Monday, October 04, 2010

gar hangalgyn tuhai

Зиаг зиаг, зүгээр суухаар, чаддагаараа янзан бүрийн сээгсийн талаар яриа дэлгэхээс...

Твиттер дээр юм уншаад сууж байсан, Ринши Экода-чан гэдэг комик (ганц бие, жаал завхай эмэгтэй хүүхдийн, өөрийнхөө тухай болон, бусад хэт эрчүүдэд долигоносон байдалтай охидуудын талаар хөгжилтэйгөөр бичсэн комик)-ны хүний твиттер дээр *Би бүрэн итгэлтэй байна. Нас биед хүрсэн хүүхнүүд бүгд гар хангалга хийдэг гэдэгт!!* гэсэн мэссээж олж харав.

Ингээд, ер нь гар хангалга гэдэг чинь юу билээ гээд жоохон дэмийрмээр санагдаад явчихав.

Тэгээд яахав, чаддаг мэддэгээрээ википидеа уншаад сууж байсан, *гар хангалга нь автоэротизмийн нэг хэлбэр* гээд л лаг тодорхойлчихож...

Юм болгонд янзан бүрийн нэр тодорхойлолт өгдөг мундаг шүү тэ?

Одоо сээгсийн талаарх ойлголтууд хэд ч болчив доо?

А сээгсуал
Би сээгсүал
Пан сээгсүал
Гомо сээгсүал
Гетеро сээгсүал
Метросээгсүал гэж эхлээд л

Фэтишизм
Лолита комплекс
Садизм
Мазохизм
Автосээгсүал?? өөр юу юу гэж байдаг юм бол? кк

За тэр ч яахав...

Кинзигийн судалгаагаар эрчүүдийн 92% нь, эмэгтэйчүүдийн 62% нь гар хангалга хийдэг юм байх...

Кинзи гээд нөгөө 1950-аад онд *Америкийн эрчүүдийн 37% нь, эмэгтэйчүүдийн 13% нь ижил хүйстэнтэйгээ хийдэг сээгсээс таашаал авдаг* гэж бүлтэрсэн баачка л даа.

Хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг 7 түвшинд хуваагаад, 0 гэхээр 100% гетеро, 6 гэхээрээ 100% гомо, X гэхээрээ А сексуал гэж ирж байгаад судалгаа авсан юм гэсэн, гэхдээ өөрөө бисексуаль талдаа байсан болохоор, жоохон гомо талруугаа байас ихтэй судалгаа болсон гээд байдийм билээ, хэн мэдэхэв. Кино нь аягүй сонирхолтой олж үзвэл.

Зиаг зиаг, тэгээд энэхүү гар хангалга гээч этгээд.
Бүүр эртний хадан дээрх зурган дээр хүртэл ихээр зурагдсан байдаг бөгөөд, МЭӨ (энэ үгийг сүүлийн үед НТӨ гэдэг болсон юм уу? нэг хүн тэгэж бичсэн байсан. Ямар үгийн товчлол вэ?) 4,000-аад жилийн өмнөх Малтагийн сүмийн зурган дээр эмэгтэй хүний гар хангалга хүртэл зурагдсан байдаг гэх, үгүй мөн шалиг садар шүү нээрээ...

Эртний Египтэд эрэгтэй хүний гар хангалга нь бараг ариун үйлдэл гэж үзэгддэг байсан юм байх.

Атум гэдэг бурхан гар хангалгын үр дүнд бий болсон эд нь энэ хорвоо ертөнц гэж үздэг, тэгээд Нил мөрний ус ихсэх багасах нь энэ бурхан хир их гар хангалга хийж байгаатай холбоотой байсан юм байх, үгүй мөн амар шүү тэ? ккк

Мэдээж бурхан гар хангалга хийдэг болохоор, Нил мөрөнгөө ус элбэгтэй байлгахын тулд, Египтийн Фараонууд ёслол гэсэн утгаараа Нил мөрөнлүү харж зогсож байгаад гар хангалга хийдэг байсан юм байхөө. Тэр ёслолыг нь олж үзвэл үгүй мөн сонирхолтой байсан байх даа, ккк

Эртний Грекэд болохоор, гар хангалгыг Египеттэй харьцуулахад арай *зөөлхөнөөр*/ *хүнлэгээр* хүлээж авдаг байсан гэх. Бурханлаг үйлдэл бус, таашаал авах зориулалттай *хүмүүнлэг* үйлдэл гэсэн утгаар нь.

Грекийн домгоор, Диогенес бурхан нь, өөрийнхөө хүү Пан нь Эко гээч эмэгчин бурханыг найрч чадахгүй зовж байгааг хараад өрөвдсөндөө, тэр зовлонгоос нь аврах арга болгож гар хангалгыг зааж өгсөн юм байх. Нөгөө Пан нь, тэр аргаа залуухан хоньчин Найдангуудад зааж өгсөн гэхээр, үгүй мөн буянтай шүү, кэкэ

Зиаг тэгвэл, хэзээнээс эхлээд гар хангалгыг *бузрын, нүгэлтэй* эд гэх болсон юм бол??
Мэдэхгүй, гэхдээ энэ Вики дээр анх *Онанизм* гэдэг ойлголтыг гаргаж ирж, жижиг брошураар тарааж эхэлсэн нь 1716 он гэчихэж.

Мэдээж Онан гэдэг нь, Библи дээр гардаг Онан гэдгээс гаралтай л даа.
Яагаав, нөгөө ахынхаа эхнэртэй сээгэс хий гэж Бурхан шаардахад нь, *ёс суртахуунтай* байсан болохоороо, үрийн шингэнээ гадуур асгасанаас болоод Бурханы шийтгэл амссан хөөрхийлөлтэй залуу??

Ингээд, Онанизм гэдэг ойлголт нь, *өөрийгөө бузарлах* нүгэл гэж үзэгдэх болсон бөгөөд, яваандаа *гар хангалга их хийхээр боов чинь босохоо больдог, Гонореа-тай болдог гэх мэтээр сурталчлахаар барахгүй * хэтэрхий их гар хангалга хийснээс болоод үхсэн хүмүүсийн талаар* гэх мэт зүйлсийг их сурталчилдаг болсон гэх.

Мэдээж ийм юмыг бизнес дагалдах учир, 12 шиллингээр гар хангалгаас сэргийлэх эм бэлдмэл зардаг байсан гэхээр бас хөгжилтэй.

Зиаг тэр ч яахав. Гэснээс, саяхан Японд гар хангалга их хийж байгаад үхсэн 10 жилийн хүүхдийн тухай нэг мэдээ явж байсан юм байшд, ккк.
Гар хангалга хийх, сээгэс хийх явцдаа үхэх нь тийм ч ховор эд биш гэж байгаа юм, гэхдээ гол шалтгаан нь гар хангалга биш, харин угаасаа тухайн хүний зүрхний ч юм уу өвчин байдаг гээд айхтар урт юм тайлбарлаад биччихсэн байсан, ккк

Гар хангалгын ур уршигийн талаар хамгийн том зохиол нь 1760 онд хэвлэгдсэн Самуэл Аугустэ Тиссо-гийн *Л онанизмэ* гэх гэнэ. Швецарийн Луазанне-гийн архаг гар хангалга хийгч залуухан этгээдүүд (өвчтөнгүүд) дээрээ хийсэн судалгаагаа хэвлэн гаргасан нь тэр юм гэх.

Тиссогийнхоор *үндэс болсон шингэн*-ээ хэт ихээр алдах нь *хүч чадал, ой ухаан, тэр ч байтугай эрүүл ухааны гүнзгий доройтолд оруулдаг бөгөөд, сэтгэлзүйн доройтол (= галзуурах), бэлэг эрхтэний үржих чадварын доройтол, цустай шээс, хоолны дуршилын бууралт, толгойн өвчин гэх мэт олон сөрөг үр дагавартай* гэж үздэг байсан гэх.

Энэ үзэлийн, Кант болон Волтэйр гэх мэтийн гүн ухаантнууд хүртэл дэмждэг байсанаас болоод, гар хангалгыг *өвчин* гэж үзэх үзэл үүнээс хойш бүтэн 2 зууны турш Европыг эзэлсэн гэх.

Викториан Эра-д энэ үзэл нь бүр хүчирхэгжсэн бөгөөд *задгай, завхай, самуун сээгэс*-ээс үр хүүхдээ хамгаалах консерватизмын үндсэн дээр, сургуулийн хүүхдүүдийн өмдийг, гар нь боожгоондоо хүрэхээргүй болгож өөрчлөх, суудаг сандалыг нь хөлөө үрэлцүүлж таашаал авахааргүй маягтайгаар хийх, охидуудыг морь болон дугуй унахыг хориглох гэх мэтээр үзэж тарсан гэх, ккк.

Ингэж үзэж тараад ч эдгэрдэггүй хүнд гаруудыг *оюуны доголдолтой* гэж үзээд, махгүй хоол идүүлэх эмчилгээ гэх зэргийг хийдэг байсан гэх..

Мэдээж эмчилгээний төрөлд, тогонд цохиулах эмчилгээ, боожгоог гадны зүйлээс тусгаарлах төмөр хэрэгсэл гэдгээс эхлээд мэс засал хүртэл ордог байсан юм байх.

Америк болон Англид, боожгооны хөвчийг таслах нь гар хангалгаас сэргийлнэ гэсэн үзэл бас дэлгэрсэн байсанаас, хөвч таслах ёслол нь одоо хүртэл тэдний ёс заншилд хүчтэйгээр үлдсэн байдаг гэх.

Яваандаа иймэрхүү *ХҮНД ГАРЫН* эмчилгээ нь, илүү зөөлөн физик эмчилгээ болох тийшээ хандсан юм байх.

Ийм эмчилгээний жишээ нь, гар хангалга хийхээр сохордог болно, үслэг болно (ккк), өсөлтийг хязгаарлана, гомо болгоно гэх мэтээр сануулах зэрэг ордог байсан гэх.

Гар хангалгын эмчилгээ өөрчлөгдөж эхэлсэн нь 20-р зууны эхэн гэхээр их орой байгааз?
1897 он Хавэлөк Эллис өөрийнхөө *Сээгсийн сэтгэлзүйн талаарх судалгаа* гэдэг номон дээрээ Тиссо-гийн онолыг *байнга гар хангалга хийдэг мундаг хүмүүс*-ийн талаарx судалгаан дээрээ үндэслэн няцаасан гэх.


Үүнээс хойш Алфрэд Кинзэйгээс эхлээд олон сексологичдын үйлгүй хичээлийн дүнд, орчин үед гар хангалга нь жирийн явдал гэдэг консенсус тогтсон гэх.

Гэхдээ, орчин үед ч гэсэн, дээр үеийн *гар хангалга хийхээр тэгдэг ингэдэг (гомо болдог, үргүй болдог гэх мэт)* гэсэн мухар сүсэг хүмүүсийн дунд гүнзгий тогтсон байдаг мэт...


Ямар ч л байсан, хөөрхий муу гар хангалга хийгчид, үгүй мөн их зовлон үзсэн юм байна шүү тэ?? ккк

Гэй парад гэдэг шиг *Гар хангалга хийгчдийн парад*, * Гар хангалга хийх нь хэвийн үзэгдэл*, * Гар хангалга хийгчдийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна* гээд орилоод явдаг бол сонирхолтой байхгүй юу, кккк

9 comments:

WILD FOX. said...

гар хангалга хийдэг эмэгтэйчүүд хувь бага байдаг нь худлаа байдаг юм шиг санагдаад байдаг юм, эмэгтэй хүмүүсийн цэвэр ичимтгий зангаас болж судалгааны дүн буруу гарсан байхаа,

тэрнээс хүн болсон хойно бүгд л хийж таарна биз, ялангуяа нас бие гүйцсэн хүмүүс. :)

ollie said...

нийтийн тооллын өмнөх гэж байгаан болуу?

би л лав гар хангалга хийдэгдэг гсн :D тэгээд би өөрөө өөртөө огтхон ч гаж санагддаггүй :Р

Galzuudleo said...

sonirholtoi l yum nasand hursen ihenhi humuus gar hangalag hdg bizee

ershuu said...

ooooo untah gej baihad shal demii yum bicheed....,,gar hangalga hiicheel untahaas :P

ollie said...

хахха, энэ Эршүү =D

MNED said...

Orosod gar hangalaga hiih durtai humuusiin forum baidagiin.Tegeed bi onoodor ingej gar hangalaga hiilee. Tiim huntei hamt gar hangalga hiilee geed l bichdeg yum bna lee. kkk

dream said...

hahaah mned yu gechvee :PPP

patatepatata said...

noiton navch< ene deer uyiin sudalgaa bolohoor, humuus ni bas ichdeg baisan baij magadgui l yum. Suuld hiisen sudalgaan deer erchuudin 98%, emegteichuudiin 89% ch gel uu, tegj garsan geed bichsen baisan

ollie> cham shig devshiltet humuus bol tegeh baih, gehdee zarim humuus uuriiguu gaj yum hiichlee gej sanaa zovdog baij magadgui l yum te?

leo> tiim gej bodood baigaa. Am hangalga ch yum uu te?

ershuu> za yag sh dee. Namaig ingej bichsen bicheegui , chi gar hangalga hiih l baisan biz dee?

ollie> naadah chini hudlaa uuriiguu umuuruh shaltag haij baigaa yum

mned> gar hangalga hiij baigaagaa hariltsan uzuuldeg site bas baidag yum, delhiin buh tsagiin busees ordog bolohoor, hezee ch orson buun boovoo saasan baachkanuud, kekeke

o2 ch bil uu yuu ch bilee dee.. Bayabaga darga sain medej baigaa

dream> ter baitugai yum baigaa

Anonymous said...

Gar Hangalaga hiideggui humuus ikh tsoohon doo Humuus hudlaa oorsdoo hiidgee medehgui baij gar hangalaga hiideg hund durgui gd shal hudlaa hun bur gar hangalgig hiideg enend gaihaad baih zuil baihgui