Monday, October 25, 2010

Нэг хоёр жижигхэн тооцоо...

Нөгөө манай эгч Японд ирчихээд гэрлүүгээ утсаар ярихдаа *энд юмны үнэ өндөр, утсаар ярихад минут нь 10 дойлуур* гээд авч өгч байсан даа?

*Та одоо жоохон баримжаатай ярьж байгаач* гэж би шоолж байсан юм, хэхэ.

Эсвэл гадаадад хүн болгон сарын 10,000 дойлуурын цалин авдаг гэдэг цуу яриа шиг ч юм уу тэ?

Тэрэн шиг улсын их хурлын гишүүд нь бас их гоё баримжаагүй ярьж сурсан юм шиг байна...


Нэг ийм бичлэг байна. Бичлэг ч гэж дээ, ярилцлага??? Гэхдээ манай энэ сэтгүүлчид, ярилцсан юмаа янз бүр болгоод хоол болгохгүй, түүхийгээр нь л тавих юм аа даа тэ??

--------------------------------------------------------------------
УИХ-н гишүүдэд тараасан 1 тэрбум төгрөгний зарцуулалтын жишээ.
Дорнод аймгаас сонгогдсон УИХ гишүүн П.Алтангэрэл:

2.5 тэрбум байтугай 22.5 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Дорнод аймагт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргахад доод тал нь 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Гурван сум цэцэрлэггүй. Өрхийн эмнэлэггүй баг байна. Дөрвөн шинэ сургууль барих шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалтыг хийхийг сонгогчид шаардаж байгаа. Сангийн яам хөрөнгө оруулалт хийх санал авч байна. Би 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа жагсаалтаа өгнө.

Гишүүдийн гэж нэрлэдэг тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Энэ бол орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт. Жишээлбэл, өрхийн эмнэлгийн барилга барихад зарцуулсан. Гурванзагал сумын сурагчдын дотуур байрыг 154 сая төгрөгөөр заслаа. Аймгийн багш нарын 80 хувийг 424 сая төгрөгөөр зөөврийн компьютертэй болгосон. Халх гол суманд 30 сая төгрөгөөр Соёлын төв барьсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд 200 гаруй сая төгрөг өгснөөр асфальт, вакум цонхны үйлдвэр зэрэг 10 гаруй үйлдвэр байгуулж 100 гаруй хүн ажилтай боллоо. Хөрөнгө оруулалтын саналыг оруулснаас хойш миний мэдэл, оролцоо дууссан.


http://news.gogo.mn/r/78120

--------------------------


Зиаг, хүн амыг олноор тооцоод, Монгол улсаа 3 сая хүнтэй гээд тооцчихьё.
Түүнээс 1.5 сая нь Улаанбаатарт амьдардаг гэе.

Тэгэхээр, хөдөө газар 1.5 сая хүн амьдардаг гэсэн үг дээ тэ?
Монгол улс 21н аймагтай.
Эрдэнэт, Дархан гэх мэтийг олон хүнтэй ч гэсэн үл тоомсорлоод хуваавал нэг аймагт 71,500 хүн оногдоно.
Монгол улс 329 сумтай. Нэг сумд ноогдох хүн (аймгийн төв болон жижиг хотуудыг үл тоомсорлоод) 4,500 орчим болж таарч байгаа юм.

Зиаг тэгээд хүн амын 20 хувь нь сурагч гээд бодохоор, 900 сурагчтай болно (хотын сургуулиуд ч тийм олон хүүхэдтэй байдаггүй).
За тэр байрны засварын тухай хаячихья. Барилгын эдийн үнэ цэнэ мэдэхгүй болохоор. Мэддэгээрээ зөөврийн компүүтэрээ бодоод үзье.

Нэг анги 30 хүүхэдтэй гэж бодохоор нийт 30 багштай гэсэн үг болно (олноор бодоод)
Түүний 80% гэхээр 24 ширхэг компьютер. 424 сая-ыг 24-т хуваахаар нэг компьютерийн 17 сая төгрөг.... Сүпер компьютер юм байхдаа???

За тэгээд 22.4 тэрбүм гэдгээр нь бодоод үзье. 72 тойргоос гээд бодохоор, нэг тойрогт оногдох иргэний тоо 20,833 хүн (хөдөөний иргэдээр тооцов).

Хүний 1 саяаас илүү их төгрөг худаг засварлах, байшин будахад хэрэгтэй юм байх....
Нээрээ үгүй мөн баян улс шүү тэ?
Кеинзийн онолоор л ажиллаад байгаа юм шиг байгаа юм тэ? ккк


-- iPhoneから送信

3 comments:

ollie said...

оо харин тэхх. ёстой үнэн панаалтай юм яринаа эднүүс. дугүй хүрээд иймэрхүү юм уншихаа ч, сонсохоо ч байсан.

zzz said...

Aimgiin bagsh nariin 80 huviig gej bnshd,

tegheer 71500-iin 20 huvi - 14300, za tegeed nugoo neg angiin 30 huuhed gedgeeree bodvol 477 bagsh bn, 80 huvi ni 382 bagsh, tegheer neg computer 1 saya 1 zuun myanga orchim bolj bnadaa.

Ta uuruu joohon haingataj hetruulsen bn shuu :D

patatepatata said...

2011 ond 800 terbum humuust belneer ni taraana ch geh shig yum yariad baigaa suragtai... uursdiinhuu idej uuh nuh suvee beldej baigaa ym baih daa?


za za, aavdaa aduu manahyg zaana gegcheer! kk
hudlaa hudlaa. hetruulegteigeer buruu tootschoj, gehdee sanaag ni bol oilgoj bgaa biz dee, hehe