Monday, March 05, 2012

Boojgoo bolon ug heleh erh

Зиаг зиаг.
Аялалын сонин биш, өөр юм оруулчихья эхлээд, ккк.

Орост нээрээ, *гэй* гэдэг үгийг хэрэглэх, бичих, уншихыг хориглосон тогтоол батлагдах гээд ч гэнэ үү, батлагдсан ч гэнэ үү, тэгээд хүмүүс *Орос луу битгий яваарай!* гээд нэг юм эхэлчихсэн байгаа гэж байсан, сонссон л биз дээ?

http://allout.org/en/actions/stpetersburg-dont-go/taf




Хүмүүс гэхдээ иймэрхүү муйхар юм хийхдээ үгүй мөн сайн юм аа тэ?

Юмны талаар бүрэн бүтэн мэдээлэл байхгүй, сайн мэдэхгүй байж л өөрсдийн доторх шал түүхий логикоо бусдад тулгаад хаячихдаг нэг тийм сонин зан байна аа...энэ хүмүүст.


http://www.cekc.mn/2012/03/интернэт-вэб-сайтууд-яахын-аргагүй-го/

Энэ сайтэн дээр бичсэн хүүхдийн логиктой ер нь бол яг адилхан.

Бага насны хүүхэд садар самуунд уруу татах, гомо секс болон бага насны хүүхэд сонирхох, үг хэлэх эрх чөлөө гэсэн гурав, дөрвөн шал өөр зүйлсийг хооронд нь холиод нээх гоё бантан шиг болгож байгаад л нэг дүгнэлт гаргачихсан, тэрнийгээ хэрэгжүүлэх гээд дайраад байдаг тэ?


За энэ ч яахав, дандаа яридаг сэдэв, элдэв аргюмент бичих гэсэн залхуу хүрчих юм байлээ.


Нээрээ, нэг ийм гоё сайт олсон!  Дэлхийн улс орнуудын дундаж боожгооны уртаар нь газрын зураг дээр тэмдэглэчихсэн.


Тэгтлээ үнэн зөв эсэхт бол итгэхгүй байна (миний бодлоор, Монголчуудын боожгоо, бусад Азиудынхаасаа нэг их ялгаа байхгүй), гэхдээ ерөнхий ойлголт авахад боломжийн мэт.

Бас нэг ийм сайт байсан, хүний IQ-ний хэмжээ.



Тэгээд, бодлоо л доо...

Боожгоо богинохон байх тусмаа АЙ Кю өндөр байдаг юм биш байгаа даа гэж.
Нөгөө өсөх насанд нь хамаг шим тэжээл нь тархи луугаа явж байна уу, боожгоо луугаа явж байна уу гэдгээс шалтгаалдаг юм биш байгаа гэж...

Тэгээд лаг идэвхтэй баагий, регрешон анализ энэ тэр хийх гээд л, эксек мэкселээ бэлтгэсэн...
Даанч энэ сайт, тоонуудыг ни хуулж болдоггүй юм байлээ...

Одоо яая гэхэв...


За тэр ч яахав.
Дээдэх дээр Монголчуудыгаа баярлуулах боожгооны хэмжээ тавьсан, гэхдээ энэ газрын зураг нь илүү үнэмшилтэй санагдав.

http://www.everyoneweb.com/worldpenissize/

Май, энд бас улс улсын дундаж боожгоог, зургаар нь үзүүлсэн байлээ, сонирхвол ороод үзнэ биз, ккк


http://penissizepercountry.blogspot.com/

No comments: