Monday, August 10, 2009

Манай ор зөөлхөн, бөx, бас тэгээд пүрштэй...



Зиаг зиаг...

Юм бичих гэхээр, бичих юм нь ихдээд (их шоудаад), миний онгод, зав хоёр нь хүрэлцэхгүй гэцүү байна аа... гэж худлаа лаг ч юм шиг юм ярив...


Ойрын сонин сайхнаас.


Түрүүчийн хагассайн өдөр >


Манай эксийн экс найз залуугийн төрсөн өдөр нь болов. Уг нь тав дахь өдөр байсан, би мартчихсан, ганцааранг нь хаячихаад, Баябага дарга, хуучин найз залуу болон, сүүлийн үед явалдаад байгаа шинэ хүүхэд (24-тэй жаал) эд нартай тус тусад нь биетээрээ уулзаж явсаар өглөө 5 гэж орж ирсэн учир, хагассайнд нь экс экс-ийнхээ төрсөн өдрийг томоор тэмдэглэв. Нийт бараг 30-аад хүүхэд ирсэн байхаа... Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу холилдсон. Баябага дарга, нэг хөөрхөн багш? залуу олж аваад болзоодоод ирээгүй сурагтай байсан, харин Баябага даргын хүүхэд нь ирсэн юм.

Тэгсэн, Баябага даргын хүүхэд нь надаас "Нийт хэдэн хүн ирэх юм" гээд учиргүй асуугаад байсан, " Хорь орчим байхаа" гэсэн, яг хүнийх нь тоогоор баахан идэх юм (бүгд адилхан) авчирсан байсан, нээх хөөрхөн... Эмээ нар нэг хүүхдийн тоогоор нь чихэр печъень бэлддэг дээ? Яг тэрэн шиг, кэкэ. Гэхдээ тэгээд залуухан хүүхдүүдийн дунд жоохон ганцаардаx болов уу гэж жаал санаа зовж байсан, гайгүй байлээ шүү. Өөрийгөө саатуулах хүүхэд олоод авчихсан, гангар гунгар гэсэн шиг. Баябага-аас илүү нийтэч (лол)

Энэ хагас бүтэнсайн>
Санаж байсанаараа канъёнинг (жижигхэн боргио луу үсэрч орох, горхин дотор сэлэх, горхины "байгалын" гулгуураар гулгах гэх мэтийг хийдэг спорт) хийхээр явж ирэв.
Цагаанаагийн шонхор шар (манай экс экс энийг "Америкийн Нэгдсэн Улс", "アメ公" (Америкуудийг ялгаварлан гадарласан япон үг, кэкэ) энэ тэр гээд аль хэзээний ёжлоод, нэр өгөөд амжчихсан...), эксийн найз гээд бас нэг шонхор шар (Ирланд), экс эксийн нэг найз болон түүний хүүхэд гээд нэг Тайван залуу, манай нэг эмэгтэй найз, манай эксэд дурлаж байсан нэг залуу болон манай экс экс гээд, газрын хаанаас цуглуулсан юм гэмээр бүрэлдэхүүнээр явсан...


Хүн тэгээд удаан амьд явах дэмий юм аа тэ? Таньдаг мэддэг хүмүүс бүгд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой... Би өөрөө хүртэл бичиж байхдаа "экс, экс экс, тэрний экс" энэ тэр гээд ойлгохоо больж эхэлж байхад, уншиж байгаа хүмүүс ойлгох нь хэцүү л болов уу, лол


Хийсэн юм бол нэг их сүртэй биш, аршаанд орж биеэ ариутгачихаад, шорлог хийж идчихээд, архидчихаад, өглөө босч каньёнинг хийчихээд, тэгээд буцахдаа дахиж аршаандчаад харьсан гэсэн маягтай.

Гэхдээ энэ Япон нээрээ бас сонин соёлтой улс шүү тэ?
Энэ удаад, Кон-ёку гээд, эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт орж болдог рашаануудад орсон юм. Бусад газар бол, эрэгтэй эмэгтэй холилдож шалдан усанд орох байтугай, ижил хүйстэй байсан ч барагтай хамтдаа шалдлахгүй дээ тэ??

Хажууд эмэгтэй хүн байгааг тоосон ч шинжгүй юмаа унжуулчихаад л баахан усанд орох шив дээ... Эхний орсон нь үнэгүй, гол дотор зарим хэсэгт нь халуун рашаан оргилж байдаг тийм газар байсан. Голын эрэг дээр хувцсаа тайлж шидчихээд л шалдан бачканууд ордог газар. Сонирхолтой л юм билээ. Дараачийнх нь болохоор лаг тохижуулчихсан аршаан байсан. Хөөрхөн хөөрхөн банди нар зөндөө байлээ. Хөөрхөн хөөрхөн банди нар манай группийн охиныг сонжиж хараад л... Бид нар тэр банди нарыг нь сонжиж хараад л... Дараад нь нөгөө охинтойгоо, тэрний боожгоо нь дажгүй байсан тэ? тэр хөөрхөн залуу байсан тэ? гэсэн юм яриастай (лол)

Орой нь тэгээд согтчихоод их балайрсан санагдаад байгаа юм. Би үнсэлцэхдээ хир байна гэсэн юм ярьж нөгөө охинтойгоо үнсэлцэж нэг үзээд л, нийлж байгаад 3 дагч этгээдийн хөхний товчийг нь оролдож, хэн нь мундаг байна гэдгээрээ өрсөлдөж бариад л гэх мэт нэг тиймэрхүү аялал болов. Хамгийн сүүлд нь тасраад унтсан байсан, банди нарыг биш, охин тэврээд унтчихсан байлээ, асар сонирхолтой, кэкэ

Угаасаа бүгд таньдаг мэддэг, тэгээд дээрээс сексийн талаар сонирхдог банди нар биш болохоор тэ???

Гэснээс, охин хүүхдийн хөх гоё санагдаад байдаг юм... Яг тийм секс гэсэн утгаараа биш, нэг тийм тоглоом гэсэн утгаараа??? зөөлхөн, гоё гээд л үү? лаг халуурсан...

За тэр ч яахав.. Хөхний тухай ярьсан дээрээ жаал дэмийрчихье байз...

Хүн болгонд ямар нэгэн хэмжээгээр (0% 10% 100%) ижил хүйстэнээ сонирхох сонирхол байдаг гээд ярьж байсан даа?
Түүний илрэл үү, сүүлийн үед, трансвеститийг сонирхдог шулуун эрчүүд энд олшроод байгаа сурагтай... Монголд ч тэр, Анужинг сонирхсон залуус олон байгаатай адилхан...

Тийм хүмүүсийн хувьд эрхтэнээ авахуулчихсан трансвеститээсээ илүү, хөхтэй, бас тэгээд боожгоотой хүмүүс хамгийн өндөр хэрэгцээтэй байдаг юм гэнэ...
Баяабага даргын яриад байдаг "Манай ор зөөлөн, бас тэгээд пүрштэй" гэдэг шиг... кэкэ

Эрэгтэй хүмүүс угаасаа бусдын эр бэлэг эрхтэнд ямар нэг хэмжээгээр сонирхолтой байдагийн илрэл юм шиг байгаа юм (үгүй ядахдаа л, минийхээс том байна уу жижиг байна уу гэж харьцуулах, барьж үзэх гэх мэдээс эхлээд...)

"Гомо байх муухай юм. Ичмээр юм" гэсэн ойлголт ямар нэгэн хэмжээгээр багасаад "энэ бол байдаг л зүйл" гэсэн ойлголт ихэсвэл, бисексуаль хүмүүс олон болох байх гэж хааяа санагдаад байдаг юм

За за тэр ч яахав... Нэг тиймэрхүү..


PS. Ene zurgan deerh yaagaad ch yum bugd usny huvtsas umschihsen uye...

4 comments:

Особу said...

huuy tanidag sharkov geed u :) goyiiimaaa taanuus. chinii blognoos hov jiv nileed sonschih yumaa, bayabaga bagshtai bolson ain kkke

bayabaga said...

bagsh zaluutai bolzoond bahdaa yah u de.hurimand geechee..kk..
...tsaa chini hain tanai party ene terd ohcood ovoo devshilttei baina..neg tiishee yavii geheer bolii geed bdag hun..taalagdsan shig bailee

Po oron deeree neg shudnii emch zaluutai unseldeeeeeelll...gej bsan..:)

patatepatata said...

osobu> harin tiim, tsaadah chini bolzood uchirgui suragtai baisan...

bayabaga> harin tiimee. Ovoo bolj l baishd te? Unseltsehee?? hehe. Neeree teriig martahaasaa umnu neg untaj avahgui bol te??

The nothing man said...

Өөө зооз миний эмэгтэй хүний хөх тэгээд л хамаг юмыг нь харах дутай нь юуных болоод явчих уу? Арай Л болох гээд бэлтгэгдээд байгаам биш биз дээ гэсэн лол