Friday, March 23, 2012

Mexico - last part

Онгоцонд унтаад явж байсан чинь *Юу ванна ийт?* гээд стюарьдес хүүхэн нь намайг сэрээчихлээ.
Нөгөө Монголын онгоцонд, унтаж байгаа хүнийг бараг элэгдэж сэрээнгүүтээ *Бийф? Фиш?* гэж асуудаг шиг тэ?

Аляска Эйрлайнз гэдэг Америкийн онгоц юм л даа.
Энэ Америкууд гэхдээ, нөхөрсөг байх (фрэндлий), бүдүүлэг байх (бийнг анполайт) гэдгийн ялгааг сайн мэдэхгүй нөхдүүд их байх шиг байгаа юм аа тэ?

Уг нь жирийн нэг Энэтхэгээс ч гэсэн чи ийм нөхцөлд юу гэж хэлэх вэ гэж асуувал *Вүд юу лайк сом брэкфаст?* энэ тэр  гэж хэлнэ дээ.

За тэр Америкуудын бүдүүлэг, юм үзээгүй, аррогант талаар яриагаа үргэлжлүүлэхээ больё, эртээр бас баахан үглэсэн шд тэ?

Нэгэнт сэрчихсэн юм чинь цаг нөхцөөн, аялалын тэмдэглэлээ үргэлжлүүлье байз.

Сөү, вэ вэ ви?
Ан тийм, Мексик хот луу буцаж нисээд дууссан юм байшд тэ?

Түүнээс хойш нэг их сонингүйээ.

Хагассайндаа Мексик хотод оччихоод.
Тэгээд орой нь бас л бардана биз дээ, өөр хийх юм байгаа биш.

Жоохон голж шилсэн шиг, их зан гаргасан шиг (хүн муу юм сурахдаа их мундаг юм аа тэ?  Нээх малтийж палбийсан царай муутай юм байж, өөрийгөө тэнгэрийн амьтан шиг бодчихсон, ккк) тэгээд *Зиа даа, өнөөдөр ч надад олигтой юм олдохгүй юм шиг байна* гээд байж байсан, нэг бодвол 40 орчим насны ах? залуу? хоргойгоод салдаггүй.

Царай нь нэг их бол таалагдаагүй, цагаан арьстан шиг царайтай.
Гэхдээ бие нь аймаар лаг булчин шөрмөс болсон байхаар нь *Зиа яахав, өнөөдрийн оройн зоогоо энүүгээр ингэс тэгэс гээд болгохоос* ухааны юм бодоод, дагуулаад явбаа.

Тэгээд л өрөөндөө ороод л, зоогоо соёлтой хүн шиг идэх санаа байсан юм... Тавган дээр гаргаж тавиад л (хувцасыг нь тайлаад), хутга сэрээгээ барьж байгаад (гондом мондoмоо бэлдэж байгаад), тэгээд тухлан байж зооглох чинь иргэншсэн бидний соёлтой зооглолт шүү дээ?

Тэгсэн нөгөөх чинь, нөгөө Америкийн бэлэн хоол моол шиг баагий байсан уу яасан...
Жорлон ороод гараад ирсэн чинь шав шалдалчихсан хэвтэж байна...
За яахав, тэрийг нь бол ойлгож болох юм, надтай тийм л яаран байж сээгэс хиймээр байсан юм байгаа биз...

Тэгээд л папаядах гээд л тэгсэн чинь 1-рт аймаар садист маягийн (энэ Мексикүүдийн энэ садист тал нь л надад таалагдахгүй юм шиг байна лээ.  Бага зэрэг бол яахав, тэвчиж болж байгаа юм, хэрээс хэтрээд, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс нь бол...), хоёрдугаар, хамгийн гол нь, гондомгүй сээгэс хийнэ гээд!!!!

Би ч уур хүрээд явчилгүй яахав?
*Уучлаарай найзаа.  Тэгж ярьвал би чамайг уг нь бүр сонгох ч сонирхол байгаагүй юм.  Яахав гайгүй биетэй юм байна гээд, зөндөө буулт хийж байж сонгож байхад, даврахгүй шүү айн?  За за та ер нь ингээд явчих дөө?  Хаалгаа цаанаас нь хаачихаарай!!* гээд л муухай аашлав.

Нөгөөх чинь тэгсэн чинь дургүй нь хүрсэндээ юу яасандаа юм *Чи тэгвэл надад таксины мөнгө өг!  20 песо! (=2,000 төгрөг)* гээд л нэхэж байна

Би юу гэж өгөхөв тэ?  *Амиго!  Би чамайг биеэ үнэлэгч гэж мэдээгүй юм байшд.  Тэгээд ханш чинь 20  песо юм уу тэ?  Гэхдээ уучлаарай, надад чамд хялайлгах сохор зоос ч алга* гээд хөөгөөд гаргасан.

Ан, мэдээж, ийм яриагаа асар полайтаар яринь шд тэ? энэ чинь. 
*Соорий амийгоо!.  Ай диднт нөү ай хад тү пэй юү.  Энд ай кэн нот гив юу монеи.  Соорий лаа!* гээд л.

Зиаг ингээд, хагассайнд хоосон хонов.

Бүтэнсайн.

Өглөө босчихоод... бишээ өдөр бослуу?
Тэгээд, эндэхийн *Үндэсний Антропологийн Музеи* гэдгийг үзэв.
Ацтек, Мая-гаас эхлээд орчин үеийн Мексик хүртэлх эртний олдворууд, хүмүүс хэрхэн амьдардаг байсан гэх мэтийн талаар том музеи.

Тун сонирхолтой байв.
Мексикүүд нь өөрсдөө энэ музеигээ үзэх их дуртай юм байлээ.

Өөрсдийнхөө Индио гаралтай гэдгээрээ бахархдаг хүмүүс их байж магадгүй гэж энэ агшинд бодож байв.

Тэгээд музеи үзчихээд буцаад явж байсан, баахан ийм муужгайнуудтай дайралдав.








Лаг хөөрхөн, ккк.  Би ч гэсэн дагалдаад, нүүрэн дээрээ муужгай зуруулсан, кккк.

Сеинт Патрикийн өдөр байсан юм байлээ, гэхдээ Сеинт Патрик, муужгай хоёрын хооронд ямар уялдаа холбоо байдагийг бол сайн мэдээгүй...

Тэгээд орой нь *Баньё Сениориаль* гэдэг гомо сауна орсон.  Ан, нүүрэн дээрээ муужгай зуруулчихсан хэвээрээ, ккк.


Даанч хаахын өмнөхөн нь орсон болохоор хүн байхгүй байсан, тэгсэн тэнд ажилладаг хүүхэд нь
*Агуа? Массахе?* гээд л асууж байна.

Юу нь юу юм огт ойлгохгүй байсан болохоор, жоохон түдгэлзэж байсанаа л *Массахе* л гэв.
Гэхдээ би их тэнэг болсон байлээ.  Ийм үед чинь уг нь эхлээд үнэ мөнгөө тохиролцдог доо тэ??
Гэхдээ үнэ мөнгөө тохиролцох гэхээр, хэл нэвтрэлцэхгүй (Би Испани хэл байхгүй, тэр Англи хэл байхгүй..) байсан гол буруу нь л даа... Гэхдээ л...

Зиаг тэгээд л нөгөөх чинь шалдлаад л, намайг шалдалж бандан дээр хэвтүүлж байгаад л, дээрээс ус асгаж байгаад л, савандаад л, массаж хийгээд л эхлэв.
За тэр нь ч угаасаа анхнаасаа тохиролцсон зүйл.

Тэгээд л байсан, үгүй тэр бөгс гошного, салтаа саамыг ээмэр хичээнгүйлж ирээд л угаах юм аа..

*Үгүй энэ чинь одоо, миний бөгс гошного, салтаа саам тийм л бузрын байсан юм байхдаа?* гэсэншүү юм бодсон шиг хэвтэв... 

Тэгээд л байж байсан чинь, гар гэж бодоод байсан чинь нөгөөх чинь бүр хэлээрээ цэвэрлээд эхэллээ... 
*Эмзэг хэсэг гэдэг болохоор, гараар болохоор гэмтэж барьчихна гээд, хэл мэлээрээ долоож цэвэрлэдэг юм байхдаа?* гэсэн юм бодоод л хэвтэж байв.

Тэгсэн нөгөөх чинь *за дээшээ хар даа* гэхээр нь дээшээ харав.
Гантайсан юмаа харуулаад л байна...

*Үгүй энэ чинь одоо юундаа тэгтлээ аазгай, тачиаль нь хөдөлчихдөг байна аа? гэсэншүү юм бодоод л дээшээ харсан, энэ удаад хөхний товч мовч, тэгээд л миний халдага бүлдэг энэ тэрийг долоогоод эхлэв.

Яасан ч долоох дуртай юм, гэсэншүү юм бодож байсан, долоолдоx чинь их ч гоё юм, нэг мэдсэн чинь сээгэс болчихсон байсан.

Гэхдээ, тэр хархүү ер нь бол их бэлтгэл сайтай хархүү байлээ.
Шалдан л зогсож байх шиг байсан, хаанаасаа ч юм гондоом мондоом гаргаад ирсэн байсан.  Салтаалчихсан байсан байх тэ???

Тэгээд л сээгэс.
Сээгэс хийхдээ хүртэл хөлний хуруу муруу хөхөөд л, долоогоод л үгүй нээрээ бүрэн үйлчилгээ гэж энийг л хэлдэг байх гэмээр зүйл хийгээд үзүүлчихэж байна аа.

Би ч хайлаад л явчихсан.  Мэдээж ш дээ, олон хоног сээгэс хийгээгүй... бишээ.. хийсэн юм байшд.  За яахав, үнэхээр техник бол мэргэжлийн л юм байлээ.  Нээрээ.

Тэгээд л бүрэн үйлчилгээ хийсэний дараа *Зиаг, үйлчилгээнийхээ мөнгийг өг* гээд л нэхэж байна.
Мэдээж ш дээ, үйлчилгээ хийсэн нь үнэн л юм чинь.

Хэд вэ гэсэн чинь *Минь!* гэнэ...

Энэ улсад ирээд нэг ч удаа сонсоогүй мөнгөний хэмжээ...
Гайхаад л асуусан дахиад л *Минь* гэнэ...
Тэгсэн, 1,000 песо (=100,000 төгрөг) нэхсэн юм байна.

Би ч яахав *Юу вээ, тэр их мөнгө чинь банкинд л байдаг байх!  Банко Сантандер!* гээд л жоохон эсэргүүцэл үзүүлэв...

Гэхдээ, хоолыг нь зооглочихоод, мөнгийг нь өгөхгүй байх чинь иргэншсэн хүний хийх үйлдэл биш шүү дээ тэ?  Тэгээд тэр зоог нь туйлын амттай байсан бол нэн ялангуяа.

Тэгээд л бодов *Энэ ч харваас илт даварсан мөнгө нэхэж байна.  Сээгэс чинь 500 байдаг л гээ биз дээ...  Зиаг гэхдээ 500 гэж гүрийх ч арай дэндэх байх... Зиаг бодьё.  Бие савандаж угааж өгөхөд 100 песо, массаж 100 песо, янзан бүрийн юм долоож хөхсөн нь 100 песо, сээгэс 500 песо гээд тооцвол...800 болох юм байна* гээд.

Тэгээд л өөдөөс нь *Но минь!  Эйт Хандрет!  Эйт (хуруугаараа наймыг үзүүлээд) сента!* гэсэн, нөгөөх чинь за л гэж байна...

Түй чорт.. Жоохон дарж хэлдэг байж...
Гэхдээ нэгэнт хэлчихсэн юм чинь одоо өнгөрсөн...

Тэгээд 800 песо (=80,000 төгрөг) өгсөн.

Гараад ирсэн чинь нөгөө залуу чинь *Минь!* гэснээ инээнгээ гар барьж байна.
Тэгсэнээ л *Биен?* (Сайхан?) гээд л инээж байна.

Би ч яахав, муухан мушилзангаа *Биен* л гэлээ.  Биен л байсан юм чинь 

Тэгсэн хамт ажилладаг залуучууд нь нир хийтэл инээлдээд л байна.
Тэгсэнээ л *Клиента Примиера!* (Хүндэт зочин!) гээд л хөхрөлдөх юм.

Намайг л тэнэг юм шиг их мөнгө төлсөн болохоор нь шоолж байгаа нь тэр байх гэж ойлгосон.
Зиа яахав, хааяа нэг хулхидуулах бол урт аялалын дунд ганц нэг тохиолдох ш дээ тэ?

Дараад нь өөр хүмүүсийн интернет дээрхийг харж байсан, сээгэс хийхэд 500-800 песо байдаг гэчихсэн байсан, тэгэхээр тэгтлээ хадчихсан үнэ төлсөн ч бас биш юм шиг байлээ (гэж өөрийгөө тайвшруулья, ккк.  Мөнгөний хэмжээндээ биш, хулхидуулсан гэж бодохоор дотор харлаад байдаг болохоор)

Орой нь тэгээд яахав, ордогоороо бар хэсэв.
Нэгэнт сэтгэл хангалуун сээгэс хийчихсэн, тэгээд маргааш нь эрт Оахака явахаар болсон байсан болохоор, нэг их залуу харахгүй гэж бодонгоо.


Бүтэнсайны орой гэсэндээ ч юм уу, нэг их олигтой царайлаг залуу харагдахгүй ч байв.
Нэг гайгүй залуу байсан, 2 найзтайгаа хамт ирсэн.

Би ч яахав, энд ирээд сурсан *шалиг харц*-аа чулуудсан шиг зогсож байв.
Ширтээд байхгүй, хааяа нэг сэмхэн харц чулуудчихаад л, тэгээд л өөр тийшээ хараад л зогсдог тийм техник.

Уг нь жирийн үед бол би чинь нилээд идэвхтэйгээр хүн амьтан дээр очиж яриа мариа өддөг юм л даа.
Гэхдээ Мексикт тэгье гэхээр хэл мэдэхгүй юм чинь, тэгж чадахгүй, тэгээд энд шинээр ийм *шалиг харц* гэдэг техник сурсан юм.

Нөгөө гурвын чинь хоёр нь нэгийгээ нудраад л, нэг юм яриад л байна.  Нөгөөх нь бас нэг юм яриад л..

Яриа нь сонсогдохгүй байсан, сонсогдсон ч би ямар ойлгох биш, гэхдээ миний бодлоор бол иймэрхүү яриа өрнөсөн болов уу.

*Хөөш, тэр түрүүний яриад байсан тэр залуу, чам луу хараад байшд, чи ер нь гайгүй таалагдсан юм биш үү?  Очоод яриа өдөөч?*
*Еэ л дээ, ичээд байшд...*

Тэгж хэсэг харилцан харц чулуудалцан зогсож байсан, нөгөө миний харж байсан залуугийн найз нь тэвчээр нь барагдсан бололтой өөрөө ирээд л надтай *Салю!* гээд л тулгаж байна.

Тэгээд найз дээрээ дагуулаад очсон.
Тэр миний харж байсан залуу нь тэгсэн ганц англиар ярьдаг нь байсан байлээ.

Тэгээд л мэдэхгүй, хагас дутуу болсон болоогүй англи хэл, испани хэл холиод л юм яриад л байх шиг байсан, тэгээд орой 12 дөхүүлээд харьцгаасан.

Тэр залуучууд *даанч маргааш ажилтай...* гэсэн юм яриад байсан.
Ингээд, бүтэнсайнд бас үдшийн зоог байхгүй өнгөрсөн, гэхдээ оройхон нилээд амттай бөгөөд үнэтэй зоог барьсан болохоор, харамсах зүйл байхгүйшд тэ? ккк

Нэгдэх өдөр>

Өглөө 10-ын автобусаар Оахака гэдэг, Мексикийн өмнө зүгт байдаг хотлуу явав.
Хамгийн их нутгийн Индиан ихтэй, тэгээд хамгийн уламжлалт маягийн газар гэдэг юм билээ.
6 цаг автобусаар яваад, тэгээд орой 4 гэж буув.

Буучихаад, буудалдаа юмаа тавьчихаад, тэгээд гарч жоохон хоттой нь танилцсан.
Байшингууд нь 1-2 давхар, тэгээд их өнгөлөг тод өнгөтэй, тийм хөөрхөөөөөөн хот байв.
Баахан залуучуудын зураг хулгайгаар авсан шиг явж байгаад, орой 8 гээд, эндэхийн геи барыг хайв. (даанч дараад нь аппаратаа алдчихсан болохоор зураг байхгүй...)

Өмнө нь ирж байсан хүнээс хаана байдагийг нь асууж байсан Клуб 502 гээчийг хайгаад очсон, хаалттай байв.  Күнкүн шиг оройхон онгойдог байж магадгүй гэж бодоод эсрэг талынх нь стреит баранд ороод суув,

Тэгээд л сууж байсан чинь 3 индиан маягийн залуу орж ирж байна.
Тэгсэн барны үйлчлэгч очоод л нэг юм яриад байх шиг байсан.
Яавч тийм эерэг, аятайхан яриа биш бололтой сонсогдож байгаад л, нэг залуу нь гараад явчихав,

Тэгээд л сууж байсан чинь 2 индианы нэг нь намайг дуудаж байна.
*Ола!?  Юу ванна жойн?* гээд л.  Ооё! Англиар ярьдаг Индиан!

Би ч ганцаараа гиюүрчихсэн сууж байсан юм чинь уухайн тас яваад очно биз дээ.
Тэгээд л ярьж суув.

Нэг нь антропологи энэ тэр сонирхдог бололтой, Монгол гэсэн чинь *Та нар бид нарын өвөг дээдэс шүү дээ!* гэж ирээд л сүйд болж байна. Чингис хаан, бугатай хөшөө мөшөө гээд, маниасаа илүү шахуу юм мэддэг юм байлээ.

Тэгээд цаашаа ярьж байгаад, түрүүн юун яриа болсон юм гээд асуув.

Тэгсэн, Мексикт, уугуул иргэд, Индиануудыгаа бас нилээд гадуурхдаг юм байх.
Индианууд нь ч гэсэн их хүлцэнгүй хүмүүс, тэр гадуурхалыг нь тэсээд л өнгөрдөг юм гэнэ.

Тэгээд, тэд нарыг орж ирсэн, *Бичиг баримтаа үзүүл!  18-аас дээш настай юу!?* гээд бичиг баримт нэхсэн юм гэнэ ээ.  Тэр баранд байгаа бусад хүмүүсээс огт нэхээгүй байж шүү!?

Тэгээд хамгийн гол нь тэр 3 залуу яаж ч харсан 18-аас дээш настай байгаад байхад.
Тэгээд бичиг баримтгүй байсан залуу нь яваад өгсөн юм байх.

Тэгээд л ярьж байна.
*Манай индианууд дэндүү хүлцэнгүй. Ихэнх нь иймэрхүү бар саванд орохоор, ад үзэгдэнэ гэж бодоод орж ч ирдэггүй юм.  Би бол май боовоо л гэмээр байна!  Надад мөнгө нь байна, би өөрийнхөө нутагт дуртай газраа уумаар байна!*

Би ч яахав, гал дээр тос асгана ш дээ *Тийм тийм тэгэлгүй яахав!  Тэр муу үйлчлэгч ямар зэвүүн баагий вэ тэ?  Бичиг баримт нэхэх бол, гадаад мань мэтээс ч гэсэн давхар нэхэх хэрэгтэй шүү дээ?  Чиний түмэн зөв!  Иймэрхүү юманд дуугүй байж болохгүй, тэмцэх хэрэгтэй, болгож өгөх хэрэгтэй* гээд л.

Тэгээд л баахан шашин машин яриад л (Тэр муу Христос гэж ер нь хэн юм!?  Тэнэг баагий, хүнд дандаа ингэ тэг тулгадаг!  Манай Индианы шашин бол Буддын шашинтай их төстэй, хүн эргэж төрөлөө олдог гэдэг, тэгээд бусдад энэрэнгүй шашин шүү дээ), өөр юу ч ярьлаа...

Жоохон байж байсан мань 2 нилээд согтож эхэлж байх шиг байна.
Нүд нь гялалзаад л, жоохон ийш тийшээ агсан тавих шинжиндээ орж байна.
Ийм зан нь Монголчуудтай төстэй юм биш үү? ккк.   
Эрүүл байхдаа нилээд даруухандуу, хүлцэнгүйдүү хирнээ, согтохоороо агсан тавьдаг, ккк.

Баранд байсан бусад Мексикүүд лүүгээ зангаж байгаад л *Эд нар бол жинхэнэ Мексик биш!  ЖИНХЭНЭ ЦЭВЭР ЦУСНЫ МЕКСИК гэдэг чинь бид нар байгаа юм!  Эднүүс чинь муусайн Испанийн шээснүүд байхгүй юу!* гээд л...

Манайхны *Цэвэр цусны Монгол / Хужаагийн шээс* гэж ярьдаг шиг тэ? ккк.

Тэгээд л, хосоороо ирчихсэн байсан залуу хүүхэн хоёрыг харсанаа л, *Энэ хүүхэн, яаж явж байгаад ийм царай муутай залуу олоод авчихсан юм!?  Хажууд нь ийм сайхан ханхар эрчүүд байхад* гээд л аймаар чангаар яриад л энэ тэр.

Тэгсэнээ тэр залуу луу нь Испаниар нэг үг чулуудаад л байсан бодвол *Царай муутаа!* гэсэн л гэж ойлгосон ш дээ,  Нөгөөдүүл нь мэдээж сонссон ч сонсоогүй дүр үзүүлсэн маягтай.

Тэгээд л хоорондоо бас бие биенийгээ жоохон явуулсан байдалтай.
Нэг Индиан нь бараг 190см, тэгээд аймаар бакь, тэгээд яг нөгөө Чингачгүк гэдэгэрхүү царайтай, урт үстэй.  Нөгөө индиан нь бараг 150см, тэгээд туранхайдуу жижигхэн байсан юм.

Тэгсэн өндөр нь л ярьж байна.
*Бид нар өөр омгоос ирсэн юм.  Би бол хойд Мексик зүгийнх.  Наадах чинь өмнө зүгээс гаралтай... Бараг Амазоноос ирсэн сармагчин л гэсэн үг, хахаха.  Тэгээд бид хоёрын нөгөө юуны хэмжээ хүртэл шал өөр.  Минийх бол ийм ! * гээд л гараараа боожгооныхоо хэмжээг үзүүлж байсан, бодвол 23 см хавьцаа юм шиг байлээ.  
Өмднийхөө цаанаас гэхдээ нилээд том харагдаж байсан нь үнэн байх.

Тэгсэнээ *Намайг тэр байтугай, хар хүүхнүүд гуйгаад ирж байсан юм.  Чиний юмны чинь амтанд орчлоо гээд!* гээд л... гээд л баахан надад боожгоогоо гайхуулав.

Нөгөө жижигхэн нь мөчөөгөө өгөхгүй, хэрхэн шаргал үстэй гадаад хүүхэн өөрт нь үхэн хатан дурлаж байсан талаар баахан юм яриад байсан, ккк.

Тиймэрхүү маягаар, нилээд хөгжилтэй жоохон ууж сууж байгаад, би геи барлуугаа явмаар санагдаад хэллээ.

*За би одоо ингэсгээд хөдлөе.  Өөр баранд орно* гээд тэгсэн, *Ө! Чи ер нь их дажгүй гар байна!  Хамтдаа явна аа! Ууна аа!* гээд дагаад салдаггүй.

Тэгэхээр нь хэллээ л дээ.  *Найз нь гомо байхгүй юу.  Тэгээд одоо гомо бар орох гэсэн юм* гээд тэгсэн өндөр нь жоохон шоконд орсон бололтой, нөгөөхөөсөө *Энэ сая юу гэчихэв?  Омосексуаль?? гэнэ үү?* гээд л асуугаад байгаа бололтой.

Тэгээд жоохон байж байсанаа *Гомо байна уу үгүй юу хамаа алга.  Чи их сайн залуу байна! Хамт явна аа!* гээд салдаггүй...

Нөгөө жижигхэн залуу нь тэгсэн, намайг гомо гэж сонссоныхоо дараа, гарнаас барьж аваад энэ тэр их скиншип олшроод ирсэн, тэр ер нь нилээд сонирхолтой байсан байх аа.

Сүүлд нь бүр *Манайх энд ойрхон! Манайд очих уу!* энэ тэр гээд байсан, бодвол нэг удаа эрэгтэй хүнтэй унтчих санаатай байсан байх...

Гэхдээ би чинь одоо энд ирчихээд геи баранд нь ороогүй байгаа ш дээ.
Арай чүү нөгөө 2-рт *та хоёр гомо баранд орлоо гээд сонирхолгүй байна шүү дээ* гэж ятгаж дөнгөөд гарсан.

Ан тийм, гарахаасаа өмнө, баран дээр сууж байсан 1 хятад (америк), 1 канад хүүхэнтэй танилцахдаа, тэр Клуб 502 нь нээгдэхгүй, гэхдээ өөр геи бар байдаг гэж сонссон байсан болохоор хамтдаа тийшээ орохоор ярьчихсан байсан юм.

Зиаг тэгээд салаад тэр 2 хүүхэнтэй Луна Роса (Ягаахан Сарангуа) гэдэг геи баранд орсон юм.
Жижигхэндүү бар байсан, тэгээд уух юм нь хямдхан.  Нэг пиво нь 17 песо (=1,700 төгрөг). Стреит хүмүүс, геи хүмүүс холилдсон маягийн бар байлээ.

Тэнд жоохон суучихаад, дараад нь өөр баранд орчихоод, тэгээд тэр 2 хүүхэнээсээ салсан юм.
Юу ярьсанаа санахгүй байна, гэхдээ л нөгөө Америкийг муулсан яриагаа ярьсан санагдаад байна...

Уг нь тэгээд л харьчихсан бол болох байсан юм.

Аль хэзээний бараг 15-20 аяга пиво уучихсан байсан болохоор...
Гэхдээ, согтчихсон болохоор, донтоно биз дээ?  Энэ миний буруу биш, архины л буруу (лаг ярих гэж оролдов, ккк)

Геи барлуугаа буцаад орсон.
Нэг хос байсан юм.
Нэг нь ганц ширхэг сарнай барьчихсан.

Тэгээд л нийлээд юм яриад уугаад байсан.
Тэр хосын тэр цэцэг барьчихсаных нь төрсөн өдөр нь, 26 хүрч байгаа, тэгээд нөгөөх нь тэмдэглэж өгч байгаа юм байх.

Тэгээд л нэг мэдсэн текилла энэ тэр уугаад байсан, нэг мэдсэн тэр 26 хүрч байгаа гэсэн залуутай нь хөтлөлцөөд буудал руугаа явж байсан...  Нөгөө залуу нь хаачсан юм бүү мэд...

Тэгээд л буудалдаа ороод л, хувцас хунараа тайлаад л тэврэлдээд л байх шиг байсан...тэгээд л тас.

Өглөө сэрсэн, нөгөөх чинь алга.  Доошоо харсан миний гага алга.  Оронд нь нэг хуучин цагаан палавк (Бриеф биш, бикини хэлбэрийн) байна...
Тэгээд л цааш нь харсан, миний цүнх алга...

Шууд бодно биз дээ.. *Еэ пизда. Дахиад юмаа алдчихаж!! Хаширдаггүй хүүр шд* гээд.
Тайландад ч тэр, Солонгосд ч тэр, яг адилхан байдлаар юмаа алдаж байсан болохоор...

Согтчихоод залуу дагуулж ирээд, өглөө сэрсэн юм нь байхгүй гэсэн байдалтай.


Тайландад, миний юмыг хулгайлсан залуу *Дис ис Тайланд* гэсэн футболка, *Нөүбади* гэсэн оймс үлдээсэн байсан бол, энэ удаад цагаан өнгийн палавк...

Би уур хүрээд тэрийг нь хаячихсан, гэхдээ одоо харамсаад байгаа юм.  Дурсгал болгоод авдаг байж гээд.

Тэгээд ер нь энэ маягаараа бол, нэг л өдөр хулгайч нарын иж бүрдэл хувцастай болох байсан ч юм бил үү гэж...
(Ямар ч л байсан, энэ удаад, футболка, оймс, палавкны иж бүрдэлтэй болсон гэхээр, дээрээс нь өмд, гутал нэмчихвэл тэгээд л бүрдлээшд тэ? ккк).

Аз болж харин миний түрийвчийг олоогүй бололтой аваагүй байсан.
Цүнхэн дотор байсан айфон (3 дахь удаагаа хулгайд алдаж байна, ккк), аппарат энэ тэр байхгүй, гэхдээ тэр ч яахав дараад нь даатгалаар буцаагаад авчихна.

Хамгийн харамсалтай нь 1) дотор нь байсан зурагнууд  2) манай ахын хийж өгсөн малгай хоёр байгаа юм... Дахиж олдохгүй гэсэн утгаараа.

Зиаг зиаг, тэгээд нэгэнт өнгөрсөн юмны хойноос гашуудаад байлтай биш тэ?
Гудамжнаас гарч нэг удаагийн аппарат аваад, тэгээд тэр өдөр төлөвлөсөн байсан тур-ндаа явсан.

Эртний балгас үзэх, уулын орой дээр байдаг цөөрөм дотор сэлэх, текилла хийж байгаатай танилцах, Мексик маягийн амьдралыг харах гээд олон сонирхолтой зүйл хийж байгаад тэгээд орой нь Мексик хот луу марш.







Гурав дахь

Энэ өдөр ч онц юм хийгүүгүй дээ.  
Цагдаагийн газар орж алдсан юмаа тэмдэглүүлчихээд, тэгээд хотын гудамжаар жаал дэмий сэлгүүцэж, хүн амьтанд бэлэг авч яваад, тэгээд Баньё Сан Мигел гэдэг сауна орсон.

Дотор нь орсон бас л нилээд хөгшиндүү гарууд голцуу, тэгээд 2-3 залуухан хүүхэд байсан.
Нэг залуухан хүүхэдтэй нь жаал нялуурчихаад гарсан.

Орой нь хоол идчихээд, тэгээд хүмүүст бэлэг секс шопноос бэлэг (поппер авсан юм.. Японд байдаггүй болохоор) авав.
Тэгсэн баагий чинь миний кредит картнаас буруу дүн татаж аваад.  Тэгээд нэмж хэдэн поппер авчихаад, ямар ийм юм бариад бар маранд оролтой биш, тэгвэл хүн амьтан тоохгүй байлгүй дээ гээд зочид буудалдаа аваачиж тавьчихаад буцаад гарав.

Нээрээ Го-Го Бой ч тэр, Драк Шоу ч тэр үзээгүй юм байшд гээд, хаана байдагийг нь асуухаар нөгөө дэлгүүр лүүгээ яваад орсон юм.
Тэгсэн, тийм юмнууд нь зөвхөн тавдахь хагассайнд байдаг юм гэнэ ээ...

За яахав.

Тэгсэнээ, нөгөө дэлгүүрийн худалдагч чинь *Түрүүн, таны картнаас алдаатай мөнгө аваад, ёстой уучлаарай.  Ёстой эвгүй юм болсон.  Тэгээд энийг таньд бэлэглэе!* гэсэнээ нөгөө гошного луу хийдэг урт хар юм надад бариулчихдаг юм...
Ширхэг нь 250 песо гэж байсан, тэгэхээр 25,000 төгрөгний үнэтэй юу? 

Үнэгүй өгч байгаа юманд нугасгүй юм чинь авчихсан, дараад нь харамссаншд...

Бод л доо.
Дискон дотор нээх аймаар секс хэрэгсэл барьчихсан баагийтай хэн юм ярихав дээ тэ?
Нүүрэмгий нүүрэмгий гэхэд арай дэндүү.

Сүүлдээ цагаандаа гараад, тэрийгээ эргэлдүүлж жаахан бүжиглэж байгаад гарсан.
Энэ өдөр ч гэсэн, 2-3 залуу ирж өдөж байлээ, гэхдээ, миний Мексикт ирээд сурсан зан = *Цамаархал*...

Нээг их таалагдах залуу байхгүй болохоор нь тэгэсгээд гарсан.  Угаасаа өглөө 6-ийн нислэгтэй гээд 4 гэж босох шаардлагатай байсан болохоор,

Нэг тиймэрхүү нэг иймэрхүү.

За за онгоц буух гэж байна, ингээд өндөрлөе.




....
Америкийг муулахгүйээ гээд эхэлсэн, Лос Анжелест буунгуутаа, хамаг дургүй хүрээд явчихлаа.
Энэ нээрээ үнэхээрийн тэнэг улс, тэнэг хүмүүс нэг ширхэг байгаа юм аа.  
Бүдүүлэг, бусдыг хүндэтгэдэггүй, хүнд сурталтай.

Би яахаараа 2 цагийн транзитны төлөө Америкийн хилээр гарах шаардлагатай байна аа тэ?
Пасспортны хуудас үрсэн тэнэг эд.

Дэлхийн ихэнх улсын онгоцны буудал дээр, хэрвээ транзит бол тухайн улсын хилээр нь гаралгүйгээр дотуураа гаргадаг даа?
Тэгтэл Лос Анжелест буусан, заавал уртын урт дараалалтайгаар хилээр гарах хэрэгтэй болж байгаа юм.

Тэгээд, Аляска Эйрлайнз нь бүхэл бүтэн 30 минут хоцорч буулаа, надад онгоцондоо суухад ердөө 30 минут дутуу байна, яарах хэрэгтэй байна гээд гуйгаад байхад хилийн албаны хүн нь *Чи тэртэй тэргүй амжихгүй л юм байшд.  Очерлож л таарч дээ* гээд хөдлөхгүй.

Хэрвээ хилээр гарах шаардлагагүй бол хэн л тэгж яаран сандрав гэж тэ?
Зиаг тэгээд хилээр нь гарах болов оо.

Жирийн үед дуугүй гаргачихдаг байж, албаар өдөж байгаа юм шиг олон юм шалгаагаад.
*Чи таргалсан юм аа даа? Визаны зурган дээрээ бол туранхай сайхан байсан байшд* энэ тэр гэж, хүнийг зүгээр ч үгүй, бүдүүн тарган гахай нохойгоор нь доромжлоод авч байгаа юм...

Хэл амаар доромжиллоо гээд шүүхдмээр л санагдсан шүү, даанч надад дараагийн онгоцондоо суухад 30 минут үлдсэн байгаа болохоор, тэгж дөвчигнөх ч зав гарсангүй.

Зиаг тэгээд цаашаа өчнөөн урт корридороор алхаж алхаж гарах гэсэн *Та тээшээ нэг удаа аваад, дахиж тээшээ өгнө үү!* гээд л зогсоочих юм.

Хэзээ тэгж байлаа даа тэ?  Мексикээс Нарита хүртэл тээшээ өгсөн л бол уг нь тэр чигтээ надаас хамааралгүйгээр явмаар юм...
Тэгтэл тэгдэггүй шүү??  Яарч байхад.

*Хүүшээ, юу яриад байгаа юм бэ?  Миний тээшийг шууд Нарита луу явуулна гэсэншдээ!?* гээд, өөрийн доторх хэрүүлч эмэгтэйгээ гаргаж ирээд л хэрүүл хийсэн чинь  *Дис ис Америка!  Ви дү ит дис вэй!* гэнэ ээ...

*Дат ис сөү инэффисиент анд, нот инлайн вис интернэшнел стандард!  Юү ар ван стюпид нэйшн вис стюпид рулз!   Ай вил сью ю ор гэт ю пэй май стэй, иф ай мис май плэйн!* гээд зад агсан тавьчаад, тэгээд очиж ачаагаа авлаашд...

Авчаад, өөрөө ачаагаа зөөж аваачиж бас нэг газар нь хүргэж өгөх... Ямар хэрэг байна аа тэ?

Тэгчихээд л цаашаа яваад л дахиж бөөн юм болж байж арай чүү онгоцныхоо тэнд ирлээ, хоцроод.

Аз болж онгоц нь бас хоцорчихож, тэгээгүй бол хэрүүл хийнгээ Лос Анжелесд нэг хонох хэрэг гарах нь байшд...

Японд очингуутаа буцаад өөр тийшээ нисэх төлөвлөгөөтэй байгаа учир, энэ тэнэгүүдийн оронд нэг ч минут илүү баймааргүй байгаа атал шүү.

Бурхан минь, ямар ч байсан азын тэнгэр намайг хаячихаагүй бололтой.

Америкуудын юунд нь дургүй гээч?
Нээх сонин захирсан зандарсан хүмүүс!!!  Бүдүүлэг!!  Бусдыг хүндэлдэггүй!  Өөрсдийгөө их юманд бодчихсон!  Бүх юман дээр *Би! Би! Би!* гэсэн зантай.

Мексик лүү явж байхад хүртэл, билет чек-ин хийдэг хүнээс болоод онгоцноосоо хоцорсон хүмүүс 2-3 байсан гээд л бодчих.  Яасан бэ гэхээр, очерлож очерлож очсон *Би цайндаа орлоо, та нар нөгөө лайн дээр оч* гээд яваад өгсөн дарвагар Америк авгайгаас болж өчнөөн хүмүүс үнэт цагаа алдаж таарч байгаа л байхгүй юу.

Бүдүүлэг, хувиа хичээсэн, тэнэг хүмүүс.
Мэдээж гайгүй ганц нэг хүн байгаа л даа, гэхдээ л ерөнхийдөө нийтээрээ сонин хүмүүс.

Яахав, энэ улсад хэрвээ удаан амьдарвал, хүн өөрийгөө хамгаалах, хэрүүл хийх их мундаг авьяастай болох юм шиг байгаа юм.

*Би! Би! Зөвхөн Би!* гэдэг уламжлалыг нь суралцах учир.

Ямар азаар би анх энэ улсад сурахаар ирчээгүй юм... 
Совестгүй болж дуусах байсан ч юм бил үү...

Зиаг зиаг, ёстой зад уураа гаргачихлаа.

Уураа гаргахдаа, сая, баранд орж 2 аяга вино уучихаад, тип гэдэг дээр нь  ЗЕРО! гээд биччихсэн.  Бүр, албаар, алфабетаар.  Угаасаа, Азид хамаагүй өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй хирнээ тип мип нэхдэггүй юм чинь яахаараа ийм дургүй хүрсэн улсынхаа хүнд төлөх ёстой юм тэ?

Ер нь гэхдээ, хэн нэгэнд онцгүй зан гаргавал, тэр хүн дараагийнхаа хүнд онцгүй зан гаргадаг гинжин урвал үүсдэг юм шиг.  Онцгүй эд, гэхдээ хааяа юм юмаа мартаад *Хүн надтай яаж харьцана, би тэдэнтэй тэгж харьцана* гэмээр санагдчихдаг юм.

Ай дү фийл соорий фор дэ бартендер, бат, соорий, ёор каунтри гайз писсд ми оф энд дис ис вай ай эм дүйнг дис!!!


Хэрэгцээ гарахгүй л бол энэ тэнэг улс луу ер нь ирэхгүй байхаа даа...

Лос Анжелес хотын онгоцны буудлаас уураа гаргасан По байлаа.

Тэртэй тэргүй гэртээ очиж байж энэ бичлэгээ оруулах байх.
Түр баая! (За баая баая гээд л манайхан хэлдэг,  ер нь бол их сонин үг юм байшд тэ?  Баана л биз дээ тэ?, зарлаад байлгүй гэдэг шиг, кэкэ.  )


5 comments:

beck's said...

би чиний блогийг унших дуртай, гэй биш, эмэгтэй хүн тэхдээ лесби ч биш. Гэй амьдрал чинь нэг их сонин биш л дээ, гэхдээ бичлэгүүд чинь нэг тийм хошин аястай хөгжилтэй санагддагийн. Тэгээд ийш тийшээ тэнэсэн тухай бол бүүр ч сонирхолтой шүү, бичээд байгаарай

Anonymous said...

Мексик лүү явж байхад хүртэл, билет чек-ин хийдэг хүнээс болоод онгоцноосоо хоцорсон хүмүүс 2-3 байсан гээд л бодчих. Яасан бэ гэхээр, очерлож очерлож очсон *Би цайндаа орлоо, та нар нөгөө лайн дээр оч* гээд яваад өгсөн дарвагар Америк авгайгаас болж өчнөөн хүмүүс үнэт цагаа алдаж таарч байгаа л байхгүй юу.............. ...................................................
ene heseg deer ooriigoo hazaaarlaj chadahgui darvaitlaa baahan ineelee shdee ..... hahahaahaha ... ёооё... POO chi shuuuuu.

hina said...

delhiin hamgiin lag uilchilgeetei gazar amidarch bga bolhoor hen l elegduuleh durtai bhav de heheh huuhedteige yavhaar harin ch mgliin gaali bolon ongotsnii uilchlegch nar aimaar eyeldeg shuu

patatepatata said...

becks> Yag tany heldeg zov. *Chinii gay amidral chini bol sonin bish, chi yamar hun be gedeg chini sonin* gedeg. Ene chini l jinhene *no discrimination* uzel bodol shuu dee, hehe.
Thanks

Anonymous> darvagar gedeg ni, kkk.

hina> Neeree, yapond baihaar joohon heterhii *erhelchihdeg* tal baih shig baigaa yum aa...

Anonymous said...

би одоо садо юм байх даа..

хундага