Saturday, October 23, 2010

Өчигдөр ажлынхаа газрын хүүхдийн хуриманд очиж ирэв.

Японд ирээд японы хуриманд анх удаа орж үзэж байгаа нь тэр.
Нэг л их ууж идсэн юм байдаг биз гээд нэг их сонирхдоггүй байсан, очиж үзсэн харин дажгүй эд байлээ.

Угаасаа нилээд их хамт ажил хийдэг дотно хүүхэд байсан болоод тэгсэн ч байж магадгүй.

Эхлээд гэр бүл, найз нөхдөөрөө хуримын ёслолоо хийчээд, дараад нь найран дээрээ ажлын газрынхан гэх зэрэг хүмүүсээ дууддаг юм шиг байгаа юм.  Гэхдээ таалагдсан юм нь ерөөлийн спийчүүд.

Манай Монголын хуримнууд (бүгд тийм байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ миний үзсэн хуримнууд) шиг, учир зүггүй уран гоё үгээр булсан (хамгийн гол нь нэг тийм хоосон) тийм ерөөл биш, нилээд хошигнолтой, бодогдохоор зүйлтээ гоё спийч хийж байлээ.  Спийч хийсэн хүмүүсийн авьяас байсан ч байж магадгүй л дээ...
(Олон жил клиенттайгаа харьцаад сурчихсан, хэл ам сайтай манай дарга,  Кинпачи сэнсэй гээд киноны зохиолч авгай, тэгээд хүмүүст хэрхэн интервью хийх талаар гэх мэт хичээл заадаг хүн хийсэн гэхээр...)

Ямар ч л байсан бүтэн 3 цаг огт уйдаахааргүй, аягүй дажгүй зүйл хийдэг юм байлээ.
Би ч яахав, угийн дуугүй хүн, даруухан баахан ууж идэж байгаад ирсэн.

Ямар хувцас өмсөх вэ гэж жоохон гайхсан боловч (Монгол дээлтэй очих уу, гонжоомтой очих уу гэж) гонжоомтой очсон.


Нэг иймэрхүү маягтай, энгэртээ гоё цэцэг зүүж байгаад зад гангалж байгаад очсон.


За нэг тиймэрхүү


Орой харьж ирээд өглөө болтол шоудсан юм байна, нэг иймэрхүү...



За за бичих юм олдохгүй байна, дараа болъё...

7 comments:

Anonymous said...

gantsaaraa shoudsan yumuu neg tegej bgaad tsug shoudah uu?

WILD FOX. said...

энгэрийн зэзэг бол арай л аймар том юмаа кк.

bayabaga said...

bas hen ni yu gej heleed chamaig mini uyurulchivaa..kk..gui mun uyan huuhen shu..

gsnees shine gonjoom chini zohijiine..haaya ingeed shine yum omsjool doo..salbaigaal yavbal minii l ner gariishd...:(

MNED said...

Goy yum oo

BorlaSQue said...

ямар балай том цэцэг вэ? ккк

random said...

carrie bradshaw-iin goofy nogoon malgai shig bn daa :)
http://fashiontribes.typepad.com/fashion/2008/05/sarah-jessica-p.html

patatepatata said...

its my life:/ gantsaaraa ch bish l dee. gehdee neeree tsug showdya!

noitpn:/. tom baih tusmaa hundetgel uzuulsen hereg boloh bolov uu geed l...

bayabaga:/ ene bayabaga, uur shigee salbaisan yumnuudtai niileh yum gee uu? kk

mned:/ tsetseg uu? kk

anirgui:/ iim moda boltsiim bish uu?

random:/. odod bolohyn huslen, kkkk