Monday, August 03, 2009

GRINDR

Зиаг байз...

Энэ текнологийн дэвшил гэж нээрээ мундаг юм аа тэ?
Тэрийг, энэ гомо хүмүүс тэгээд, ямар ч сайн олж мэдрээд, өөрсдийнхөө шунал/тачаалд ашиглахдаа сайн байдаг юм...

Анх энд камертай утас гарч байсаныг санаж байна...2000 онд.
Хүмүүс, эхэндээ *ха, үгүй мөн хийх юмаа олж ядаж дээ. Гар утсанд камер суулгаж байдаг* гэсэн станстай байсан .

Мэдээж манай ангийнхан, шинэ юманд нугасгүй, тэгээд тэрийгээ яаж ашиглахаа сайн мэддэг болохоор, дор нь л, *танилцах уу* булангийн өөрсдийнхөө зургийг явуулахад ашиглахын тулд энэ сервисийг анх гаргаж байсан Жэй Фон гэдэг компани луу шуурсан... Би ч бас хамтдаа, лол...

Танихгүй залууд зургаа явуулна, сээгэсдэх үедээ зураг авна энэ тэр гээд олон төрлөөр ашиглах боложтой болохоор.
Удахгүй, тэр Жэй Фон гэдэг компанийг, зарим хүмүүс *Гэй Фон* гэж нэрлэх хэмжээнд хүртэл хөгжсөн гэхээр...

Дараад нь миний санаж байгаагаар Микси гээд социал нетворк-ний компани... Гадаадаар бол Hi5 энэ тэр юм уу даа??
Мэдээж манай ангийнхан хуйларсан... Одоо энэ Микси гээч, япондоо хамгийн том социал нетворк компани бөгөөд, 20 орчим сая хүн энэ нетворк-д бүртгэлтэй...

Тэгээд, би ингэхэд хэзээ бүртгүүлсэн юм болоо гээд ID-аа харсан, 100мянга хавьцаа байж наасан... 20 саяын дотор эхний 100 мянга хавьцаа гэхээр...
Анхандаа, криэтр (зураач, дезайнер гэх мэт) болон геи хүмүүс голцуу байдаг байсан санагдаад байгаа юм...

Мэдээж, энэ шугаман дээр ч гэсэн, эромик гээд хоорондоо сээгэс хийх зориулалтаар ашигладаг шалдан нүцгэн геи залуус зөндөө гарч ирээд... яваандаа энэ компани, жоохон хатуу бодлоготой болсон тул тэр хүмүүс өөр тийшээ нүүгээд яваад өгсөн гэж байгаа.. Тэрний дараа, зөвхөн гэй хүмүүст зориулсан тийм газар болон, зөвхөн эротик байдлаар ашиглахад зориулагдсан гээд зөндөө олон ийм газрууд гараад ирсэн байлээ...

Нэг хэсэгтээ тэгээд сонирхолтой шинэ систем гарч ирэхгүй байсан, харин Ай Фон гарсаны ачаар шинээр их гоё юм гарч ирсэн байлээ...

GRINDR гээч эд.


GPS-тэй холбосон програм. Яадаг вээ гэхээр, чиний ойр хавьд чинь байгаа гомо ямар хүн байна гэдгийг хайж өгдөг!!! Лаг байгааз?

Манай хуучины хуучин найз Ай Фон-той болохоор бүртгүүлээд үзсэн...


2 метрийн цаана нэг гомо байна гэвэл яахуу???
Бодвол манай дээд давхарт амьдардаг юм шиг байгаа юм... Даанч царай муутай л болохоос...

Орой хоол идэж байсан, бас 2 метрийн зайд нэг хүн байна гэж гарсан байсан, эргэн тойрноо тойруулж харсан, бид нарын эсрэг талын ширээнд сууж байсан гээд л....

Өчигдөр орой тэгээд энэ програмаар жаал тоглов.
Хөөрхөн залуу жоохон хол байхаар нь, хайж явсан, олоод авсан шүү!!!
* 1 Километрийн цаана гэж байна. Аль зүг үү?? Баруун тийшээ!!! Бишээ, холдчихлоо, тэгвэл зүүн тийшээ!! Одоо 150 метр гэнэ, хаана байна??? ... 17 метр гэхээр уг нь тойруулаад харахад баймаар юм аа???.... Аааааааннн тэр залуу байшд... Гэхдээ шаал намираа юм тэ? За за, Явах уу??* гэсэн маягтай...

Айфон-той болмоор санагдсан. Айфонтой болохоороо, муур хулганадаж тоглох ч юм уу, хөөцөлдөж тоглох санаатай, кэкэ.

Монголд очоод асаавал, хамгийн ойрхон залуу хир хол байх бол???

5 comments:

Особу said...

wow yamar goyiin be, manai angiinhan shine yumiig ashiglaj turshij moodond oruulahdaa garamgain bishuu kkke

MNED said...

Энэ ямар дажгүй золиг вэ. Даанч монголд одоогоор иймэрхүү юм арай л нэвтрээгүй байгаа даа.

bayabaga said...

gatnuuldaj olson hunteigee holboo barij bolohiimuu??
bas mixi ene ter shig ooriin ID profile tei baih uu??

Цагаанаа said...

goyiin,
manaihan neeree tiim shine tech ene ter ashiglah mairrr durtai te ?

patatepatata said...

osobu> mongold ochihooroo hamtdaa oir baigaa harchuudyg zad sudlaya te? keke

mned> mongold hereglej boloh baihaa. WIFI-tei gazar l bol. Heregledeg hun harin baihgui baih

bayabaga> holboo barij bolno. Mixi shig tiim mundag ID hereggui

tsagaanaa> chi mini suraltsaach, keke