Thursday, May 21, 2009

Хуурай гошноготой болон нойтон гошноготой хүмүүс...

1. Huuhen tsarait Kusanagi Tsuyoshi - SMAP geed aldartai hamtlagiin gishuun


2. Japanese selling lotos
3. Japanese and mask. Amidralyn salshgui heseg...


Эртээ урьдын цагт, xүн төрөлхтөн бичнээс үүссэн цагт, xүмүүсийн дунд 2 төрлийн хүмүүс үүссэн ажгуй.




Угаасаа дөрвөн хөллөж алхдаг амьтдын гошного бол байнга нар салхинд элэгдэж? хуйхарч? явдаг учир, хуурай байдаг байв. Гэтэл, хүн, 4 хөллөхөө болиод, 2 хөл дээрээ дэнжин донжин алхдаг болсоноор гошного нь бөгсний гүн лүү шигдэн орж, нар салхи үзэхээ больсон тул. Ингээд хүмүүс 2 төрөлд хуваагдсан болвай.Нойтон гошноготой хүмүүс болон хуурай гошноготой хүмүүст.


Хуурай гошноготой хүн нь доодох шинж тэмдгүүдтэй:


- Гошного нь үрчлээ ихтэй ч, үрчлээнүүд нь нэг их гүнзгий биш (Нэдний инээмсэглэх үед үүсдэг үрчлээтэй төстэй)

- Ихэнвчлэн, тайван, гүндүүгүй зан ааштай, нэг их нарийн ширийн, хоёрын хооронд юманд санаа зовдоггүй

- Socially open буюу, хүн амьтадтай найрсаг

- Хааяа дэлбэрч байгаа юм шиг уурлах зэргээр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг.


Эсрэгээр нь нойтон гошноготой хүмүүс бол :


- Гошного нь гүнзгий гүнзгий үрчлээтэй (хөгшин хүний духны үрчлээ шиг) бөгөөд ихэвчлэн үсэрхэг байдаг учир, сайн угаахгуй бол баас хуримтлагдах муу талтай

- Ихэвчлэн, дуугуй, томоотой, юмыг гүнзгий ухаж бодно

- Нарийн, 2-ын хооронд юманд хүртэл санаа нь зовдог (神経質・Nervious, prissy, touchy or paranoid)



Япончууд бол яалт ч байхгүй нойтон гошноготой хүмүүс. Ихэвчлэн үсэрхэг гошноготой байх бөгөөд (миний үзсэн 1,000 орчим гошногыг sample болгон бодоход), их дуугүй, томоотой хүмүүс. Туйлын нарийн зүйлд хүртэл санаа зовдог, санаа тавьдаг. Хэзээ ч алдаа гаргадаггүй (алдаа гаргахгүй байхын тулд өч төчнөөн цаг зарж, дахин дахин шалгадаг).


Энэ үндэстэний дунд, алдаа гаргахгүйгээр чимээгүйхэн амьдрах юм бол, тун дажгүй улс орон. Бүгд хүнтэй харьцахдаа хүртэл алдаа гаргахыг хүсдэггүй тул, таныг юу хийх гэж байна, яавал дургүйцэх бол гэдгийг чинь хүртэл бодолцонгоо таньтай харьцана. Бага зэрэг хөндийдүү, xуйтэндүү санагдаж бол магадгүй, гэхдээ, тэд үргэлж инээмсэглэсэн, эелдэг харьцаатай бөгөөд, танд садаа болохгүй.


Харин энэ хүмүүсийн дунд ямар нэг алдаа гаргавал тэгээд л өнгөрөө. Алдааг чинь дахин дахин санаж, нөгөө шарх сэдрээнэ гэдэг шиг байнга өөнтөглөнө. Цөөвөр чоно л гэсэн үг. Тэр Асашорюг харахгүй юу? Хүнтэй харьцахдаа жоохон онгироодуу харьцах гэдэг "алдаа" гаргасан тул одоо болтол юм л болбол "Аса хөл бөмбөг тоглосон гэнэ, Аса-г хөөж явуул. Аса голф тоглосон гэнэ. Аса-г хөөж явуул" гэсэн канпанит ажил өрнөөстэй. Нөгөө муу юм л болбол арын хар овоохой гэдэг шиг...

Үнэхээрийн том алдаа биш байсан ч ялгаагүй.


Саяхан нөгөө SMAP гээд гуруупийн, хүүхэн царайт Кусанаги Цуёши (мэдэх хүн ч цөөн байхаа даа. Zurgiig ni taviya...), цэцэрлэгт сотгуу шалдан байж байгаад баригдсан баларсан ш дээ. Хөөрхий амьтан, хүн амьтан цохиж зодсон юм байхгүй, цэцэрлэгт сээгэс хийж барьж гаж үйлдэл хийгээгүй, зүгээр л, цэцэрлэгт шалдан, толгой дээрээ зогсох (гэдэг бил үү?) гэсэн үйлдэл л хийсэн юм шиг байгаа юм. Миний л бодлоор, мань хүний буруу бол биш л байх. Дэндүү нойтон болоод, нөгөө хөгц мөгц нь ургах хандлагатай болсон байсан гошногоо хатаах гэж л шалдан нүцгэн цэцэрлэгт толгой дээрээ зогсож барьсан болов уу.

Тэгсэн, бүх киног нь хориглоод, нэвтрүүлгүүдийг нь цуцлаад бөөн юм болсон. Гэхдээ мань хүн манай Аса-гаас ялгаатай нь, хэрхэн нойтон гошноготой хүмүүстэй харьцахаа сайн мэддэг байсан бололтой, "Ёстой миний буруу. Та бүхний итгэлийг хөсөрдүүлсэндээ харамсаад барахгүй байна” гэж матрын нулимс унагаад овоо өөрийгөө аваад гарчихсан байлээ.

Би л байсан бол ”Сүртэй ш д. Шалдлаа л биз. Хармааргүй байвал нүдээ нуухгүй юу” гэж хэрүүл хийж байгаад дараад л алуулна даа, кэкэ.



Өөр нэг жишээ. Энд сая 2 охин Нью Иорк явж ирсэн, нөгөө айхтар гахайны томууг нь тусчихсан бололтой. (Манайхан гахайн ханиад гэж орчуулаад байх юм, энэ чинь гахайн томуу гэж орчуулах нь зөв тэ?)Тэгсэн, еэ бүү үзэгд, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг л сурвалжлагч нар шаваад л, сургуулийн багш руу нь ангийнх нь хүүхдүүдийн эцэг эхүүд нь ” Манай хүүхэд өвчин тусах юм бол хэн хариуцлага хүлээх юм” гэж ирээд барьж идэх гэж байгаа сурагтай... Хэн хариуцлага хүлээх юм байхдаа яахав дээ тэ? Өвчин, хэлж ирдэггүй хийсч ирдэг гээд сайхан зүйр үг байсаар байхад... (Японы зүйр үг биш бил уу нээрээ, кэкэ)


Тэгээд, энэ япончуудын паниктаж байгаа байдал. Ердөө 140хөн хүн өвчилсөн сургаар л тэ? (Америк энэ тэр 5-6000 гээ биз дээ?). Гадаадад явахдаа ч гэсэн байнга маск зүүж байгаа нь, гадаадуудыг харин ч цочроож байгаа бололтой. Танай япончууд чинь тийм их өвчилсөн юм уу гээд... кэкэМанай ажил дээр хүртэл өнөөдөр маск тараасан байлээ. Маск болон халууны шил, кэкэ. Үнэгүй юманд дуртай мань мэт нь ч яахав, азны коля гээд л , кэкэ.
Энэ Азны Коля гэж ямар учиртай, ямар гаралтай үг юм бол нээрээ? кэкэ...

За тэгээд энэ нойтон гошноготнуудын муу талыг ярих ч яахав.

Манай монголчуудын маань гошногоны хуурай нь дэндээд байна аа гэж бичих гэсэн, оршил нь дэндчихлээ. кэкэ.


Дэндүү хэнээгүй. Хэн нэгэн хүний хийсэн алдааг маргааш нь мартчихдаг муу талтай. Монголын хууль 3 хоног гэдэг үг, Монголчуудын гошного элсэн цөл гэдэгтэй утга нэгтэй юм болов уу гэж хааяа бодогддог юм. Энэ сонгуулийг харахгүй юу. Улаан цаймандаа гарсан гүтгэлэг. Өчигдөр хэлсэн юмаа өнөөдөр хээв нэг үгүйсгэсэн байдал гэх мэт.


”Бид эвтэй байхдаа хүчтэй” энэ тэр гээд нээх мундаг үг хэлчихсэн хирнээ, хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь огт авцалдаагүй гэх мэт. Тэрийг нь бүгд харсаар байж, огт буруутгахгүй, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд л...


Манайхан жоохон ”Хүн төрөлхтөн болон адгуус амьтны гол ялгаа болох” хошногоны чийгшилтэндээ анхаарал тавьмаар юм шигээ. Хэт чийгтэй байгаад хөгчрөх муу ч, хэт хатаад хагарч сийрэх ч муу учир. lol

16 comments:

bayabaga said...

「noiton bogsnii onol」 chini barag l erdmiin ajil bolchihoor yum bish uu..chi maani eniigee chuluu bolgono baigaa..yapon sudlald unetei huvi nemer oruulah ch yum bil uu..kk..

nemehed, uilan baij TV eer uuchlalt guij balairdag bas neg hoshin jujig bainaa tee,..minii terend durgui gej..kk..

MNED said...

Нойтон ба хуурай хошногоны тухай онол бол пракитикт нийцэж байх шиг хэхэ.
Азны Коля гэж орос гаралтай хэллэг. Коля гэж орос нэр шүү дээ.

Особу said...

yoo garchigiig ni haraad ene galzuu yu bichee bol gej bodloo sh d kkk, neeree bayabagiin helsneer erdmiin ajil bolchihsiin bishuu
well done jaalaa

Lara said...

Би л байсан бол ”Сүртэй ш д. Шалдлаа л биз. Хармааргүй байвал нүдээ нуухгүй юу” гэж хэрүүл хийж байгаад дараад л алуулна даа, кэкэ. lol

Улаан said...

овоо хэдэн нойтон юун онол сурч авлаа хэхэхэ,

харин тийн тэр нөхрийн чинь бүх рекламны гэрээнүүд нь цуцлагдаад бөөн юм болсын шд тэ хэхэ, зүгээр л нэг хогийн савны хажууд шалдан согтчихсон л сууж байсан биз дээ хэхэ, би ч гэсэн юун сүртэйн л гэх байсан хахаха

Anonymous said...

Hehehe.Good job!Mash sonirholtoi um,hehehe.

patatepatata said...

Ugui ene humuusiin goshnogony tuhai bichiheer bayarlaj baigaag... keke


bayabaga> Huurai goshnogot! lol. Matryn nulims te? Dotroo "Muusain yumnuud, ugui mon ooloh yumaa olj dee" gej bodoj baigaa ni oilgomjtoi baihad. keke

Gehdee, ene busdyg bodohdoo sain humuus bolon, duriin todii tegej uzuulehed hangalttai gej uzdeg hagas dutuu humuus ih baina aa te? Tanai har hun chini bol omnoh ni(denduu noiton goshnogotoi) sanagdsan. Manai har hun bolohoor dutuu hagas bolovsorson sanagdsan. Bi huvidaa, neg bol huurai, neg bol noitonoo medegduuldeggui noiton hund durtai. 2-yn hoorond noitonguud hamgiin demii sanagddag yum, geed lag nuhruu muuldag avgai nar shig yum yarij uzev, lol.

mned> azny kolya gej, yamar garaltai yum? Bi Kolya gej oros ner gej medne l dee. Ulgerees garaltai? or. what? keke

Osobu> Chi l bolson hoino, ali boloh erotic, porno talyn yum bodoo biz tiim uu ain? "You dirty bastard!" (eniig mongoloor yuu geh uu?? Zavaan hog???) keke

Lara> Tuhtai morilno uu, keke. Ihenh mongolchuud "Surteishd" geh baih te?

...> tsutslagdsan ch gesen, daraad ni matryn nulimsand ni bolood shineer gereenuud orj irsen suragtai baisan. Surch avmaar yum bilee, @matryn nulims

hugo> thx.

eldevasuult said...

hehehe odoo hun bolgonii goshnogiig haraad yavna aa.

Yilu said...

ter odoo tsetserlegt shaldan tolgoi deeree zogsoh oroldlogo hiideg hun yuun hoorhon iin keke, buur tosoolood baahan ineev, ene shaldanaar olon niitiin gazar yanz buriin uildel hiideg humuus yaagaad ingedeg um bol, ongorson jil biluu bas neg shar nohor japanii haanii ordonii usan sand shaldanaar seleed tsaashaa hana ruu ni avirch baihad ni tsagdaa nar urt modoor hatgaj baigaad unagaj baigaad barij avaad ch bailuu yaalaa, keke

hunii hoshnogonii chiigsheliin yalgaagaar nileen tom article hevluuleh bolchjee ene huuhed

ZOLBIN HARKHUU said...

chi uynd iim yum he he he.

chamtai baidag humuus uidna gesen asuudal baidaggui baih tiim uu.

baas hurimtlagdana he he he he.


eleg ogoorei

Eric said...

omg....chi unen tanhai bichjee....i envy u on this very thing...i dig u, dude!

hina said...

bi eruusuu oilgodoggui ee keke teem l tolgoi muutai yum shig bna iim olon humuus unshchihaad setgegdelee bicheed bhad

patatepatata said...

Eldev asuult> goshnogo ajiglagch uu? keke

Enhriimaa> ongorson jil biluu bas neg shar nohor japanii haanii ordonii usan sand shaldanaar seleed tsaashaa hana ruu ni avirch baihad ni tsagdaa nar urt modoor hatgaj baigaad unagaj baigaad barij avaad ch bailuu yaalaa, keke
keke. Ene neeree huurhun te??

Zolbin harhuu< kekekeke

Eric> tehehehehe. Taalagdsan bol bolj dee

hina> zugeer zugeer, oilgoh shaardlaga baihgui bolohoor, keke

Цагаанаа said...

Ёоооо миний гошногийг яаж харчив гэж бодлоошд хүхү,, би яавч нойтон болтой
Иста чухал бичлэг уншаагү явжээсэн байна,,

Цагаанаа said...

Санаа зовтол бичсэн тул одоо жаахан шалдан нүцгэн гүйж гошногнийхоо чийгшилд санаа тавинааа,,

Anonymous said...

Yooy, eleg hoshloo. Kusanagigiin nutsgen baisniig bogsoo hataahiin tuld gej bichseniig chin unshaad baahan ineelee. Untaj baisan nohroo sereehguin tuld chimeegui ineeh gesen chin chichreed, tegsen chin nohor "gazar hodolj baina" gej tsochij sereed. Hahaha.