Wednesday, June 08, 2011

Зах замбармаагүй хорвоо, хормой...



Дэлхийн сүйрэл дөхөж байгаагийн шинж! Энэ муусайн гомонууд олшроод байгаа нь! гэж ярьдаг байсан цаг ер нь хараад байхад нилээд хуучирсан бололтой.

Хэрвээ чи тиймэрхүү юм ярьж байх юм бол, орчин цагийн хүүхдүүд хамраа ухангаа шоолон инээлдэх байх шүү! Та чинь арай 20-р зуунд төрсөн юм биш биз дээ? энэ тэр гээд...

Мань мэтийн хуучинсаг гарууд бол тэгээд ер нь ертөнцийн хөгжил дэвшлийг гүйцэж чадахгүй, таягаа бариад догонцож хойноос нь хөөцөлдөх гэж нэг оролдоод, бүдэрч нэг үзээд хэцүү юм шиг байгаа юм...

Саяхан л *ХО! ГОМО ГЭЖ ТИЙМ ГАЖ ЮМ БАЙДАГ ЮМ УУ??* гээд сууж байсан чинь, тэ??

Ойрын үед завгүй нь хэтрээд, асар даруухан байсан юм. Архи ч уухгүй, уусан ч гэртээ уусан шиг.
Өглөө ажилдаа гарчихаад, шөнө 2-3 гэж харьж ирчихээд, 1-2 цаг зурагт харангаа 2-3 лонх пиаваа цааш нь харуулчихаад, тэгээд л унтаад өгнө. Нэг бодлын тэжээмэл амьтан ч юм уу, ажилчин шоргоолж ч юм уу, тэрэн шиг, бодож санах юмгүй амар амьдрал. Тэрэндээ зохицоод ч тэр үү, таргалаад, мах суугаад, намба суугаад нээг л сайхан парлийсан шар авгай болох талруугаа.... Өөрийн амьдрал доторх нэг гиннесээ эвдчихсэн гээд л бодчих. *По-гийн амьдралын хамгийн хүнд жинтэй хүн!* гэдэг амжилтаа...

Тэгээд, өчигдөр орой эрт тарахаар нь (12 хагас гэж тарсан юм), эхлээд лаг маршрутаараа шууд гэрийн зүг гэлдэрдэг юм уу гээд байж ажлаасаа гарах гээд байж байсан, манай ажлын нэг залуу лаг нүд нь гэрэлтчихсэн, нээх мишээсэн амьтан ажлаасаа гараад явж байнаа аа?

Жижигхэн биетэй, хөөрхөн моньд байдаг юм.

*Зиаг чи яахна уу? Яагаад бөөн гэрэл мэрэл цацруулчихсан байж байгаа юм?* гэсэн чинь, *эрт тарсан болохоороо Роппонги явж архи уулаа!* гэнэ ээ...

Үгүй нээрээ. Ганцаараа явж архи ууна гэж ярьж байгаа болохоор, явах газар нь ойлгомжтой. Кабакура (Японы орчин үеийн гэйша гэх юм уу даа? Архи уухаар хажууд нь нэг хүүхэн ирж суугаад архи уудаг гэх юм уу даа?) л байж таарна.

*Одоо гараад, Роппонги орсоор байтал 1 болно. Хэд хүртэл уухна уу?* гэсэн
* За 3 энэ тэр хүртэл л уух байх. Маргааш 7 хагасаас ажил дээр ирэх хэрэгтэй болохоор* гэж байсан.


Хм... Жоохон юм байж бас хүүхэн мүүхэн хөөцөлдөнө оо тэ?
Эгдүү хүрээд, хатгаад авмаар санагдсан ч, тэгэс гээд биеэ бариад, тэвчээд өнгөрөөв.

Би юугаараа дутдаг юм гээд 2-р хороолол явав.
Ойрын үед хааяа ордог нэг бар байдаг юм. Барны ажилчид нь 20-23 орчим насны хөөрхөн хөөрхөн жаалууд ихтэй болохоор, очиж *нүд хужирладаг* ажилтай (<=== уулыг цас, эрийг нас аа гэж... Нүд хужирлах төдийгөөр сэтгэл нь ханадаг хүн байгаагүй л юмсан...)

Яваад орсон, нэг их хөөрхөн биш ажилчин нь ганцаараа, тэгээд надаас өөр үйлчлүүлэгч алга...
Худлаа үнэн пян халчихсан сууж байсан чинь хаалга онгойгоод, шинээр үйлчлүүлэгч орж ирэв.

ЯМАР ЗАЛУУ БАЙГАА БОЛ? ЯАВАЛ ЧАМАЙГ АМСАХ БОЛ? гээд лаг догдлоод эргээд харсан чинь, өөр баранд их ордог таньдаг ХҮҮХЭН байж таараад...

Уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг...

ХҮНИЙ АНГИЙН ТАЛБАРЫГ БИТГИЙ САДАА БОЛООД БАЙГААЧ!! гэж уурлахаа шахав.
Хүн адилхан гомогоо олдог ганц бар байсан, тэнд хүртэл ийм стрэйт хүүхнүүд дүүрчихээр...Би одоо хаачих вэ тэ? Ядарсан бэлгийн цөөнхийхний байх газрыг булаагаад энэ муусайн хүүхнүүд (лол)


Муу хогийг, байдаг газарт нь хүргэж өгье гэж бодоод, *АЛИВ НАДАД НЭГ АРХИ ХУНДАГЛАЖ ӨГ!! ЧИ ДААНА ШҮҮ!! ЭМЭГТЭЙ ЮМ ЧИНь! ТЭГЧЭЭД ХОЮУЛАА ГАРЧ XXX ГЭДЭГ БАР ЛУУ ЯВъЯ! ЧАМД ТЭР Нь Л ЗОХИНО!!!* гэж жаал дээрэлхэж архи даалгаж уучихаад дагуулаад гарсан. Яг гарах үеэр лаг хөөрхөн залуу орж ирж энэ тэр гонсойлгосон... Хальт нүдээрээ бороо шиврүүлчихээд л гарах шив дээ..

Тэгээд нөгөө барандаа орчихоод барны эзэнд нь нөгөө хүүхнээ ховлов.

*Энэ нэг юм чинь, хүний ангийн талбарт дураараа орж ирээд байх юм...* гэсэн чинь
*Ан, наадах чинь угаасаа 2-р хорооллоос залуу уургалж харих тал дээрээ алдартай шдээ. Гомо нарын дундаас сээгэс хийх хүнээ олдог гэхээр, үгүй бас мундаг гар шүү* гэж авсан...

Ёстой гаж!!! Пээ пүү, еэ бүү үзэгд!!! ккк

Тэгээд эргэн тойрноо ажилгасан чинь...

Уг нь гомо бар хирнээ, би болон барны эзнээс өөр гомо хүн байхгүй байсан гэхээр...
Байгаа хүмүүс нь, 40 орчим настай сэтгүүлийн редактор (2-р хорооллоос сээгсийн хэрэгцээгээ хангадаг) хүүхэн, 50 орчим насны хүүхэдтэй айлын авгай (энэ дээр үед хүүхдээ дагуулж гэй баранд ирж байсан), транссексуаль хүний порно кино хийдэг шулуун эрэгтэй, транссексуальтай сээгэс хийх хүслэнгийнхээ тухай лекц унших (боожгоо гоё хүүхэн ямар сүпер болох талаар л баахан юм яриад байсан, сайн санахгүй байна) 35-6-тай шулуун залуу, эрэгтэй хүний *эмэгчин авир гаргах*-аас таашаал авдаг садист эмэгтэй, гомо-той гэрлэсэн, бүх биендээ гоо сайхны мэс засал хийлгэсэн 50 орчим насны зохиолч эмэгтэй...

Каос! Юу нь юу болоод байгаа юм бүү мэд...

Өөрийгөө цорын ганц *ГАЖ БУС* хүн гэж мэдэрсэн нэгэн агшин байв, ккк.

Тэгээд, боожгоотой хүүхэний талаар хүмүүсийн мэтгэлцэхийг жаал сонсож байгаад гараад, буцаад эхний байсан бар луугаа явав. Нөгөө хүүхнээ мэдээж байдаг газарт нь хаячихаад.

Гарахад хөөрхөн залуу байсан, одоо байж байж магадгүй гэж найдаад.
Буцаад яваад орсон, нөгөөх чинь аль хэзээний өөр залуу уургалчихсан, хажуудаа суулгачихсан байж байсан..

Муу хар сэтгүүлч хүүхнээс болоод, хайран юм хайран юм...
Хоцорчихсон.

Энэ хүн ч дүүрч, надад ноогдох тавилангүй байсан юм байлгүй дээ гээд жоохон гомдонгуй сууж байгаад, өөр хүн харахаар сэтгэлээ засаад архиа нэмж уув.

Уг нь надад хүнтэй учрах тэнгэр бол заяасан байсан юм шиг байгаа юм. Юмханаар юм хийх авъяас л байгаагүй болохоос....

Жоохон байж байсан, бас нэг хөөрхөн залуу орж ирсэн. Хажууд суучихаад, *КАНПАЙ!* энэ тэр гээд жоохон юм ярих шинжтэй байсан боловч..

Би гэж нэг бүтэлгүй юм.....ичингүйрэн балайраад....нүүрээ час улаан болгочихоод л, доошоо хараад л, гар хуруугаараа оролдож жоохон сууж байгаад, тэсч чадалгүй гараад гүйчихсэн....

Заяагүй тэ? Бүтэлгүй тэ?
Одоо яая гэхэв. Өдий насалчихаад ингээд 18-т шиг донгиороод байвал өөртөө л гомдохоос??


Гэхдээ нээрээ өдөр ирэх тусам энэ орчлонгийн янзан бүрийн ойлголтуудыг гүйцэж ойлгох гэж хэцүү юм аа...

Өдөр ирэх тусам гомо, лезби, жирийн, энгийн гэдгийг хил хязгаар нь арилаад байгаа юм шиг...
Ямар сайндаа гомо баранд гомо байхгүйдээ тулах вэ дээ тэ?

Нээрээ гомо энэ тэр чинь модноос гарчихсан гээд хэн нь ч билээ яриад байсан.
Одоо модонд байгаа нь *ПАН СЕКСУАЛь*, *ПОЛИ АМОРИ* эд нар юм байх.

Юу л бол юу, яавал яана, ийвэл ийнэ гэсэн хандлага...
Пан сексийг бол ойлгож чадахгүй байгаа юм, яаж мундаг болж төрөхөөрөө хүмүүс тэгж эр эм, илжиг морь ялгахгүй сээгэс хийж чаддаг болдог юм гээд.
Ойлгох ч албагүй л дээ? Тийм хүмүүс байдаг гэдгийг мэдэх, тэгээд түүнийг хүлээн зөвшөөр ч л чадаж байвал

Харин Поли Амори бол яагаад ч юм нэг л ойрхон зүйл шиг санагдаад байгаа юм.
Хүн заавал ганцxан хүнтэй хайрлалцаж дурлалцах ёстой, түүндээ үнэнчээр амьдралыг барах ёстой гэж ер нь ингэхэд хэн шийдвэрлэчихсэн юм?

Тэртэй тэргүй араар нь тавьж явахаас хойш, анхнаасаа харилцан зохицоод, илүү олон хүнийг хүн гэсэн утгаар нь хайрлаад, амьдралаас илүү олон зүйлийг сорж авах нь ганцxан олдох амьдралд илүү сонирхолтой юм биш үү? гэж бодсон шиг.


За за гэхдээ иймэрхүү юм ярихаар *садар самуун сурталчиллаа* гээд загнуулах байх л даа.
Дээрээс нь, поли амор, хэрэгжүүлэхэд хэцүү эд гэдэг нь ч ойлгомжтой болохоор (хардана, хэн нь нэгдүгээрт, хэн нь хоёрдугаарт гэсэн асуудал тавигдана гэх мэт)...

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү

6 comments:

Лилогийн болог said...

поли чинь бүр тэгтлээ хөгжөөд бга эд үү? күэмөн ээхтараа

"илүү олон хүнийг хүн гэсэн утгаар нь хайрлаад, амьдралаас илүү олон зүйлийг сорж авах" боддог л бодол бн

Особу said...

huuh bi ch hicheeld suuchihavuu yaav kkke aygui ih yumnaas hotsorch amidarch bgaan bnaa hehe

gigi said...

SHINE URSGAL NTR-G ENDEES L OLJ MEDEHIIM

Anonymous said...

Damn, gay baih ni moodnoos gartsiimuuu gssss kkke

Ershuu

Anonymous said...

bi yur n polyamore yum shig bnaa, ug n bisexual gj boddog bsn chin.. Eregtei emegtei 2 hvniig yag adilhan l harilaad bhin. Ali negnees n salj chadahgvi

Anonymous said...

hehe hogjiltei naasan