Friday, July 02, 2010

Элдэв шалдав

Хүн хийх юм нь олдохгүй байхаараа хүүхэд цувуулаад эхэлдэг гэж үнэн юм шиг байна аа??

Монголд л гэхэд, хөдөөний айлууд олон хүүхэдтэй байдаг даа??
Япон ч гэсэн, Лав Хотел гээд, 1-2 цагаар өрөө түрээслээд сээгэс хийх зориулалттай зочид буудлууд, Чиба, Сайтама, Ибараки энэ тэр гээд хөдөө аймгуудаар голчлон байдаг юм...

Ажлаас гарчихсан, хийх юм олдохгүй байсан чинь ёстой нөгөө ороо нь орсон гичий гэдэг шиг л юм боллоо...
 
Энэ долоо хоног эхлээд тав хонож байхад, нэгдэх, гурав дахь, дөрөв дэх, тав дахь гээд 4 өдөрт нь шувтан сээгэс хийчихсэн байна лээ...

Сээгэс жанкий гэдэг шиг?  Сэкс паник?? лол
Одоо яая гэхэв, өөр хийх юм олдохгүй байгаа юм чинь тэ???

За тэр ч яахав...

Энэ долоо хоногийн тэмдэглэл
Нэг дэх өдөрийг ч яахав тэмдэглэчихсэн.

Хоёр дахь өдөр юу хийлээ дээ байз.. Ямар ч байсан сээгэс бол хийгээгүй юм байна. Аймаар эрүүл мэндэч баагий, явж ус цасанд сэлээд, орой нь жаал архи уугаад өдөр өнгөрчихсөн юм байшд...

Тэр усанд сэлдэг газар маань Токёо Тайикукан буюу, Токёогийн биеийн тамирын цогцолбор гэдэг газар, нэг удаа ороход 600 иен гээд хямдхан юм л даа. Тэгээд яагаад ч юм бүү мэд гомо нар их цуглардаг юм.
 
Тэгсэн, хувцас солих өрөөнд *Сүүлийн үед эрэгтэй гаагаа хулгайлах үзэгдэл газар авсан тул, болгоомжтой байна уу* гэсэн анхааруулах пайз хадсан харагдаад, миний дотроо баярлаж байгааг... Муу эр дажинд хөөрнө гэгчээр...

Архи ууж дуусчихаад, орой аймаар лаг, экс экс экс бф-дээ хоол хийж өгөх хэрэгтэй тул харьлаа гэсэн нэрийдлээр харьсан...

Оройн хоол:

1. Аквапацца (загас) болон нядмарын дарсан ногоотой хольмог

Аквапацца бол амархан.

Материал: Цагаан загас, цагаан вино, помидор, тос, сармис, хясаа, давс перц
Хийх нь...   Загасаа, давс перцээр амтлаад орхино.  Тосоо халаангаа, дотор нь сармис хийж шарна.  Сармистай тосондоо загасаа хийж шарчихаад, дээрээс нь хясаа, хирчсэн помидороо хийгээд, цагаан вино нэмж хийгээд жигнэнэ.  Конец

Гурав дахь. Сэрчихээд, өглөөний цай бэлдсэн, сайн болоогүй...

 
Шарсан соосэйж, омлет (өндөгөө ихдүүлээд, түлчихсэн), помидор

Хоолоо идчихээд, юу хийснээ сайн санахгүй байна, ямар ч байсан гарч сээгэс хийчихээд, Баябага даргатай нийлж жаал даль даль хийсэн санагдаж байна.  Нөгөө л ярьдаг сэдэв (хайр дурлалын талаар энээ тэрээ)-ээ зөнөж үхэх гэж байгаа хоёр Гомо асар баясгалантайгаар ярьсаар өдрийг өнгөрөөсөн санагдаж байна.  Хятад хоол идчихсэн тул орой нь өөртөө хоол хийгээгүй, экс экс экс бф-дээ Кок о Ван-ыг дахиж хийж өгөөд таарав...

Дөрөв дэх...

Сэрчихээд, Шиба Пүүл гэдэг бассеин явав.


Яагаадыг бүү мэд, ирсэн хүмүүсийн 90% нь гомо...
Гомо нар тэгээд жоохон бакь бакь тэгээд халзан малзан хүн ихтэй байдаг болохоор харваас андашгүй...

Нэг эмэгтэй *Энэ Шиба Пүүл, ойрхон сүм хийд байдаг болохоор лам нар их ирдэг юм байхдаа?? Халзан халзан эрчүүд голдуу байх юм* гэж дуу алдсан тухайгаараа алдаршсан газар...

Гарч ирчихээд, миний идсэн өглөөний хоол... Пиво + фиш & чипс @ Айриш паб...



Орой нь нөгөө биеэ үнэлдэг хүүхэдтэй болзож, хамт кино үзчихээд зочид буудал, өнөө өглөө харьж ирэв...

Өнөөдрийн өглөөний хоол

 

Спинач соте, омлет (өмнөх өдөр нь хийсэн Кок о Ван-ы соусаа дээрээс нь асгасан байдал) талх, помедор.

Хоолоо идчихээд, гарч төмөртэй нүдэлдчихээд, дараад нь сэйл болж байгаа гэхээр нь Исетан гэдэг дэлгүүр оров... Хямдарч шальсан эсэхийг мэдэхгүй... Хэдэн сандал харсан *Сэйл* гэсэн бичигтэй хирнээ л 20-40 мянган иен гэсэн байсан болохоор еэ бүү мэд...

Хамгийн сүүлд нь эрэгтэй гаганы тасаг орсон, дүүрэн гомо...

 

Энэ гэхдээ эрэгтэй гаганы тасаг гэж хэлэхэд хэцүүхэн харагдаж байгааз? кэкэ

Өнөөдөр гэр зуур өнжие гээд, хэдэн вино авчихаад, хэдэн кино прокатлачихаад сууж байна. 95 оны Бордо, 2007 оны Алзас (энэ Германы хилийн ойролцоох мужийн вино, нэг тийм эрдэслэг ихтэй, исгэлэн гоё амттай юм л даа.  Миний жирэмсэн авгай нар шиг исгэлэн юманд дуртайг хэлэх үү?), Алзасын спарклин вайн энээ тэрээ гээд сонирхолтой/ дуртай вино хямдхан дайралдахаар нь гэр зуур ууж өнжихөөр авчихав.

Прокатласан кино бол

- Лавли Боүнз
- Капоте (ажаагийн тухай кино)
- Кинзэй Репорт (хүний бэлгийн чиглэл гэх мэтийн талаар 1946 оны алдартай судалгааны ажлын талаарх кино)
- Др. Парнасагийн томь

Зиаг зиаг, тэгээд тиймэрхүүхэн, чимээгүйхэн, томоотойхон өнжихөөр шийдээд байж байна.  Маргааш Окинава явлаа.

 

11 comments:

Мишаа said...

Unendee heleh algaa ...........
he he

ershuu said...

chinii yavsan gazaraar ingej ih gomo nar baigaad baidiimuu? chi esvel gomo nar ihtei gazaraar yavaad baidiimuu? esuul gomo nar baina gej anduurch haraad bainuu kkke

anyway ter gaganuud bol aimar ongoteimaa. mani iim gaga omsohooroo icheed baidiishd kkke

Anonymous said...

hehe yaval cham shig boloh ve ideel uugaal sexdeel shoppingdool. Kinsey report gej nomiig ni unshval ih sonirholtoi. Bi oyutan baihdaa surguuliinhaa library-s avch unshaad nud oroi deer garch bailaa hoorhii. Humuusiin sex amidral gej gachin gachin yumaar duuren horvoo yum daa gej angaij baisan shu. Erchuudiin heden huvi ni ch bilee bagadaa homosexual experiment hiisen baina gehees avahuulaad neg er ehneriihee tsustai tamponoor yadag yadag gelee ewwwwww gemeer sonin sodon yumnuud baisan sanagdjiina.

WILD FOX. said...

goy!

Anonymous said...

Muu hun idsenee gedeg dee, patate mini, uneheer hiih yumgui l baigaam baina daa. Ug ni unshchmaar huurhun bas ineedtei yum bichdegsen, tegsen unuudur uztel dandaa hool baidag bainasht. Mongoldoo ireed jaahan amraadahaach.

Yilu said...

ogloonii tsain deeree l gehed iim aimshigtai um ideed baival ... , 5 shirheg sausage, lav 2 shirheg ondog bgaa bh, bumaa mini, bi ch neg shirheg chiher idcheed gym d doloo honog yavah heregtei boldog hund ene ch uhliin tsohilt bolj bn da

yoooooo yuun heden shirheg wine, yuun omlet , yuun chips, zaaassssssss

patatepatata said...

Mishaa< heleh ug alga gej, ideh uuh yumand uu? hehe

ershu< ali ali ni yum shig baigaa yum. Gehdee buruu harna gej bol baihgui baihaa, hehe

anonymous> kinsey reportyn nomyg e-bookeer haisan, baihgui baina... shal mia...
noitonoo> hehe, harin tiim

anony> harin tiimee, muuu hun idsen uusanaa gedegeer... Mongold ene butensaind ochij amarna sh dee

yulu> an, ene 2 hunii hool shuu, hehe.

Anonymous said...

Уучлаарай, нэг юм асууж болох уу? Гэй залуучууд анал сэкс хийдэг гэж ойлгодог. Тэгээд өдөр бүр хийхээр ямар нэг асуудал үүсдэггүй юм уу? Гайхаад байхийн. Эрүүл мэндийн хувьд яриад байна л даа.

patatepatata said...

anony:/ medehgui, asuudal uusdeg gej bol sonsoj baigaagui yum baina aa. medeej zoriulaltyn ed bish bolohoor, bolgoomjtoi baihgui bol sharhluulj barih magadlal bol baigaa baih. tiim bolohoor, hiv ene ter geh met haldvarlah magadlal ch gesen undursdug bolo
hoor, condom heregleh shaardlagatai l daa.

Anonymous said...

Анха. Гэхдээ шулуун гэдэс нь эргэдэг (гадагш гардаг ч гэхийм уу) болчихгүй юу? Би эмэгтэй хүн л дээ. Жаахан ядарч барих ч юмуу, биеийн эсэргүүцэл сулрахаар ийм асуудал үүсэх гээд байдаг. Их зовиуртай, шаналгаантай байдаг шд ээ.Тэгээд механикаар даралт үзүүлээд байхаар бүр дор баймаар юмаа гэж л гайхаад.

patatepatata said...

anonymous> ter hoshnogo garah chini shal oor asuudal yum shig baigaa yum. Barag esregeeree, enemagra ene ter geed bogs ruu hiideg zuil emchilgeend hereglegddeg bolohoor. Yamar ch l baisan, bi bol hoshnogo gardaggui bolohoor problem baihgui l yum shig baigaa yum