Wednesday, June 29, 2011

aar shaar

Зиаг байз, хүнээс юм ирэхийг хүлээнгээ, зүгээр суухаар зүлгэж суух уу даа?

Шөнийн 11 хагасд хүн лүү баахан бичгийн ажил явуулчихаад *өнөөдрийн дотор шалгачихаад буцаагаад явуул* гэж захиргаадчихаад, одоо буцаж ирэхийг нь хүлээгээд сууж байна.

Муусайн хуульчид гэж цаг наргүй ажилладаг хөөрхийлөлтэй амьтад шүү нээрээ...
Одоо яаая гэхэв, мөнгөний төлөө сүнсээ худалдчихсан хүмүүс юм чинь, хохь чинь л гэлтэ...

Гэхдээ тэрнээс хариу ирэхийг хүлээгээд цаг наргүй суух би ч гэсэн хөөрхийлөлтэй мэт... Одоо 2 цаг болж байна. Хэдэн цагт хариу ирэх юм байгаа юм...
Хариу нь ирэхээр Хонг Конг-д байгаа цуг ажилладаг хүнтэйгээ шалгаад, хэрвээ онцгүй санагдвал буцааж утасдаж ингэнэ тэгнэ гэсэн юм яриад... Өнөөдөр xэд гэж харих юм бол оо???

За тэр ч яахав.

Сүүлийн үед хүн амьтан тоохгүй байна гэсэн чинь, *нөгөө сайхан гуа үзэсгэлэн чинь яачихсан юм!?* энэ тэр гээд даапаалах хүн энэ блогийн сэтгэгдэл дээр мэр сэр байх болсон байлээ.

Хичнээн гуа үзэсгэлэнтэй байлаа гээд, хүн чинь бас төсөөрдөг юм байгаа биз дээ айн??
Зав муутай, эр хүний бараа харалгүй удахаар чинь....
Тэгээд ч эрийг нас дарна гэдэг зүйл байгаа??
Ер нь тэгээд, цэвэр ичимтгий болж төрсөн нь миний буруу юу айн???

За тэр ч бас яахав.


Ойрын үед ч яахав, ажлын өдрөө шөнө дөл хүртэл ажилладаг, тав дахь, хагассайндаа өглөө болтол архи уугаад, хагас бүтэнсайндаа өдөржин дотор муухай амьтан гэртээ хэвтдэг нөгөө л нэгэн хэвийн амьдрал...

Эртээр нээх лаг шинээр хүн амьтантай танилцдаг хүн болох гээд залуухан хүүхдүүдийн уултанд явж очив.
Аньхандаа *хүнтэй танилцах үдэшлэг* шиг юм санаад, огт таньдаг хүнгүй юм байж давхиад орчихсон...

Тэгсэн, твиттер дээр хоорондоо найз залуучуудын уулт байж таараад...
Ядаж байхад, царайлаг царайлаг *бич!* залуучуудын уулзалт...

Амьхандаа нэг хоёрыг нь таньдаг байх гэж бодсон, таньдаггүй байсан байдаг уу...

Эхлээд ороод танилцах гэснээ, тийм *хэтэрхий царайлаг, хэтэрхий ГИЧИЙ* залуучууд нэг дор цугларчихсан байхаад, цэвэр ичимтгий мань мэт нь бол дийлэхгүй юм байлээ, айхын байлээ, зугтаах юм байлээ...

Уултыг зохион байгуулсан хүн дээр нь очоод *Ёондроо... Танай груп чинь надад арай гоёдох юм байна аа.. Би ичээд байна аа, орж чадахгүйнэ ээ* гээд, амьхандаа гуйлгах санаатай хэлсэн чинь нөгөөх чинь (чам шиг царай муутай юм, буруу газраа ирсэн байна) гэж бодсон уу, *Ө, зүгээр зүгээр. Уг нь энэ уулт 4,000 иений (=50 дойлуур) төлбөртэй, гэхдээ чамаас одоо аваад ч яалаа...* гээд, бараг хөөх нь шахуу байлээ...

Бодвол *Жаазандаа жаажигнаарай, үзлийн царайт минь / чамайг явуулахын тулд мөнгө төлсөн ч яахав* гэж бодсон байх л даа...

Зиаг тэгээд, уултнаас хальт гутарсан амьтан гарч ирэв. Бурхан нээрээ хэтэрхий ялгаварлан гадуурхаж байгаа юм шүү!! Ямарт нь тийм айхтар царай зүс, нүд хөмсөг, бие хаа заяагаад, ямарт нь онигор нүд, пэндгэр бие заяадаг байна аа гэж ирээд л...

Ан, пэндгэр бие чинь нээрээ бурханы буруу биш, бурханы заяасан биеийг хайр гамгүй эдэлсэн миний буруу байх л даа...

Гэхдээ яах вэ. Бурхан надад сүү шиг цагаан, ариухан тунгалаг сэтгэл бэлэглэсэн шүү дээ!
Дурын дуракт паналдуулна гээд л бодчих...


Ингээд гутралыг мэдээж гашуун усаар тайлна биз дээ? Хуучин хуучин хуучин найз залуу (энэ цол одоо хэдэн жил энэ хэвээрээ байна аа?)-тайгаа нийлж аваад 2 шил шампанск ууж аваад, 2-оор эргэлдэв.

Жоохон уучихсан чинь зориг орчихсон, саяны ГИЧИЙ маягийн залуучуудтай ч гэсэн дахиж уулзвал уулзана, уургалвал уургална гэсэн амьтан болсон, мэдээж надад уургалуулах хэн байхав. Тэгээд мэдэхгүй, хэдэн бараар орсон бүү мэд...

Хамгийн сүүлд нь *ЦАРАЙ МУУТАЙЧУУДЫН* бар орсон юм байна. Уг нь залуухан боловч, хүн айж нохой үргэмээр залуучууд цуглардаг бар байсан... Тэгсэн хирнээ, лаг их үйлчлүүлэгчидтэй энэ тэр... Бодвол, царай муутууд, адилхан царай муутай хүмүүсээ харахаар санаа нь амардаг гээд нэг газраа цуглардаг юм байлгүй???

Даанч намайг давхиад орсон, нэг ч царай муут хялайж харахгүй байлээ...
Бодвол, эд нарын зиндаанаас арай өөр зиндааных байж таарсан юм шиг байгаа юм, бага залуудаа худлаа ч гуа үзэсгэлэнгээ гайхуулж байсаных биш тэгэлгүй дээ тэ? Эд нартай нэг зиндаанд орно гэж юу байхав ? (ГИЧИЙ)...

Тэгээд пиво захисан, аргагүй л царай муутын бар... Намайгаа хөнгөхөн дээрэлхээд авахаа мэдэж байлээ... Муу муудаа, муухай улцандаа гэж энийг л хэлдэг байх даа...

*Лонг Айланд Айс Тий* авчраад урд шидчихэж байгаа юм... Нөгөөх нь пивоноосоо 2 дахин үнэтэй...

Би ч яахав, угийн даруухан, хэл ам, дуу шуу султай юм болохоороо нөгөөхийг нь хальт шимчихээд гарав...

Гарахдаа, зовон зовон байж *Нөгөө, юу л даа... Би уг нь пиво захисан юмсан* гэсэн өөдөөс ичих ч үгүй *Ан тийм тийм. Харин тийм болохоор хамгийн хатуу архинуудыг бүгдийг нь холиод өгсөн нь тэр байхгүй юу* гэж авсан...

Арай шавхруу өгчихөөд *лонг айланд* энэ тэр гэсэн юм биш байгаа даа? Ямар ч байсан, архи, жин, виски, текила энэ тэр хийсэн гээд байсан...

Иймэрхүү маягаар, хүн хөгширөхөөрөө хүүхэд нохойн доог болдог гэгчлэн, 2-р хороололдоо хүртэл залуу хүүхдүүдэд дээрэлхүүлээд хэцүү байна өө, хэцүү байна...


За тэр үглэх ч бас яахав.
Нээрээ сүүлийн үед *үе мултарсан* энэ тэр гэж бас их дээрэлхүүлж байгаа.

Эртээр сээгэс хийсэн юм.
Хав харанхуй, нөгөө баагийгийнхаа нүүрийг ч олж харахын аргагүй газар.

Осолдохгүй л хоёр гар, хоёр хөл, нэг боожгоотой байсан болохоор эрэгтэй байсан байх.

Тэгээд л яахав, зад бамбиралцсаны дараа худлаа янагладаг цаг эхэлнэ биз дээ?

Тэгсэн чинь нөгөө баагий чинь авч байна аа!
*Чи нээрээ царайлаг сайхан залуу байна аа* гээд л....

* Хүүшээ, чи намайг хүн гэж гадарлахаар барахгүй, царайг минь хүртэл олоод харчихав уу? Арай муур зуур, шар шувуу мувууны гаралтай юм биш биз дээ?* гээд ам алдахыг шахсан боловч, би чинь нөгөө юу ш дээ... цэвэр ичимтгий, дуу шуу багатай хүн болохоороо амаа татав.
Дуугүй хүний доодох нойтон гэдэг дээ?? Сээгэс хийсэн хүний доодох бас нойтон юм чинь тэ??

Тэгээд л үргэлжлүүлээд ярьж байсан, нас асууж байна.

Гучин хэд гээд л насаа хэллээ. Тэгсэн чинь нөгөө хүүр чинь *Хөөх, үе мултарчихсан юм байшд!* гэж дургүй хүргэдэг байгаа... Хорин хэдтэй байх гэдгийг нь арьсыг нь илээд гадарлаж байсан л даа... Гэхдээ хүнийг нас намбаар нь дээрэлхэнэ гэдэг арай дэндэнэ!

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв дээ...

* Хөөх чи, дөчин хэдтэй юм уу?* гээд аваад хаячихсан...

Нөгөөх чинь ч уурлаад алга болсон, одоо яая гэхэв, өөрөө эхэлж хүний болдоггүй юмаар (сэдвээр) оролдсон юм чинь тэ???

За тэр ч бас одоо яахав...

Нээрээ сүүлийн үед, жоохон хүүхэд чихрээр хуурдаг шиг, жоохон хүүхэд пиаваар хуурч сурч байгаашд...
Нэг бар шинээр олсон юм.
Тэгсэн нэг 24-тэй залуу ирээд л хажууд сууж байна аа.
Тэр залууг ГОГО бой хийдэг болохоор угаасаа мэддэг (таньдаг биш) байсан юм.

Тэгээд л хальт юм ярингаа твиттер дээр эртээр танилцсан юм.
Энэ нөгөө дээр бичсэн *ГИЧИЙНҮҮДИЙН* цугларалтаас өмнө.

Тэгсэн, нөгөөх чинь өөдөөс горьдсон гөлөг шиг хараад байх юм аа...
Энэ чинь одоо яалтай билээ...

Би чинь мэдээж сандрана биз дээ? Хармаагаа уудаллаа... Өгчихмөөр яс... бишээ, чихэр энэ тэр алга аа...
Юу өгөхөө мэдэхгүй жоохон сууж байгаад, ууж байсан пиавнаасаа аяганд нь хийгээд өгчихөв...
Шавхруу биш л дээ... Гэхдээ ууж байсан пиав...

Нөгөөх чинь нүд нь гэрэлтээд л явчихаж байна.
Үгээ олохгүй бас хүн магтаж байна. Царайлаг байна, сайхан байна, яадаг ийдэг, намайг эдэлвэл эдэл энэ тэр гээд л....

Миний ичсэн гэж яана.. айсан гэж яана. Олны газар хүн ичээгээд...
Тэгэсгээд зугтаачихсан юм.

Тэгсэн уржигдар.
Нөгөө барандаа дахиад орлоо.

Хойноос нөгөө залуу чинь орж ирж байна.
Тэгсэнээ намайг тэр твиттерийн царайлаг царайлаг (гичий) залуучуудын уултанд очих гэж байсаныг мэдчихсэн байв...

*Таныг ирнэ гээд зөндөө хүлээсэн, яагаад ирээгүй юм* гээд л авч өгч байна...

Ан, энэ золиг, пиав уух сонирхолтой байгаа юм байна гэж шууд гадарлалгүй яахав дээ тэ? энэ чинь... Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм гэдэг шиг, туршлага суулгүй яахав дээ, юун төлөө өдий хүртэл насалж олон оймс элээлээ...

Ууж байсан (шавхруу) пиаваа нөгөө залуугийн чинь аяга руу хийлээ..
Нөгөөх чинь нүд нь гялалзаад л ирээд наалдчихаж байна....

Тэгээд нилээд хэдэн аяга пиво өгчихсөн чинь наашаа үнсэж ирээд л, тэгсэнээ *намайг ашиглавал ашигла * ухааны юм яриад байсан, дүүрчихсэн хог, ккк.

Хямдхан ч золиг гэж (лол)

Худлаа худлаа, жоохон хүүхдийн намайгаа явуулсан сээтэгнээнд хууртаад л, өөрийгөө баясгасан шиг сууж байн а даа...

Хүүхэд нохойн доог оо гэж

----------------------------


Ажил 5 гэж тараад, одоо 8 гээд буцаж ажил дээрээ ирчихээд сууж байна.
Нэг тиймэрхүү, нэг иймүрхүү...



7 comments:

bayasaa said...

haha. vhdeg geed oilgotson. vhhiig n vzchih geed unshaad baisan vhehgvi duuschdag baisht

gigi said...

so sorry shu. japand ingej aimaar ajilladag geheer bur gaihaad baidiin tsu tsu tsu yamar ajil geheeree. iim scheduletei baihaar gua saihand chen nuluulj baigaa.

WILD FOX. said...

зарайлагуудын уулзалт л их уурлуулж тдээ таныг кк,

Anonymous said...

ene tuhai turuun bichsen shdee.,unshsan yum unshuulaalaagaarai

patatepatata said...

bayasaa> chamd zoriulaad uhdeg tuuh orchuulaad ehelchilsen baigaa, kkk

jagaa> yuund sooriitood bainav? kk
harin iim balai ajil baigaa yum. Ochigdor 5 gej harihad, manai bagiin 4-5 hun uldsen baisan, onoodor 1 hagas gej harihad nadaas busad ni bugd baisan geed....

noiton navch> harin tiim ee, uur hureed l, kkk

anonymous> aaya, idevhtei unshigch, kkk

Za taa daa. Bi end yaasan ve?

1. Hugshiruud, zonood yuu helsen yarisanaa martdag bolchihson

2. Ter tsarailaguudad ih uur hureed bichihgui baij chadaagui

3. Shal sogtuu baisan

4. Humuus minii bichseniig hir unshdag yum bol shalgah gej uzsen

Za ali ni ve? kk

findernz said...

1. Hugshiruud, zonood yuu helsen yarisanaa martdag bolchihson
3. Shal sogtuu baisan
Ene hoyor ni baih aa

Panda said...

Hehe hugshirsnuu gaihsan hun bh ymaa zugeer shdee. Hugshin hun sonirhdog heseg bas bii shuu hehe