Sunday, July 11, 2010

Butelgui Solongos

Зиаг...


Онгоц маань хойшилчихоод, онгоцны буудал дээр сууж байна...
Өмнө нь ирэхдээ онгоцноосоо хоцорч байсан гэхээр, Солонгос бид хоёр жоохон харшилтай байж магадгүй л юм тэ?


Энэ удаад гэхдээ ер нь л жоохон бүтэл муутай...


Окинавад хүрсэн ханиад хүндрээд, хоолой гэж хошного болчихсон... ярина гэж унгана л гэсэн үг...


Ирсэн өдрөө, гестхаусдаа очсон, миний өгсөн захиалга, яагаад ч юм ороогүй байж таараад, орой 7 хүртэл өөр гестхаус хайх учир, цаг нөгцөөж бай энэ тэр гэж загнуулаад, хэхэ...


Тэгээд, цаг байна, хугацаа байна тэ? Угаасаа Сөүлийг үзээгүй биш, үзээгүй юмаа үзэхээр явна биз дээ??
Бүнка сауна (солонгосоороо юу гэж уншдаг юм сайн мэдэхгүй) гэдэг сауныг, Азидаа 1, 2рт орохоор дүүрчихсэн хүнд газар байдаг гэж интернэт дээр биччихсэн байсан болохоор нь очиж үзэв...


Саунаныхаа 2 давхарт нь олон нийтээрээ унтаж хэвтдэг газар нь өвөө нар бол ёстой баллаж байна аа.. 2рлох нь 2рлоод, гуравлах нь гуравлаад, тэрүүгээр ёстой нэг бөөн самба, ламбада... Унтаж хэвтдэг газар нь ч гэсэн, чийдэнгүй, ор байхгүй, шалан дээр шууд унтдаг энэ тэр. Ёоноо, ёстой нэг үзээд авахад илүүдэхгүй эд байв.


Би ч тэгээд ийм муу юмыг олохдоо үгүй мөн сайн юм аа..


Орой нь буудалдаа очиж юмаа тавьчихаад, Солонгосд байдаг гэй залуутай уулзахаар явав. Надаас ахмад хүүхэд (хүүхэд гэчихье, кэкэ) гэхэд их залуухан харагддаг хүүр байна аа, хэхэ.
Нэг тийм даруухан, буурьтай маягийн дажгүй залуу байсан тул, шөнийн 1-2 хүртэл уунгаа баахан буу халав. Тэгсгээд би ханиадтай, халуунтай байсан болохоор аягүй даруухан хариад эхний өдөр дуусав.


Өчигдөр.
Өглөө босчихоод, зорин зорин байж Мунсан гэдэг газар луу очиж сауна.
Галт тэргээр бүтэн заг гаран явж хүрэх газар.


Яагаад вэ гэхээр, тэнд цэргийн бааз байдаг бөгөөд, хагас бүтэнсайнд хийх юмгүй цэргүүд олон бөөнөөрөө орж усанд ордог юм гэж сонссон болохоор...


Доодохдоо тархиа мэдүүлчихсэн гэдэг шиг, шалдан цэрэг залуучуудыг харахаар бяцxан аялал хийчихэж байгаа юм биш үү айн?
Мэдээж, очсондоо үнэн сэтгэл хангалуун. Бараг дуу аялан барин буцсан.


Буцаж Сөүлд ирэхээр, шалдан цэргүүдийг харсандаа ч тэр үү, сэрэл мэрэл аазгай маазгай энээ тэрээ гээд илүү дутуу юм нь хөдлөнө биз дээ? Болдоггүй газар луу марш. Вотер Милл гэдэг газар орсон, тэнд ч бас манай солонгос агаа нар нийтийн бүжиг хийж өгч байна аа.. Харин гэхдээ их гайгүй чанар сайтай залуучууд ихтэй газар байсан. Би ч мэдээж, сумын улаан буланд очсон хүн яаж зүгээр байхав, 2 хүнтэй задгай цагаандчихаад гарч ирсэн.


Гэхдээ болдоггүй газар нь, японыхоос илүү амар юм билээ. Япончууд бүх юман дээрээ нэг тийм, хөндий, ойлгоход хэцүү байдаг юм. Энэ намайг бүжгэнд уриад байгаа юм уу үгүй юм уу гэдэг нь нэг тийм ойлгомжгүй гэх юм уу..


Солонгосчууд бол амар, шууд л чичрээд дайрчихдаг юм билээ.
Бар марандаа нэг их тэгж санагдаагүй хирнээ, болдоггүй газар бол илүү дутуу юмгүй амар. Тэгээд чичирч дайрахдаа ч гэсэн, өөр хүнтэй бүжиглэж байна уу яана уу ийнэ үү хамаа байхгүй, шууд л. Сээгсийн хувьд, бишээ бүжиг хийхдээ? кэкэ бол нэг тийм жоохон хатуу хөтүү?? (сэккүсү га арай гэдгийг монголоор юу гэж хэлэх бол?), хамаг юм хуулж авчих шахуу... Тэгээд нэг болдоггүй юм нь, гондоомгүйгээр сээгэс хийх гэсэн хүн ихтэй санагдсан. Гэхдээ хэлэхээр гондом углаж байгааг бодоход, зүгээр л гондоом гэж юу байдагыг сайн мэдэхгүй энэ тэр ч байж магадгүй л юм.


Нэг тиймэрхүү маягаар *соёлжчихоод*, орой нь Солонгосын Согоо Стронг болон түүний хуучин найз Монгол залуутай (энэ тав дахид уулзсан залуу л даа) уулзав.


Аргагүй л эртний амрагууд, нүдэн дээр чинь бие биенээ хатгаад л, нялуураад л баллахнээ баллах нь. Би ч одоо нүдээ нуухуу, харсан ч хараагүй дүр үзүүлэх үү, нилээд зовлоо ш дээ, хэхэ. Хөөрхөн экс хосууд байсанд, сэтгэл хөдлөөд, баахан архи уусан. Бас гошного шиг хоолойтойгоо мэдэхгүй караокедсон юм байна. Би бол Стиви Вондер энэ тэр юм уу хаашаа юм, аймаар сөөнгө, сэгсий хоолойгоор баллаж өгсөн.


Оройхон нь, Стронг эд нар нэг их уулзаад байдаггүй ч, По ажааг ирсэн дээр нь Монгол гомо нарыг танилцуулна аа гээд 3 хүүхэд дуудаж өгөв. Нэг тийм, хөдөөний төрхтэй хөөрхөн 27той залуу, надтай чацуу мундаг ажаа, тэгээд 21тэй нэг хүүхэд гээд гурван хүүхэд ирсэн. Зиаг тэгээд ирсэнээс нь хойш яаснаа сайн санахгүй байна, архи уусан, нэг мэдсэн 21-тэй хүүхдийнх нь эгч нар байгаа газар очсон байсан гээд...


Тэгээд нэг харсан, манай гомо нар нэг их таардаггүй бололтой, жоохон муудалцаж байгаад, Стронг болон түүний экс бойфрэнд хоёр харьчих шиг болсон.


Би үлдсэн хэдтэй уучих санаатай, эгч нар дээр нь очиж танилцдаг амьтан, далдганаад яваад очно биз дээ?


Манайхан гэхдээ ямар муухай ааштай юм бэ тэ?
Хүн зүгээр л яваад очсон чинь *Чи яах гэж ирж байгаа юм. Зайл цаашаа. Манай дүү нарыг элдэвээр хэлдэг хүмүүстэй бид нар нийлнэ гэж бодож байна уу? нанана* гээд, алахна ээ, наана чинь.


Элдвээр хэлүүлэх юмаа өөрсдөө хийдэг хүмүүс байна гэдгийг сүүлд нь мэдсэн л дээ...


Тэгээд, согтуу байсан, нэг мэдсэн чинъ нөгөө 21-тэй хүүхэдтэй цуг таксинд сууж байсан, тэгээд нөгөөх чинь *Мотел ороод хоночихьё* гэхэд нь нэг их муу юм ч саналгүй дагаад суучихсан баларсан...


Өглөө сэрэв ээ... Би чинь хаана байгаа билээ гэдгээ санах гэж 3 хором болов. Нээрээ тэр Өлзий гэдэг хүүхэдтэй цуг мотел орсон юм байна ш дээ гэж санаад, хажуу талаа харсан алга аа...


Яваад өгсөн юм байхдаа,,, өглөө гарахдаа сэрээчихгүй яасан өөдгүй хүүхэд вэ гэж бодонгоо, өчигдөр согтуу явж байгаа цүнх мүнхээ гээчихсэн юм биш байгаадаа гэж бодоод харсан, алга... Эхлээд гээчихэж дээ гэж бодоод, хувцсаа өмссөн, өмдний карманд байсан түрийвч бас алга...


Өөдгүй тэ? адилхан Монгол байж, адилхан Гомо байж, нээг их явцгүй хоёрын хооронд юм хийж байдаг. Ямар азаар би, янз бүрийн картнууд, паспорт энэ тэрээ буудалдаа үлдээчихээд гарсан байсан юм, тэгээгүй бол хүний нутагт хэцүүдэх нь байлээшд...


Алдсан юмс ч яахав, даатгал энэ тэрт орчихсон байсан болохоор учир нь олдоно .
Алдсан юмс гэхээр айфон, айпад, 100,000 вон, кредит карт 1 ширхэг, тэгээд ЭМ! Миний астмны эмийг ядаж үлдээж болно доо тэ?


Дээр үед Тайландад юмаа алдсан санаанд орсон, гэхдээ тэр Тайланд залуу бол хамаагүй хоншоортой, бага сага мөнгө тэгээд *Велком то Тайлан* гэсэн футболка, Нөүбади гэсэн бичигтэй оймс гэх мэт сонирхолтой зүйлс үлдээсэн байсан, манай Монгол залуу бол хүний эмийг хүртэл хуулж аваад гарсан байгаа юм.. Харин анзаараагүй юм уу яасан юм, зургийн аппаратыг маань үлдээсэн байсан.


Эхэндээ уур хүрээд, зургийг нь интернет дээр тавьчихдаг юм уу гэж бодсоноо, тэглээ гээд надад юу ч сайн юм байхгүй болохоор больчихлоо...


Гэхдээ, Солонгост байгаа хүүхдүүд, тэр залуутай дайралдахаараа хэлчихээрэй. Чи шаал дэмий хүнээр оролдсон байлээ, чиний нэр чинь, зурагтайгаа хулгай хийсэн гээд интернетээр нэг тарчихсан байлээ гээд...


Зиаг тэгээд гараад, юу ч болсон гестхаусруугаа явах хэрэгтэй биз дээ? Метроны мөнгө 1,000 вон хэрэгтэй байсан болохоор, По ажаа гуйлга хийнэ биз дээ?


Монгол таун гэдэг газрын яг голд нь байсан болохоор, хэдэн Монголчуудаасаа гуйж үзэв ээ. Би ингээд хамаг юм аа алдчихлаа, метроны мөнгө 1,000 вон байвал өгчих гээд...


Халгааж байгаа хүн алга аа... 1,000 вон? Байхгүйшд. Наагуур чинь дүүрэн Монголчууд байгаа, өөр хүнээс гуй!! гээд...


Иш чааваас, Монголчууд минь дээ гэж бодогдов. Хүний газар ядарсан нэгэндээ тус болчих сэтгэл бол байхгүй л болчихсон юм билээ... Тэгээд 1,000 вон гэдэг чинь, ганц шил ундаа авч уух ч мөнгө биш шүү дээ??


Мэдээж, эд нараас гуйгаад ямар ч утга алга гэж бодсон болохоор, цагдаа бол хүргээд өгчих байх гээд явж байсан цагдаа дээр явж очсон зөв болсон байлээ.


Юу ч болсон яасан ийсэнээ мэдүүлчихээд, гестхаусдаа яваад очсон, харин гестхаусын хүн маань юмаа алдчихсан гэж сонсоод, онгоцны буудал явах 10,000 вон өгч байлээ.. Хэрэггүйээ, болно гээд байхад л ав гэсээр байгаад.


Онгоцны буудал дээр ирчихээд, алдсан кредит картаа хүчингүй болгуулчихаад, юм алдсан нь үнэн гэсэн бичиг хийлгэж авчихаад сууж байна. Мэдээж даатгалын компаниаараа хамаг юмаа төлүүлж авна даа.


Гэхдээ бүтэлгүйтэл тэгж амархан дуусдаггүй бололтой. Орой 7-оос нисэх ёстой байсан онгоц маань салхи ихтэй гээд шөнийн 2 цагаас нисэх болоод хойшилчихсон... Гэрийнхэн лүүгээ залгая гэсэн, таксфонууд нь яагаад ч юм гадаад руу ярьж болохгүй гэх мэт.


Зиаг зиаг нэг тиймэрхүү маягтай Солонгос аялал маань өндөрлөв.


Ямар ч л байсан, бичих сонинтой л аялал байв.
Бичих юмтай боллоо гээд баярлаад байгаа би гэж гэхдээ дүүрчихсэн хүн нэг ширхэг байна аа тэ?


Адиос

29 comments:

bayabaga said...

Chi neg gazar geecheegui bgaa?
Uneheer ter HUUHED avsan bol uneheer muuhai yum Boljee....tanihgui hun bol yaaya gehsen...saihan taniltsChaad tegne geheer...Hmm...

I phone joohon hairan yum tee..humusiin hayag enee terew geed..busad ni ch yahav,daatgalaas oldoh biz...

eldevasuult said...

hmmmm Mongol humuust itgehed berh boljee,
Bayabaga-iin helseneer geechihsen yum bish bgaa.

tuuh davtagdsan bna sh dee. hashirahgui gar yum aa.
Saya Turk yavaad irehed tiim yum boloh shahsan. Gehdee chinii Thailand yavsan temdegleliig sanaad aimaar sanaatai bsan.
Mani hun ajilaa duuschihaad usand orooch geed bsan. yag orno sh dee.
tegsen oroonii tulhuur nuuchihaad gargaj ogdoggui. tsonh ni aimaar ondor.
baisan 50€ oo ogloo, medehgui teneg chini zaaval turk mongo avna geed. hleed bgaa mongo ni 30€.

arai hiij tulhuuriig ni avhc garsan shuu. haa ochij zuragiin apparat, utas ene ter shanaagui kkkkk.

end tend yavahad bolgoomj ilduudehgui yum bna lee.


nitiin bujig geheer chini bujig l geed oilgood bsan chini......kkkkkkkk

strong said...

yooy balaldag huuhed baina l daa.. say message bichchihlee.. bas 2-3 honood ug n mongol oroh yostoi huuhed.. mongold baihad chin ochchihvol chi ooroo tosood uulzchih... iphone aldchihvaa geed baihad l aldchihsan baihiin tee.. niseh boloogui bol zalgaarai.. 010-3981-0891

strong said...

say yarisan chin ugui l geed baina..tamhi avah gej garaad sogtuu baisan bolohoor ergeed orson moteloo olj orj chadaagui tegeed sauna orood honochihson gene 2 honood mongol yavna baih genee.. hogshindoo mongold chamtai holboo barih dugaaraa ogchih.. tsaadahiin chin yahoo messenger n ulzii_e13 yum baina..

Anonymous said...

xuux yamar aimaar adal yavdaltai yavjiine aa. yamar uudgvi amitan be. bi endees voodoo xiilee gesen xi xi xi

Eric said...

yooo...ter yamar eemer "shog gar" ve tee? It's so sad! B/b aa aldaagui ni ih yum. Ug ni hulgai har mortei ntr gedeg bizdee. Ter barag uridchilan tolovloson baihaa, chamaig so yavlaa, ipad avlaa ntriig chini blogoos chini unshaa biz.

Особу said...

huuh balarsiimaa, mgl d buunguutaa gandan ordiimuu yadiin kkke

Anonymous said...

өлзийгийн зургийг блог дээрээ тавьж нийтээрээ жигшвэл яажийнэ айн.

Anonymous said...

гүү нээрээ яасан тавьчихсан баагий вэ. хамт байсан, тэгээд өглөө босоход Өлзий хүү чамд хамаарагдах зүйлсүүд алга болчихсон бол хэн авсан нь асар ойлгомжтой л юм байна доо. эсвэл бүүр олон нийтийн газар унтаж хэвтдийм уу.


ингэхэд Өлзий та 2 сээгсдээ юу????????

247

patatepatata said...

bayabaga> harin, bolj ugvul bi uuruu haa neg gazar salgalj baigaad geesen baih gej bodmoor baisan yum... daanch turiivch alga bolson baihaar hulgailuulsan gehees uur argagui sanagdaad baigaa yum l daa. Motel hurtel taxigaar yavsan, Motel orohdoo bi medeej jiriin uildleeree bol tuluh gej turiivchee gargaj irsen baih yostoi bolohoor, Motel ortol turiivch maani baisan baij taarch baigaa yum, tegeheer... Odoo yaaya gehev te?

eldevasuult> arhi hetreheer seremj medrelee aldchihdag yum shig baigaa yum, hehe. Ugaasaa anhnaasaa ter huuhed nadad yamar ch sonirhol baihgui turhtei baisan, genet yaagaad l hamt motel oryo gej yariad unav gej sejiglehed bol hangalttai baisan atal te? za yaahav, boloh yum l bolson baih

strong> thanks for that. Gehdee, ugaasaa ter huuhed negent odoo ugui gej guriih ni oilgomjtoi bolohoor, bi dahij uulzaj ch yaah yum be dee gej bodoj baina. Hoyoryn hoorond yum hoyoryn hoorond l baidag bolohoor. Ter huuhed yuu gej uuriiguu umuurluu geed odoo bi bol ter huuhded itgej chadahgui ni oilgomjtoi bolohoor te? Party ene ter deer dairaldval yaahav, heruul uruul bolchihguihen shigeer yarij uzehiig oroldoj magadgui.

anony> harin nadad dutagdaad baisan adal yavdal, sonirholtoi amidralyg olgoj ugsun bolohoor, neg bodlyn zugeer ch yum shig, hehe

Eric:/ uridchilan tuluvlusun gej bol bodohgui baina l daa. Harin zamaasaa tegeh sanaa tursun ni lavtai baih. BB ugaasaa ajlaasaa garaad baihgui bolchihson bolohoor, baigaa yum aa l aldsan, hehe.

Osobu> harin tiimee, zad booluulehgui yuu te? lol. Ugaasaa namaig showdah ni ihdej baina geed burhan tseerluulj baiigaa ni ter yum bish uu? lol

Anony> ehleed neg tegj bodsonoo, arai ch ter ni demii baih gej bodogdood bolichihson yum. Bi uuruu huniihee huvidaa ch tegeh ontsgui baih gej sanagdaad.

anony> olon niitiin gazar untaj hevtsen ni deer baih baisan yum shig baigaa yum, hehe. Yadaj l lockertoi tend yumaa hiine shuu dee te? Ulziitei seegesdeeguiee.. Yadaj seegesdej avaad yumaa aldsan bol te? lol
Biyiig ni iphone/ipad-aar unelsen yum aa gej bodood ungurch boloh baihgui yuu, hehe.

WildandFancy said...

Ter yamar uudgui pizda be olood alaad uguuch. Bi bol medekh bolov uu,

MNED said...

Tsug zugaalj yavaa yum baij hulgai hiideg yamar shogiin amitan be. Ter patsaanii zurag horogiig ni neted taviach. Yamar hamaatain. Ene hulgai hiisen geed.

strong said...

yooy omnoos n nuuree hiih gazargui bolchih yum baina l daa.. medeej odoo bi avsan geh baisan bol ehneesee hurehgui baisan baih l daa.. evderch yavaa huuhed yum baina l daa.. tsoohuulehnee baij iim zan gargaval hol ch yavahgui dee.. ug n gaigui huuhed shig sanagdsiin.. hulgaich bol ch hereg algaa.. naizuud urd muudaltsaad baihaar n genet durgui hureed garaad taxidaad harichihsiin.. demii taniltsuullaa.. end manai hed tsaadahaas chin bolood muuhai tsarailsan humuus l baina.. Deeply sorry for ruining your travel.. Gotta do my best for the next time.. I thought I did my best but it turned into like full of excuses .. didn't know he was an @sshole..

Anonymous said...

yooo yaasan oodgui jaal wee.

hunii nutagt mgl-chuudaasaa holhon ywaarai gj zahiad bsniig ni azaar bi yaaj iim sn heregjuuleed bgaan...

ah min aylalaa bolgoomjtoi urgeljluuleh heregtei blj de.

mgl-d ghde ochihod ni ter huuhedtei 2-uulhanaa uulzaad uzkuu yu. medeej ugui l gj taarna. ghde ydaj ta muu hun gdgiig ni hzee ch martkuu boltol ni heleed ogoh heregtei.

hulgai hiih burtee tanii helsniig sanaj baig

The Face said...

OMG! Ulziig bi tiim baidal gargana gej bodsongui. Humuusiin mungu zeelj avaad ogdoggui gej sonsson.
Unen um bna l daa. Mongold irne gej sonsson. Ayagui bol ta 2 taaraldah baih daa.

freestyle529 said...

адгийн новш юм даа. зүгээр зургийг нь нийтлээд хог болгооч. хулгай хийхээсээ ичээгүй юм чинь зургаа хүмүүст үзүүлэхээсээ ичихгүй байлгүй дээ.

ollie said...

oh yasan uudgui humuus ve ter Mongolchuud n. gants metronii mungu ugchihgui. ter jaal bol ugaasaa yarih ch yum alga. arai ch iim hogiin bolson gej bodsongui dee humuusiig

Anonymous said...

Зургыг блогтоо тавихыг шаардаж байна.

Anonymous said...

Patate chamaig mgl-d ireheer bi chamd bie ee unelmeer bna . yaj holboo barih ve


hariu

Bataa

Anonymous said...

ккк энэ хүмүүс ямар аймаарын, зургийг нь тавь гээд.

тэгж "сэжигтнээсээ" ч дор юм хийхгүй байлгүй дээ ай?

авсан бол мөсгүй л залуу байна даа. дээрээс хардаг юм цээрлүүлээд өгнө дөө, тэртэй тэргүй.

хундага

Anonymous said...

xvvyee patatee chini blogt neg seegii bichsen mini skype xayagaar messege chinii blogiin linktei yu veee xi xi xi bi chini anonyouseer bichdiishdee seegiigee kkkk
yu ve aimeeriimaa manai skype frended xvrtel chinii blogiin link minii nernii xamt ochtson baishtee kkkkk ene odoo yu ve patatee odoo od yumuu xaishaan kkkkk

Мишаа said...

Ter ulzii yasan zevuun UNLBUB be.tiimee

ershuu said...

heeeeeee yasan muuhai humuus ve.

Anonymous said...

Bi ter Ulziig tanina chig medne chig geed uu?! lol
Gehdee tiim hulgaich baih magadlaltai!!! Ter avsanaas gartsaagui bna sh dee. Turiivch chini alga bolno gehee... oilgomjtoi! Mongold ireheer ni tsagdaa ahdaa heleech! Hulgaich nart gishgih mor baihgui ee!

WILD FOX. said...

та тэгээд аягүй даатгалтай этр гээд зүгээр хаях юмаа,
уг нь тэр биед амар чиг.
наад хулгайчийг чинь өөхшүүлээд л байвал дараа нь дахиад нэг хүн хохирно шдэ,

заза,
тэхдээ одоо аргагүй л бсын блгүйдээ,

бтв,

монголын сонин хачинаабичээрэй.

patatepatata said...

wildandfancy> hehe, zia chi mini tend buhimdaad yaahav, hehe. Bi ene blog deer uuraa gargachihlaa, zugeeree.

MNED> shogiinh ni shogiinh sanagdsan, gehdee odoo tegeed ungursun ed, tegeed ch muu zuil modon ulaatai gedeg bolohoor uchiraa oloh bailgui dee...

strong> there is nothing to blame you. Etssiin etsest, bi l uuruu sogtuu, anhaaral seremjgui baisand buh yum bolson bolohoor. Tiim bolohoor, neg ih yum bitgii bodooroi doo, chamtai showdaad goyo baisan shuu!!

Enkhriimaa> hehe. hoyuulhnaa uulzsan, zoduulj bariulchihval demii demii (lol)
Gehdee, Mongolchuudaasaa holhon yavaarai geed baidag iim uchirtai yum baina gej yamar ch baisan medej avsan. Hen l, taniltssan, ner us, zurag hurguu avaltssan baij ingene gej sanahav dee te? Yadaj l uuriig ni nadtai taniltsuulsan huuhduudiinhuu umnuus iim yum hiihgui baih gej bodson, gehdee tsagaandaa garna gej l eniig heldeg yum baina gej oilgoj avav, hehe.

Face> Gehdee, bi salgalj yavj yumaa geesen baih magadlal 0 bish bolohoor bas ch sain medehgui l yum... Mongold dairaldval asuugaad l uzye

freestyle> hehe, gehdee uuruu ter zurag ni tavigdsanyg medej baigaa bish bol tavih shaardlaga baihgui bailgui dee. Tegeed ch neriig ni tavisan baina gedeg ugaasaa tom zuil bolohoor...

ollie> harin tiim. Ter jaal ch yaahav, tiim l huuhed baisan yum bailgui, bi ch bolgoomjloogui minii buruu baisan baih. Ter humuusiin tiim bolsonyg sonsood joohon setgel uvdsun. Manaihan iim ch bolchih gej dee geed...

anony> yoonoo chi yamar aimaar yum bee, shaardaj bariad, hehe

bataa> hehe. medehgui yum daa?
Bi gehdee zugeer l hunii biye uneleed yavdag hun ch bas bish shuu dee. hehe. Haayaa neg massage ene ter ordog l bolohoos... Gambuush ajaagiin KTV baisan bol ochij uzmeer l baisan yum

Hundaga> harin tiim, hehe.
Nogoo " Ta nar minii toloo bitgii zodold l doo, guij baina. Minii uzesgelentei tursun minii buruu bish sh dee" gedeg sanaand orchihloo, hehe.

anonymous> bi neg l sain oilgosongui, skype yaadag yaadag gene ee? Bi skype hereglej medehgui bolohoor sain uchryg ni olsongui...

Mishaa> UNLBUB gej yuu yum?? hehe

ershuu> chi mini l namaigaa taitgaruulj ug duu?? neg udaa untchih teh uu? lol

anony> An, Solongosyn tsagdaa ahdaa ugaasaa helchihsen bolohoor gaigui baihaa, hehe. Mongolyn tsagdaa ahyg ch bi sain medehgui bolohoor...

noiton> bi ug ni zugeer orhiogui shd... Tsagdaad medegdeed, deerees ni interneteer zarlaad... Uunees iluu yum hiih shaardlagagui bolov uu gej bodood l...

Mongolyn sonin saihan tegjiigaad bichne ee..
Ternees umnu Okinawa ene ter geed bichih yum buugnuruud l baih yum, hehe

ershuu said...

yoonoo hun icheechhiin :P

Anonymous said...

bi uuruu gaixaad baina aa xixi xi chinii blogiin link nadad messejereer ireed manai naizad boloxoor mnii nernii umnuus ochchjij za medexgvi uuruu ch medex yum alga xi x xi

Anonymous said...

ulzii tiim ym hiij chadnaa, bi sain medne gexdee yahaw de bvr hulgai hiiseer bgaad surtsan bhaa gar ni zvgeer bdgvi gehiimuu? hairan tsarai zvs bie haanii dotor tiim sanaa bh ch gejdee