Tuesday, June 21, 2011

blah blah

Сүүлийн үед ажил ихтэй байгаагаас болоод стрэссдээд байгаа юм уу, архиа хэтрүүлэх хандлагатай.

Ажлын өдрөөр архи ууж чадахгүй байна гээд сэсстрэсдээд тав дахь, хагассайн уугаад эхлэхээр, согтуу шахуу байж байтал дахиад ажлын өдөр нь эхэлчих юм, үйлтэй юм...

Гэхдээ тэгээд архи уухгүйгээр өөр яаж амралтын өдрийг өнгөрөөдөг талаар ойлголтоо мартаад одоо ч чадахаа больсон байлээ..


Домбоо юм шиг ганцаараа ч байсан хамаагүй хэдэн бар эргүүлээд л... нэг тиймэрхүү амьтан л байх шив дээ... Ядаж тэндээсээ нэг хоёр юм уургалаад авчихдаг манай ангийн алдарт бабникууд шиг овсгоо байхгүй болохоор, ёстой л нөгөө архины төлөө архи ууна гэдэг шиг...

Саяны хагас бүтэнсайн бол нэг иймэрхүү л өнгөрөв:

Тав дахийн шөнө.
Ажлаа 11 хагас гээд тараад 2-р хороолол руу явах гэсэн, ажлын газрынхан *одоо гарч уух гэсэн юм, чамтай ердөөсөө ууж үзээгүй, алив хүрч ир* гэж хүчиндээд...

Би ч яахав, угийн онгон юм болохоороо *Одоо хүнтэй уулзах гэж байгаа* гэж хичнээн гүрийгээд чадаагүй, тэгээд *за яахав, ганц аяга уучихаад явья* гэж үнэд орон байж дуртай дургүй хамт явав.

*Шөнийн 12 цагт уулздаг ямар хүн байдаг юм? Кябакурагийн хүүхэн л (= орчин үеийн гэйша гэх юм уу даа?) биз дээ?* энээ тэрээ гээд байхаар нь лаг даруухан царайлаад * Би амьдралдаа 3хан удаа кябакура орж үзсэн шүү! Яс юман дээрээ аймаар даруухан шүү!* гээд авсан чинь *Ан тэгвэл өөрөө 2-р хорооллын ИРГЭН-үү?* гэж авдаг байгаа? Үнэн азаарны...

*Ан, 2-р хороолол орж үзсэн үзсэн* гээд л ичих ч үгүй аваад хаячихсан.
Худалч хүнд бараг гудамжинд нь хэвтэж байдаг юм байж...

Гэхдээ энэ хүмүүстэй нэг их ойрхон байхаар миний гууль цухуйх гээд хэцүү юм билээ...

*Пататэ-гийн хувийн амьдралын талаар ямар ч төсөөлөл байхгүй*
*Амралтаараа яаж амардаг юм?*
*Хэнтэй архи уудаг юм?* (Жирийн стрэйт хүмүүсийн хувьд хамт архи уудаг хүн гэхээр, одооны ажлын хүмүүс, хуучин ажлын хүмүүс, оюутан ахуйн найзууд гэдгээр л хязгаарлах нь их, тэгээд тийм бус хүмүүстэй хамт архидах их сонин санагддаг юм шиг байгаа юм*
*Аав ээж чинь юу хийдэг юм?*
*Чи хэдэн удаа гэрлэж байсан?* энээ тэрээ гээд хэл ам сугалчих гээд хэцүү юм билээ...

Тэгээд ярьсан юманд нь жоохон хариулт өгчихсөн чинь л *чи ер нь цаанаа их юм нуудаг хүн байхаа... Ганц хоёр гөвөхөд л ийм их тоос гарч, гууль цухуйж байгаа юм чинь* энэ тэр гээд хүн явуулаад байсан...

Ядаж байхад миний ар гэрийн амьдрал жоохон өвөрмөцийг ч хэлэх үү...
Нэг бол намайг зүгээр сайхан Мянгуужин, худлаа юм зохиож ярьдаг баагий гэж бодсон байж ч магадгүй л юм... ккк


Арай чүү гэж мултарчихаад, 2-р хороолол орсон, өглөө болтол 7-8 бар орсон бололтой байсан, нэг мэдсэн гэртээ толгой өвдсөн амьтан боссон. Гэртээ хувцастайгаа, тако-яки (зуурсан зутан дотор наймаалжны хөл хийгээд шарсан хоол байдаг юм) идэх гэж байсан чигээрээ хацрандаа майёнез түрхчихсэн унтаж байсан сурагтай байсан....

Сүүлийн үед таргалаад байгаа маань, өөрөө л мэдэхгүй болохоос, согтоод тасарчихсан байхдаа хоол моол авч идээд байдагт байгаа юм биш биз дээ? (Таргалахаар нээрээ арьс язраад ч тэр үү, загатнадаг юм билээ, мэдэх үү?? Жирэмсэн хүүхнүүдийн гэдэс нь язраад загатнадагтай адилхан...)

Хагассайн өдөр, амьхандаа шинээр хүн амьтантай танилцчих санаатай, *Твиттер-ийн архичид* гээч юманд, нэг ч хүн танихгүй юм байж давхиад очив.

Тэгсэн, твиттер дээр хоорондоо лаг сайн мэддэг таньдаг болчихсон, ядаж байхад царайлаг царайлаг, залуухан залуухан хүүхдүүдийн уулт байж таараад... Миний айсан гэж, ичсэн гэж. Энэ миний байх орчин яавч биш байна гээд (угийн даруухан, чимээгүй, нэрэлхийг ч хэлэх үү... Ядаж байхад хөгшин төгцөг, тэгээд бүдүүн) сүүлээ хавчаад зугтаасан ш дээ...
Хэт царайлаг маягийн хүмүүс яагаад ч юм нэг л тийм аймар байдаг (бас тэгээд сэтгэл татдаггүй) юм... Ядаж байхад ганц нэгээрээ биш, олуулаа цугларчихсан бол, тэгээд дээрээс нь хоорондоо найз энэ тэр бол мань мэтийг нь нэг нүдээрээ ч харахгүй нь ойлгомжтой болохоор...

Оронд нь 2-р хорооллын царай муутай хүмүүс цуглардаг барнуудаар орж баахан өөрийгөө тайвшруулах шив дээ. Гэхдээ дандаа царай муутай хүмүүс ч бас уйтгартай юм билээ... Явж явж царайлаг, царай муутай холилдсон байхаараа л юм сонирхолтой юм биш үү?
Бусад юман дээр ч тэр. Олон төрлийн хүмүүс цугларсан байхаараа юм сонирхолтой мэт. Тэгээд өглөөний 7-8 хүртэл уусан уу?? Бүтэнсайн нь бол мэдээж будаа. Орой хүртэл унтаад, гарч кино үзчихээд (X мен, ккк), тэгээд буцаж унтаад дуусаа....

Нэг иймэрхүү маягтай өдөр хоног өнгөрч байх шив дээ...

Гээд бараг бүтэн боть шахуу юм биччихлээ...

Уг нь найз залуу нь ДОХ-оор үхсэн талаар бичсэн нэг хүний блогийг орчуулж оруулья гэж бодож байсан, хадуураад явчихаж...

Үдээс хойш хийх юм олдохгүй бол орчуулж оруулья, нэг их сонирхолтой бол биш, гэхдээ яах вэ, оргүйд орвол охинтой...

3 comments:

gigi said...

gua saihan ntr gee bsn odoo bur borlogdohoo baigaa shiv. orhcuulval gilaanaa

WILD FOX. said...

кк, хөөрхөн бичдэг шүү,
жаал инээж аваад гарлаа,

тэр хамгийн дээр байгаа эмэгтэй боов бас л эвгүй юмаа, хэлүүг боов болгож өөрчлөөд яадаг байнаа, хоёрын хооронд жоохон юмаар яалтай ч билээдээ, тэ?

кэкэ, зозо, тэр блогоо орчуулж тавиач, сонирхолтой байна.

patatepatata said...

jagaa:/. eriig nas uulyg tsasaa gej, kkk

noiton:/. busad hesgee eregtei bolgoh geed gormon iihaar dagaad tomorchihdog yum bish uu? sain medehgui yum aa