Thursday, May 14, 2009

Songuulia gej...

Зиаг байз, ойрд чинь юу юу боллоо доо...Нэг их сайн санахгүй байгааг бодоход, гэр зуур, ажилаа хийгээд л амар тайван амьдарсан бололтой юм.
Бодож санах ч юмгүй, санаа амар, кэкэ
Гэснээс, Монголын сонин уншихаар, инээд, уур хоёр зэрэг төрөx юм. Шинэ төрлийн авъяслаг сэтгүүлзүй? кэкэХамгийн дургүй хүрмээр нь, тэр мэдээ болгоны доор бичсэн сонгуулийн гүтгээ маягийн саналууд... Агуу их удирдагчиддаа үнэхээрийн тийм хайртай бууны нохойнууд юм байх даа? Аль эсвэл, мэргэжлийн (мөнгө авч) ийм юм хийдэг лоббичид байдаг юм болов уу?? Ямар ч байсан, яасан их завтай хүмүүс вэ гэдэгт нь бүр гайхаад байx юм. Хүмүүс нь хэт улс төржиж байна гэдэг яав ч сайны ёр биш дэгээ...
Гэхдээ, ингэж долдойдож, туйлширч байгааг нь харахаар, аргагүй л прематурны ард түмэн байна шүү гэж бодогдох юм. Дээр үед Цэдэнбал, Чойбалсан гээд дарангуйлагчид гарч ирж байсан нь ч гэсэн, ийм сэтгэхүйн л буруу болов уу гэж...
Тэгээд, энэ сонгуулийн систем нь ч ямар сонин юм.Нөгөө японд байдаг, [ Баасны амттай Карри идэх үү, Карри-ний амттай баас идэх үү, аль нэгийг нь сонго гэвэл алийг нь идэх вэ] гэдэг шиг, 2хон сонголт хүмүүст тулгачихаад, тэгээд тэр нь хоорондоо турхиралцаад... Ямар хэрэг байна аа тэ?Сонгуулийн зардал гэсэн асуудал байгаа ч , би л хувьдаа, Баябага-тай санал нэг, бүгд саналаа хаяхыг уриалмаар байна. (Хэрвээ, хаясан саналыг хэн нэг нь өөртөө оруулсан санал болгож ашиглахгуй л бол : Гэхдээ ингэж луйвардах боломж ч, бодол ч энэ сонгуулийн систем, сонгогдож байгаа хүмүүс болон, тэднийг тойрон хүрээлсэн бууны нохдод дээрэн байгаа болов уу....
Нэг тиймэрхүү...
Мань мэт нь ч яахав, угаасаа сонгуулийн эрхгүй хүмүүс (гадаадад амьдрагчдын сонгуулийн эрхийг хасаад байсан санагдаж байна, засарсан юм болов уу??), эндээ архиа уугаад л явж байсан нь аминд өлзийтэй болов уу....
Баасан ажаагийн төрсөн өдөр, мандтугай!!!!

3 comments:

hina said...

bi boddiin bid nar-n nereer ali hediin ashiglaad sanal ugchihuud bdag bh ged :(


heden jiliin umnu bilee nas barsan huni nerer sanal ugulsen bsan ged garch bsan yum chini,

Особу said...

kkk songuuli gej lai bnaa :) buur zalhmaar ene buh heruul surtchilgaanaas

bayabaga said...

harin tiim.uul ni sul doroig ni demjij hodolgoon bguldag bolohoos hezee bhad daranguilagchiig demjiji hodolgoon bguulj bailaa da
.
tegheer No1 bla bla gdg erdiin doldoidol bolj huvirch bgaa yum..
gay humuusiin esreg heterosex humuusiin erhiig hamgaalah hodolgoon mitaina..:)