Tuesday, December 14, 2010

Хатигаа эмчлэнгээ бодож байсан юм...

Орчин үеийн анагаах ухаан, мундаг хөгжсөн ч гэмээр юм шиг, хаа байсан, болоогүй ч гэж хэлмээр юм шиг...

Хараад байхад, хайчилж тайраад, гадна талаас нь болгох тал дээрээ их мундаг болсон юм шиг... Мэс засал гэсэн утгаараа бараг эмчилж чаддаггүй зүйл үгүй шахуу болсон юм биш үү?
Хатигийг хүртэл тэр дор нь янзлаад хаячихаж байна гэхээр (лол)

Эсрэгээрээ дотоод шалтгаантай зүйлсийг бол бараг л эмчилж чадахгүй.

Би арьс муутай, хааяа загатнаад эмнэлэг дээр яваад очдог юм... *Ямар шалтгаантайг нь мэдэхгүй юм, юу ч болсон эм уугаад үз, болохгүй бол өөр эм өгнө* гэж хэлэхэд нь хичнээн дургүй хүрнэ ээ айн? Учир шалтгааныг нь тайлбарлаад, дараад нь тэрэнд нь тохирсон эмчилгээ хиймээр атал тэгнэ гэж байхгүй...

Зиаг тэгээд сэтгэл мэдрэлийн өвчнүүд.
Одоогийн байдлаар бүрэн эмчилж чаддаг өвчин бараг байдаггүй байх?
Шар хаданд аваачиж хорих гэх мэтээс өөрөөр... Эмчилгээ нь хүртэл үнэн аймшигийн...

Энд нэг хэсэг 5 мео гээд нэг эм их модонд орсон байсан юм. 2002 оны мэжик машрүүм (= мөөг)-ний дараа дэлгэрээд, алга болсон тийм эм.

Хэрэглэсэн хүний сонсох болон харааны, мөн сексийн мэдрэмжийг сайжруулдаг, хий юм үзэгддэг учир *зүүдэлж байгаа мэт аз жаргалтай байдал*-ыг мэдрүүлдэг тийм эм. Мөн шулуун гэдэсний булчин сулардагаас шулуун гэдсээр хийх сээгэсд тохиромжтой гээд хэрэглэдэг хүмүүс ихэссэн байв. Гэвч, *хий юм үзэгддэг*, юмыг дүгнэх чадвар илт буурдагаас бэлгэвчгүй харилцаанд орох гэх мэтийн эрсдэлтэй үйлдэл хийх магадглал ихэсдэг , хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд эмнэлэгт хүргэгдэх аюултай гэх мэтийн хар тамхины олон муу талуудаасаа болоод 2005 оноос хар тамхи хэмээн гадуур зарах, авч явахыг хориглосон юм.

Гэтэл, сүүлд нь сонсож байсан, энэ эм нь ердөө л ЯДАРГАА (депрессион)г эмчилдэг эмний нэг төрөл байсан гэвэл яах уу??
Тэр ч байтугай, одоо хүртэл эмчийн заавраар хэрэглэдэг эм гэж байвал...


Энийг сонсчихоод (миний нэг танил, Мажор Дэпрессиөн Дисордер буюу Хүнд Төрлийн Ядаргаа-тай баагий байсан юм), дараад нь тэр өвчнийг эмчлэх ямар аргууд байдаг юм харсан чинь айж үхэх шахсан...

- Хар тамхиар бөмбөгдөх (зарим нэг эм нь дээдэх бичсэн эд гэх мэт)
- Цахилгаанд цохиулж эмчлэх
- Тархинд нь элдэв янзын гүйдэл гүйлгэж эмчлэх
- Унтуулахгуй байлгаж эмчлэх... гэх мэт...

Хамгийн гол нь яаж ч тэгж үзэж тараад, нөгөөх өвчин нь барагтай бол эдгэрдэггүй, эдгэрсэн ч дахин давтдаг гэх....


Юу хэлэх гээд байна аа гэхээр, хүн төрөлхтөний анагаах ухаан, бие махбодийг эмчлэх тал дээр асар амжилт олсон боловч, сэтгэл мэдрэл тал дээр бол хаа хол байгаа юм шиг....

Яагаад ийм яриа бичээд унасан бэ гэхээр...

Хэд хоногийн өмнө Токиогийн мэйер Ишихара Шинтаро гээч нөхөр *Энэ гомо лезби гээч нөхдүүд, жоохон толгойдоо сумтай байх гэж бодогдоод байдаг юм. Би Сан Францискогийн парад гээчид нь очиж байсан юм л даа... Харчихаад *энэ майнорити гээч нөхдүүд, толгойных нь эрэг шураг нь дутуу ч юм байна даа, хөөрхий амьтад* гэж бодож билээ* гэж хэлээд хэд хоногийн өмнө бөөн шуугиан болсон юм.

Ихэнх хүмүүс болохоор *Доромжиллоо, гадуурхлаа* гээд бөөн юм болсон ч гэсэн, миний хувьд болохоор тэгтлээ их шуугиад байх эд биш шиг санагдсан юм.
Учир зүггүй л * та нар муусайн гажиг* гэхээр уурлаад сүйд болоод байдагийн учрыг ч бас сайн ойлгодоггүй юм. Гажиг ш дээ, тэгээд юу гэж. Гэхдээ гажиг ч гэсэн гажиг маягаараа амьдрах эрхтэй гээд сууж байсан нь амар юм шиг...

Гажиг гэдэг чинь угаасаа *өөр* гэсэн утгатай үг биз дээ тэ?
Хамгийн гол нь, энэ гажиг байдлыг тэгвэл яаж эмчлэх вэ (эмчлэх арга байгаа юу / эмчлэх шаардлагатай) гэдэгт байгаа болов уу гэж...

Жирийн нэг ЯДАРГАА-гаа ч хүн шиг эмчилж чадахгүй байгаа орчин үеийн шинжлэх ухаан, хэрвээ энэ гомо гээч нь толгойны сум байлаа гээд, шалтгааныг олж чадахгүй, оллоо гээд эдгээж чадахгүй гэдэгт л гол утга учир нь байгаа мэт.

Эмчилж болдог байсан бол, эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс нь аль хэзээний эмчлүүлсэн байгаа болов уу...

Энэ транс нөхдүүдийг харахгүй юу?? Сэтгэлзүйн хувьд эмчилж чадахгүй ч гэсэн, гормон уугаад, боожгоогоо таслуулж бариад хүйсээ солиулан *ЭМЧИЛГЭЭ* хийгээд байгаа биз дээ? хэхэ.

Явж явж, хүний бие гэдэг бол яаж л бол яаж эмчлэх боломж ихтэй ч, сэтгэл гэдэг тийм ч амар эд биш учир, сэтгэлээ өөрчилж чадахгүй бол биеэ өөрчилчихье л дөө гэдэг их зориг орсон, мөн орчиндоо таарсан зөв эмчилгээ мэт. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдгийг бас батлаад ч байгаа мэт.

За даа нэг тиймэрхүү, шал дэмий юм бодож өнгөрөөсөн нэгдэх өдөр, кэкэ.

10 comments:

Eric said...

haha...what a coincidence! I was thinking something "krazy" similar like that today.
Neeree hun torolhton ene olon myangan jild ter olon setgelem medreliin ovchinuudiig buren emchlah talaar medeegui baijiij yun gay humuus yagaad gay bolood torchihdog bainaa ntr gesen delusional zuils sudlahaa bolimoor yumaa tee? I am like, fuck, just leave me fucking alone, and get a life; gee, find something better to do bitch (LOL)..hahaha. Amidral etssiin etsest grand illusion shdee.
Anyway, neeree tesr Tokio iin darga balai avsan baina shdee...hoorhii ooriinhoo gay hate ee daravgar amnaasaa bolood olond meduulchih shig bolson gej oilgoloo shdee.

WILD FOX. said...

тэхдээ токиогийн дарга бас зүгээр гар байшдэ, ай лайк хим,

дотроо бодож гаднаа чимээгүйбснаас яаадаг юм тэр хүн ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй тэглээ гээд ямар гэй хүмүүсийг хэдэн мянгаар нь хоморголон устгая гэж байгаа биш,

харин ч маёор байж мундаг чөлөөтэй байшдээ, манай хотын дарга этр иймэрхүү юм яриад сууж бхын болуу? хэхэ :P

WILD FOX. said...

аан харин тэр сэтгэл мэдрэлийн өвчин чинь их хэцүү хэхэ,

тэхдээ бид угаасаа дэлхий гэдэг галзуугийн эмнэлэгт хоригдож бгаа ч юм билүү?
аль сайн эмээ ууж, нийгэмтэй дасан зохицож чадсан нь арай бага зовох?? ч юмуу бага эм уудаг, бага тогонд цохиулдаг гм

хэхэ, зөрүүдлээд байвал тэгээл угаасаа амьдрал бас зэвүүндэ. :)

WILD FOX. said...

вики педиагаас харсан чинь,

Negative
Expected at any dose:
Headache
Body fatigue
Chills from slightly elevated body temperature (potential dehydration)
Stress and extreme fatigue from long duration of effects.

ингэж байшд, хаха, тэгээд депрешн ий эсрэг эм айн?? ямар учиртайн энэ эмч нар чинь одоо?

BorlaSQue said...

ммммм мийй бодлоор бол харин ч энэ тэнд янзан бүрийн бясалгал эдр нээгдэээд тэрүүнд нь хүмүүс яваад аягүй их засуулж барьжаам шиг эсвэл эсрэгээрээ ч байж мэднэ

аль нь ч байсан надад ямар хамаа байхуу дээ

Anonymous said...

Ene patate avgai yu ch bichihgui bj bgaad 1 yum bichiheeree mash nuhatstai asuudal hondson sedev bichdeg busgui shuu! Chamaig bolon chinii sanaa onoog demjdeg shuu geed uu lol kkkk

Anonymous said...

Depression-iig yadargaa gej hen tand heleed ogov oo, he he. Ene chini yadargaa madargaa ogthon ch bish. Tarhi, nugasnii medreltei holbootoi bie daasan ovchin yum bilee. Ex naiz zaluu maani mild depression-iin symptom-toi baisan. Setgeleer amarhan unadag, pessisimist hun baisiishd ee. Suuldee nadad ter shinj temdguud ni ilreed zohiomol depression-toi boloh shahsan. Shahsan ch gej, er ni bol mentally drained boloh yum bainalee. Nad shig hevreg medreltei hun bol shuud dagaj hyamraad duusah yum bainalee gej

patatepatata said...

eric> aaya, lag uyarsan uu? kkk. Ene mayor, ugaasaa iluu dutuu yum yarij baidag nohor. *Emegtei hun huuhed gargah chadvargui bol une tsenegui* ene ter gej helj baisan udaatai, kkk

noiton> chi wiki-ees yuu olood harchihav? kk
Hotyn darga mundag mundag, kkk

Galtar> tegvel bi odoo aguid suuya baiz, kk. Medehgui, hir unenii huvitai baidag yum bol?@byasalgal etc. Minii bodloor, huniig trans baidald oruuldag zuiluudiin l neg gej bodood baidagshd... Tarhin dotorh har tamhi-iig ihesgedeg geh met...

anonymous> thanks, kk. Demiirch balairaad l yavj baina

anonymous 2> Mongoloor yag yuu gedegiig ni medehgui bolohoor tegj bichsen yum. Manai neg egch Solongost baij baigaad deppression bolood Mongol harisan, Mongold *hund helberiin yadargaa* gej onoshlood, shar hadand hevtuulj baisan bolohoor, Mongoloor yadargaa gedeg yum baih gej oilgoson sh dee. Medeej I know what it is.

K-gee said...

unen bichsen bn shu. sanal mash niilj bna. er em 2iig hos bolj bie bienee shohoorh gej baigalias zayasan atal er er hos bolohiig husne gedeg chin gajig buyu uur um. negent geniin aldaa bolhoor eniig odoohondoo emchilj chadahgui l bn, gehdee bas ireeguid yamarch bolomj bgaan bilee.

dream said...

депресс-ийг сэтгэл гутрал л гэж орчуулдаг шд сэтгэл судлаачид бол ;)