Sunday, May 31, 2009

Энд тэндээс энээ тэрээ...

Ойр зуурын сонингоос, худлаа үнэн ч гэсэн тайлан...

1. Дугуй : Одооны амьдарч байгаа байранд нүүж ирэхдээ хуучин байрандаа дугуйгаа хаячихаад ирсэн, тэгээд дугуйгүй явган таваргалдаг болсон байсан юм. Тэгээд, ойрд хөдөлгөөн дутагдаад, хөөлтийн байдалд (их тэлэлт гэж нэрлэдэг бил үү? кэкэ) ороод байгаа учир, ажилдаа дугуйгаар явж ч юм уу жал хөдөлгөөнөө ихэсгэе гэсэн зорилгоор... Гэхдээ, гэрээс ажил хүртэл дугуйгаар 15-хан минут болохоор, хөдөлгөөн болж шальсан юм ч байхгүй л байх л даа... (Алхахад 40 минут, вагоноор 20 минут, дугуйгаар 15 минут, таксигаар 10 минут байдаг юм, кэкэ)


2. Халзан толгой : Түрүүчийн долоо хоногт сэсстрэссдээд, гусаад хаячихсан, кэкэ. Өөрт болохоор, огт зохиогүй гачин юм харагдаад байгаа, гэхдээ хүмүүс, манжилж байна уу үгүй юу, овоо зохисон бололтой юм ярих юм билээ. Ажил дээр очсон хүн болгон л ”Яасан, ийсэн, зүгээр үү, сайн уу!!” гэж асуугаад байсан, зүгээр дур хөдлөөд гусчихсан гэсэн итгэж байх шиг байлээ. Загнуулах байх гэж бодсон ”Зохиж байна зохиж байна. Бүр богинохон болгохгүй яасан юм?" гэж байхыг бодоход зохиж байгаа юм байлгүй


3. Зарим нэг нэр томъёны өөрчлөлт :Хуучин найзын маань цол нь ”Хуучин найз залуу” - аасаа дэвшээд, "Хуучны өмнөх, эртний найз залуу” болсон. Шинэ найз залуугийн маань цол нь өөрчлөгдөөд ”Хуучин найз залуу” болсон. кэкэ

Угаасаа, үсрээд л 2 долоо хоног найзлах болов уу даа гэж бодож байсан, болохоор, нэг их гэнэтийн сьюрприз биш байсан ч гэсэн, ямар ч байсан, хэсэг найзалсан, сайн байсан хүүхдээсээ салахаар жоохон сонин болдог л юм билээ. (Хуучны хуучин нөхөртэй салахад бас нэг тийм, "хоосон” сэтгэгдэл хэд хоног үргэлжилсэн санаанд орж байна).


Ерөнхий шалтгаан бол надад байгаа л даа. Япончууд яагаад ийгээд гэдгээ нэг их тайлбарладаггүй болохоор доодохууд миний таамаглалууд...

- Хуучин найзтайгаа хэтэрхий дотно


- Хүүхдийг ”Хөөрхөн хүүхэд, сайн жаал. Хайр дурлал гэдэг утгаараа тун дажгүй” гэж харахаас, "Сонирхолтой, хөгжилтэй хүүхэд. Найз гэдэг утгаараа тун дажгүй” гэж харж чадаагүй байдал


- Тэгсэн хирнээ, нас биед хүрсэн хүн шиг, санаанд таарахгүй зүйл байсан ч харсан ч хараагүй юм шиг өнгөрөх чадвар байгаагүй гэх мэт...


Хүүхдийн хэлж байгаагаар, доодох шалтгаануудыг хэлж байсан. Аль нь үнэн, аль булзааруулсан болохыг нь сайн хэлж мэдэхгүй л юм


- Угаасаа, өөрөө тухайн хүнд хайртай, нөгөө хүн нь жоохон зугтаасан байдалтай байхад дуртай. Тэгээд цаадах хүн нь өөр лүү нь анхаарлаа хандуулаад эхлэхээр зугтаамаар санагддаг (Үнэн байж магадгүй л юм, гэхдээ гол шалтгаан бол биш байх)


- Чи хэрвээ хайр дурлал биш байсан бол, намайг хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөх байсан уу??? (Энэ хамгийн гол шалтгааны нэг болов уу)


- Чамд хэдийгээр тун сайн, цааш нь үргэлжлүүлж найзалмаар ч, "Хайр Дурлал” гэдэг утгаараа, жоохон хөндийрөөд эхэлсэн санагдаж байгаа учир (Гол шалтгаануудын нэг байх. Чамаас уйдчихлаа гэсэн утгаар... Гэхдээ түрүүчийн долоо хоногт хэлж байсантай нь зөрөөд байгаа болохоор, сайн мэдэхгүй л юм... )


- Хуучин найзыгаа мартаж чадаагүй байсан юм шиг байгаа юм (Дээдэхтэй нийлээд ”Чамаас уйдчихлаа. Ардахаа бодъё" гэсэн утга уу, эсвэл " Чи ч гэсэн, хуучин найзаасаа хөндийрөхгүй байгаа биз дээ? Тийм болохоор, чамайг хуучин найзаасаа холдтол чинь зайгаа барья" гэсэн утгаар хэлээд байгаа юм уу сайн ойлгоогүй... Зүгээр л хуучин найзаа мартаж чадахгүй байна гэдгийг, цаадахтайгаа эргэж нийлэх ямар ч нөхцөл байхгүй байхад салах шалтаг болгоно гэж бодогдоxгүй байгаа учир... )


Ямар ч байсан, жирийн найзууд гэсэн утгаар хэсэгтээ л найзлах юм шиг байна билээ. Юу болохыг харж л байя. Тэ??? кэкэНээх чалчаа, хамаг юмаа дэлгэж ярьдаг гэнэ ээ, кэкэкэ. Гэхдээ Солонгос савангийн дуурь шиг сонирхолтой байгааз дээ? лол



4. Анх удаа: Рок, бишээ, рэгги фестивал явж үзэв. Боб Марли Еээа! гээд л үү? кэкэХуучин найз (хуучны хуучин биш шүү? кэкэ) болон тэдний ажлын газраад 10-аад хүүхэдтэй... Дээр үед л энэ фестивал явна гэж ярьж байхад, мань хүн "манай шулуун найзууд бас ирнэ шүү. Битгий алцганаад, ажаалаад, намьраад байгаарай"...
" Гэхдээ, энэ явах өдрийг хүртэл би найздаа камингаут хийчнэ ээ" энэ тэр гээд байсан, арай ажлын газрын 10-аад хүүхэддээ "Би ГОМО" гээд үнэ хүнд каминг аут хийх гэж байсан юм биш биз дээ, энэ хүүхэд чинь гэж савж унаж ухаан алдаж унаx шахав... Түүнийхээ хажуугаар " Ингэж 2-ын хооронд, бүтэхгүй худлаа юм ярих ямар хэрэг байна аа" гэж жаал уур хүрсэн, бүгдэнд нь хэлнэ гэж бодож байсан юм биш байсийм билээ, хөөрхий амьтан, кэкэ...
Миний гэхдээ, энэ салах болоход хүргэсэн гол асуудлын нэг нь, иймэрхүү маягийн " Яаж ч бодсон баригдахаар худлаа юм ярьж байх юм... Ийм 2-ын хооронд юмыг булзааруулаад, ямар хэрэг байна аа" гэсэн уур хүрэх их байсан болохоор, тэрэндээ бухимдаад, "чи муу ер нь яах гээд байгаа нөхөр вэ? Салах уу?" гэж загнаад байсанд ч байгаа юм шиг ээ...

За тэр ч яахав. Фестивал, дажгүй юм билээ. Манай Цагаанаа шиг сөөвийсөн сөөвийсөн хөөрхөн хөөрхөн шоовойнуудаар дүүрэн, кэкэ. Охид хөвгүүдгүй нэг тийм "Happy drunk / happy hippy" маягтай, нэг тийм уур амьсгалтай гоё юм билээ. Ядаж байхад л үсчиж орилж байгаа нэрийдлээр, хөөрхөн шоовой харагдвал наалдаж нэг үзээд л, тэвэрч нэг үзээд л тэ?? кэкэ

Дараагийн долоо хоногт хуучин найз болон, хэсэг найзуудтайгаа Фатбой Слим-ийн концерт очиж үзнэ дээ.

Зиаг зиаг. Өнөөдрийн савангийн дууриа үүгээр дуусгая, кэкэ

8 comments:

hina said...

eheh ta mini bas end stressded l salj niiled yavad bgamu keke tegenguutee halzaldag yag emegtei hun shig ch yumuu ahaha jooohon setgel sanaagaar unahad ch yumuu naizaasaa salhaar usee shine heveer yanzalj tairdag yum shuu dee heheheh setgel sanaagaa shinechilj bna gej khuuu.....

duguidsan ni neg ih yavagu yum shig sanagdah ch baga zereg hudulguun bolj bgaa bhaa.... bodvol alhahdaa biye hudulguy gej alhaagui l bh heden tiishee harsan shig taivan alhbal biynii hudulguun bolohgui shuu :)

Цагаанаа said...

сөөвийсөн шоовой? ингэж юу байдийн,,№№№

хөөлттэй халзаакаа зун ирж үсэргээтэхиймүү?

bayabaga said...

huuchini huuchin huuhed hachin ih bayarlaj baina oo??kk..

patatepatata said...

Hina:/ haha, hair durlalaas bolj yag hussan ch bish ee, keke. Ajlyn sesstress, huviin amidralyn sesstress 2 davhtsaad, keke

Tsagaanaa:// sooviison bandi geh gesnee, bandi geheer mongold durguitsdeg bolohoor sayahan sursan shine ug "shoovoi" gedgiig hergelsiim, keke. Yaagaad, "degjin shoovoi" geed ug baidag gee biz dee? Keke

Zun harih baihaa

Bayabaga:/ harin tiimee. Ertnii naiz "oroi tort avch haridag yum bil uu?" gesen blackjoke helj bailee, keke. Gehdee mani hun, hurdan duussand unengeesee joohon haramsaltai baih shig baina lee. Nad shig "abarenbou"-g togtooh zaluu tegj ih oldohgui enee teree geed tailbar taviad baisan, keke

Yilu said...

shoovoi bish shaavai shu de, degjin shaavai keke, ogloo ajildaa duguigaar yavsan ni yaaj ch bodson deer yum bainaa, 1t eruul mended sain, 2-t mongond hemnelttei, 3-t sport-log, hongon degjin, zaluuhan degjin shaavai haragdana, 4-t train-s hurdan yum baina, harin sorog tal ni mashin dooguur orj uhej medeh baihaa, manai end bol dugui unaad campus-s garah bol barag l shuud suicide hiij baigaatai adiliig sain medej bgaa da ooroo ch, naana chin harin zam ni orgon eter, duguin zam eter bdg bhoo, hogjiltei ornii humuus saihan iin geed uurlaad garaad yavchuul yaahuu keke

eldevasuult said...

hussan usiig buur boginosog geheer gavaliinhaa yasiig garga gesen ug yum bolov uu?
Tolgoiniihoo usiig husna gedeg chini gyalaital ni husahiig heleed bgaa biz dee?

MNED said...

Би бас хамаг үсээ хусуулах санаатай байгаа

Особу said...

yoonoo minii nz drama queen boljee kkk huurhun huuhed haragdsan sh d, hairan yum geed u, gehdee yahav dee hu tiim u?