Thursday, November 25, 2010

Боолын нийгэм болон эрх чөлөө

Манай Монголчууд, нь уг нь их бардам сайхан хүмүүс мэт.

Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэсэн сайхан зүйр цэцэн үг хүртэл байдаг гэхээр бахархууштай!!!

Гэхдээ сүүлийн үед ажаад байхад, энэ бардам байдалаа ч гэсэн нилээд олон утгаараа алдаж эхлээд байгаа мэт...

Шууд утгаар нь авч үзэхэд л, гадаад руу цагаачилсан олон нийтийн байдал.
Гадаад л явбал жаргана, гадаад л явбал гоё гэсэн сэтгэхүйд автсан олон нийт.


За энэ ч яахав, аргагүй л ядуу амьдралын балаг байх л даа гээд өршөөж болж байгаа юм.
Тэгсэн сүүлийн үед энэ сэтгэхүй нь яг тэр чигээрээ сэтгэлзүй тал дээрээ ороод эхэлчихсэн мэт... Хамгийн гол нь түүнийгээ мэддэггүй, анзаардаггүй, таньдаггүй нь эмгэнэлтэй ч юм шиг...


Монголд одоо аз жаргалтай хүн (айл) гэдгийг харах хэмжүүр нь ямар болсоноос харахад л андашгүй мэт...

Дээр үед *өнөр өтгөн, эрүүл саруул, эвтэй найртай,  ЭРХ ТААВААРАА* гэх мэтийн хэмжүүрээр аз жаргалыг хэмжих нь их байсан атал, сүүлийн үед тэр хэмжүүр нь аягүй хялбархан болчихсон ч юм шиг...

*Байртай, машинтай, мөнгөтэй* гэсэн хэмжигдэхүүнээр эхлээд л.... цааш нь үргэлжлүүлэх ч хэрэггүй байх тэ???

Манай нэг хамаатан ах байсан юм.
Монголд Гаалийн газрын нилээд том албанд, бусдын нүдээр харахаар хэн ч атаархмаар тийм амьдралтай хүн.
Залуудаа харахад их сайхан залуу, тэгээд боловсролтой (социализмийн үед гадаадын олон сургууль төгссөн), цалин пүнлүү ихтэй ажилтай, байртай бол байртай, мөнгөтэй бол мөнгөтэй.

Даанч хэдий хүрсэн ч авгайтай болдоггүй..
Нэг удаа нэг хүнтэй суусан юм л даа, нилээд сүүлд.  Тэр нь (мэдээж) бүтээгүй өнгөрсөн тийм хүн.

Жоохон архинд дуртай, согтохоороо жоохон агсан (гэхээсээ илүү, уйлаад л янзан бүрийн юм, олон хэлээр хольж ярьдаг) тийм хүн байсан юм.

Тэр ах маань, согтохоороо л миний гарнаас барьж аваад л * По минь чи одоо ид сайхан залуу насан дээрээ байна.  Өөрийнхөөрөө аз жаргалтай явдаг юм шүү. Над шиг л битгий болоорой* гээд уйлаад байдаг байсан юм...

Би аминдаа тэр үед жоохон ч байсан, яагаад тэгээд байдагийг нь ойлгодоггүй байсан юм....

Олон жилийн дараа, намайг энд ирсэний дараа, тэр ах маань гэнэт байр орон сууцаа зараад, ажлаа хаяад Америк явахаар болсон юм л даа.... Гэнэт цагаачлахаар болоод....

Гадаад дотоод олон газраар явж байсан хүн болохоор зүгээр л гэнэн байдлаар *Солонгос явбал аз жаргалтай, мөнгөтэй сайхан болно* гэж бодохоор хүн байсан гэж бодогдохооргүй...

Тэгээд шийдээд явсаных нь дараа мөнгөө хадгалуулсан хэдэн хадгаламж зээлийн хоршоо нь дампуураад огт мөнгөгүй болсон мань эр...

Манай гэрийнхэн ч яахав, угаасаа хүний мууд дуртай, тэр нь тэгээд хамаатан болохоор олон янзын таавар тавина биз дээ??

Энэ хүн ямар чөтгөр нь шүглэхээрээ ийм сайхан байр сууриа тавиад аяга таваг угаахаар Америк зүглэв гэхээс эхлээд...

Хэдэн жилийн дараа тэр ахаас маань нэг эгчид маань юм захисан захиа ирсэн юм гэсэн.

*Улаан өнгийн ноолууран ороолт, эрэгтэй загвартайг хоёрыг явуулаарай* гэсэн захиа...


Манай тэр эгч дараад нь надад ярьж байсан юм...

*Яг таамаглаж байсанчлан, мань хүн гомо байсан юм байлээшдээ...Энэ хоёр ороолт, найз залуудаа нэгийг нь зориулж авсан юм шиг байлээ*
*Гэхдээ, нэг тийм сексийн хэрэгцээнийхээ төлөө, эндэх ийм их амжилт, эд хөрөнгө, албан тушаалаа хаяж явна гэдэг тэнэг байгаа юм шүү тэ? Тэнд очоод үсрээд л аяга угаана, ядаж байхад тийм залуухан хүн биш*

гээд...


Тэгэхэд анзаарч байж билээ.. Манай эгчийн доторх аз жаргал гэдэг ойлголт ч гэсэн *эд мөнгө, амжилт, албан тушаал* гэдэг юмаар хязгаарлагдчихсан юм байна аа даа гэж....

Яг тэр үед анзаарсан юм.
Манай Монголчуудын доторх аз жаргалыг тодорхойлох ойлголт  *Өрөөлийн эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зовсон нь дээр* гэсэн тодорхойлолтоосоо, зүгээр л нэг эд материал гэсэн зүг рүүгээ чиглэчихсэн юм болов уу даа гэж....

Мань хүн, Монголд өөрийгөө нуун, далд амьдарсанаас, аяга угаасан ч хамаагүй гадагшаа дүрвэн зугтая гэж бодсон байж ч болох талаар төсөөлж ч чадахгүй байдлаас.... Мэдээж хүн гэдэг өөр дээрээ тусгаж боддог болохоор, өөртөө байгаа зүйлээ тоолгүй, дутуу зүйлээ л олж харах байх л даа...


Энэ ахыг гэхдээ яг Америк луу дүрвэсэн үеийн талаар сүүлд бодож байсан юм... Яг санаж байсан, манай тэр ах, ээжийгээ нас барсаны яг хагас жилийн дараа гадаад руу дүрвэсэн байсан юм!!!

Ээжийгээ нас бартал ганцаараа (авгай хүүхэдгүй гэсэн утгаараа ч тэр) асардаг, өөрийнхөө гэрт байлгадаг байж байгаад, ээжийгээ нас барсаны дараа хагас жил бололгүй бүх юмаа зараад, бүх юмаа хаяад гадаад дүрвэсэн гэхээр...

Манай хүн хөгшин буурал ээжийгээ гомдоочихолгүй шиг, амьд дээр нь аль байдгаар нь  асрая даа, *БИ УГААСАА ХАНИЙН ЖАРГАЛ ҮЗЭХ ХҮН БИШ, ҮР ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛЖ ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХҮН* гэсэн үүднээс хандаж байсан юм биш байгаа гэж хааяа бодогддог юм.  Тэгээд, ээжийгээ нас барсаны дараа л өөрөө өөрийнхөө төлөө *ГАЖ/ ГОМО* байдлаар амьдрахаар шийдсэн нь тэр Америк явсан шалтгаан болов уу гэж...

Ингээд бодохоор, манай хүний сонголт, нэг бодлын * Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр* гэдгийг бодитоор хэрэгжүүлсэн мэт...


Нээх урт оршил биччихлээ...

Юу ярих гээд юу яриад байна аа гэхээр...

Сүүлийн үед хааяа нэг сэкс.мн ч юм уу, янз бүрийн сайт дээр илүү дутуу дэмий балай юм оруулаад байгаа юм...

Тэгээд харж байхад хүмүүсийн үлдээж байгаа сэтгэгдэлийн олонх нь * Өөрийнхөө гэртээ гомо байж болно.  Хамгийн гол нь ГОМО гэдгээ зарлаад байлгүй, дотроо нуугаад ил гаргалгүй явах хэрэгтэй л байхгүй юу даа* гэсэн сэтгэгдэлүүд.

Хальт харахад үнэний хувьтай ч юм шиг....

Гэхдээ зүгээр бодоод үз дээ.. Гомо гэдэг миний хувь хүний нэг хэсэг...

Жишээ нь чи *Чиний царай чинь бусдаас өөр (жишээ нь харын эрлийз???) болохоор, тэрнийгээ нэг их гайхуулж байгаа юм шиг ил гаргаад байлгүй нуугаад амьдар!!! Араб хүүхнүүд шиг хар хувцас өмсөхгүй юу!!! гэж хэлж байгаатай нэг их ялгаагүй мэт....

Өөрөөр хэлбэл *БУСДЫН ЭРХЭЭР / БУСДЫН ХҮССЭНЭЭР гомо гэдэг өөрийгөө нууж амьдар гэсэн тийм шаардлагууд!!!*

Хэрвээ би омог бардам Монгол эр хүн бол *Бусдын эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зовъё!!* гэж хэлээд, манай энэ дээдэх ах шиг гадаад ч юм уу дүрвэх болов уу...


Хоёрдугаарт!!!!

Гомо хүмүүсийг хавчих гол шалтгаанаа хэлэхдээ *Америк, Европ мэтийн олон хүнтэй газар бол байж болж байгаа юм. Монгол шиг цөөхөн хүнтэй газар, ургийн санг бохирдуулна / доройтуулна* гэх нэгэн олон...

Гэхдээ зүгээр л энгийнээр бодоод үз дээ??

Гомо хүн үр хүүхэд үлдээхгүй байж болно.
Тэд нар 5% байгаад, бусад нь 95% байя гэж бодоё.

Үр удам үлдээхгүй, ургийн санг *БУЗАРТУУЛНА* гээд тэд нарыг дарамтлаад эцсийн эцэст алга болгоё гэж бодоё.

Үлдэх хүн нь 95% (хүүхэд төрүүлэх чадвартай)  (5% нь хөөгдөөд эсвэл зугтаагаад гадагшаа явна гэхээр)

Хэрвээ тэд нарыг дарамтлалгүй, дэмжие гэж бодъё!

95% (хүүхэд төрүүлэх чадвартай) + 5% буюу, хүн амын тоо гэсэн утгаараа яавч доодох нь дээр мэт.

Тэгээд дээрээс нь хаягдсан, тараншэйний хүүхдийг тэр 5% нь жишээ нь өргөж авбал энэ нь хамаагүй илуу төрөлтийн хувийг олшруулах мэт...

Аль нь ургийн сан гэсэн утгаараа дээр вэ гэдэгчлэн??

Яагаад ийм солиотой бичлэг бичээд эхэллээ дээ...

Нилээд олон юм бичих гэсэн, мартчихлаа...
Нилээд сонирхолтой юм санаанд орж байсан, бичиж байх явцдаа согтоод мартчихлаа....


За тэр ч бас яахав

Ямар ч л байсан, *ХҮНИЙГ ӨӨРИЙН ЭРХЭЭРЭЭ ЖАРГАЖ ЧАДАХ* нийгэм байгуулж чадаж байж л Монгол улс маань жинхэнэ утгаараа *Тэргүүлэгч* улс болж чадах болов уу!!!

Лаг мундаг хүн шиг үгээр төгсгөж үзье

30 comments:

hina said...

chi mundag shoo,tiim tiim chinii zuv humuus oilgoj mgld huleen zuvshuurdug boloosoi, bi hedii LGBT bish ch aigui oilgohiig husdeg,
ene bichleg chini aigui tasarhai bolj :)

bayabaga said...

oo, chi odoo suul havid ni zalhuurchihihiima..

ene bichlegee vimo deer taviach..

Anonymous said...

гүй ээ тэгээд хүмүүс ойлгох нэг нь ойлгоно биз, ойлгохгүй нэг нь ойлгохгүйгээрээ л дуусна биз. заавал ойлгуулах гээд өөрийгөө зовоох шаардлага байхгүйм шиг л санагддийн ш дээ.

миний яаж баах чамд хамаагүй гэчихээд л өөртөө баясалтай амьдраад байвал болмоор юм шиг ээ.

би бол тэгж амьдраад болоод л байна. гунихгүй ээ гутрахгүй эээ гундахгүй ээ алив цэнгэлдий гээд л ха ха

Балдан ах

Anonymous said...

тэр Энхриймаагаар жишээ авахад өөрөө л өөрийгөө зовоогоод байгаам шиг харагддийн. өөрийгөө асар их зовж, гадуурхагдаж байна үүнд хэн нэгэн заавал буруутай байх ёстой гэсэн үүднээс хандаад л улам хүмүүсийн анхаарал дургүйцлийг хүргээд хүндрүүлээд ч байдийм шиг.

харин тэр эрхийн тэмцэгч залуу Жэпан Отгоо бол шал ондоо залуу байлээ. тийм л байх хэрэгтэй

Балдан ах нь бичиглэв

patatepatata said...

hina:/ oilgodog bolohyn tuld " ooriin erheer baih jargal" geechiig oilgodog, bas hundeldeg boloh heregtei yum shig baigaa yum te?

patatepatata said...

bayabaga:/ harin bichingee heden laaz pivo uuchihsan chini yuu bichih gej baisnygaa martchihsan yum, hehe

patatepatata said...

baldan:/ yur ni bil chamtai sanal neg baina, gehdee gol ni oilgoh oilohguigeesee omno buruu oilgolttoi, esvel ogt oilgoltgui humuus ih bolohoor ted nart " iim humuus baidag" gedgiig medruuleh uudneesee bol Enkhriimaa shig hunuus chuhal met. manaihan hamgiin gol ni hen neg hunii tuhai oilgoltoo niited ni hamruulaad baidag bolohoor

ollie said...

oh тэр хамаатны ах чинь яасан мундагийн бэ. бүүр нэг гоё санагдчихлаа.

Anonymous said...

ax chini mundag yumaa vnexeer bishirch baina. Bid xamagiin gol ni uuriixuuruu l amidarch surax xeregtei. Gomo Lesbinvvded xamruulj baigaa yum bish 2 nvvr 2 amidralaar amidraxgvi jinxeneesee uuriixuuruu uuriin bolomjooroo az jargaltai. busad xvmvvs yaj amidraxad xoshuu dvrj xel amaa bilvvdexee l bolix xeregtei.Xuvi xvnii gadaad vzemj bish setgeliig oilgoj xvndelj mederch surax xeregtei baigaam kkkk

Anonymous said...

xvvshee yun utgagvi yum bichchivee
gomo lesbi chi bi bvgdeeree 2 nvvr gargaj 2 amidralaar amidraxaa bolix xeregtei gesen sanaa bgaam shvv kkkkk tegsen odoo tsuunxiiguu ad vztsen yum shig kkk xamruulj baigaa yum bish ch gex shig bi chini yu bichchivee sain sereegvi bgaam bna l daa kkkkk

Anonymous said...

Ug n chiniin sanaatai aimor demjijiinee eter ^^
manaihan odoo ingeel gadgaad garhaar LV , channel eter geel guilddeg bolj getel ter uheh geed bga branduud n delhiin buh ulsad bdg ! machin , mungu , bair haa saigui bna getel yagaad nuudelchin soyol gedeg bol manaid baidag gantshan davtagdashgui gaihamshig gedegiig uhaarahgui bgaad emzegelemeer !

Tegeed manaihan teneg doo dinig
ug n hun baigaagaaraa saikhan amidrval uneer saikhan gehdee bi bas bododiin manaih jini 1eregteid 2 emegtei gesne haritsatai tegheer neeree l ur udam undes ugsaa n hetsuu ch yum shig !
neg bodoliin tegeed l ohiduud n gadniihantai suudag ch yom shig !!
za medkuu ee
Manai Mongold tertee tergui hu NAMIIH ? ARDCHILSAN NAMIIH ? UVSIIH ? HOVDIIH ? TOIRGIIH? TUMR ZAMIINH enee teree geed myanga dosh dov yarij muudaltsdag humuus odoo nemeed ji gay bi lesbbi ter Hetero geed ahiad l huvaagdaj baihaar tsuuhun heduulee baij bid buged Mongol neg nartai neg deevertei delhii eejiin huuhduud geed yostoi amidadaa biye biyenee hairlaad amidarch chadkuu archaagui baihaa bolimoor !
Ichij amidarmaar . . .

Anonymous said...

ene bichleg chin ih goy sanagdlaa. hetsvv ch yumada amidral. gay hvmvvs nas ahihaaraa l hetsvv yum shig sanagdaad bgamda. te

Anonymous said...

"гунихгүй ээ гутрахгүй эээ гундахгүй ээ алив цэнгэлдий ха ха" гээд амьдраад байя гэвэл хүн бүр л чадна.

Гэтэл ард нь өчнөөн олон хүн өчнөөн олон гэмгүй хүнийг сэтгэл зүйн шоронд амьдруулж байгаагаа ойлгохгүй дуусна гэдэг яавч шударга зүйл биш. Яг адилхан хүн болж төрчихөөд нэг нь нөгөөгийнхөө эрхийг ингэж боомилох нь 21-р зууны хувьд гажуудал.

Өчнөөн л хар толгойгоо хаацайлсан гейүүд амьдарч байна.

Хэн нэгэн хэлж, дуугарч байж л хүмүүс ойлгоно, ухаарна. Тэднийгээ дэмжээд өгөх байтал "өө бусдад ойлгуулах гэж хичээгээд яах юм" нтр гэцээн суужийна гэдэг юу гэсэн үг үү. Өөрөө л хувиа хичээгээд амьдарвал барав биз дээ.

Олон янзын тэмцлийн эцэст эрх чөлөөгөө баталгаажуулсан түүх дэлхийн ЛГБТ ертөнцөд олон бий. Монголд ижил хүйстэн хүн гэдгээ нийтэд зоригтойгоор зарлаж чадаж л байвал тэр нэг том алхам. Хэлбэр нь зөв, буруу байх нь хамаагүй шүү дээ.

Дөжирнө гэж ярьдаг даа. Ядаж л хүмүүс "аан ижил хүйстнүүд байж л байдаг шдээ" гэсэн хандлагатай болж эхэлсэн нь ажиглагддаг. Энэ бол ахиц.

Манай блогчид үүнд маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа гэж би боддог. Хэн ч дуртайдаа хамаг байдгаа олонд дэлгэчихээд суугаад байна гэж байхгүй шүү дээ. "Монголд ил тод байдал бий болоосой, түүний төлөө миний хийж чадах зүйл энэ" гэсэн гоё сэтгэл бүх л блогчдын блогоос харагддаг. Өдөр тутмын амьдралын хэв маягаа, баяр баясалаа, уйтгар гунигаа гэхчилэн хамаг бүгдийгээ бусдад нээснээр БИД ТАНТАЙ Л АДИЛХАН ХҮН гэдэг нөгөө мсж-ийг хүмүүст илгээж чадаад байгаа юм. Ямар ч байсан "эрх чөлөөг хэн нэгэн тэмцээд олоод өгчихнөө, би яахуу наргиж л сууя" гэж бэлэнчилж хэвтсэнээс мянга дахин илүү.

Өрөөлийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн л өрөөл бусдаас хайр хүртдэг биз дээ.

За юун ч урт юм биччив.

Амтархан уншлаа Пататэ, АМЖИЛТ.

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Nice post man. thanks.

ene yalgavralan gaduurhdag humuus er ni oyun sanaanii dutagdaltai, yostoi gaj humuus te?

gesnees ter Americad bgai ahtai chini taniltsamaar sanagchihlaa. kkk :)

BorlaSQue said...

ёооо уншааад дуусчийна дааа юу гэж сээгийдхэв гэж боджааахад оршилоо дууусгы гэдэг гэнээ кккк үнэн дампууумааааа

хүзүүү өвдөөөдааахийн өчдөр арай л гэтрүүлчжээ

patatepatata said...

ollie> harin 40 garsan hoinoo tiim zorig gargana gej ogt bodoj baigaagui bolohoor, hehe

anony> anhan, chinii bichseniig chini ehniihiig ni unshaad yamar ch durmiin bolon utgyn aldaa olj harsanguishd? hehe

anony> yag unen, jalgarhaad l terseldeed l... tiim baihaa l bolichihvol te, hehe

its my life> hehe thanks

enhriimaa> lag setgel ni hudluud urt yum bichsen uu ugui yuu? hehe.
Sogtuu hunii bichsen temdeglel gehed, humuus nileed sanal niilsen baina te?

Jack> Amerikiin haana baidagiig ni medehgui l dee...

Anirgui> sogtuu hun sohor uhaantai, keke..
Bi bas uchigdur 4 shil shampansk uuchihsan, unuudur udurjin amitan bollooshd. Odoo l sergej baina, garch arhia uuhaas

Anonymous said...

Балдан ахаас Энхриймаад гэсэн._....


Хүн гэй, транс байж бололгүй л яахав. Төрөлхийн байна уу эсвэл сонголт уу гээд хүний өөрийнх нь асуудал тийм үү.
би бол хүн өөрөө хэн байхаа шийддэг гэдэгтэй бүрэн санал нийлдэг учраас чи гомо байх нь надад муухай байна хол очиж гомодсон бай даа гэж хэлэхгүй. би өөрөө хүүхэн, хархүүг нээх ялгаж салгаад жэндэрийн асуудал гаргаад байлгүй тун ардчилсан үзэлтэй, таалагдуул тэгээд үзэж тарж, үсэрч наалдчихдаг болохоор юу гэж анти гэй байхав.

за тэр яах уу. Миний хэлэх гэсэн гол санаа бол Монгол бас тийм ч айхтар аймаар орчин биш гэж боддийн. Манайхан бас тэгжугаад юманд асар нээлттэй ханддаг ард түмэн шүү дээ. эхэндээ л жаахан пүү паа гэхээс биш. Ганц нэгхэн хүмүүс л гомо, транс гэдэг байдлаа өөрийн амьдрах хэрэгсэл, давуу талаа болгох гээд харсан болгоныхоо өмнө очиж "би ялгаварлан гадуурхагдсан бэлгийн цөөнх байна, намайг тайван байлга" гэж чарлаад байвал хүмүүс дургүйцэх нь мэдээж шүү дээ. аав ээж ялгаагүй хүүхдүүддээ хандаж байхад Би гэртээ ганцаараа шоовдор нь гээд бүхэл бүтэн гэрээ тамлаад байдаг ганц нэг гарууд байдаг даа. яг тэрүүн шиг .

хүн зүгээр өөрийнхөө амьдралаар эерэг сэтгэгдлийг төрүүлэхэд болмоор санагддаг. заавал харсан уулзсан болгоноороо өөрийнхөө бэлгийн чиг баримжааг дэмжүүлэх, зөвшөөрүүлэх гээд байх шаардлагагүй.
хэ хэ Үзэгчдээ бас хаяахан ч гэлээ хүндэлж тайван орхи л доо тэгэх үү.
бидний амьдрал "Одод болохын хүслэн" тэмцээн биш шүү дээ

худлаа үнэн нь мэдэгдэхгүй байнга сэнсацлаад өөрөө өөр дээрээ гал асаагаад, уйлж унжаад цамнаад байвал бэлгийн олонх байтугай цөөнх болсон би хүртэл л дургүйцнэ шүү дээ.

MNED said...

Энэ нийтлэлээ одоо www.news.mn дээр тавих юм бол бүр ч олон хүн олж унших байх. NEWS.MN -ийнхэн Ireport гэсэн булантай болсон байна лээ. Ямар ч хүн нийтлэл, мэдээлэл оруулаад байж болно. Тэнд бүртгүүлээд энэ нийтлэлээ оруулчих. Энэ маш сайн бичсэн нийтлэл болжээ.Баяр хүргэе Патате-д

Anonymous said...

Хаха хөгжилтэйн.

Иймэрхүү юм яриал энэ тэрүүгээр хэнхэглэж явдаг нэр, зүсээ нуусан нөхөд олон шиг санагддагийн. Ямар юмс байдаг нь ч тодорхой.

Буй байдлаа амьдрах хэрэгслээ болгоод байвал "Чадаж байгаа юманд арга алга" гэдэг биз дээ. Ганц олдох амьдралд газраар хөлбөрч, бусдад зэвүүрхэн компьютерийн араас бөгсийг нь долоож сууснаас дээр.

Дургүй нь намайг үзэхээ больчооч. Дуртайдаа л үзэж, харчаад дараа нь олон юм гаслахийн.

Атаархаад ядцан хумсаа мэрэгчид хаа сайгүймаа. Амьд байгаа, амжилттай амьдарч байгаагийн минь илрэл л дээ.

Хөөрхийс тэгээд хаана байсан яг тэндээ буглаад үлддэг нь жам юм чинь.

Над шиг зовохдоо хүртэл ашигтай, араа бодоод зовчих хэрэгтэй дээ. Одоо тэр өрөвдүүлкээд байдаг стиль чинь миний хувьд хоцрогдцон тэхүү.

Учир нь хүссэндээ хэдийнэ хүрчээд, тэр бүхэн домог болчоод байна хөөе, нүдээ нээ.

Anonymous said...

иш шааваас даа хүссэндээ хэдийнэ хүрчээд байна гэнэ шүү гадагшаа гарчихвал л амьдрал саак болчихно гэж зүүдлэх ч дээ.

за за би амаа татья

хаа сайгүй дарвагнаж байж амьтан хүмүүсд нүд үзүүрлэгдээд яах уу. зүгээр бодсоноо л бичиж орхисийн. яагаад ч юм надад нэг тийм санагдаад байсан гэх үү дээ. буруу байсан бол уучлана биз ээ
Энхриймаа

за тэгээд амжилт

Балдан ах

нана said...

энэ хорвоод хичнээн ч олон найзтай байв даа, ажил хийхгүй зүгээр суугаад байхаар хүмүүс аяндаа нэг хоёроорорр гээгдсээр байгаад найз гэх хүн гарын таван хуруу хүрэхгүй үлдэх шиг боллоо, хэн нэгнийг зүгээр л ажил хийхгүй, карьер хөөхгүй, зүлгэн дээр гэрээ ыариад зүгээр л нэг амьдарсаны төлөө ойр холын бүх хүн буруутгаж, ойлгож чадахгүй гаж маж хүний тоонд оруулж байгаам чинь
(өнөөх "гажиг" нь ядаж тэднээс талхны мөнгө очиж гуйж яршиг төвөг удаагүй л байхгүй юу, ям юмаан дээрээ) гей мей хүмүүсийг бол яаж гадуурхаж, тэнэглэх нь тодорхой л доо.
Энхриймаа болон бусад гей блогчид бусдыгаа сэтгэл зүйн дарамтгүй байх замыг өөрсдийнхөө хүчээр нээж өгч байгаа л гэж боджийн, эд нарын блог бичдэггүй байсан бол надаас өгсүүлээд энэ блогчид гей хүмүүсээс нэлээд жийрхэх л байсан байх.
би лав нийгэм хүлээн зөвшөөрдөггүй "ажилгүй, амьдралгүй" статустай хүн болохоороо тэр ахыг шууд ойлгожийн.
анх би ойр тойрныхноосоо хичнээн ч их юм сонсдог байв, сонсох бүртээ л хямардаг байсан, сүүлдээ тоохоо больсон, би л өөрийнхөөрөө жаргалтай байвал барав гээд.. тэгэхийн цагт бусад хүмүүс ч юм хэлэхээ болиод амар болсоншт, одоо аав ээж ах дүүс, хамаатнууд надаас нээх их юм хүлээж,
ажил албан тушаал, мөнгө хөрөнгөтэй дарга даамал болох байх гэж бодохоо больсон догоо янз нь,

..хүний хорвоо гэж..
өрөвдөлтэй л ертөнц дөө..
бусдаас болоод өөрөөсөө хүсч шаардаж байгаа зүйл нь гэж, хөөрхий ..

Anonymous said...

Za yahav heltei ustai bolovsroltoi gay humuus ni ingeed durtai gazar ruugaa yavaad ogdog yum bj! Xarin gadaad xel us medexgui, bolovsrol nimgen, ajil torol oldoxgui /ediin zasag muu/ mani metiin gay humuus ni yah yum be? Xelj tus bolox xumuus baina uu????

Anonymous said...

deed taliin hund zovlohod---

Chi uneheer hel us, bolovsrol taaruuhan bol chamd neg arga zaaj ogie.

odoonoos haa neg emegtei huvtsas omsoj gaduur dotuur gar. Bolj ogvol sonin hevleld yariltslaga og. yostoi ih zovj bna havchigdaj bna ene ter geed yu ch gesen hamaagui amandaa orsniig l helchih. tsaashlaad Nambariin Enhbayartai namaig odood horgoogood baigaa geed neg tiimerhuu bituuhen ug setguulchdee haychih za.

za tegeed l nuuree budaad nimgen huvtsaslaad gaduur dotuur guigeed l bai .

ali boloh olon hunii anhaarliig tat.

za tegj baital Enhbayar odson tuhai sonin yum uu online baidlaar garaad ireheer chamaig setguulchid ayndaa araas chini hootsoldoh bolno. neg yosondoo chi hevleliin od bolj ehlene.
za tegeheer ni neg blog bicheed ehelchih. yu ch gesen hamaagui. bi huuhen l bolmaar bna ene ter geed bichih yum zondoo fashion ntr geed

tegjugaad Huuchinsag uzeltei uzliin yumnuud namaig oilgohgui unen gaitai bna aa ted nar bol hog shaar bolovsrolgui buduuleg novshnuud monoosoo mon geed neg yariltslaga yum uu blogtoo bichij orhi.

zia tegenguut chini onoo nazi nohduud chamaig ayndaa erguuldeed ehlene. za tegeed chi end hursen bol visa chini barag l butne gesen ug shuu.

ali neg ulsad asylum husehed yamar ch asuudalgui. ongotsnii mongo togrog dutaad baival naaguur chini har myangaaraa baigaa olon toriin bus belgevch taraadag gazruudaas husej bolno. tsaaduul chini bayoon bayan. sap sap geed l baahan dollar atguulchihna. ingeed l chi New York esvel Melbourn Sydney geed hussen gazartaa yavna daa

Anonymous said...

deed taliin zovloson hund
Bi emegtei hunii huvtsas omsoh sonirholtoi bishee, hediigeer tanii zovlogoog unshij oilgoson bolovch hezee ch bi ingej yavj chadah hun bish ee!!! tiim bolohoor chadashgui ni zovlogoo ogsond thx shuu

ookii said...

хэл ус боловсрол нь зарим могонуудад билгийн чиг баримжаа шиг н, төрөхөөс заяаасан гэж бодоогүй биздээ ...тэхээр чи бас хичээвэл эдний адил болж болношдээ..

Anonymous said...

Zuvlugch anonymous shig argaar gadaad yawsnaas zvgeer muruuru mgldoo bj bh yumu esvel zohih yosoor n bichig barimtaa bvrvvleed yawsan n dr yum bishv,
Ene bichlegeere nuguu transgender hvvhniig doromjlood bgam shig bna. Bi huvidaa ter hvniig yah gej ingej il tod garch uuriigu zovlond unagadag bnaa gj boddiishde, ter ch tiim amar hyalbar arga bish bhaa hu

WILD FOX. said...

ээдээ, хүмүүс минь, бид ийм л өөр өөр төрлийн амьтад юмаадаа,

зүгээр л бодлоо дотроо тээгээд, хүнийг гомдоолгүй, хүний эрхэнд халдахгүй комментууд бичиж бай,

манайхан хууль ёсоор эрхээ хамгаалуулж сураагүй болохоор хүмүүсийн доторхи бүдүүлэг бодол задгай, хүний эрхэнд халдахдаа элбэг дээрэнгүй бх юм, дээрхи хүний эрхэнд халдана гэдэг маань үг хэл, бичиг, одоо энэ комментууд хүртэл орох юм шүү дээ,

хэрвээ санаатай санаагүй тэр хүнийг доромжилсон л бол таныг тэр хүн шүүхэд дуудаад өчнөөн мянган төгрөг нэхэж болно,
мнайд энэ систем хөгжөөгүй учир хүмүүс нь их болгоомжгүй байдаг юм шиг.

хоёрдугаарт,

дээрхи хүн улс төрийн орогнолд хэрхэн хандах талаар башир арга зөвлөсөн болтой байна,

ийм ч ахархан байх гэж дэ, патета гуайн бичлэг дээр яваа агуулгыг харвал хүн өөрийнхөө хүссэнээр аз жаргалтай байвал хаана ч хоосон хоноод амьдарч болноо гэсэн агуулга байгаа биз,

ер нь хүний нутаг хэцүү, хоосон гартай хүн тэнд очоод юунд хүрэх нь тодорхойгүй,

энэ транс, гэй, лсб хүмүүс эрх чөлөөнийхөө төлөө ингэж тэмцэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

, :(

patatepatata said...
This comment has been removed by the author.
patatepatata said...

Baldan ah> hunii uuriiguu ilerhiileh ilerhiilel yanz bur baih baih gej baina. Medeej ter ni hun hund uur uuruur tusgagdah baih. Tuunees gadna, extreme helbereer uuriiguu ilerhuuleh ilerhiilel ch bas baidag baih. Ene ni iluu huchtei setgegdel toruulehiin nuguuguur, olon hund taalagdahgui baih magadlal ch undurtei baih. Minii bodloor Enhriimaagiin uuriiguu ilerhiileh ilerhiilel iim extreme mayagiin ilerhiilliin neg helber bogood, tiim ch utgaaraa olon hunii anhaaral tataj chadsan bolov uu. Ene ni hun bolgond taalagdah albagui, gehdee *iim yum baidag yum baina* gesen oilgoltyg humuust uguh talaasaa bol mash sain ashiglagdsan gej bi boddog yum...


MNED> oruulaad uzsen, kkk

Enhriimaa> Одоо тэр өрөвдүүлкээд байдаг стиль чинь миний хувьд хоцрогдцон тэхүү. <---- Umnu ni neg heseg modond orson baisan gesen ug uu? kkk


baldan ah> hun hun uurin bodloo todorhoi hmjeend ilerhiileh ni sonirholtoi gej bodoj baina, kk. Piece? Peace??

nana> setgehui ni yurunhiiduu neg tiim hedhen hemjuureer hyazgaarlagdsan baihaar tiim boldog baih te? Arai urgun setgej, chuluutei baival gej bodood baigaa

anonymous> zaaval gadaad garah ni gants songolt bish shuu dee. Yaalt ch ugui songoson songoltuudyn neg baih. Mongoldoo, uuriinhuu hureen dotroo ch gesen uuriiguu taniulaad, huleen zovshooruuleed yavbal hamgiin chuhal bolov uu. Tuunees gadna, ene deerh humuus bichsenchlen, hel, mongo geh met bol hicheevel yaaj iigeed uuriin bolgoj boloh zuil baih gej bodoj baina Etssiin dun ni yamar baih ni hamaagui, hicheegeed uzehed buruudahgui bolov uu

baldan ahd> (zuvlugchiig baldan ah gej bodov, kk)
Iim helberiin yojlol, sarcasm, togloom shogloom, tsaadah background-iig ni medehgui bol oilgohod, huleej avahad, ineehed hetsuu baih gej bodoj baina. Enhriimaatai yarij baigaa yariany yavtsad hereglevel uur baih l daa. Ene zuvluguu avah gesen hund l lav oilgomjgui setgegdel baisan baih gej bodloo

anonymous> naadah chini uur huniig yojilj baigaa yum, hehe. Bitgii too (lol)

ookii> zaaval adilhan argaar uuriiguu huleen zuvshuuruh, az jargaltai baina gej bodoh albagui baih l daa. Gadaad hel surah, gadagshaa garah ni bas l neg songoltyn helber baih gej bodoj baina

anony> hehe. Oilgoh albagui ch, hundelj surah heregtei gedeg shig te??

noiton navch> thanx for explanation, hehe. Manaihan biye biye ruugee dairdag ni unen ch gesen, iim shuluuhan helchihdeg chanar ni nadad l lav taalagdaad baidag yum Hudlaa dotroo nuugaad yavj baisanaas hamaagui deer