Sunday, December 12, 2010

Сүүлийн үеийн тойм...




- 3 долоо хоног сээгэс хийсэнгүй. Яаж хийдэгээ мартаж байх шиг байна

- Зав муутай байсан тул, түрүүчийн түрүүчийн долоо хоногт, нэгдэхээс тав дахь хүртэл нийт унтсан цаг = 7 цаг...( нэг дэхэд 4 цаг, хоёр дахид 3 цаг, 3 дахиас тав дахийн шөнө хүртэл унталгүй 65 цаг сэрүүн... Олон цаг сэрүүн байхаад, сүүлдээ зүүд бодит ертөнц хоёроо ялгаж салгахаа байдаг юм билээ, сонирхолтой), түрүүчийн долоо хоногт унтсан цаг 12 цаг (нэг дэхэд 4 цаг, хоёр дахид 4 цаг, гурав дахид унталгүй, дөрөв дахид 4 цаг...) гээд ерөнхийдөө нойр дутуу байв

- Зурагтаар гардаг төдийхнөөсөө болоод хамраа сөхчихсөн хэсэг бүлэг хүмүүсээс болж баахан нервтэв. Мацуко Делакс гээд транс? гомо? (аль нь юм мэдэхгүй), сүүлийн үед зурагтаар их гараад алдаршаад байгаа нэг хүн байдаг юм. Тэр, бас нэг Накамура Усаги гээд зохиолч хүүхэн хоёр миний байсан баранд ирсэн юм. Муухан таньдаг болохоороо, хажууд нь суусан байж таарсан болохоороо илүү дутуу юм ярьж байсан чинь барны хүмүүс нь *алдартай хүний дургүйг хүргэх зүйл хийх бий вий* гээд намайг хөөж гаргаж энэ тэр дургүй хүргээд... Тэрэнд нь баахан нервтсэн... Бас намайг гарсаны дараа *だから二流外人はいやなのよ* (ийм болохоор нь хоёрдугаар зэрэглэлийн гадаадуудад дургүй хүрээд байдаг юм) энэ тэр гэж томорсон сурагтай байсан... Яг ш дээ, ярьдаг морио гэдэг шиг...

- Өөр нэг баранд орчихсон сууж байгаад, таньдаг хүүхэд байхаар нь хажууд нь очоод юм ярьсан чинь барны эзэн нь ирсэнээ *байр байрандаа яажигна. Өөрийнхөө суудал дээр очиж суу* гэж томорч дургүй хүргээд... Би ч ямаан омогтой болохоороо гэнэт дургүй хүрээд... нүүр лүү нь барьж байсан пиаваа цацаж энэ тэр бас баахан жүжгийн гол дүрд тоглов.

Иймэрхүү маягаар жоохон сэстрес ихтэй байсан чинь, бөгсөн дээр хатиг гарч дургүй хүргэж байлээ...

Эхэндээ гайгүй байх гээд яваад байсан чинь, хэд хоног унталгүй гүрийчихсэн чинь 5-6 см талбай эзэлж үрэвсээд, сууж, алхаж чадахгүйдээ тулаад, эмнэлэг дээр очиж *мэс засал* хийлгэв... Бараг 1 см хиртэй томорчихсон *толгой*-той хатиг байсан байлээ, өвдөх нь ч аргагүй мэт...

Тэгэнгээ хатигны талаар жаал лекц сонсов.. Монголд *цус бохирдохоор* гэж ярьдаг нь яг жинхэнэ үндэс нь биш юм шиг байлээ...

Арьс бага зэрэг шархалаад, эдгэхдээ амьд байгаа арьсны нэг хэсэг нь дотроо ороод эдгэрэх тохиолдол байдаг юм байх. Тэгсэн тохиолдолд, тэр дотроо орсон арьс нь өөрөө өсөж томрох боловч, амьдрах орчин нь биш болохоороо дотроосоо өөрөө өмхийрөөд мууддаг юм гэнэ. Тэр гэсэг нь тэгээд бусад эрүүл хэсгээ үрэвсүүлэхээр хатиг болдог юм байх. Биеийн эсэргүүцэл сайн байх үедээ эртхэн дээр нь тийм өвчтэй хэсгээ гадагшлуулж чаддаг боловч, биеийн эсэргүүцэл сулрахаар гадагшлуулж чадалгүйгээр хатиг болж томордог юм байх, сайн мэдэхгүй юм...

Гэхдээ хатигийн бол ёстой гялс малс эмчилчихдэг юм билээ.
За тэр ч яахав.

Уг нь өөр юм бичих гэж байсан, сэрэл, бишээ онгод хөдлөхгүй байна, дараа л бичихээс, кэкэ.

Иймэрхүү сонинтой сууж байна.

5 comments:

ollie said...

нэг л их хатиг шахуулсан хүн л байгаад байсан ш д, мессэнжэр дээр.

гэснээс, яаж ажиллахаараа тэгж нойргүй явдаг байнаа. шал аймрын.

Особу said...

eee kuulkii kkke ergej ochdog baij geed u :)
ter barniihang ailgaa yu urid ni? yun aimaar surtei arga hemjee avdiin te

Anonymous said...

zuragtaar neg lag hvvhen garaad bdagiin sonsood bhnee eregtei gej bsan hooloi n bol yag eregtei ter mon yumuu ? aldartai bolood bgaa hvn n ?

BorlaSQue said...

завгүйм байж бас бааранд орохтой ???? :P

patatepatata said...

ollie> harin tiim, ter chigt ni messengeree orhiod garchihsan baisan yum.. humuus yaasan garch duusdaggui hatig ve geed l shoolood baisan

osobu> harin tegehgui, Ergeltiin belgend ni huurhun zaluu avchirval ugui mon ih bayarlana daa

its my life> tiim tiim, neg buduun bachka. Ug ni sonirholtoi

Galtar> medeej shuu dee, terend bol yaaj iigeed tsag gargana shuu dee