Tuesday, December 21, 2010

Mongol buh

Өчигдөр, энэ гэймонголиа.блогспот.ком дээрээс олж үзсэн Монгол бөхийн зодог шуудагтай гомо порног үзэж савж унатлаа инээв. Энэ Япончууд нээрээ ална аа гэж ирээд...

Энэ гэймонголиа.блогспот.ком-ийн хүүхэд гэхдээ хаана байдаг юм бол? Бичлэг дотор нь Япон талын зүйл их байгаад байгааг бодоход, Японд байдаг юм болов уу гэж хальт таамаглав..

Мөн дуртай залуугийн стиль нь гачимүчи (мах шөл нь таарсан гэдэг бил үү? ккк... Ерөнхийдөө тийм махлагдуу, булчинлагдуу залуучуудыг хэлдэг юм. Англиар баавгай гээд байдаг даа?? Гэхдээ сүүлийн үед жоохон халтуурдаад, жирийн нэг бүдүүканүүд өөрсдийгөө гачимүчи гэж онгироод байдаг болчихсон нь жоохон тиймхэн, ккк. ) талдаа юм болов уу гэж таамаглав...

За тэр ч яахав.

Зодог шуудагруугаа буцаад оръё. (Шуудаг гэдэг нэр яагаад ч юм нэг тийм сээгсий сонсогддог нь ямар учиртай юм бол? кк)

Манайхан энэ порног олж үзчихээд зөндөө их дэвхцэж байна аа, муу хар гомонууд Монголын үндэсний соёлыг доромжиллоо, гомо нар үхвэл таарна гэж ирээд л...

Яг үнэнийг хэлэхэд, анх олж үзчихээд надад ч гэсэн нэг их тааламжтай бол санагдаагүй л дээ. Монгол бөхөө хүндэлж үздэг гэсэн утгаараа ч тэр...

Гэхдээ жоохон бодож үзсэн, тэгтлээ их эмзэглээд байх зүйл ч бас биш мэт.
Угаасаа л порно кино гэдэг чинь ийм л эд шүү дээ тийм биз дээ? Порно киноноос нээг их өндөр ур чадвар, ухамсар шаардана гэдэг нь нэг бодлын утгагүй ч юм шиг. Хамгийн гол нь сээгсий байж, тухайн хүний сэрэлийг хөдөлгөх нь порно киноны үүрэг учир...

Жирийн эрэгтэй эмэгтэй хүний порно киног аваад үзсэн ч гэсэн, кимоно өмсөж байгаад сээгэс хийх, хятад палааж өмсөж сээгэс хийх, стьюардесийн хувцас өмсөж сээгэс хийх гэдгээс эхлээд адил төстэй зүйл олон байдаг мэт... Тэглээ гээд япончууд, хятадууд, онгоцны үйлчлэгч нар айхтар их эмзэглээд байдаг нь цөөхөн л болов уу...

Гомо порно видеон дээр ч гэсэн, иймэрхүү маягтай зүйл гэхээр, усан цэргийн хувцас, цагдаагийн хувцас, цэргийн хувцас, спортын юниформ гээд зөндөө олон төрөл байдаг юм.
Энэ нь тухайн соёл, хувцас, хүмүүсийг доромжлоё гэсэн үндэслэл дээр биш, харин ч эсрэгээрээ, тухайн соёл, хувцас, хүмүүсийн талаар эерэг сэтгэгдэлтэй бөгөөд сээгсий гэж үздэг учир л хийгдэж байгаа эд мэт.

Монгол бөхийн талаар хэлбэл *Жинхэнэ эр хүн* гэсэн утгаар нь үнэлж, сээгсий гэж бодохгүй бол ийм кино хийе гэсэн санаа ч төрөхгүй шүү дээ. Тийм утгаараа учиргүй бүх юмны эсрэг талыг нь биш, эерэг талыг нь ч гэсэн хааяа олж харах хэрэгтэй мэт...

Мэдээж, жинхэнэ бөх хүн ийм кинонд тогловол түүнийг *уламжлалаа уландаа гишгэлээ* гэж шүүмжлэхийг бол ойлгож болох ч, хэн нэгэн костьюм плэйд дуртай хүний ийм кино хийсэний төлөө муу хар гомонууд гээд дайраад унахын учрыг нэг л сайн ойлгохгүй байгаа юм...

За хэрвээ Монгол хүүхнүүд гээд имэжээр, жишээ нь Япон хүүхнүүд тоглосон порно кино байвал, бүх (Монгол) эмэгтэй хүмүүсийг хараан зүхэх үү, аль эсвэл Монгол хүүхэн гэдэг нь сээгсий гэсэн имэж юм байна шүү дээ гэж хүлээж авах уу гэдэгтэй адил утгаараа ч тэр...

Мэдээж, Монгол хүүхнүүд учир зүггүй порно кинонд тоглоод унавал *замбараагаа алдаж байна* гэж шүүмжлэх бол нэг өөр хэрэг л дээ. (Би хувьдаа бол нэг их буруутгахгүй л дээ)


За, ямар ч л байсан, Монгол бөхийн хувцастай 2 бүдүүн залуу учиргүй гомо сээгэс хийсэн кино байхыг хараад, эмзэглэх сэтгэгдэл төрөхийг бол ойлгож байгаа боловч, хэтэрхий өнгөцxөнөөр хараад, нээг их учиргүй хистеридээд байх хэрэггүй мэт санагдсан учир ингэж бичлээ.

Гэхдээ мэдээж, миний хувьд ч гэсэн санаанд таарахгүй зүйлс олон байгаа гэдгээ цохон тэмдэглэчихье.

Ядаж байхад яасан ч царай муутай юм, ядаж байхад тэр дэвж байгаа царайг нь, ядаж байхад ямар ч булчин байхгүй, ядаж байхад яасан эв хавгүй юм, энийг үзээд сээгсий гэж бодох хүн байдаг л юм байна даа, хорвоо ертөнц уужим юм даа гэх мэтээр.... кккк

Энэнээс өөр, хамаагүй илүү сээгсий залуу тоглосон бөхийн өмсгөлтэй гомо порно бас байдаг юм, нэлээд хэдэн жилийн өмнө хийгдсэн. Би тэрийг нь уг нь олж зургийг нь тавия гэсэн (царайлаг залуу байвал хүмүүс бас арай өөрөөр хүлээж авч магадгүй гэж, ккк), даанч олсонгүй...

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү...

6 comments:

Anonymous said...

kkk naadhiig n bi yag ochigdor vzsen mongol geed bsan chin japanaar l yariad bn lee shd. chinpo ch geh shig kk, bvdvvn neeh hachin yumnuud bnlee. taalagdaagvi hehe

Anonymous said...

Bi blog deeree neg udaa mongol bukh-n zodogtoi pornonii tuhai bichij bsan shdee, ter porno-s uur yum bnaa. Ter uedee poston deeree tavichihsan bj bgaid. Blog deeree gay potno ter tusmaa mongol bukh enee tereetei holbootoi bolood ch ter uu evgui sanagdaad tegeed linkiig ni commenten dee tavij bsan yum bn.

Ene gay mongolian blogiig say l medlee sh dee. Yag mongol zaluusiin zurag bdag yum u tegeed gsn hehe ;)

khan

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

чи эрчүүд.блогспот.ком бас хөтөлдөг үү?

patatepatata said...

itsmylife> hehe, hunii dur sonirhol oo gej, gej bodsonshd, kkk

khan> tiim tiim, chinii tavij baisan videog medne. Ternii zaluu ni eniig bodvol arai tsarailag baisan te? kk

Baavgai> ugui, erchuudiig chin Amerikd baidag huuhed hotoldog yum. Bichlegiin helber geh met shal uur shuu dee, kk

erchuud said...

erchuud blog , erchuud2 gesen blog baigaa , gay mongolia blog torood humuusiig noirnoos ni sereej baina aa.
bi blogoo bicheed ehelsen sh dee. he he