Wednesday, May 20, 2009

Enee teree demiireh

Монгол, хятад, эднээ тэднээ, ар жалгынх, урд жалгынх гэх мэтийн яриа, сонгуулийг дагаад ч тэр үү их явагдаж байгаа сурагтай...

Көдөөний мань мэт нь ямар сонин сэтгүүл карах биш, баябага ажаагийн бичсэн байсан цусны шинжилгээ энүү тэрүүг нь олсонгүй байвай...

Нээрээ ингэхэд, тэр котын томчууд нь, цусны шинжилгээгээр нь тухайн күнийг ямар үндэстэн бэ гэдгийг нь ялгадаг болтлоо мундаг шинжлэх ухаантай болсон юм байхдаа?? Жаал гайхав.. Гэхдээ мань мэт нь ямар биолог миологийг нь мэдэх биш... тэр эрдэмтэй улсууд нь судлаад шинжлээд чадна мэднэ гэж байгаа бол, чаддаг л юм байлгуй...

Мунхаг миний ухаанаар, олон мянган жил зэрэгцэж амьдарсан ард түмний ДНХ энэ тэр бол, асар их холилдож уусалдсан байх учир, цусыг нь шинжлээд л 1-р бүлэг, 2-р бүлэг гэж ангилдаг шиг, цусыг нь шинжлээд л чи хятад, чи солонгос, чи япон, чи дөрвөд, чи халх гэж ялгах нь хэцүү л байлтай... Харваас илт ялгаатай африкийн хар болон ази хүний ДНХ энэ тэр бол яахав ойлгож болох юм...


Зиаг мэдэх ч юм алга дөө... Сүүлийн үед, Пан Монгол үзэл гэхдээ нилээд дэрвэж байгаа бололтой... Дэлхийн монголчууд гээд өгүүллэгээс эхлээд, Монголчууд бид 2.7 саяуулаа юу, 8 саяулаа юу гэсэн бичлэгээс харсан ч...


Угаасаа гэхдээ энэ үндэстэн, ястан, иргэн гэх мэт ойлголтууд жаал хэцүү тэ??Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй гэх юм уу...


Миний л бодлоор, үндэстэн= иргэн гэж томёолоод, иргэншлээс гадуурх адил үндэстэн бол нэг ястанч юм уу, язгууртан ч юм уу гээд тодорхойлчихвол зүгээр юм шиг.

Яагаад вэ гэхээр, жишээ нь, Хятадад амьдардаг өвөр монгол хүнээс, англиар ”What is your nationality" (Үгчилбэл: Та ямар үндэстэн бэ?) гэж асуувал (албан бичигт ялангуяа их байдаг) , албан ёсоор бол "China" гэж хариулах нь глобал стандарт. Мэдээж аман хэлээр асуувал, өөрийгөө монгол гэж identify хийдэг хүн бол " I am an inner mongolian, mongolian living in china" гэж хариулж магадгүй л юм л даа.

Тэгээд ч миний бодлоор, дөрвөд ястан, цаатан ястан, буриад ястан, халх ястан гэx мэт ойлголтууд ч гэсэн, дэндүү хуучирсан ойлголт бөгөөд, энэ ястаныхаа хэллэг, соёлыг авч үлдэх бол нэг өөр, түүнийгээ албан ёсны ойлголт болгоод, хэтэрхий их үнэ цэнэ өгөх бол өөр асуудал учир. Монгол улс дээр үед халx, ойрад гэж хуваагдсан маань ч, манжид дарлуулсан маань ч иймэрхүү ач холбогдолгүй жалгын хэрүүлээс үндэслэлтэй шүү дээ...

Ер нь ч тэгээд энэ маягаар хуваагаад байх юм бол, дөрвөд, өөлд, халх гэж хуваагдахаас эхлээд, Увсынх, Сэлэнгийнх, бүр сүүлдээ Гандангийнх, 3-р хорооллынх гээд хэрэлдээд зодолдоод эхлэх болохоор...

Намайг бага байхад ямар ч байсан, хүүхдүүд Гандан, 3-р хорооллынхоороо хуваагдаж байгаад чулуугаар байлддаг байсан, энэнтэй ёс суртахууны хувьд ямар ч ялгаагүй зүйл учир...

Тэгэхээр, өөрийн идентити (өөрийгөө тодорхойлох тодорхойлолт??? асар урт юм аа... шинээр үг зохиохгүй бол...)-гээ яаж тодорхойлно уу, өөрийн соёлын үндэслэлээ яаж авч үзнэ үү бол тухайн хүний хэрэг. Увсынхан дотор ухаантайгаараа ч юм уу, санаатайгаараа өөрөөрөө бахархаж, Сэлэнгийнхэн нь, цуйванг талхаар даруулж идэнгээ "Яадаг муу ярваа/ирваа вэ" (энэ ярваа/ирваа гэдэг үг, ямар гаралтай юм бол?? Яравгар???? ) гэж хараагаад явахад бол ямар ч асуудал байхгүй шүү дээ... Харин, үүгээрээ талцаад, харилцан муулалцаад, муудалцаад байх юм бол тун чиг харамсалтай бөгөөд үр ашиггүй асуудал учир...

Манайхан гэхдээ, талцах нээрээ дуртай юм аа тэ? Сүүлийн үед хамгийн их ажиглагддаг ялгаварлалт гэвэл "Хотынx vs. Хөдөөнийх"

Тэгж талцаж, харилцан бие биенийхээ хэрэгт оролцож (intervent/ 干渉 гэдгийг ингэж орчуулах уу?) байгаа xүн миний бодлоор бол бүгд XӨДӨӨНИЙХ шүү дээ, кэкэкэ (асар басаж, доожоолсон байдлаар инээв)

За тэр хадуурах ч яахав.

Эцэст нь дүгнэхэд, монголчууд бид хэдүүлээ вэ гэдэгт би л хувьдаа

"Монголчууд бид 2.7 саяулаа. Монгол язгууртан бол 8 саяуулаа" гэж, "ГАДААДЫН МОНГОЛЧУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН" хариулт өгнө өө, кэкэ.


Гэхдээ, гадны монгол хүнийг " БИ МОНГОЛ ХҮН" гэхэд нь, үгүйсгэх ч юм уу, үл тоомсорлох нь бол, өөрсдийгөө МОНГОЛ ҮНДЭСТЭН гэж нэрлэх эрxтэй, монголын иргэншилтэй хүмүүсийн хувьд дэндүү бүдүүлэг, хоймс, жоохон хүүхэд шиг үйлдэл болох болов уу...

Гадаадын, адилхан язгууртан хүмүүсээ өмөөрөх, харж үзэх тийм агуу/уудам сэтгэлтэй байх нь хамгийн чухал учир...

Гэхдээ, юмыг яаж бодох вэ гэдэг жижигхээн ялгаа, асар өөр үр дүнд хүргэдэг гэдгийг, Монголчууд бидний одооны энэ цөөхүүлээ байгаа маань хэлээд байгаа юм шиг...


"Би Монгол хүн" гэж нэг xүн хэлэхэд

"Тиймээ. Би ч бас Монгол хүн" гэсэн үзэлтэй байх уу, аль эсвэл

" Үгүй! Би Монгол хүн" гэж хариулах үзэлтэй байна уу гэдгийн ялгаа гэx юм уу даа..


Энэ хятадууд (1.3 тэрбүм бил үү??), оросууд (200 сая бил үү?), энэтхэгүүд (1.3 тэрбүм?), япончууд (120 сая), нээг их учиргүй үржих чадвар сайтайдаа ийм олуулаа болчихсон бол биш л болов уу... Япончууд гэхэд, дэлхий дээр хамгийн бага секс хийдэг хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай байх жишээтэй болохоор, нэг их бөөн бөөнөөрөө сээгэсдээд л, хүүхэд цувуулаад ийм олуулаа болсон юм биш. Харин, бусдыг хүлээж авах, өөрийн болгох чадвартайдаа л ийм олуулаа болсон шуу дээ.. Тийм болохоор, Монголчуудаа, жалгын (хөдөөний) үзлээ бол жаал багасгацгаая тэ???



Зиа зиа, нээх урт юм солиорчихлоо, кэкэкэ


5 comments:

hina said...

yag jinhene jpn undesten ni shahagdaad okinawa hokkaido talruugaa yavchihsan dund ni bganuud ni hyatad solongosuud ih orj irsen gej neg jpn emgenees sonsoj bsan yum bnaa


sorenii bi bas neg udaa hyatad oros mgl tsus nadad holildson bgaa gej heltel neg mgl ah naadhaa olon hunii dund bitgii heleerei gej avchiisan.. shal teneg buduuleg sanagdaj bsan.. bi hyatad uvuuteidee odoo ichih yostoi yum shig bgaam l daa

MNED said...

Арьсний өнгө, үндэс угсаагаар нь ялгадаг үзэгдэл Монголд л байдаг байх. Гадаадын орнуудад бол манай өвөө Герман, ээж Румын, манай авгай Орос гээд яриад явдаг хүн зөндөө л байдаг.

bayabaga said...

Po naizaa end bgaa gesiimaa..:)

ene Ajiglagch geed setguuulchi hunii ih davgui blog

http://ajiglagch.wordpress.com/2009/05/

patatepatata said...

hina> haha. Mongolchuudyn odoony setgehui l dee. Ter hun buduulegtee bish *sain hun* tuldaa tegj sanuulsan bolov uu.. Gehdee *hodoonii sain hun* kkk

mned> mongold l ch bas bish l dee...
Americt ch ter, anglid ch ter, orosd ch ter... Haa gazryn huduunii humuus, geed lag haduursan, kkk


bayabaga> very interesting!!! Tun dajgui blog baina!!!

Unknown said...

uuriin chini uzel sanaa taalagdaj bna shuu, blogiig chini anh udaa l unshij bna. Buten udurjinguu unshih yum shig bnaa, リアルでおもれー!kkk