуу юм, өглөөний 10 оройны 10 хоёрыг андуурчихсан байсан байлээ.
Энэ онгоцны компаниуд энэ тэр, 24 цагаар тоолж бичиж баймаар юм шиг тэ? 22 цаг гэх юм бол хэн буруу харах вэ дээ тэ? Хүн амьтаны толгой эргүүлээд зүгээр...

Зиаг зиаг, ингээд, огт төлөвлөгөөнд байгаагүй, Америкийн хамгийн хөдөө нутгийн нэг болох Тексас мужид буух болчихов...


Сэтгэгдэл?

Хэрвээ чи аялалаар явж байгаа бол, цаг болон мөнгөө дэмий үрэх гээгүй л бол, тийшээ зүглээд хэрэггүй шүү..
Үзэж сонирхмоор юм юу ч байхгүй, жинхэнэ хөдөө.

Хөдөө чинь хөдөөдөө нэг гоё байдаг даа?
Тийм юм ч байхгүй, ёстой нэг домбоо газар байлээ.
Ядаж байхад, онгоцны буудлаас хотын төв явдаг нийтийн унаа байхгүй (манай Буянт Ухаа ч гэсэн тийм л дээ… гэхдээ л тэ???) гээд л…

Онгоцны буудал дээр байгаа хүнээс асуув аа.
*Хөөш! Дурак минь! Банкны АТМ нь хаана байна? Интернет харчихмаар газар хаана байдаг юм? Хотын төв лүү ямар унаагаар яаж явдаг юм?? * гээд л…

Мэдэж байгаа юм алга… Бараг л өөдөөс *Май боовоо!* гэх нь холгүй…
Аштайхан ааштай энэ тэр байж ядаж болно доо тэ???

Юу ч болсон, нэг метро шиг юм явдаг, тэр метро шиг юм луугаа очихын тулд, 2-3 автобус дамжиж очдог юм хэлэхээр нь, ажилгүй хүний үнэтэй цэнэтэй цагаа гарган байж, автобус дамжин нөгөө вагоны буудал дээр нь очдог юм байгаа биз дээ?? Тэгсэн, юу вээ? Дараагийн вагон иртэл 1 цаг 30 минут хулээ гэж шаадаг юм??

Салаавч, дээрээс нь дунд хуруу энэ тэр гээд Мийшаа хэлээд байдаг даа? тэр санаанд орно биз дээ энэ чинь…

Дургүй хүрээд, тэр чигтээ такси аваад шидчихсэн…
Хотын төв хүртэл 37 дойлуур гэдэг юм байлээ.

Хотын төвд буусан… Үзчихмээр, харчихмаар юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу мэдэгдэхгүй болохоор нь, за за, энэ хөдөө ч юуг нь ч үздэг юм, залуу энэ тэрийг нь л үзье гэж бодоод, *Мидтоүнэ Спа* ч бил үү, тийм нэртэй гомо сауна явав (гомо сауна энэ тэрийн талаар бол асар мэдээлэлтэй наасан тэ? ккк)

3 давхар спа, тэгээд интернеттэй энд хэр гээд, харин овоо юмгүй газар ганц гайгүй нь юм байлээ...

Тэнд очоод мэдсэн нэг зүйл.
Тексаст бол, харууд болон, латинуудад Азиуд нилээд гүйлгээтэй байж магадгүй юм байна гэж.

Үүдэн дээр нь суудаг Мексик залуу нь ч наашаа ханд хаяад л, хүрч ирж хөхний товч мовч илж үзээд л…

Тэнд байгаа цагаан арьстангууд нь улаан шулхайсан шулхайсан гахай шиг гахай шиг өвөө нар байсан болохоор нь нэг нүдээрээ тоож харахгүй онгонтож гүйж гүйж байгаад, нэг хар бачкатай шаалцсан юм байна... ккк.
Өөр олигтой юм харагдаагүй юм чинь яахав тэ?

Тэгээд ч, үзээгүй юм байж, худлаа үнэн *онцгүй байх* гээд яваад байх нэг өөр, өөрийн биеэр нэг үзчихээд, дараад нь дуртай эсэхээ тодорхойлох бас нэг өөр болохоор.

Ямар ч байсан, миний хувид бол, цагаан арьстангаас бол хар арьстан нь арай л дээр санагдах юм байлээ.
Гэхдээ л, дурлан байж сээгэс хийх хүмүүс бол бас биш юм шиг санагдсан. Яахав, нэг удаадаа л юм гээд, ккк


Гэхдээ боожгоо нь бол ёстой хүн аймаар том байдаг нь үнэн юм байлээ.
22-3 см урт, 5-6 см-ийн диамэтэртэй энэ тэр байсан уу бараг??
Тэгээд, тэр нэг балиар юм аа чихэх гээд дайраад, би ч онгон юм болохоороо *Юу гэж, яалаа гэж, болохгүй, чадахгүй, мэдэхгүй. Наадахыг чинь гуяны завсраа л хавчуулбал дээдийн заяа* гээд гүрийчихсэн...

Ази хүмүүсийн арьс гэхдээ харууд, мексикүүд эд нарт аймаар гоё санагддаг юм шиг байгаа юм.
Тэр хар ч тэр, дараад нь мексикт ирээд сээгэс хийсэн залуучууд ч тэр, *Ёондроо, чиний арьс гэж, ёстой торго юм аа торго юм!* гэж ирээд л магтаад байх юм байлээ, ккк.

Миний арьсны торго гэж хаашаа харсан юм байхав? За сайндаа л хамба хилэн хавьцаа байгаа байх (ккк)


Зиаг зиаг, тэгээд, жоохон сээгэс хийсэн шиг, саунаны дээвэр дээр гарч нүцгэн биеэ шарсан шиг, спа-нд нь орж гийгуулсэн шиг сууж байгаад, үдээс хойш гадагшаа гарсан.
Уг нь амьхандаа гэй барнуудтай газарт нь очоод хоол идчихээд явья гэж бодсон…

Даллас чинь үнэн тэнэг газар байлээ.
Метро байхгүй, Автобус бараг явахгүй, такси хүртэл байхгүй!!!

Хар халуунд, эргүү юм шиг баахан алхсан.
Гэдэс ч өлсөж байна…

Тэгээд тэсэхгүй, Хүүтэрс (нэг мөсөн Хүүкерс болгочихгүй тэ???) гэдэг, зөөгчид нь хагас шалдан (Сувилагчийн, аймаар мини юбка өмсчихсөн, тэгээд тэрэн доороос нь бандааш нь харагддаг энэ тэр) хүүхнүүдтэй баранд орж хоол идэх шив дээ.

Шалдан хүүхэн харлаа гээд сэрэл мэрэл хөдлөх биш, тийм утгаараа нэг их сонин биш ч гэсэн… иймэрхүү *нахальны* юманд нугасгүй юм болохоороо, бас дотроо баярлаад байгаа юм аа.
Нэг тийм *Хямдхан* сээгэс индастри гэдэг ч юм уу тэ? Хөөрхөн санагдаад байдаг юм.



Тэндээсээ гарчихаад, барны хүнээр такси дуудуулаад, тэгээд гэй бартай газар луу явсан…
Муу хар янкий чинь тэгсэн, намайг огт хамаагүй хачин газар буулгаж энэ тэр. Хэл нэвтрэлцдэг хүмүүс атал, огт хүний хэлж байгааг сонсох шинжгүй, тэгснээ сүүлд нь бараг *За за, буувал буу, зайлвал зайл* маягтай болоод...
Ийм болохоор нь муусайн аррогант Америкүүдад дургүй хүрээд байдаг юм.

За тэгээд яахав, явган гэлдэрч байгаад, ямар ч байсан гэй барнуудтай газраа олоод очсон…

Сэтгэгдэл???

Ай дөүнт факин лайк Америка!!

Уг нь бол зөндөө хүн байгаа юм л даа. Гэхдээ дандаа тийм их зантай янкийнууд.
Мань зань бол тэнд чинь үл үзэгдэгч хүн юм уу хаашаа юм.

Ер нь гэхдээ хараад байхад, Америкууд, Англо Саксонууд хамгийн балиар, ялгаварлан гадуурхах үзэлтэй хүмүүс юм шиг байгаа юм тэ?
Ямар сайндаа, өчнөөн зуун жил болсон атал, Америкийн хүмүүс, цагаан арьстан, хар арьстан энэ тэрээрээ ингэтлээ ялгагдсан байх вэ дээ?
Хил хязгаартай ч гэх юм уу...
Индиануудаа бүгдийг нь хоморголоод устгачихсан.

Тэгтэл, хажуу талынх нь Мексик ч юм уу, Перу ч юм уу, Куба, Бразил гээд л, ер нь Латин Америкийн улсуудыг харахгүй юу?
Индианууд, европууд нь бүгд холилдоод, тийм, арьс өнгөний хоорондох хил хязгаар байхгүй болчихсон. Энэ нь угаасаа хамаагүй *байгалаараа, байх ёстой* зүйл мэт.

*Би л цагаан (улцан ягаан) арьстан, бусад арьстангууд бол заяа доодтой юмнууд, сээгэс хийж, гэрлэж бариж болохгүй* гэсэн маягийн үзэлтэй, хамгийн ихээр хүнийг ялгаварлан гадуурхдаг байсан болон байгаа хүмүүс нь Англо Саксонууд юм биш үү?

Тэгээд, ялгаварлан гадуурхалт (арьс өнгө гэсэн утгаараа ч тэр, бэлгийн чиг баримжаа гэдэг утгаараа ч тэр) нь хэрээс хэтрээд, харууд нь, гомонууд нь бүр тэвчиж чадахаа болиод, их хүчтэй тэмцэж эхэлсэн гэж ойлгоод байгаашд.

*Ай хав а дрийийм!* гэж ирээд л...Яадаг Лутер Хаан бил ээ??
Эсвэл тэр нөгөө Харвест Милк бил үү, Харвеи Милк бил үү? Тэрэн шиг.

Түүнтэй харьцуулахад, Латинууд бусдыг хүлээж авах чадвар хамаагүй өндөртэй санагдсан.

Мексик хотын, Инсургентос гээд том метроны буудал дээр буугаад хамгийн түрүүнд нүдэнд туссан юм, хөтлөлцөөд гуйж байгаа хөөрхөн хөөрхөн жаалууд.



Эхлээд бодлоо л доо…

*Монголд ч гэсэн, шулуун хүүхдүүд хөтлөлцдөг болохоор, энэ зүгээр жирийн хүмүүс ч юм бил үү хэн мэдлээ, юм л бол гомо болгох гээд дайрчихдаг миний муу тал шуу!* гэж бодоод цаашаа харсан чинь, тэнд ч нэг огтолцсон залуучууд, энд ч нэг үнсэлцсэн хүүхнүүд, тэгээд мэдээж зөндөө олон үнсэлцсэж огтолцсон стрэйт хүмүүс.

Олон нийтийн газар үнсэлцэх нь сайн муу, сайхан муухай гэдэг бол тухайн хүний сонирхол болохоор өөр өөр харагдах байх л даа, гэхдээ хамгийн гол нь, стрэйт байна уу, гэй байна уу хамаагүй гэсэн тэр юмыг хүлээж авах чадвар нь асар таалагдсан.


Ер нь гэхдээ хараад байхад, Мексик залуучууд, надад бол нилээд таалагдсан.
Мэдээж, царай муутай, царайлаг янз бүрийн хүн байгаа юм л даа. Гэхдээ ерөнхий төрх гэсэн утгаараа.

Би нээх өндөр нуруутай хүнд нэг их дуртай биш л даа.
Тэгсэн, Мексикууд бол маниустайгаа яг адилхан, эсвэл маниусаасаа намхандуу болохоор нэг тийм дотны санагддаг ч юм уу.

Тэгээд гоё хөрслөг бор арьстай, тэгээд манайхны дуртай байдаг бөөн *нүд хөмсөг болсон* хүмүүс ихтэй юм байлээ.



Нөгөө *Иш, чи минь, тугал нь юм уу, ботго нь юм уу!?* гэмээр, 2-3 см урт урт сормуустай, ккк.
Би ч угаасаа өөрөө нүд хөмсөг гэж юм бараг байхгүй болохоор, тийм хүмүүст нилээд дуртай байдагийг ч хэлэх үү, ккк.

Гэхдээ, яг мексикүүд дотроо, илүү цагаан арьстан шиг маягийн хүмүүсээсээ илүү, илүү Индиан маягийн хүмүүс нь надад илүүтэйгээр таалагдах юм байлээ.
Даанч нэг гэм нь, яалт ч үгүй, цагаан арьстангуудын колончлолд байсан гэдэгтээ тэгдэг юм уу, Индиан хүмүүс нь хамгийн ядуу буурай, тэгээд бар савандаа бараг дайралддаггүй юм шиг санагдсан.
Гутал тослоод ч юм уу сууж байгаа хүүхдүүд бол, барьж аваад идчихмээр хөөрхөн гэж юу гэхэв.

Латин Америкийн бусад улсуудаар явж үзэж байгаагүй болохоор, яг зан авир энэ тэрийг нь сайн мэдэхгүй юм л даа, гэхдээ миний анзаарсанаар, Мексик хүмүүс, Латин хүмүүсийн халуун цус, Индиан хүмүүсийн цэвэр ичимтгий, бишүүрхүү, буурайдуу зан хоёрыг яг хольчихсон юм шиг зан авиртай байж магадгүй санагдсан.

Эхлээд л уулзахад, нэг тийм бишүүрхсэн маягтай, тэгсэн хирнээ нүд нь лаг сонирхоод л, гялалзаад л, тэгээд л жоохон байхаар лаг идэвхтэйгээр инээгээд л хүрч ирээд л.


Цагаан арьстангуудын хэтэрхий эрээ цээргүй занд нь дургүй миний хувьд бол маш их таалагдах характер санагдсан.
За энэ өнгөцxөн харсан хүмүүсээ өнгөцxөн дүгнэх ч яахав, ямар ч л байсан, Мексик надад одоогийн байдлаар маш их таалагдаж байгаа тухайгаа тэмдэглэчихлээ, ккк.
Ганц гэм нь хэл нэвтрэлцэх гэж л бөөн зовлон... Англиар барагтай бол ярьдаггүй юм байлээ.




Мексикт ирчихээд, ирсэн оройноо ч яахав, ядраад унтаад өгсөн (угаасаа шөнийн 2-3 гэж буудалдаа буусан болохоор), тэгээд л маргааш нь бол лаг сайтсийинг хийлээшд.
Юун төлөө холоос турист болж ирж байгаа билээ тэ??

Өглөө эрт босж ирээд л, эхлээд нэг цайз явж үзэв.

Мексикийн эрх чөлөөг тунхагласан хүн энэ тэр дотор нь амьдардаг байсан юм байх, би ч сайн мэдэх биш, зүгээр ангайж баахан харж явав.
Замд баахан дунд сургуулийн хүүхдүүд дайралдсан, барьж идэхнэ ээ, ккк.



Бодвол Ази хүн их л ховор бололтой, тэгээд манай хөдөө мөдөө, хүүхдүүд Европ бачканууд дээр шавчихдаг ш дээ?? яг тэрэн шиг…


Шаагилдаад л, юм асуугаад л, яриад л байх юм, би ч ойлгох биш, өөдөөс нь инээчихээд л.

Нөгөө амьтны хүрээлэнгийн Панда манда л иймэрхүү байдаг байх гэмээр… Шаагилдаж ирээд л хамт зураг авахуулах юм, зарим нь өөрсдийн аппаратаараа зураг дараад л, ккк.
Гэхдээ хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн тэ?

Гарчихаад, Куба явах билет авахаар жуулчны компани дээр очсон… билет байхгүй болчихсон байсан, ингээд миний энэ удаагийн Куба явах өнгөрсөн..

Жоохон харамсалтай… гэхдээ яахав, нас залуу байна, цус шингэн байна, дараа явах л байлгүй тэ??

Оронд нь Канкун гээд, Кубатай ойрхон байдаг, Мексикийн резорт бийч явах билет авав.


Зиаг тэгээд, туристийн үйл ажиллагаагаа завсарлахаараа, гомо үйл ажиллагаандаа ордог юм байгаа биз дээ тэ?

Эхлээд, өдөр нь халуун усны газар (ккк) оров.
Монголд, гэр хорооллуудын хавьд ч юм уу байдаг халуун усны газрууд шиг, тиймэрхүү газар яваад орсон юм.

Тэгсэн үнэн хүнд наачихсан.
Угаасаа, Индиануудын соёлд хоёр эрэгтэй хүн сээгэс хийх бол нэг их *сонин сод, муу муухай* зүйл биш байсан гэдэг юм бил ээ. Тийм ч болохоороо, одоо ч гэсэн, иймэрхүү халуун усны газрууд нь ер нь тийм, хүмүүсийн сээгэс хийдэг газар бас болчихдог юм биш үү?

Банё Мина гэдэг газар орсон юм. Тэгсэн, үүдэнд суудаг хүн нь ирээд л асууж байна.

*Чи массаж хийлгэх үү? Сээгэс хийх үү?* гэнэ ээ..
Үгүй, би л тэгж ойлгосон ш дээ, хэлж байгаа үгэн дотроос нь *Массаж? Секс?* гээд асууж байгааг нь олж сонссон болохоор...

Гэхдээ хүнд тэ? Усанд орох, Массаж хийлгэх гэдэгтэй, секс хийх гэдэг нь бараг л адилхан айн??


Би ч ямар Испани хэл мэдэх биш… гар хуруугаа дохилзуулж байгаад, массаж хийлгэхэд 100 песо (=10,000 тогрог хавьцаа) гэхээр нь зиа л гэлээ.

Тэгсэн, нөгөө асуусан жоохон ахимаг насны баагий чинь гагагаа тайлаад ороод ирж байна…
*Еэ чи массаж хийх байсан юм уу* гээд би наанаа жоохон голсон байдалтай…

Тэгээд л массаж хийсэн чинь нөгөө боожгоо соожгоо нь энд тэнд хүрээд л байх юм.
Мөнгө нэмбэл сээгэс хийж өгч болно гэж байна??

Би ч нэгэнт голчихсон юм чинь юу гэж сээгэс хийхэв, *Но Сениор!* л гэлээ, ккк.
Тэгээд массаж хийлгэчихээд, цаашаа халуун усны хэсэг лүү нь очсон…

Өдрийн 3 цагт. 14-5 бачка, тэгээд л саунаны өрөө энэ тэрдээ сээгэс хийх нь хийгээд, үнэн эвгүй…
Ер нь бол, секс нь усанд орохын *үргэлжлэл*-ээс хэтэрдэггүй юм биш үү? ккк

Ихэнх нь дандаа хөгшин хүмүүс байсан болохоор, миний сонирхол биш, гэхдээ тиймэрхүү юм харах сонин л юм байлээ…

Өмнө нь уншиж байсан юм, Мексикт, халуун усны газар, стрэйт хүмүүс нь ч гэсэн хоорондоо сээгэс хийдэг энэ тэр гээд.
Бүр, 14-5-тай 2 пацаан нэг пацааныгаа булаацалдаад *өнөөдөр миний тэрнийг шаах ээлж ш дээ!!* гээд уйлаан майлаан болчихсон, тэрнийг нь аав ээж нь хараад шоолчихсон сууж байсан гээд нэг хүн биччихсэн байсан...

За тэрийг нь ч сайн мэдэхгүй юм, гэхдээ Индиануудын сээгэст тийм хүлцэнгүй, хүлээн авалттай ханддаг хандлага нь Мексикүүдийн дунд үлдсэн гэдэг нь үнэн бололтой санагдсан.

Зиаг тэгээд, би ч яахав, *юм үзэж* жаал байж байгаад, сээгэс хийлгүй гарав.
Хүмүүс нь намайг чинь нэг л их сонихрхсон, сонжсон нүдээр харсан шиг.

Гарчихаад, залуучууд их ордог гэй крюизинг плэйс орж үзсэн.
Аймаар том, тэгээд харанхуй, тэгээд, хүмүүс нь хувцастайгаа ордог, тэгээд сээгэс хийдэг газар.

Бас жаал сонирхчихоод, гараад орой нь гэй барнуудаар орсон юм байна.

Барнууд гэснээс, Мексикийн секс дэлгүүрүүд нь үнэн хүнд.
Ийм мийм монекан??? гадна талдаа харагдахаар тавьчихсан байсан нь сонирхолтой санагдсан, ккк.



Тийм ил тод, илэн далангүй байхдаа яахав дээ, ккк.
Секс шопных нь юм нь гэхдээ жоохон үнэтэй юм байлээ, любрикант нь 25 доллар, видеонууд нь 40-50 доллар гэх мэт.

Дараад нь баранд нь орсон, 2 дахь өдөр гэхэд пиг хүнтэй.
Тэгээд хямдхан ч юм байлээ. Нэг аяга пиво 25 песо (2500 орчим төгрөг), тэгээд эрт, 11 цагаас өмнө бол 2 шил нь 30 песо (3,000 орчим төгрөг).

Бүжиглээд л зогсож байсан, залуучууд нь нүдээрээ сонжсон шиг, тэгээд хааяа ирээд л тулгах юм.
Даанч би Испани хэл мэдэхгүй…

Гэхдээ, Англиар ярьдаг л гэхэд 3 залуу тэр өдөр над дээр ирж өдсөн гэхээр, Ази хүн бол нилээд борлуулалт гүйлгэй сайтай л байхаар юм байлээ. Над шиг ийм царай муутай, цалин байхгүй, тэнэг, тэгээд дээрээс нь шивэртэй залууг ингэж өдөж байгаа юм чинь, манай Эрчүүд, Миша гэх мэтийн миссүүдийг бол явуулахгүй гэж ойлгоод байгаашд.


Зиаг зиаг тэгээд...нэг 31-тэй залуу болон, түүний найзуудтай нь нийлж аваад баахан уусан, тэгээд харих болсон, тэр залуу нь дагаад ирж байлээ.

Ингээд, Мексик залуутай анхны секс.
Лаг хөөрхөн, манайхны хэлдэгээр *Үлгэр нь юм уу, домог нь юм уу!* гэдэг шиг л баагий байсан, ккк.
За даа, нөгөө Рики Мартин энэ тэр хавьцаа юм уу даа? ккк

Нэг гэм нь сээгэс нь жоохон садист маягийн сээгэс хийдэг юм байлээ...
Хазаад л, бөгс алгадаад л энэ тэр...

Гэхдээ дажгүйээ?? Боожгоо нь ч нилээд томдуу.


Эхэндээ би муу санаатай болохоороо, ингээд ирээд юм яриад байгаа хүмүүс, даалгах гэсэндээ ч юм уу, эсвэл сээгсийн дараа мөнгө нэхэх бий вий гэсэн, огт тийм юм байхгүй юм байлээ.

Хоёр дахь өдөр нь.

Интернетээр танилцсан 18 настай жаалтай болзов.
Музеи үзэж, хоол идсэн шиг.

Зураг нь ийм хөөрхөн хүүхэд байсан, яг уулзсан чинь жоохон таргалчихаж…


*Яачихсан юм чи?* гээд хайр найргүй асуусан, найз залуудаа хаягдаад, тэгээд сэтгэлээр унаад идсээр байгаад таргалчихсан юм байх, ккк.

Жоохон голмор аядсан ч, 18 насттай сээгэс хийх боломж тэр бүр олдохгүй шд тэ?

Буудал руугаа дагуулж очоод *Сиеста хийе* гэж аваачаад, сээгэс хийсэн, ккк.


Гарч явахдаа, лаг хөөрхөн *Чи надад маш их таалагдсан. Канкунээс буцаж ирэхээрээ дахиж хамт гадуур гаръя* энэ тэр гэсэн бичиг үлдээсэн байсан нь аргагүй л 18т, ккк.

Явуулчихаад, өмнөх өдрүүдийн ядаргаа (10 хэдэн цагийн нислэг, тэгээд унталгүй баахан тэнэчихсэн гэх мэт)-гаа гаргаж баахан унтчихаад, орой дахиад бар.
Ирсэнээсээ хойш, 2 өдөрт 2 ч хүнтэй сээгэс хийчихсэн юм чинь (Америкийг оруулбал 3??), энэ удаад даруухан өнгөрөөе дөө гэж бодсон…

Залуучууд хойноос эргүүлээд, зүгээр байлгахгүй юм байшд.
Мишаа, Эрчүүд эд нарын зовлонг жинхэнэ биеэрээ амссан, ккк.

Хэл мэдэхгүй байж, ингэтлээ борлогдож байгаа юм чинь хэл мэддэг байсан болч...гээд л үү? аая, ккк

Эхлээд 2 залуу ирээд л юм яриад байна, би ямар Испани хэл ойлгох биш.
Тэгсэн чинь л нэг нэгээрээ *Чи надад таалагдаж байна. Хоюулаа сээгэс хийе* гээд л палхийтэл хэлэх юм…

Би ямар *тийм тийм, тэгэлгүй яахав* ч гэлтэй биш… Үгүй ч гэлтэй биш… булзааруулсан шиг…
Зарим нь пиво энэ тэр бариад хүрээд ирэх юм. Би энэ тэр тэнд дайлуулчихсан энэ тэр…

Гэхдээ, нэг шөнө болоод, Мексикүүдэд Азиуд таалагддаг гэж мэдчихсэн болохоор, лаг их зантай, хир баргийн хүн тоохгүй энэ тэр…


Тэгсэн, харин миний дуртай байрын энэ залуу баригдаад….
Нөгөө ботго шиг ч юм уу, тугал шиг ч юм уу урт хөмсөгтэй, хөөрхөн болохоор нь унагаахаар шийдсэн.
Хажууд нь очоод зогссон, нэг мэдсэн хамт бүжиглэж байсан, цамцыг нь тайлчихсан, нэг мэдсэн дагуулаад харьж явсан…
Хэл мэдэхгүй байж...

Тэгээд, мэдээж сээгэс…
Нээх хөөрхөн, амандаа модон чихэр хүлхэнгээ сээгэс хийдэг, усанд орохдоо амандаа тамхи зуудаг энэ тэр…
Иймэрхүү юм харахаар, хайр хүрээд байдаг юм.
Нэг гэм нь бас л жоохон садист маягийн сээгэс хийдэг юм байлээ...

27той, тэгээд хөдөөнөөс Мексико Ситид ирсэн байгаа, маргааш буцна гээд юм хагас хугас Англи хэлээр ярьж байсан.
Уг нь 39-тэй найз залуутай юм байх.
Гэхдээ, би их таалагдаад, бас сээгэст их дуртай болохоороо сээгэсн хийсэн юм байх, ккк.

Тэгээд сээгэс дууссан *Чи намайг, 3-4 блок гаргаад өг!* гээд л шаардаж байна.
Яахав хүргээд өглөө.

Тэгсэн, салахдаа *Чи тэгээд, дахиж бар маранд ороод байв аа? Одоо харьж унт мэдэв үү??* гээд л зааварлаж байна. Нэг тийм, хальт хар нь ч юм уу, халамж нь ч юм уу тэнд явж байх шиг санагдаад, хөөрхөн санагдаад энэ тэр, ккк


Тэгээд яахав, би сайн хүүхэд юм болохоор, үгэнд нь ороод харьж унтсан.
Маргааш нь Канкүн явах байсан болохоор.

Гэхдээ тэр зочид буудлын залуу намайг бие миеэ үнэлдэг энэ тэр гэж бодсон байх вий дээ...
Орой нь нэг залуу дагуулж ирээд, маргааш өглөө нь өөр залуу дагуулж ирээд, орой нь бас нэг өөр залуу... Яасан ч шаалцаж дуусдаггүй юм гэдэг шиг...


Гурав дахь өдөр нь

Өглөө 6 цагийн онгоцоор Канкүн.
Канкүн гэдэг нь, Гватималь, Куба эд нарын хилийн ойролцоо байдаг Карибийн тэнгисийн хажууд байдаг резорт юм л даа.

Энэ бол гэхдээ, Мексикт амрахаар ирж байгаа бол очоод үзчихэд тун боломжийн газар байна билээ.
Амарч байгаа хүнд хийх юм юмтай.

Асар үзэсгэлэнтэй бийч, янзан бүрийн далайн спортууд (шноркелинг, дайвинг, сеилинг, парасеилинг гэж эхлээд л, далайд хийж болох бүх спортууд), делфинтэй хамт сэлэх, усанд живсэн хөшөө дурсгалуудыг шумбаж үзэх гэх мэтийн зүйлс, оройн цагаар орох диско клубнууд, ойрхон байдаг гоё гоё паркууд (агуйн доторх усаар аялах, Тарзан болж жунгли дотуур нисэх), түүхийн дурсгалт зүйлс (Мая-гийн пирамидууд гэх мэт) гээд л.

Тэгээд дээрээс нь, ойр хавийн улсууд луу явахад ч гэсэн, 300-400 дойлуураар 2-3 хоног яваад ирчдэг гэжийсэн, даанч би тэрүүгээр нь яваагүй.

Энд тэгээд энд 3 өдөр, зад *жуулчин* болж тоглов.





Ганц онцгүй юм нь гэвэл, жоохон үнэтэй.

Мексико сити-гээсээ дор хаяж 2 дахин үнэтэй, ер нь л Америктай адилхан үнэтэй, зарим юм нь бараг илүү үнэтэй юм байлээ.

Нэг аяга пиво 4 дойлуур, хоол идэхэд, нэг таваг нь ойролцоогоор 12-14 дойлуур, паркууд нь 100-150 дойлуур, дисконууд нь такс нь 25 дойлуур, тэгээд дуртай хэмжээгээрээ ууна гэвэл 45-65 дойлуур гэх мэт. Такси нь 4хөн километр явахад л 12 дойлуур нэхэж энэ тэр дургүй хүргэсэн. Би ч яахав, зад хэрэлдэж байгаад, 8 дойлуур болгож буулгасан л даа, тэгсэн, угаасаа тэндэхийн тогтсон ханш нь байсан юм байлээ...

Америкуудын явдаг гол резорт болчихсон, тэгээд юмны үнэ нь Америктай адилхан болчихсон гэж ойлгосон.
Нөгөө *Бамбиралцаа болон хот* гэдэг кинон дээр 4 хүүхэн Мексик яваад байдаг даа? Тэр аягүй бол Канкүн байх.

За тэр үнэ нь ч одоо дүүрч, жуулчид ихтэй болохоор, яалт ч байхгүй байх л даа.
(Ямар ч байсан, Токиогоос бол хол хямдхан гээд, нэг их гар таталгүй шоудаад байсан, ккк)

Нэг дургүй хүрсэн юм юу вээ гэхээр, бас л муусайн Янкийнуудын зан.
Нээх юм үзээгүй юм шиг хөөрсөн дуракууд, орилолдоод л...

За тэр хөөрөх нь ч яахав, угаасаа хөөрөх гэж л тийм газар луу ирж байгаа болохоор.
Хүний нутагт ирчихээд, нутгийн индиануудыг нь доош нь чихсэн байдлын харьцаа, бас өөрийнхөө мөнгөн дэвсгэртийг тулгасан байдалд нь асар дургүй хүрсэн.

*Чи доллараар гүйлгээ хийх гээд байгаа юм уу? Мань чинь тэгвэл төгрөгөөр хийлгэж болох уу?* гэж ирээд хэрүүл хиймээр байсан ч гэсэн... За яршиг яршиг тэ???

Өмнө нь Камбуж явахад бас яг адилхан, тэнд долларыг гол гүйлгээний тэмдэгт болгочихсон байсанд нь дургүй хүрч байсантай адилхан...

Мексикүүд нь ч Мексикүүд.
Өөрсдийн гэсэн бардам зан байдаггүй юм уу хаашаа юм... Колончлолд удсан улс болохоороо тийм байдаг юм уу? Юмныхаа үнийг доллараар тавьчихсан, тэгээд доллараар гүйлгээ хийчихсэн...

Монголд Хужаа нар орж ирээд, Юанаар л гүйлгээ хийнэ гээд байвал, манайхан яаж дургүйцэх бол оо тэ???

За тэр ч яахав.

Канкүнд гомо бар орсон уу гэж үү???

Би нээрээ тэр тал дээрээ авьяастай юм шиг байгаа юм.
Огт хаана ямар бар байдагийг нь мэдэхгүй автобусанд суучихсан байсан чинь л нүдэнд самбар энэ тэр нь шууд өөрөө тусаад ирэх юм байлээ...

Гэхдээ Канкүнд, 3 өдөр болсон ч, орой гэсэн утгаараа 2 л хоносон болохоор, нэг их орох зав гараагүй.
Эхний өдөр нь яваад очсон, Канкүний бар нь оройны 10:30-аас онгойдог гээд, тэгээд би ядарсан байсан болохоор нь харь чихсан.

Хоёр дахь өдөр нь орсон.
Гэхдээ, энэ хөдөө газар болохоороо хүмүүс нь орой цугладаг тал байна уу??

Японы Окинава ч юм уу...
Энэ Канкүнд ч гэсэн, хүмүүс бүр шөнийн 1 цаг гэж цугладаг юм байлээ.
Монголд хүмүүс оройтож цугладаг бас , геи гэсэн утгаараа *харьцангуй хөдөө газар* болохтой хамааралтай юу? кк


Бас, бодсон юм. Гомо энэ тэр их дэлгэрээгүй газар, хамгийн түрүүнд гарч ирдэг нь, даравч далдайж, булавч бултаймаар айхтар *НАМИРАА ЦЭНХЭР* гарууд байдаг юм болов уу гэж, ккк.

Канкүний тэр 2хон баран дотор байгаа залуучууд бол, 80 хувь нь айхтар туялзаж нахилзсан хүмүүс байлээ... Мексико хотоосоо шал өөр...
Бас тэгээд, тийм намираа гарууд нь илүү *их зантай* маягтай, бас, фракц фракцаараа нийлчихээд хоорондоо нээг их нийлдэггүй юм шиг харагдсан... Жижигхэн хот болохоор арга ч үгүй байх л даа...

Монголд ажиглагддаг энэ талууд... бас Улаанбаатрын коммюнити арай л жижигхэн байгаатай холбоо байна уу? ккк.

Намираа байхад ч муу юм байхгүй л дээ.
Тэрнээсээ илүү, тэр учиргүй их зан гаргаад, фракцлаад байдаг бол проблемтой санагддаг юм.

За тэр ч яахав.

Тэгээд, Улаанбаатарт намайг хүн тоодоггүйтэй адилхан, Канкүнд ч гэсэн, хүнд тоолголгүйхэн шиг байж байгаад харьж унтсан юм байна.
Мексикүүдэд бүгдэнд нь таалагдана гэсэн зүйл бол байхгүй юм шиг байлээ.
Эсвэл би өөрөө голж шилсэн юм болов уу? ккк.

Зиаг зиаг, нэг тиймэрхүүхэн шиг аялал үргэлжилж л байна, одоо Мексик хот луу буцаад явж байна.

Үлдсэн хугацаандаа, Оахака гээд Мексикийн үндэсний юм ихтэй газар луу явах уу, Акапулька гээд, дээр үед хүмүүс их очдог байсан геи резорт явах уу, шийдээгүй байна.

Явахаараа үргэлжлүүлж бичиж магадгүй, бичихгүй ч байж магадгүй..

Адиос!

12 comments:

Anonymous said...

ix saixan ayalj yavaam baina. bas ix sonirxoltoi bichleg bailaa. er ni ispaani xel surch exelii gej bodloo, xexexexe. Titane.

hina said...

amerik ontsgui sanagdad bdag yum,soreni H surutoki kuvakunaino kk biyoki toka? kio tsuketene :)

bayabaga said...

yoh, uhtelee ineelee...

ehnii tsnher pudvaalktai hoorhon zaluu baina...nuguu, stanley tei adilhan haragdaad baih yum.

Anonymous said...

өө за за энэ нээрээ хаа сайгүй явдаг нөхөр нэг ширхэг байна аа. Мэксико тэгээд ганцаараа явахад гайгүй байна уу. Ойр орчны гарууд ганцаараа явбал эргэж ирэхгүй гэж зүрх үхүүлсээр байгаад айдаг болчихсон ш дээ. гэхдээ зориг орчлоо явна аа . Чи шүү Поожго андаа

Эр

gigi said...

Woow woow woow. chevre!

calvin said...

wow chi ch ih sonirholtoi ayalj bgaan bna shdee .jamaica yavahgui ntr .hehe.sonirholtoi yum bicheerei .blogoor chini oird oroogui sonin ihtei bnaa

Anonymous said...

Po ajaa ovoo gar shuu za tegeed sain ayalaad ireerei sonirholtoi blog ih bicheerei!!!

Goodluck

findernz said...

hehe PO

svnder said...

Nudend haragdtal saihan bichsen bna. Ajil deeree computeree haraal ineegeel blaa. Ergen toirniihon gaihsan bha aa. Saihan ayalaarai. Amjilt

ershuu said...

Өдрийн 3 цагт. 14-5 бачка, тэгээд л саунаны өрөө энэ тэрдээ сээгэс хийх нь хийгээд, үнэн эвгүй… EVGUI?!
chamaas iim sedev deer evgui gedeg ug garsan chin harin evgui yumuu gsn kkke

My favourite gay movies said...

Martaagui deeree bicheed bicheed yavchii geed l ayagui huurhun ajil heregch sh dee :D Goyo ayalj baigaa yum bnaa. zarimdaa ch ingeed single baih ni saihan shuu.

patatepatata said...

Titane> Helnii banzal! kkk. Mexico, neeree goyo gazar bailee shuu!

hina> harin tiim ee, Amerik... Seegesiin huvid, medeej hun uuriiguu l hamgaalahgui bol bolohgui shuu dee, hehe.

bayabaga> Harin tiim, Stanley mayagiin neg tiim peediisen? poodoison? tegeed fermontoi huurhun huuhduud zondoo baidag yum bailee! Mexican Machoism! kk

Erchuud> Gaiguiee. Neg ih hun aimaar gazar bish l baileeshd. Amerikiin hiliin oiroltsoogoo joohon ayultai gej bailee. Tegeed, gehdee, ayuultai geed, za usreed l hulhiduulna (iluu mongo tolno), esvel hulgaid yum aa aldah baih (nadshig, kkk), gehdee yur ni bol uuruu l bolgoomjtoi bol gaigui dee!

jagaa> Shiver???

calvin> Harin oir haviin ulsuud luu yavmaar l baisan, daanch visa heregtei bolohoor amjaagui... Ternees bish, Guatemala, Jamaica, Haiti ene ter geed l ochij uzmeer gazar bol myanga tum bailee. Tegj baigaad boloh biz.

Anonymous> Thanks. Yamar ch baisan, dahij neg bichleg oruulah baih aa, hehe.

findernz> yaav chi? hehe

svnder> tiim ineemeer yum bichsen bail uu? hehe

ershuu> ugui neeree, chi bod l doo. Gegeen tsagaan udruur, 13-4 ovoo nar seeges hiij baina geed...

my favourite gay movies> Harin tiim, mundag ajil heregch baigaad baigaashd, kkk.
Daraagiin bichlegee, ongotsnoos tsag nohtsooj bichih baih.