Tuesday, August 11, 2009

Элийрэл...

Хийх юм олдохгүй үед жаал элийрчихье.

Сонин.мн-ийг жаал уншив.
Энхриймаагийн шинэ бичлэг гарч.

Мэдээж санаа таараx, таарахгүй зарим нэг хэсэг бол байх ч, тун дажгүй, өөрийнхөөрөө сайн тунгааж, түүнийгээ зөв илэрхийлсэн бичлэг байв.
Үүнийг нь хүлээж авч буй хүмүүсийн сэтгэгдэлүүд ч гэсэн эерэг, боломжийн байсанд бага зэрэг баярлав.

Особу жаалын бичлэгнээс Гоожуурын сайтийг хаккерууд довтолсон тухай олж уншив. Мэдээж, хүмүүсийн зургийг түмэнд дэлгэн, *Харцгаа энэ янхануудыг* гэсэн байдалтай бичлэгүүд бичдэг байсан болохоор олон хүний дургүйцлийг төрүүлсэн л байх л даа.. Энэ хэлбэр дээр нь би ч хувьдаа санал нийлдэггүй байсан юм. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцээд олон сайн сайн, хурц, зөв бичлэгүүд хийдэг байсан тул миний хааяа орж уншдаг блогийн нэг байсан юм.
Дургүйцлээ үгээр илэрхийлж болно доо. Яах гэж заавал хүний бүтээсэн юмыг бүгдийг нь сүйтгэж байдаг байна аа гэж жаал дургүй хүрэв. Үгүй ядахдаа тийм л мундаг юм бол, хувь хүмүүстэй холбоотой нийтлэлүүдийг нь шигшиж түүгээд устгаж болно доо... (гэхдээ устгах тал дээр би л хувьдаа дэмжихгүй) Эдгээр бичлэгүүдийг унших дуртай бусад хүмүүс байсаныг ч огтхон ч бодолцохгүйгээр. Жирийн нэг террористуудаас ямар ч ялгаа байхгүй.
Тэгээд үүнийгээ асар том гавъяа байгуулчихсан юм шиг гайхуулаад биччихсэн, түүнийг нь дэмжсэн баахан хүмүүс... Варварууд / зэрлэгүүд гэхээс өөр хэлэх үг олдсонгүй...
Тэр Особу-гийн блог дээр бичсэн hate crime-ийн хүмүүс ч гэсэн яг адилхан... Мэдээж сонирхож байгаа болохоор л эсрэгээрээ дургүйцэж, эсэргүүцэж байгаа гэдэг нь ойлгомжтой. Эс бөгөөс уг хүмүүст огт хамаагүй шүү дээ тэ? Хайр гэдэг үгний эсрэг утга нь үзэн ядалт биш, үл тоомсорлох гэж үг байдаг даа??

Баябагын блогийг уншив.
Монголын төр ”Гэй, лесбиан, трансжендер, бисексуал" (ГЛТБ) гэдэг үгийг " Монгол үндэстний ёс суртахуун, зан заншилд таарахгүй, залуу хүмүүст сөрөг нөлөө үзүүлнэ" гэж үзээд, ГЛТБ Олон Нийтийн Байгууллага байгуулах зөвшөөрөл олгоогүй тухай уншиж, жаал хөхрөв. Ийм л боловсрол, ийм мэдлэгтэй хүмүүс Монголыг удирдаж байхад, өдөр тутмын сонингууд нь хүртэл онигоо шиг байх нь аргагүй ч юм уу гэж бодов...

Монголын сонингуудыг жаал уншив. Зарим юмыг нь сайн ойлгохгүй юм. Миний Монгол хэл тэгж их муудсан юм уу, миний мэдлэг тийм дорой юм уу гэж жаал гутрав... Гэхдээ хараад байсан үгүй юм шигээ. Минийх биш тэд нарынх (бичиж буй улсууд) муудсан бололтой юм. Зөвхөн Монгол хэлэндээ ч биш юм шиг байгаа юм. Сэтгүүл зүй гэдэг утгаараа...
Жишээ нь, бөөн товчилсон үгнүүд... Хүнд ойлгомжтой болгохын тулд ядаж эхлээд бүтнээр нь бичээд, түүнийгээ юу гэж товчилж байгаагаа тайлбарлачихаад, тэгээд дараанаас нь товчилсон үгнүүдээ бичмээр юм аа...

"Сvхбаатар дvvргийн ТVК-ийн ажилчид ..." - ТҮК гэж юу юм? бүү мэд... 

"УБЦТС ХК-ийн Зуслангийн хэсгийн Яргайт дахь "Хэрэглэгчдэд vйлчлэх танхим"-йн ын байр бариулах..." - Улсын Боевик Цагдаа Нарын Төв Сургуул? Улаан Банзал Цэрмаагийн Тарган Салтаа??? Бүү мэд...

"БСШУЯ" - Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гээд овоо тайлчих шиг боллоо,,, гэхдээ зөв эсэхдээ сайн итгэлгүй...


"ОБЕГ-ын сайд асан С.Отгонбаяр буруугаа хvлээвэл..." - Би л лав мэдэхгүй юм байна... Энэ ч миний мэдлэггүйнх байх л даа...

гэх мэт...


За за тэр дэмийрэх/элийрэх ч яахав...
Гарч хоол идье байз

8 comments:

dream said...

ТҮК - "Тохижилт үйлчилгээний компани" байхаа даа?
УБЦТС ХК - энэ мэдкүүн байна өөөө
ОБЕГ - "Онцгой байдлын ерөнхий газар" гэжугаан ккк

ГЛТБ Олон Нийтийн Байгууллага байгуулах зөвшөөрөл олгоогүй гэдгийг уншчаад би ч бас инээж л суусан хэхэхэ

bayabaga said...

UBTStC=UBiin tsahilgaan tugeeh stantc??

ajaa shiruuhen abchee..:)chi sho..

goojuur deer sanal niilj bainoo..

enhriimaagiin huvid , ovoo yum yarij yavsanaa, gay hun ihseh ni ayuliin haranga, hun amiin udmiin fond ch geh shig haduuraad yavhaar ni unshihaa bolichihson..

ooriig ni haraagaad bgaa humuustei yag adilhan yum yariad bgaa sanagdaad..magadgui ter hun gay bish bsan bol yag ene humuus shig buruutgaad suuh bsan biz gesen yum bodogdoj bsan

MNED said...

Монголын нийгмээс тасарсан хүн чинь иймэрхүү товчилсон үгийг мэдэхгүй байх нь Пататэгийн буруу гэж юу байхав дээ. харин ГЛБТ хүмүүсийн ТББ-ыг бүртгэн авах авааас ХЗДХЯ татгалзсанд харамсалтай л юм байна.

patatepatata said...

Zuud:/ Yoronhii gazryn "darga" gedgees "said" gedeggui te? (Lag uu haisan, hehe)

Bayabaga:/ lag shuumjlegch bolchood suujiishd, lol

Enhriimaagiin huvid, zaluuhan huuhed, yanz bureer bodoh l baih. Tiim ch utgaaraa "sanaa taarah taarahgui" gej bichsen yum. Udmyn sangiin huvid, bi ch gesen zarim tal deer tuuntei sanal niileh heseg baigaa gevel yaahuu?? Keke. Ene talaar neg bichne ee, keke (lag haduursan)
Gehdee gol ni eyeregeer nileed bodlogotoigoor bichsen ni nadad taalagdsan.

Mned:/ tovchilson ug medeh medehguidee bish, setguulch uhaantai yum bol unshigchid bichsen zuiliig ni buren oilgoh helbereer bichih heregtei gesen ni minii end heleh gesen sanaa l daa. Ternees bish, tohijilt uilchilgeenii kompaniig TVK gej bichseniig unshij chadah eseh ni minii huvid neg ih chuhal bish uchir...

Ugaasaa tovchilson ug chin, hen heregleheesee shaltgaalaad yaaj ch tailagdaj boloh ed uchir.

Jishee ni, "EV" gedeg tovchlol. Bi ajil deeree ih heregledeg yum. Minii huvid " EV = enterprise value". Getel adilhan mergejiltei, gehdee daatgalyn compani daaj avsan hunii huvid EV gedeg ni embedded value bolno. Engineer hunii huvid electric vehicle ch gedeg yum uu. Tiim utgaaraa tailbartaigaar heregleh heregtei gesen mayagiin... Lag henheglesen, keke

MNED said...

гэхдээ товчилж хэвшсэн хэдэн үг байдаг. НҮБ-ыг Нэгдсэн Үндэсний Байгуулага гэх мэт. Энэ үгийг өөрөөр хэн ч хэзээ ч тайлж уншихгүй.Ингэхэд Япон хэлэнд үг товчилно гэсэн ойлголт байдаггүй байхаа. Хятад улсад л лав товчилсон үг гэсэн ойлголт байдаггүй юм байна лээ. Нэг өвөрмонгол оюутан надад хэлж байсан. Үг товчилно гэдэг бол европ зүгийн хэлэнд л байдаг ойлголт юм байгаан.

patatepatata said...

Mned:/ medeej tegelgui yaahav. NUB, MAXH, UIX geh met bol bolj baigaa yum. Gehdee unshigchdaa hundeldeg bol ali boloh baga tovchloh heregtei bogood, yuug yaaj tovchilson be gedgee tailbarlah heregtei gej helsen ug l dee.

Angli deer jishee ni UN gevel united nations gej oilgoh bolovch, User Network, User Name geh meteer hereglej bui salbaraasaa hamaaraad uuruur unshigdah tohioldol olon baidag, geh met. Financial Times ch yum uu tom soninguudyg harahad, uchir ni oilgogdohgui tovchilson ug mash tsuuhun baidag shuu dee.

Setguulzui gedeg utgaaraa.

Btw, yaponchuud tovchlohdoo garamgai shuu dee.

Brad Pitt = Brapi
.

Kuuki Yomenai (ergen toirnoo anzaardaggui dunhuu tolgoi) = KY

geh met

Hehe

MNED said...

to Patate>Сэтгүүлчдийн ур чадвар муутай байгаа нь мэдлэг муутай, монгол хэлээ мэдэхгүй байгаатай л шууд холбоотой байгаа юм. Монголд жилд хэдэн хүн сэтгүүлчийн диплом авдаг гэж бодно оо. Сэтгүүлчдийн эгнээ жилд 1000-аар нэмэгддэг.Товчилсон үг нь ч яахав дүүрчээ. Монголын нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог хүмүүс бол ТҮК, УБЦТС, ОБЕГ, ХЗДХЯ, ИБМУТ мэтийн товчилсон үгийн учрыг нь олно. Угаасаа ингэж товчилж бичээд удсан, хэвшсэн.
Харин монголын сэтгүүлчдийн ерөнхий мэдлэг тааруу, гадаад хэл бүү хэл, монголоороо ч ойлгомжтой бичиж, ярьж чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг юм.

patatepatata said...

MNED> Naadah chin harin minii heleh geed baigaa ug. Mongol helendee muu baij bolno, chadvar muutai yum baina geed ungurye.

Gehdee etsssin etsesd, hund oilguulya, yamar ch hun unshsan oilgomjtoi yum bichye gesen setgeleer bichihgui baigaa bolohoor nairuulga gej hun oilgohyn argagui yum bolj baigaa yum. Ternees, ih surguulid yum sain suraagui geh met bol ugaasaa yamar ch padigui asuudal. Dund surguuliin bolovsroltoi hirnee asar sain setguulchid baidag shuu dee...

Tegeed, hund yumaa oilguulya, damjuulya gesen setgel baihgui baigaagiin neg jishee ni ene olon tovchilson ugnuud yum l daa.

Mongolyn niigemd idevhtei oroltsdog humuus oilgoj magadgui l yum, gehdee hevlel medeelel gedeg chini hen negen tsuunhud zoriulsan ed bish, Mongold amidardaggui hun baisan ch gesen, unshaad *ah, Mongold iim yum bolj baigaa yum baina*, *Eniig chini ingej tovchildog yum baina sh dee. Daraa uur hun hereglesen baival unshaad meddeg boloh yum baina* gej oilgohoor bichihgui bol, *Монголын нийгмээс тасарсан хүн чинь иймэрхүү товчилсон үгийг мэдэхгүй байх нь chinii буруу гэж юу байхав дээ... Huurhii amitan, ih gadaadjij dee*---> * Mongoloo aldsan yum* gesen mayagaar ilreh uchir.

Mongolyn setguulchded hamgiin ih dutagddag yum
1. Uuruu yuu bichij baigaagaa sain oilgochihood bichdeggui - zugeer l dutuu bolhi ugeer orchuulsan bichleg ih. Ali esvel heden chavgantsyn yaria shig hov jiv bichsendee sanaa ni amardag = Naad zahyn jishee ni, jiriin hun bol yaaj ch bodson aldmaargui toon deer alddag geh met... Shalgahgui baigaagiin ilrel

2. Bichsen yum ni busdad hurch baina uu ugui yuu gedegt ogt anhaaral tavidaggui - tiim ch utgaaraa uitgartai, amidralaas hol, 2-yn hoorond bichleg boldog

3. Belenchildeg - Gazar deer ni ochij sudalj baigaad hiideg hun hovor, hen negen darga yuu gej helehne uu gesen mayagtai. Iim ch uchraas mongolyn soninguud, interview ih baihaas, negtgej, dugnelt ugch, yumyg subjectivnii talaas ni bichsen yum hovor baidag

geh met taluud iluu bolov uu..

Setgeleesee yum hiihgui, haltuurdaj baigaagiin ilrel. Tuunees bish, Mongold 20 heden jil amidarch baigaa humuus, hicheevel iluu oilgomjtoi bogood, nairuulgatai mongol heleer bichih chadvar hamaagui iluu baigaa.

Mongol helendee bish, aguulgandaa gedgiig, jisheelbel Goojuuryn ch yum uu blog sain haruulj baigaa bolov uu gej bi huvidaa boddog yum. Asar nahaliny helleguudtei, setguul zui gedeg utgaaraa hir sain ug hereglej baigaag ni bol bi medehgui yum, gehdee setgeleesee, yumyg belenchlelguigeer bichij baigaa bolohoor bichsen yumnuud ni sonirholtoi baidag yum.

Setguulzui gedeg chini yumyg oilgomjtoi bogood sonirholtoigoor hun damjuulah mergejil/shinjleh uhaan bolov uu gej bi huvidaa boddog yum l daa....

Za za baahan demiirchihlee, keke

*Olon jil heregleed hevshchihsen yum huurhii* gesen commentnii chini hariultand asar urt yum bichchihlee, kekeke