Monday, July 27, 2009

Ойрын сонин сайхан...

Гэж нэг их сүр сонин ч алга доо...
Архи уусан, агсан тавьсан, залуу эргүүлсэн гэдгээс өөр...

Гэснээс, миний сонирхдог хүүхдүүд улам л залуужаад, улам л туранхай болоод байх шиг...
Хэдхэн жилийн өмнө л өөрөөсөө ахмад залуучуудад дуртай байсан санагдаад байгаа юм. Тэгээд, дэндүү туранхай бол дэмий, жоохон бадируун ч юм уу энэ тэр байвал дажгүй энээ тэрээ гэсэн нээх олон шүүлтүүртэй...

Тэгсэн сүүлийн үед жоохон жоохон хүүхдүүд таалагддаг болоод байгаа.

Энэ ч юм уу... (түрүүчийн долоо хоногт хамт далай явсан хүүхэд. Аягүй хөөрхөн, даанч намайг сонирхохгүй байлээ. Бас найз залуутай юм гэсэн...)



Далайн эрэг, 4 хөгшин (30 эргэм насныхан), 4 залуухан хүүхдүүд (20-н хэдтэй хүүхдүүд) цуглуулж аваад...
Хөгшчүүл нь буруу зөнөчихсөн байсан бол....

Мэрилин Монрог дуурайж байгаа хөгшин...





Мадонна-ийн Фийвер-ийг дуурайж байгаа хөгшин...



Кайли Миног-ийн Слөү-г дуурайж байгаа хөгшин...





Залуу хүүхдүүд чинь их хөөрхөн юм билээ. Нэг тийм *Хэлси* маягийн...
Волеибол тоглодог ч юм уу, далайн усанд орж тоглодог ч юм уу.. Хараад сууж байхад, мань мэт нь ямар буруу зөнөсөн хүмүүстэй харьцуулахын аргагүй, нэг тийм *цайлган, цэвэр ариун* байдаг юм билээ...




Зиаг тэр яахав. Далай гэхдээ гоё явсан. Сүүлд ирчихээд зургаа үзэж өөрийнхөө гүзээний муухайг харж сэтгэл санаагаар унасаныг эс тооцвол.

Энэ долоо хоногт ...


Гокон гээч юманд явж ирэв.

100-н гомо хүүхэд цуглараад, найз залуу хайдаг гэх юм уу даа???
Бүгд энгэртээ номер хадчихаад, тэгээд таалагдсан залуугаа цаасан дээр бичээд (би тэдэн номер. Надад тэдэн номер таалагдаж байна гэж), тэрийг нь зохион байгуулж байгаа хүн нь компьютэрт оруулаад, харилцан бие биендээ таалагдсан хүмүүс байвал *Хосууд төрлөө* гэж зарлаад, хооронд нь үнсэлцэлдүүлдэг гэх юм уу даа???

Бас нэг юм нь, хэнд хамгийн олон *танилцмаар байна* гэсэн санал ирсэн бэ гэдгээр нь миссийн тэмцээн шалгаруулдаг (эхний 3-ыг зарладаг) тиймэрхүү ивент.


Тормогор тугалын нүдтэй нэг хөөрхөн жоохон хүүхэд (24-тэй) байхаар нь,саналаа өгсөн, тэгсэн тэнд байсан 100 хүний 13нь тэр жаалд саналаа өгсөн, мисс болж таараад, өрсөлдөөн ихтэй золиг байж таарсан...

Гэхдээ овоо одтой байсан юм байлгүй, нөгөө жаал чинь надад саналаа өгсөн байгаад, *хос* болчихов, лол.

Тэгээд, өчигдөр тэр хүүхэдтэй болзоотчоод ирсэн. Ойрд болзоотоогүй байсан болохоор, угаасаа 2-уулхнаа хүнтэй уулзахдаа маруухан болохоор (лаг цэвэр ичимтгий монгол залуу болсон...) юу хийх юу ярихаа мэдэхгүй хэцүү юм байлээ, бүү үзэгд...

Ийм үед чинь гэхдээ тэр Караоке гэдэг чинь их зүгээр юм билээ. Ярих юм олдохгүй болвол дуу дуулчихаад л... Тэгээд 2-уулхнаа нэг өрөөн дотор болохоор, нялуурах боломжтой, кэкэ.

Нэг ийм, хөөрхөн жоохон хүүхэд байсан.



Тогооч мэргэжилтэй, тэгээд *дараа манайд ирээрэй. Хоол хийж өгье* энэ тэр гээд, лаг хөөрхөн. Жилийн өмнө л манай ангийн хүмүүстэй анх уулзаж эхэлсэн, бар маранд нэг их орж үзээгүй тийм жоохон. Хувцаслалт энэ тэр нь, стрэйт хүүхдүүдэрхүү (жоохон хүүхдэрхүү)

Гэхдээ, 1-2 удаа болзоод л дуусах болов уу даа..


1-рт: Би өөрөө жоохон хүүхдийг харж хандах ч юм уу, өсгөж хүмүүжүүлэх хэмжээнд *сэтгэлзүйн хувьд нас биед хүрсэн* биш


2-рт: Хуучин найз залуутайгаа хамт амьдардаг энэ тэр гэсэн тийм * адвансед* маягийн харилцааг, дөнгөж гарч ирж байгаа жоохон хүүхэд хүлээж авч чадахгүй л болов уу


3-рт: Илт пассив/эрх хүүхэд болохоор, сээгсийн тал дээр хир нийцэх вэ гэдэг асуудал


4-рт: Тэр ажлын өдрүүдэд амардаг, би хагас бүтэнсайнд амардаг гээд амралт таарахгүй...


5-рт: Ер нь л над шиг хүнтэй, ийм хөөрхөн жоохон хүүхэд байтугай хүмүүс ч найзлахад хэцүү л болов уу...


Гэх мэт???


Гэхдээ яахав, хэдэн удаа үнсэлцээд ч юм уу, нялуураад ч юм уу (Жоохон хүүхдүүдийн уруул нь тийм гоё зөөлхөн байдаг болохоор үнсэлцэхэд урамтай) тэгээд байдлыг харья тэ???


кэкэкэ

16 comments:

ookii said...

oo yun goyiiin....ter Gokon....emegtei tii Gokon baidag boluu??? teguul ene Obon-ii amraltaar hamragdchihiimsan...xixi

MNED said...

100 хүн цуглаад хувийн дугаараа бичээд аза үздэг чинь харин гоё юм байна ш дээ. Манай Patate агаа ч нээрээ одтой байжээ. Баяр хүргэе. Нээрээ сүүлийн үед /шуудхан хэлэхэд би бас өөрөөсөө дүү хүүхэд хараад байдаг болцон байна лээ. P:

Особу said...

yun lag zuragnuud tavia ve? dalain ereg mereg goy haradaj bna shuu te, naad huuhdee heseg ch gesen nairaach :)

strong said...

yooy zovchihsiim baina.. zugeer gargaad nisgechihdee hehe chamaig guzeetei gevel.. esvel guzeetei boltsiimuu? keke oor sonin yu baina?

Инээмтгий хүн said...

hehehe

Eric said...

sometimes I think you are very delusional

patatepatata said...

Ookii:/ ohiduudynh baidagshd. Udiid olon bolj baih yostoi baihaa, zun bolj baina geed bugd huurchihsun bolohoor

patatepatata said...

MNED:/ mongold zohion baiguulj uzeech, hehe

patatepatata said...

Osobu:/ hehe, oroldood uzye. Gehdee hudlaa baihaa daa

Strong:/ zunduu buduun geed l bodchih

Eric:/ why? "Lag uuriiguu huurhun geed bodchihson/ toogdood baina geed bodchihson" gesen mayagiin uu??

Цагаанаа said...

end neg tiim sonirholtoi bdlaar hiij ehelvel zugeer yum te ?
ter too moo bichdegiig ch yum uu ?
end sayhan party-d yabsan, neg l boldog yum, neg l irdeg humuus ireed buur uidchij..,,

Anonymous said...

nice life^^

patatepatata said...

tsagaanaa< hehe
chi l zohion baiguulj dee


caroline> wow!! chinii blogiig uzej, baahan shulsee asgaruulav.... Hudaldaj avmaar baina gesen huvtsasnuudyg chin harj, lol

I like your sense!!!
very much!!! Music, fashion, sarcasm??? lol
Mongol ochih bol showdna shuu!!!!

Anonymous said...

hehehehe bayrlalaa^^durtaiya showuudiishd^^love g guy

ershuu said...

tegeed hayahaasaa/hayagdahaasaa omno ter huuhdee sain edleed avahgui yu gsn :P

strong said...

yagaad naizaaraa shagaidagguiin gesen chin ordog bloguud deer n bi baihgui baishd.. tsaraigaar n yargavarlaa l.. ontsgui zaluu..

Anonymous said...

shine bichleg hiimeer umaaaaaaaaa^^