Thursday, June 04, 2009

Enee teree 2

Ажил жаал тайвширсан дээр нь (лаг япон үгийг тэр чигт нь орчуулж үзэв, кэкэ. Гэхдээ хэрэглэхэд боломжийн үг байгааз дээ? Завгуй оволзож байсан ажил овоо гайгүй болсон дээр нь гэсэн утгаар) жаал жуул ойр тойрны сонин сайхнаа бичдэг юм уу дөө.. Сонин сайхан гээд шальсан ч юм байхгүй л дээ...


1. Ажил:

= Ямар дуудлага нь ирсэн юм бүү мэд, ажил ихтэй болоод байгаа. Тэгээд, хүн болгон л надтай ажиллана гээд, булаацалдаад, хэрүүл хийгээд хэрэг байхгүй (лаг онгиров)."Би үзэсгэлэн гоо гэдгээ хүлээн зөвшөөрнө, гэхдээ гуйж байна, миний төлөө битгий муудалцаж хэрүүл хийж алалцаач" гэж ажлынхаа эрчүүдээс гуйсан шиг... лол (манай ажил ихэвчлэн эрэгтэй болохоор, кэкэ)Тайван амьдарцгаахгүй бол болохгүйшд тэ?

= Гэснээс, team маань өөрчлөгдсөн. Өмнө нь тийм тийм client-ийг тэр бүлэг дааж авна гэсэн маягтай, тэрнийх нь нэгд нь харъяалагддаг байсан, энэ 6 сараас, энэн дээрээ нэмэгдээд, томчууд, жижгээнүүд гэж хуваагдаг болоод... Би мэдээж жижиг гар болохоор, жижгээнүүдийн нэг болж хуваарьлагдсан, кэкэ. Тэгээд, өчигдөр тэр бүлгийнхээ даргатай нь ярилцсан "Career path-aa юу гэж бодож байна... Ингэснээс чи, түр хугацаагаар Хонгконгийн офист ажиллаж үзэх үү? Чамд хэрэг болно" гэсэн юм яриж байлээ.. Өмнө 2-3 удаа тэнд ажиллах уу гэж асуухад нь, яршиг төвөг гээд зөвшөөрөөгүй байсан, энэ удаад жаал бодож үзэх санаатай.. Яасан нь ч дээр юм бол... Уг нь сайн experience болно, хятад хэл сурна, орчингоо өөрчилнө (энэ хамгийн чухал) гээд олон сайн талууд байгаа л юм.... Жаал бодохоос..

2. Амьдрал:

= Энэ долоо хоног нэг тийм хөнгөхөн гунигийн хэлбэртэй өнгөрөөв. (үнэн драма куйн тэ? кэкэ) Ийм сэтгэлзүйн байдлыг амсаагүй удсан байсан болохоор, их таалагдаад байгаа. Нэг тийм тайван, амгалан байдалтай, тэгээд кино үзсэн шиг гэх мэт. Миний сэтгэлзүй байдал гэж дандаа, нэг бол хэт хөгжилдсөн, нэг бол уурласан, нэг бол ... гэх мэтээр, дандаа тийм туйлширсан байдалтай байдаг болохоор, хааяа энэ чинь зүгээр юм байнэ гэж бодов. Олон дурлаж, олон нийлж салах чинь хааяа зүгээр юм шиг, кэкэкэ.(Өмнө нь иймэрхүү сэтгэлзүйн орчин, экс экс бф-тэйгээ салахад, тэрний өмнө нэг гурвалжин дөрвөлжин юм болж байх үед байсан санагдаж байна...

= Кино, америкийн Хироз гээд савангийн дууль үзэж эхэлсэн, таалагдаж байгаа, кэкэ. Бас, ВоллиЕ-г үзсэн, таалагдсан. Ялангуяа тэр түгжигдчихсэн охиноо дагуулж ийш тийшээ явж болзоотож байгаа хэсэг энэ тэр нь хөөрхөн, кэкэ. Гэснээс, тэр Особу-ийн бичсэн байсан Криминаль ловерз гэдэг кино, энд прокатанд олддоггүй, худалдаж авах санаатай байгаа, кэкэ.

= Хагас бүтэнсайнд зав гардаг болохыг тохиолдуулаад юу хийхээ гайхаад л байна. Кино үзэж, усанд сэлж жаал идэвхжилтийн байдалтай байдаг юм уу гэсэн шиг...

= Гэснээс, найзууд/хүмүүс амьдралд их оролцох юм аа.. Би ч нэг их тийм юманд нэг их дургүйцдэггүй юм л даа. Их оролцож байна аа гэдэг чинь чамайг хүн гэдэг утгаар нь сонирхож байна гэсэн үг болохоор. Гэхдээ л... кэкэ.

Манай нэг найз л гэхэд, эхлээд экс-тэй найзалж эхлэхэд, учиргүй тэр хүүхдийг сонирхоод, янз бүрийн юм асуугаад, байдаг байсан, манай экс дургүй болохоор нэг их тоогоогүй юм. Тэгсэн, дараанаас нь, та 2 салаач. Гэхдээ салсан ч экс экс найзтайгаа буцаж нийлэх бол утгагүй, энээ тэрээ гэж дарамталдаг болсон гэх мэт, кэкэ. Эртээр согтуу утасдсанаа, та 2 салах болоогүй юу энээ тэрээ гээд байхаар нь, салсанаа хэлээгүй, кэкэ. Хэлэх шаардлага байхгүй учир

Өчигдөр, Баябага даргын орох дуртай баранд орсон чинь л "Шинэ найз чинь яаж байна, хуучин найз чинь хардаж байна уу, шинэ найз чинь чамайг яаж тоосон юм гэмээр залуу байлээ бла бла... гээд баахан юм асуугаад яриад байсан... Салчихсан ш дээ гэж хэлэх гэснээ, залхуу хүрээд булзааруулаад өнгөрсөн

Экс-ийн ажлын газрын охин нь @ Та 2 тийм юм уу@ энэ тэр гэж баахан шалгаасан сурагтай байсан гэх мэт....

3. Төлөвлөгөө: Энэ зун төлөвлөгөө багатай байгаа.. Болбол доодох зүйлсийг амжуулах санаатай

= Уулны дээр байдаг пиво баранд очиж пивдох

= Параглайд

= Канёнинг

= Монгол харих (солонгосоор дайрч?)

= 9 сард ч юм уу Тайван???

= 9 сард ч юм уу Тайланд????

= Далай


... хэдийг нь амжуулахнав..

Зиаг зиаг нэг тиймэрхүү... Юу ч болсон маргааш Фатбой Слимийг очиж үзнэ дээ!!! Таношими

7 comments:

Улаан said...

мань мэтийн жижигхэн бацаануудад бол араа шүлс асгармаар л гоё төлөвлөгөө байна даа, амжилт

bayabaga said...

HK d ajillah sanal asar davgui bish oo??nad shig gadgaad yavahiin boon moroodol hund bol uilaal dagah sanal baina..kk..gsnees yapon neeree gadaad oron bish yum shig sanagdah bolood udjaa..

Brothers and sisters iig uzeerei..boon gurbaljin dorboljin..:) mexican cerial shig..

tailand/taivan So ch bsan yahab/ visa gui bil uu??ertnees yarij bgaad hamt yavii sho..

WildandFancy said...

Huuhde chi neeree So zaluuchuudiinkhaa talaar eruusuu bicheegui uym bna sh de

ershuu said...

хөнгөхөн гуниг haah chamaaas lag sonin ug sonsdog gejiishd kkke
mongold irheer chin deernii uzuulsen party zohionoo gsn haha

hina said...

hey uulzaj uzeegui bj gadaad yavna gesniig chini sonsood chotto samishii heheh ....

okashii yonee heheh...


sorenii gertee kino uzeed daruuhan bh chini pate shig sanagdsangui ee

zavgui uugaad l nargiad l iish teehsee yavaad l ajillaj bh ni l buur dasal bolchij kekek ... kino uzej romantic bh chini osobu bhgui yuu ... uuriiguu anduuraad bgaam bishuu hehe..

jpn uuriin oron shig sanagdaj ehleed darui 5-6 jil ungurch bnaa odoo haren mgl chini gadaad shig sanagdaad bna daa...

Особу said...

hey mgl d ireechee :) zun niilj zugaalay

patatepatata said...

...> jjighen batsaan baisan yum uu chi? keke
chamaig chini tom kuuken gej bodood baisashd


bayabaga> tailand!!!

wild> bicheegui bil uu? daraa ochihooroo ungutuur bichne ee, keke

ershuu> ziaaa. namaig odoo yuu gej boddog yum, keke

hina> gadaad yavah shinj odoogoor alga l baina, keke
daruuhan bi haayaa neg baidiishd, keke

osobu> ochih bolohooroo helne ee