Wednesday, June 29, 2011

AIDS/HIV tugsgul

Орчуулгын үргэлжлэл 3

---------------------------

2009 оны 7 сарын 27
Гадаа бороо орсоор...




Гадаа бороо орж байна. Энэ зун яагаад ч юм, өдөр болгон шахуу бороо орж байна.
Нээрээ ДОХ туссан гэдгээ анх мэдсэн өдөр минь ч гэсэн бороотой өдөр байл уу?

Түүнээс хойш 2 сар өнгөрч.

Хоёрхон сар хирнээ, яагаад ч юм аль дивангарын үе ч юм шиг, түүнээс хойш олон зүйл болоод өнгөрч...

Хагассайн өдөр халуураад, бүтэнсайн, нэгдэх хоёр гэрийн буг болов.
Уулзах ёстой байсан хүмүүс, ажил эд нар бүгд будаа.

Иймэрхүү байхаар, өөртөө дургүй хүрэх юм.,,
Дахиад жоохон гүрийх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрөх ч, эсрэгээрээ бүх юм аа хаячихаад, зөвхөн эмчилгээндээ бүх цагаа зориулмаар ч юм шиг санагдах...

Сэтгэлийн хувьд жоохон сульдах үе гарч ирэх...


Бүх юм аа хаячихвал амар атал...

Гэхдээ, эсрэгээрээ мэдрээд байгаа юм. Хэрвээ одоо би бүх юм, ажилаа хаячихвал, тэр чигээрээ *зөвхөн нэгэн өвчтөн* болоод л дуусна гэдэгээ.,,

Маргааш тэнгэр цэлмээсэй билээ...

-----------------------------------------

2009 оны 8 сарын 1
Би хэрхэн ХДХВ-ээр халдварласан тухай


2005 оны 1 сарын 25.
Би хоёр дахь удаагийн ДОХ-ын шинжилгээгээ, зүрх цөсний өвчнөөр эмнэлэгт хэвтэж байх үедээ өгсөн юм. Хариу нь, негатив.

Тэгээд 2009 оны 5 сарын 30нд амьдралдаа гурав дахь удаагийн ДОХ-ын шинжилгээ. Хариу нь позитив.

Тийм болохоор, би энэ 4 жилийн хооронд ХДХВ-ээр халдварласан болж таарч байгаа юм. Энэ бол яалт ч үгүй баримт.

За тэгвэл, яг хэзээ, хэнээс халдварласан бэ?
Үүнийг би өөрөө ч мэдэхгүй байгаа юм.

Өмнө нь, 2009 оны 1 сард 38 градусын халуурал, толгой өвдөх, дотор муухайрах, чацга алдах, үе мөч өвдөх, гар хөлөн дээр юм туурах гэсэн шинж тэмдэгүүд илэрсэн тухай ярьж байсан. Нарийн хэлбэл 1 сарын 20-оос хойш 2 долоо хоног.

Тийм болохоор, би энэ үеийг ХДХВ-ээр халдварласан анхны шинж тэмдэг байсан юм болов уу гэж таамаглаад байгаа юм.
ХДХВ-ийн анхны шинж тэмдэг, халдварласнаас хойш 2-4 долоо хоногийн дараа илэрдэг гэж бодох юм бол, шинэ жил, кристмасын хавьцаа халдварласан байх магадлал өндөр.

Гэхдээ эсрэгээрээ, одоо ДОХ-ын эсрэг эм уух хүртэл муудсан байгааг бодохоор, түүнээс хамаагүй өмнө халдвар авсан байх магадлалыг ч гэсэн бодож үзэх хэрэгтэй мэт.

Тийм болохоор, илүү урт, өөрөөр хэлбэл сүүлд шинжилгээ өгсөнөөс хойш 4 жилийн хугацаанд гэсэн үг.

Ингээд бодсон, энэ 4 жилийн хугацаанд, тодорхой нэгэн хамтрагч огт байхгүй (1 сар хиртэй найзалсан залуу нэг байсаныг эс тооцвол), интернетээр дамжуулж уулзсан хүнтэйгээ ганц шөнийг өнгөрөөсөн секс голдуу байсан байгаа юм.
8 сар огт секс хийгээгүй үе ч байсан ч, тэр хэсэгийг эс тооцвол, дунджаар сард 1-2 удаа секс хийж байсан санагдаж байна.

Байнга бэлгэвч хэрэглэж байсан уу гэвэл... нэг л итгэл алга...

Биш ээ, илүү шударгаар шулуухан хэлье. Бэлгэвчгүй унтах тохиолдол ч байлаа.

Би пассив болохоор, ихэвчлэн нөгөө хүндээ даатгасан байдалтай секс хийх нь их. Тэгээд, хэрвээ секс хийж байгаа хүн нь бэлгэвч хэрэглэдэг бол бэлгэвчтэйгээр секс хийх боловч, бэлгэвч хэрэглэхгүй бол бэлгэвчгүйгээр секс хийх тохиолдолч нилээд байлаа.

Гэхдээ энд, нөгөө хүнээ буруутгах гэсэн юм биш шүү. Би өөрөө *бэлгэвч хэрэглэе* гэж хэлэхэд л хангалттай зүйл байсан учир.

*Аюулгүй секс хийж, бэлгэвч хэрэглэцгээе!*
Энэ үгийг мэддэг байсан боловч, тухайн үеийн аюулаасаа илүү, тухайн үеийн мүүд-ийг эвдчихгүй юмсан, аль болох гоё секс хийх юмсан гэсэн байдал нь давамгайлсан байсан юм.

Тэгээд эцсийн дүнд. Би ХДХВ-аар халдварласан байна.
Нэмж хэлэхэд, би энэ 4 жилийн дотор өөр хүмүүст халдаасан байх магадлал хүртэл байгаа!!!

Ингэж бодохоор, өөрийгөө зэмлэх, үзэн ядах сэтгэл төрж байна.
Шинж тэмдэг илрэлгүй уддаг ХДХВ гэдэг өвчин болохоороо ийм аюул асар өндөр.

Хэнээс өвчин авсан бол? гэх бодох үед, бас давхар *хэнд халдаасан бол?* гэдгээ бодох хэрэг гарна.

Гэхдээ, ихэнвчлэн ганц шөнийг хамтдаа өнгөрөөсөн, нэрийг нь ч үл мэдэх, утасны дугаар нь ч байхгүй хүмүүстэй холбоо барих арга байхгүй...

Энэ 4 жилийн хугацаанд секс хийсэн хүмүүст өвчин туссанаа, тэд нар халдвар авсан байх магадлалтай талаар мэдэгдэхийг хүссэн ч гэсэн, мэдэгдэх боломж байхгүй...

Энэ бичлэгийг бичих гэж нилээд цаг зарцуулав.
Бичээд, буцааж устгаад.

Гэхдээ энэ талаар бичихгүй байж болохгүй санагдсан тул бичив.
Энэ асуудал, миний хувьд өөрийнхөө дотроо ямар нэг хариу олсон асуудал биш... Гэхдээ энэ бол ХДХВ-ийн халдварын бодит байдалын нэг хэсэг юм.

Үүний гайг би одоо өөрийн биеэр эдэлж байгаагийг хувьд энэ талаар бичмээр санагдсан юм.
----------------------------------



2009 оны 8 сарын 13

Амны хөндийн ариун цэвэр


Аман дотор юм гарав. Хэлний үзүүр хавьцаа.
Юм идэхэд жоохон өвдөх шинжтэй.

Толинд харсан, жоохон цагаан өнгийн цэг шиг юм...

Ннннн....

Толины өмнө зогсоод, хэлээ дээш доош хөдөлгөнгөө өөр юм байна уу шалгав. Хэлний уг хавьцаа цайвар ч юм шиг....

....Нннннн....

Зүгээр хэлний өөрийнх нь цагаан юм бол ч яахав. Хөгцөрдөг хэлний ганжидат-ын анхны шинж тэмдэг байвал яана аа..

...Ннн.....

Юу ч болсон амны хөндийн ариун цэврээ сайн барингаа байдлыг харъя байз. Юу ч болсон өглөө оройны амаа угаах, ариутгах бодисоор амаа зайлах зангаа сайн барих хэрэгтэй юм байна даа..


За юу ч болсон, маргааш Хоккайдо явж ирлээ!
*Райзинг Сан Рок Фестивал 2009 ин Эзө*-г үзэхээр явж байгаа юм.
Жил болгон очдог болоод удаж байна. Гэхдээ өдөртөө буцна. Дараад нь ах, эмээгийндээ очдог юм уу.
Ахын авгай хүүхэд, гэр бүлтэй уулзангаа өвөөгийн булшийг эргэх юм.

Ахдаа энэ удаа дархлал суларсан тухайгаа цухуйлгаад үздэг юм бил үү гэж бодож байгаа. ХДХВ-ийн талаар бол шууд хэлэхгүй л дээ.

Эртээр *амьд уу?* гэсэн мэйл ирсэн байсан болохоор, хэхэ.

За яваад ирье!!!

--------------------

2009 оны 8 сарын 16
Гэр бүл ээ гэж


Оройн 12 цаг.
2 давхарт бэр эгчийн засаж өгсөн орноос босоод, коридорт гарав.

Доошоо нэг давхар луу харсан, зочны өрөөний булан гэрэлтэй харагдав.

Ах сэрүүн байгаа бололтой.
Чимээ гаргалгүйхэн шиг доошоо буув.
Доошоо буусан, буйдан дээр хэвтэнгээ жижигхэн дэлгэц ширтэх ах.

Ойртоод харсан, Nintendo DS-ээр Драгон Квест 9-ийг тоглож байгаа бололтой.
Чихэвчнээс нь тоглоомны чимээ сонсогдоно.

- Драгон Квест үү?

Ах, сонсогдсон бололтой, чихэвчээ авсанаа

- Ан харин тийм. Уг нь нойр хүрээд байна, гэхдээ жоохон үргэлжлүүлэхгүй бол! хэмээн дэлгэц рүүгээ ширтэнгээ хэлэв.

- Үргэлжлүүлэхгүй бол гэж, ямар үүрэг байгаа биш дээ...

Ингэж хэлээд дэлгэцийг нь харсан, ах *энийг хар даа* гэсэн байдалтайгаар тоглоомын баатруудыг үзүүлэв.

Хамгийн гол баатарын нэр нь өөрийнх нь хүүхдийн нэр байв.
Хүүхдийнхээ нэрийг, тоглоомын баатартаа өгдөг, *ОЯ БАКА* (хүүхдээ хэтэрхий хайрлаад, мангар ч юм шиг гэсэн утгатай япон үг. Муулсан биш, өхөөрдсөн маягийн үг) манай ах.

Бусад баатруудын нэр ч гэсэн, бэр эгчийн, өөрийнх нь нэр байв.

*Аая, лаг гэр бүлээрээ адал явдалт ертөнцөөр аялж байгаа юм биз дээ?* гээд шоолсон, ах инээмсэглэснээ 4 дэх баатрын нэрийг үзүүлэв.

Харсан, тэнд миний нэр...

Тэрхэн агшинд, 4-үүлээ хамтдаа адал явдлын ертөнцөөр аялж байгаагаар төсөөлөгдөв.
Үсрээд л тоглоомны баатрын нэр, гэхдээ яагаад ч юм нэг их баяртай санагдав.

Хамт амьдардаг өөрийн авгай хүүхдээс гадна, хамт амьдардаггүй намайг өөрийн гэр бүл гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг мэт.

Ингэж ярьчихаад, гарч тамхи татангаа бодов.

Ахыг анх хуримаа хийгээд, хүүхэдтэй болоод тусдаа гарахад яагаад ч юм, нас барсан өвөө, одоо амьд сэрүүн байгаа эмээ, ах би гэсэн 4 амтай гэр бүлээс, ах тусдаа гараад, өөр гэр бүл үүсгэсэн юм шиг санагдсан юм. Жоохон гомдолтой ч юм шиг... Хамгийн түрүүнд (ганцаараа амьдрахаар) тусдаа гарсан хүн нь би өөрөө мөртлөө.

Гэр бүл гэж гэхдээ сонирхолтой эд шүү. Цөөрөөд л, олшроод л...

Ингэж бодоод дээшээ харсан Алтан гадас од харагдав. Миний амьдардаг газраас, ахынх хамаагүй шөнийн од тод харагддаг юм.

Ач хүү (ахын хүүхэд) минь, чи ч дажгүй газар амьдардаг шүү!!

-------------------------


2009 оны 8 сарын 22
Нэг сар эм уугаад CD4-ийн үзүүлэлт сайжрав!

Тав дахийн өглөө 11 цаг 30 минут.
Эмнэлгийн орон дээр хэвтэнгээ, ойрын үед өөрийнхөө байдлыг бичив.
Суунгаа бичих гэсэн, бие муу байсан болохоор хэвтэж байгаад бичиж байгаа юм.

- Аман дотор юм гарсан
- Удаан хугацаагаар зогсоогоороо байж чадахгүй, толгой эргэх
- Бөөлжис хүрэх, дотор муухайрах
- Бие муу үед босч ч чадахгүй, хоол идэж чадахгүй
- Ерөнхийдөө бие нэг л хүнд оргих

Ингээд жоохон байж байгаад эмчийн үзлэгт оров.

- Цус багадсан байна!
эмч ингэж хэлээд миний цусан дахь гемоглобиний хэмжээг үзүүлэв. Эхний удаад 12.3 байсанаа, өмнөх удаад 10.7, энэ удаад 9.9.

- ДОХ-ын эсрэг эмний сөрөг нөлөөнөөс болж байна. Эмээ солиод үзье. Өнөөдрөөс эхлээд Конбибил биш Эпжикөм гэдэг эм ууж эхлэе

Ингэснээ, дараад нь миний санаа зовсон царайг харсандаа тэр үү, эмч ярианы сэдэвээ өөрчлөв.

- Рюута-сан. Сайн мэдээ ч бас байгаа шүү! CD4-ийн хэмжээ энэ удаад 315 хүртэл өссөн, бас тэгээд ХДХВ-ийн вирусны хэмжээ энэ удаад 40 ширхэг хүртэл буурсан!

Бөөн баяр!

5/30 --> CD4 158 / ХДХВ 58,600 ---> 6/4 --> CD4 156, ХДХВ 25,100 ---> 8/7 --> CD4 315 / ХДХВ 40!!!
Зорьж байсан хэмжээндээ хүрэв!

- Энэ, чиний ууж байгаа Айсэнтресийн нөлөө их байсантай болбоотой болов уу. Энэ хэмжээнд хүртэл сайжирвал, оппортюнистик инфекшон (хүний биед байдаг вирус / нянгуудаасаа өвчлөх) болохоос айлт байхгүй!

Мэдээж үүнээс хойш ч гэсэн эм уух хэрэгтэй л дээ, гэхдээ ямар ч байсан хэвийн хэмжээнд болтлоо сайжирна гэдэг их зүйл!

Эмээ сольсоны дараа ч гэсэн цус багадах нь сар орчим үргэлжилнэ гэсэн, гэхдээ энэ гайгүй болчихвол тэгээд болоод явчихлаа!

---------------------------

9 сарын 18
Шинжилгээгээр илрэхгүй хэмжээнд хүртэл

- Ийм богино хугацаанд ингэж сайжирна гэдэг сонин юм даа..

Эмч жоохон гайхсан байдалтай хэлэв.

- Айсентрес сайн үйлчилж байгаа юм шиг байна

Миний ууж байгаа эм Айсентрес болон Эпжикөм. Айсентрес нь 2008 оны 6 сард хэрэглэхийг зөвшөөрсөн нилээд шинэ эм.

Энэ удаагийн шинжилгээний хариу:

CD4 347 (өмнөх удаад 315), ХДХВ: шинжилгээгээр илрэх хэмжээнд хүрэхгүй!


Мэдээж, биен доторх ХДХВ алба болсон гэсэн үг биш ч гэсэн, шинжилгээгээр илрэхээргүй хэмжээнд хүртэл буурсан гэсэн үг!!

Царайлаг эмийн санчийн хэлж өгсөн 2 зорилго (1. CD4-оо 200-аас их болгох 2. ХДХВ-ээ шинжилгээнд илрэхээргүй хэмжээ хүртэл буулгах) ингээд биеллээ!

Дараагийн зорилго! CD4-ийн хэмжээгээ цааш нь ихэсгэх! бас ХДХВ-ийн хэмжээгээ шинжилгээнд илрэхээргүй бага хэмжээнд барих!!

- Сарын дараа дахиж шинжилгээ авья. 5 долоо хоногийн эм юу ч болсон бичиж өге. 347 хүртэл нэмэгдсэн байгаа бол, амархан янз бүрийн өвчин халдах хэмжээний дархлаа бол биш. Тийм болохоор нэг их санаа зовох хэрэггүй


Мэдээж, зөвхөн энэ үзүүлэлтэнд хэт баярлаад, санаа амарч болохгүй ч, баяртай зүйл бол баяртай ! Өнөө орой тэмдэглэнэ ээ!

------------------------------------

2009 оны 9 сарын 28
Шинээр нэмэгдсэн ХДХВ-ийн халдвартан 266 хүний нэг нь


Жилд хэд хэдэн удаа мэдээлэгддэг ХДХВ-аар халдварласан хүний тухай мэдээ.
Өмнө нь хэд хэдэн удаа харж байсан боловч, энэ удаад арай өөр нүдээр харав.

25нд гарсан мэдээ доорх маягтай

Хөдөлмөр, сайн сайхны яам (гэх үү?)-ны ДОХ-ын хандлагыг ажиглах хэлтэсээс 25нд. 4 сараас 6 сарын хооронд шинээр илэрсэн ХДХВ-ар халдварласан хүмүүсийн тоо 266 буюу, түүхэнд 7 дахь өндөр тоо гарсан байна гэж мэдээлэв. Шинээр халдварласан хүмүүсийн 172 нь буюу 65% ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон тохиолдол, 61 нь эсрэг хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон тохиолдол байв.

Мэдээлэл шинээр гарах болгонд тоо нь л өөрчлөгдөхөөс, өгүүлбэрийн утга агуулга барагтай бол өөрчлөгдөхгүй..

Энэ удаад зарлагдсан 266 хүний нэг нь энэ блогийг бичээд сууж байгаа миний бие.
Энэ мэдээн дотор зүгээр л нэг тоо боловч, би энд заримдаа инээгээд, заримдаа уйлаад, өдөр тутмыг өнгөрөөн амьдарч байна

------------------------

2009 оны 12 сарын 12

Бухимдал, бодит байдал



Сүүлийн үед их зүүд зүүдэлнэ.
Дандаа зүүдэлдэг зүүд.
Хэн нэгэн хүнтэй нэг орон, хэн нэгэнтэй секс хийж байгаа зүүд.

Би угаасаа, сэтгэлзүйн балансаа сексээс авдаг байсан мэт. Ажлын стресс, сэтгэлийн тогтворгүй байдлыг алга болгохын тулд.
ХДХВ-ийн халдвар авсанаа мэдсэнээс хойш, секс хийсэнгүй...

Нойрон дунд бол энд бичихийн аргагүй тийм сексийг зүүдэлнэ. Өмнө нь хийж үзсэн секс, үзсэн порно кино гээд, сэйф сексээс хамаагүй ангид, тийм секс.

Мэдээж, зүүд болохоор ямар ч секс байсан *аюулгүй* бөгөөд, бас бодит байдлаас холдох тусам сексээс авах таашаал их байдаг болохоор ийм зүүд бол байх зүйл мэт (хэхэ)

Гэхдээ хааяа бодоод байгаа юм. Бодит , жирийн амьдралаас холдож байгаа гэсэн утгаараа ч тэр, сексээс өөр сэтгэлийн тэнцвэрээ хадгалах ямар нэг зүйл олж авахгүй бол...

Мэдээж, хүний стрессээ гадагшлуулах арга, янз бүр байх л даа.
Сайн найзтайгаа уулзах, гэрийнхэнтэйгээ хамт байх, спорт гээд л.

Ингэж бодоод *бассеинд явья! Ваар хийж үздэг ч юм бил үү?* хэмээн бодох боловч, нэг л юм дутуу...

За, заавал тийм эрүүл байх албагүй гээд, архи уух уу?

Гэхдээ л нэг л зүйл дутуу...

За тэгвэл бүр болохгүй зүйл рүү хуруу дүрэх үү?
Хар тамхи, амиа хорлох гэж үзэх...

Болохгүй байна, дутуу байна гэж хэлээд хэлээд нэмэргүй гэдгийг уг нь ойлгоод мэдрээд байгаа юм л даа, гэхдээ л...

Олон жил өөрт дутуу зүйлээ олж авахаар хайж байсан мэт.
Секс хийх үед, тэрхэн агшинд тэр зүйлээ олсон юм шиг санагддаг байсан тэр л зүйл...

Өөрөө ч гэсэн шал утгагүй зүйл бодох юм гэж мэдэж байна л даа...
Гэхдээ мэдсээр байсан ч гэсэн дарж чадахгүй юм...

Бодохоо больё.

Зүгээр л хялбараар удаан хугацаанд секс хийгээгүйгээс болоод бухимдаад байгаа байж ч магадгүй юм гэж бодъё.
За тэгвэл яавал дээр үү?

Эргээд секс хийж байгаа зүүдэнд оръё.
Шалиг зүүд зүүдэлсэнээр би тодорхой хэмжээгээр сэтгэлийн тэнцвэрээ барьж байгаа байж ч магадгүй юм...

Одоогоор үүнээс илүү шийдэл байхгүй мэт

---------------------------------

2010 оны 6 сарын 5
Нэг жил өнгөрч...

Тэр өдрөөс хойш нэг жил өнгөрч.
Тэр нэг бороотой өдөр, ХДХВ-ээр халдварласнаа мэдсэнээс хойш, энэ блогийг бичиж эхэлсэнээс хойш огт урагшлаагүй ч юм шиг, эсвэл нилээд хол ирчихсэн ч юм шиг...

ХДХВ-ээр халдварлахаас өмнөх би болон түүний дараах би.
Юу нь өөрчлөгдөж, юу нь өөрчлөгдөөгүй юм бол?

Хальт харахад юу ч өөрчлөгдөөгүй мэт. Гэхдээ хэзээ ч буцаад ХДХВ-аар халдварлахын өмнөх БИ гээч рүүгээ буцаж очиж чадахгүй. Гэхдээ буцаж чадахгүй бол тэр л биз...

Одоо бол ХДХВ-ээр халдварлачихсан. Хааяа тэрийгээ мартаад, нээх сайхан сэгсийтлээ сээгэс хийх юмсан гэж бодогдох үе ч байна.

Эртээр, 20 орчим насандаа хэд хэдэн удаа секс хийсэн залуутайгаа дайралдав.
Харилцан *чи ч хөгширсөн байна шүү* гэж явуулсан шиг юм ярингаа, нээх эртний найзтайгаа уулзсан мэт баяртай сэтгэгдэл төрөөд *Ойрд сонин сайхан юу байна даа?* * Тэр үед уг нь чи бид хоёр найзалсан бол* гэсэн зүйл ярив.


Тэгтэл тэр
- Яг ш дээ. Тэр үед *Би хэнд ч дурлахгүй, зөвхөн сексийн л хэрэгцээгээ хангахыг хүснэ* гээд духан дээрээ биччихсэн юм шиг байсан юм байж!!

гэж хариулав...

Аан, тэр үеийн би, тийм төрхтэй байсан юм бий вий хэмээн бодогдов.

Өдөр тутмынхаа амьдралд түүртэн, түүнээ өөр зүйлээр орлох гэж оролдох өнгөрсөн цагийн би. Түүний үргэлжлэл болох одооны би.

Энэ өдрөөс хойш би, гэй гэдэг утгаараа ч тэр, ХДХВ-ийн халдвартай хүн гэсэн утгаараа ч тэр, жирийн нэг ажилчин гэсэн утгаараа ч, мөн хөөрхөн дүүтэй (ахын хүүхэд) авга ах гэдэг утгаараа ч тэр, бүгдийг, өдөр хоног бүрийн хайрлан амьдрана гэж бодож байна.

-----------------------
THE END

http://blog.livedoor.jp/gay_hiv_positive/lite/

За за ингэсгээд өндөрлөе. Бие нь анхны үеэсээ хойш сайжирсан, тэгээд блог нь өдөр тутмын амьдрал, ДОХ-ын эсрэг цуглаанд очсон тухай, ДОХ-ын эсрэг гэх мэтийн бичлэгүүд үүнээс хойш болон энэ бичлэгүүдийн хооронд зөндөө байгаа. Сонирхсон хүн, тэгээд япон хэл мэддэг бол дээдэх линкийг үзээрэй.

ДОХ гэдэг өвчиний талаар тодорхой мэдлэг авахад , тэр өвчнөөр өвчилсөн хүний өдрийн тэмдэглэлээс холбоотой чухал гэж үзсэн зүйлээ тоймолж бичих нь сонирхолтой байж магадгүй гээд, 3 хувааж орчуулж орууллаа.

Дүгнэхэд, ДОХ нь хэрвээ эмчилгээгээ зөв хийх юм бол, сэтгэлийн тэвчээртэй байх юм бол шууд үхдэг өвчин биш болсон байж магадгүй л юм.

Гэхдээ сэтгэлээр нь бол хүнийг алдаг өвчин хэвээрээ байх. Насан туршдаа хэзээ биеэ минь амьдаараа хөгцрөх бол, ханиад хүрчихвэл яана аа хэмээн айж амьдрах, насан туршдаа зөндөө их сөрөг нөлөөтэй эм ууж амьдрах, бусдаас нууж амьдрах гэдэг жирийн хүн дааж гарахад их хэцүү эд болов уу.

Миний дээр үед бичиж байсан (2007 онд байх аа) нэг залуу, олон жил эм ууж амьдарсаны эцэст, сүүлдээ эм уухаа өөрөө болихоор шийдээд, 36 насандаа нас барсан тохиолдол байгаа. Тиймэрхүү маягаар *муу амьдрахаар сайн үх* гэж бодох нэгэн ч их байх болов уу.

Хамгийн гол нь, энэ залуугийн бичсэнчлэн, өвчтэй гэдгийг өөрөө ч, бусдыг ч мэдэхэд хэцүү ийм өвчингөөс, өөрөө л сэргийлэхгүй бол хэцүү болов уу. Эцсийн эцэст хэн нэгнийг буруутгах биш, өөрөө өөрийнхөө хариуцлагаар байх хэрэгтэй зүйл учир.

За нэг иймэрхүү, нэг тиймэрхүү.
Ойрд сээгэс хийсэнгүй, өнөө орой гардаг юм бил үү яадаг юм билээ, ккк

По ажаа

7 comments:

soulmate said...

баярлалаа.

сонирхолтой, мэдүүштэй, бас сургамжтай санагдлаа.

уйгагүй орчуулсан байна шүү

сэдвээс гадуур, жич, блогий чинь уншиж байхдаа чиний тухай шинэ бодлууд үүсэж байна ккк

patatepatata said...

unuudur harin udur hiih yum oldohgui, hehe

jich yamar bodol turuv gej? hehe

ollie said...

Дүгнэхэд, ДОХ нь хэрвээ эмчилгээгээ зөв хийх юм бол, сэтгэлийн тэвчээртэй байх юм бол шууд үхдэг өвчин биш болсон байж магадгүй л юм.


hope so..,

WILD FOX. said...

thank you. :)

patatepatata said...

ollie> hope so too!

noiton> chamdaa geed l guriilee shuu! kkk. Aimaar urt yumyg aimaar idevhtei orchuulsandaa uuriiguu gaihaad baigaa yum, kkk

MNED said...

Za ingeed humuus mini bainga l belgevch heregleh heregtei yum bna shuu.

ershuu said...

Thank you. Bodoj yavhad buruudahgui zuil shuu te