Monday, March 05, 2012

Нэг мөсөн, мөсөн хонгилд...

За байз... Нээгээгүй юм байж хэрүүл хийгээд байх ч нэг их сонин биш л дээ.

Гэхдээ л сайн ойлгохгүй юм.

Ганц удаа, гэй хүмүүстээ зориулаад гэй бар нээе гээд хөрөнгө гаргаад зүтгэсэн (надад тийшээ гаргахаас илүү ашиг сайтай зарцуулах хөрөнгө оруулалтууд зөндөө байгаа атал), дэмжих биш, доош нь татах гэж оролдоод байгаа хүмүүс.

Парти болох болгонд цагдаад мэдэгддэг ч юм уу (цагдаа ирлээ гээд эцсийн дүндээ бол ялгаа байхгүй, бид ямар нэг хууль бус юм хийгээгүй, гэхдээ байнга цагдаа эргэлддэг гэвэл, хүмүүст таалагдахгүй талтай гэсэн утгаараа онцгүй л байх), эсвэл ямар нэг зөвлөгөө өгөлгүйгээр муулдаг хүмүүс.

Жишээ нь *энэ юм чинь, ийм байвал дээргүй юу?* гэсэн зөвлөгөө өгөх бол, бид бүрэн хүлээж авна.
Тэгэхгүй, учиргүй, чатаар ч тэр, комментэн дээр ч тэр *шал онцгүй юм байлээ, сандал нь тав тухгүй* энэ тэр гэсэн юм ярихаар сонин санагдаад байгаа юм. 

Сандал нь тав тухгүй гэж хэлэх бол болж байгаа юм, тэр саналыг хүлээж аваад, сандлаа тухтай болгох, эсвэл олшруулах талаар бодож болох учир.

Тийм санаа өгөхгүйгээр зүгээр л *Шал миа юм байлээ* гээд яриад тараагаад байгаа хүмүүс, яг яамаар байгаа юм бол???   
Санаа оноо байвал хэл л дээ?? Зүгээр л *таалагдахгүй байна, шал дэмий юм байна билээ* гэж тарааж байхаар...


Би хувьдаа, дэлхийн 20 гаруй улсаар хэсэж үзсэн, тэр болгондоо бар саваар нь хэсэж үзэж байсан.
Яахав, Хятад гэх мэт шинээр бар нээгдэж байгаа улсуудын гэй барнуудыг эс тооцвол, Нью Иорк ч бай, Сан Франциско ч бай, Лос Анжелес, Лондон, Парис, Токио, Сеүл, ер нь аль ч улсад очсон, тэгтлээ том, тэгээд тав тухтай гэй бар барагтай л бол байдаггүй л юм. 

Худлаа гэвэл өөрсдөө очоод үзээрэй!!!

Тийм нөхцөлд, амьхандаа жоохон хөрөнгө хаяад, аятайхан газар болгосон санаатай байгаа юм, бүх хүний санаанд таарах эсэхийг бол мэдэхгүй, гэхдээ бусад улстай харьцуулаад үзсэн ч гэсэн!!!

Мэдээж, ийм, байнгын *Half EMPTY Bottle * гэдгээс өөрөөр харж чаддаггүй хүмүүст бүх юм аа тааруулна гэж байхгүй, тийм болохоор илүү дутуу юм бичих сонирхол байхгүй байсан, гэхдээ дахин дахин хэлээд байхаар *Наадах чинь *Half FULL Bottle* шүү!!* гэж хэлмээр санагдах юм...

Огт байхгүй байсан газар шинээр нээнэ гэдэг чинь чухал зүйл шүү дээ?  100 градус ч тэр, манайх ч тэр, чадлаараа л шинэлэг юм хийсэн гэж бодоод байгаа юм!!!

Ингэж хэлүүлээд байхаар, нэг мөсөн, огт тохижуулалгүйгээр, лаг андерграунд маягаар подвалд хийдэг байсан нь ч дээр байсан юм болов уу????

Хэрвээ таалагдахгүй бол, таалагдахаар бар-аа өөрсдөө нээнэ үү, дуртай стрэйт барандаа сууна уу, өөрсдийнх нь дур шүү дээ?

Оргүйд орвол охинтой гээд сууж болох атал....



Гэхдээ, дутуугаар үнэлүүлсэн санал нэг бодлын сайн талтай байх л даа.

Нээх өндрөөр бодоод ирсэн хүнээс, *шал миа бар* гэж бодоод ирсэн хүн нь өндөр сэтгэгдэлтэй гарах нь ойлгомжтой болохоор... Манай Мнэд хүртэл, эхлээд миа гэж бодож ирсэн, сэтгэгдэл өндөртэй буцсан болохоор, ккк


За за тэр дэмийрэх ч яахав...
Нэг юм бичсэн байсан, арилчихаж, тэгээд жоохон нервтэй орж ирсэн, бас л нэг шүүмжилсэн коммент байхаар нь....

Шүүмжлэх бол болно л доо, гол нь, шүүмжлэхтэй амьдралтай шүүмжлэхгүй бол...


Гэснээс, тэр арилчихсан бичлэгэн дээр, 100 градуст очсон тухайгаа бичсэн байсан юм.

Цагаан сарын шинийн нэгэнд яваад очсон, ажиллаагүй, тэгээд шүлэнгэтээд шинийн 2нд очсон юм,.
Аягүй хөөрхөн, гоё байрлалтай (хотын төвд, тэгээд нууцлаг), симпл, тийм гоё орчин байлээ.

Монголд байх юм бол өдөр өнжихгүй очих байх аа! kkk

Ангийн хүүхдүүд ч нилээд байсан.  Намайг очдог өдөр, 3 гэй залуу, ард талын ширээнд 6 муушигчин лезбиан хүүхэн байсан.  Бусад хүмүүс нь стрэйт бололтой байсан, гэхдээ л, өөрийнхөөрөө байж чадна гэдэг чинь асар чухал асуудал байгаа байхгүй юу тэ?

Баран дээрээ суудаг хүмүүс их бол харилцан танилцахад дажгүй санагдсан, даанч манайхан ер нь л бүлэг бүлгээрээ суучихдаг муу талтай болохоор...

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү.
Өөр сонин сайхан бичсэн байсан, алга болсон юмыг одоо яая гэхэв.

Дараачийн дугаар, Мексикээс! ккк

19 comments:

edna said...

kkkk aimaar uurtai bichleg hiideg geneee, ugaasaa yum hiij bgaa huniig l shuumjildeg yum bishuuu? haa ch ter. yu ch hiigeegui bsan bol sain muugaaraa duuduulahgui shd, tiim yum chin nehh hyamraad yahavdee. nad bol zurgiig n harsan chin goe sanagdsiishdee. yalanguya ter vip oroo n bas tamhildag oroo ed nar n.

bayabaga said...

huuhdiin urmiig hugaltssan baishd..:)
>Өөр сонин сайхан бичсэн байсан, алга болсон юмыг одоо яая гэхэв.

suuliin uguulber tas ain??kk..hoorhon shuu chi mini..

Anonymous said...

mongolchuud ugaasaa shine yumand dandaa don don gediim bishuu. muulax xumuus baigaa ch bayarlax xumuus terneesee olon baigaa bailguidee. tanai barnii xuvid yadaj ner ni goyoshte, Hanzo. lag cool, xexexexe. gesnees, donation box ajiluulbal 100%d ch tanaid ch jool zugaa yum xandivliishuu, xexexexe. (Titane)

Panda said...

hehe. Tiim ymand nervetehgui saihan huleegeed avchihgui yu doo. Nuguu talaasaa har PR shdee. Nuguu hip hop baagiinuud negnee muulj duu hiigeed l nuguu talaaraa negniigee od bolgood bdag shig hehehe. Nadad jishee ni tiim iim geheer ochij uzmeer sanagddag tal bna hehe... Tehdee tnx ushuu goe ym hiigeerei... Good man kk

patatepatata said...

edna> tiim uurtai bichleg baina uu? kkk

Ugui, bi ch neg ih emzeglesen yum ch baihgui l dee, gehdee zugeer l "oilhohgui yum" gej bodsondoo l, bodson sanasanaa ilerhiildeg gazar bolohoor ni blog deer bichsen yum. Ternees bish, ugaasaa tegtlee ih hyamrah shaltgaan baihgui gedgiig bol medej baigaa bolohoor, kkk (ugaasaa hun setgeleesee yum hiivel, ur dundee hurch l taarna!)


bayabaga> Harin ongod orood, goyo goyo yum ochnoon bodoj baigaad bichchiheed, tegeed tavihaasaa "haramlaad" orhichihson baisan, hen neg ni alga bolgochihson bailee... Takashi ch yum uu, hamt amidardag humuusiin neg ni l baih, nu pogodi!!!

Titane> Chamaas tegvel mongo avaad baij dee! kk. Bi cham luu dansny dugaaraa yavuulah uu? kkk


Panda> Harin, har ch bai, shar ch bai, yagaan ch bai, PR gedeg PR baidag gej bol bodood baidag yum. Got hend ch toogdohgui, yarigdahgui baisanaas hamaagui deer, kkk.
Tiim utgaaraa ch ter nadad sanaa zovson yum ch alga l daa. Zugeer, sanaa niilehgui, oilgohgui yum dairaldahaar, ooriinhoo sanalyg helmeer sanagdaad baidag yum... Ene muu zoruud zang uu? kkk

gigi said...

shuud l tavidag gazar shdee:)nadaa zaagaad uguuchdee bi orj uzmeer bnshde. fb msg yavuulchih l daa

Anonymous said...

...хөрөнгө гаргаад зүтгэсэн (надад тийшээ гаргахаас илүү ашиг сайтай зарцуулах хөрөнгө оруулалтууд зөндөө байгаа атал)... gechihjee bas.
chi ooroo durtaidaa l uuniig baiguulaa biz dee? hoh ineed hurgechihlee. hahaha
ter ashig saitai gazraa horongo oruulaltaa hiihgui yasan yum be? aaligui altsgar yumnuudaa tsugluulah gej durtaidaa barichihaad...

Anonymous said...

po ajaa 100 gradys gej bas gay bar yumuu haana baidag yum be?

patatepatata said...

jagaa> tavina gej yuu gesen ug uu? fb message yavuulaarai

anonymous> Medeej bi durtaidaa l iim yum baiguulj baigaa. Horongo gargaad zutgej baigaa mini ch unen. Yuu ch hiigeegui, hiij ch chadahgui hun, iluu dutuu hoshuu dureh demii l baih. Za za chamtai ch tegeed yuu ch yarih ve dee.

Anonymous> 100 gradus gej, lesbian huuhnuudiin baiguulsan bar baigaa, angiinhan ih ordog yum bailee. Chi facebookeer ch yum uu asuugaad uzeerei. End bi bairlalyg ni zaaj ogch boloh esehiig medehgui baina

Anonymous said...

Nadad bol nemej yum hiiltgui ih saihan gazar sanagdsan. Japan, Korea gay club-uud yor n mash jijigheen tegeed suudal oldohgui, bujigleh zai oldohgui neg tiim buudger haranhui taldaa baidag shd. Hanzogiin talbaid bol barag japanii 3 bar hiichihmeer. Ard taldaa VIP orootei, dotor n tavisan zurag n l yadahnaa huurhun zaluuchuudiin zurag, tegeed hogjim bas sain baina lee shd. Zoogch nar n zaluuhan huurhun boy-uud. Oor yu heregtei gej??? nadad bol uneheer hangalttai sanagdsan. Tsagdaagiin asuudal joohon tiimhen l yum. Gehdee shine deer n ter hed ergeldej baigaad suuldee tegeed bolitsgoono bizdee tsagdaa sergiileh n. Ayulgui baidlaasaa gehdee bas zugeer yum bish uu? nuuts security davhar ajillaj baina l gesen ug bizdee hehe. Yadahnaa l nuguu aimaar Dayaar Mongol ntar n yu yugui dairch orj irehgui bailgui. Bi l lav huvidaa Hanzo-g uil ajillagaagaa jigdruuleed hurdan togtvortoi ajillaj ehleesei l gej huleej baina. Bugd l tiim bodoltoi baigaa baih aa. Zarim muulj baigaa humuusiin huvid gants neg ataarhaliin zuils yavj baigaa baih oo. Tiimerhuu zuild buhimdaad yaahav.
Ja Gambare!

Anonymous said...

Pitachok bailaa hehe.

Цагаанаа said...

шүүмжлэл гээд байхаар юм ч байхгүй байхад юундаа нервтдийн, хөөрхий атаархсан anonymous-р бичдэг лүүзэр бачканууд цөөнгүйшд, тэгээд ч атаархуулна гэдэг амжилттай л байгаагийн шинж биз дэ тэ,

миний хувьд лав клабтай болотохлоо гэж УБ хотдоо эерэг нүдээр хандах хандлага нэмэгдсийшд, дээрээс нь ах дүүс нийлээд нэгэн сэтгэлээр туслаж байхад сайхан санагдсан, сайхан үйл хэрэг !!!

patatepatata said...

petachok> nervtsen ch yum alga l daa, haayaa neg ingej heruul hiih goyo baidag yum by Po Avgai, kkk.
Tsagdaa harin, hamtarch ajillana gesen, tiim bolohoor ehleed uur hursen hirnee, etssiin dundee sain yum bolson gej bodood baigaa yum.

tsagaanaa> minii nogoo hel amaa biluuddeg hobby l hodlohgui yuu? kk. Ternees bish, neg ih nervtsen yum alga l daa. Haaya heruul hiih chini goyo sh dee, kkk

erchuud said...

hanzo-giin hayag bolon posteriig yavuulaach bi erchuud blog-iin tolgoi deer taviad , blogooroo mash sain surtalchilaad ogoye.


zaluusaa hanzo bolon 100% bariig demjikh, sanaachilga ornuuleye. bid nar l demjikhgui bol khen demjikh ve ?

Anonymous said...

Гомонуудыг яавал дээр ч юм бэ дээ.
Бүгдийг нийлүүлээд нэг газар цөлбөл таарна.

bayabaga said...

deed hund>

boon jargal bolno biz dee..kk

Anonymous said...

Tsolood ogoosei namaig gesen

Uka said...

@bayabaga chi shuu kkk

Anaraa Nyamdorj said...

янз бүрээр ярьж байгаа хүмүүсийг хэзээ ч битгий тоожээ, хүүхдээ. ярихаас цаашгүй, ярьж байгаагаа ч ойлгодоггүй хүмүүс бас бий бшүү. ханзо надад бас таалагдсан шүү. их хөөрхөн санагдсан, ямар сайндаа тэнд болсон бүх партид очиж бутартлаа бүжиглэхэв дээ. харамсалтай нь ажлаа дуусгаад аминдаа яараад очиход л хаах цаг нь болчоод байсын. харин манай 100-гийн хувьд хэхэхэ градус биш штээ, хаххах. за магад магад, 100 градус халаадаг учир :))