Tuesday, August 11, 2009

Домбоо...

Манай хуучин найз 3 гар утас барьж явдаг байсан юм. 1 нь гэрийнхэнтэйгээ ярихад хэрэглэдэг , 1нь, ажлын газар дээр нь дээрх утас сүлжээ ордоггүй тул хэрэглэдэг & ердийн үед хэрэглэдэг, 1 нь ажлын газраас нь өгсөн утас гээд...

Би тэгээд л "Чи нээрээ шал домбоо... 3-ын 3н утас санжигануулаад явж байдаг", " Наадах чинь, 1 нь найз залуутайгаа хэрэглэхэд, 1 нь нуа-тайгаа (энэ үгийг одоо хэрэглэдэг хэвээрээ юу?? кэкэ), 1нь бусад рандом амрагуудтайгаа хэрэглэдэг утас биз дээ? " энэ тэр гээд шоолоод байдаг байсан юм...

Тэгсэн хүн шоололтгүй болсон...

Дээр бичсэн байсан Грайндр гээчид уруу татагдаад iphone авчихав аа хөөрхий.. кэкэ

Одоо ингээд, хүн гоочлолтгүй
1. (Голынх нь) Ердийн үед хэрэглэдэг хуучин утас
2. (Баруун гар талынx) Ажлын газраас өгсөн Blackberry
3. (Зүүн гар талынx) Шуналдаа дийлдээд авчихсан, Грайндр хийхэд зориулсан i-phone...

гээд 3-ын 3н, тэгээд бүгд нэг данхайсан том утаснууд чирж явдаг болсон...
i-phone, ядаж хөгжим сонсдог хүн байсан бол i-pod гэсэн утгаар хэрэглэхгүй юу... Тийм ч утгаар хэрэглэхгүй, ямар ч шаардлагагүй зуйлийг авч байдаг...би нээрээ дүүрчихсэн хүн шүү...

Гэхдээ нээрээ энэ гэй хүмүүс, өөрсдийнхөө хүсэл / шуналдаа үгүй мөн амархан дийлддэг хүмүүс шүү... Тийм ч болохоор нь баруунд эдгээр хүмүүсийг target хийсэн бүхэл бүтэн зах зээл байдаг байх.. Харьцангуй орлого ихтэй, үр хүүхэд, гэр бүл гэж санаа зовох зүйл багатай болохоор хэрэглээ ихтэй, тэгээд дээрээс нь эрэгтэй хүний шунал (техник хэрэгсэл, машин гэх мэт) болон эмэгтэй хүний шунал (хувцас хунар, гоо сайхан) 2-ыг 2-ууланг нь асар ихээр өөртөө агуулсан, тэгээд, шуналдаа дийлдэхдээ амархан болохоор, туйлын дажгүй зах зээл юм шиг байгаа юм.

Сүүлийн үед энэ Грайндр гарч ирээд, миний эргэн тойронд л лав, i-phone болж байгаа хүн зөндөө байна аа... "Чиний хажууд байгаа хүмүүс" гэсэн лист ч гэсэн, өдөр ирэх тутам өргөжөөд л...

Монголд хэдэн хүн байгаа бол? Очиж байгаад харахын бөөн хүслэн байна аа...

4 comments:

Anonymous said...

Hehe yasan bayn um.nada 3 bitgi hel gants bga n oligto ajilj ugdugguin.hahaha

MNED said...

2 buduun, neg chorgor utastai yum baina sh dee.

strong said...

wow.. nice one^^ i have 2 of them one is "prada" the other is "motorola" pink" but still like yours^^

patatepatata said...

Мадмазуэл: Баяндаа бишээ
Домбоо нь тэр зэрэгтэй кэкэ

мнед:/ мне могла типирует/ писать в Кириле на ай фона. Гээд лаг худлаа оросоор бичиж узэв хэхэ

Ганц утасныхаа ч унэгуй утсыг нь хэрэглэж бардаггуй хун шуналтаж байдаг нээрээ

строен:/ хэхэ. Интернетээс оор ашиглах шаардлагагуй хун