Thursday, July 08, 2010

Okinawa 1

Окинава явж ирэв. Уг нь зурагтай хорогтэй аятайхан бичлэг оруулчихъя гэж бодсон, шоудаад зав гарахгуй байсаар байгаад Солонгос нисэх болчихож. Одоо галт тэрэгнээс бичиж байна.

Окинава явсан зорилго нь бийч парти.

Эршүү дарга, чиний явсан газар тийм их гомо байдаг юм уу, ямар учиртай юм гээд байсанчлан, гомо ихтэй газрыг хайгаад хаа хол явна биз дээ айн?

Энэ удаа ч гэсэн, хоёр зуу гарам гомо нар цугласан тийм парти болсон. Нэг харамсалтай нь нутгийн индиан цөөхөн, ихэвчлэн над мэтийн Токёогоос ирсэн хүмүүс байсанд байв... Хүүшээ, По ажаа, таньд нээрээ очихгүй газар алга аа айн? Чи өөрийгөө хичээ, энэ тэр гээд хэрүүл хийсэн шиг...

Гэхдээ ерөнхийдөө төстэй паттэрнаар үйл хөдлөл хийдэг хэсэг бүлэг хүмүүс байх шиг байгаад байгаа юм... тайван, тайланд энэ тэр гэсэн гомо нарын цугаладаг газар зүгээр явж байгаад л дайралдаад байдаг...


Зиаг тэр ч яахав...

Энэ удаад тэгээд, ажилгүй баачка, нэг их айхтар үнэтэй цэнэтэй буудалд буулгүйгээр, хямдхан гестхауст буухаар шийдэв...


Сайндаа ч биш, гестхаусд буувал, мөнгөгүй, залуухан гомо хүүхдүүдтэй танилцаж магадгүй гэж бодсондоо, хэхэ...
Болдоггүй бордоо тархиа мэдүүлчихсэн хүний бодож олох санаа байгааз? хэхэ

Тэгээд, интэрнэтээр, гомо/ гэстхаүс гээд хайгаад үзсэн байна аа... зураг мураг нь байхгүй байсан ч гэсэн гайгүй байх гээд захиалчихав...

Тэгээд, окинавад буучихаад яваад очсон... гэстхаүс ажиллуулж байгаа бачка нь ч гэсэн надтайгаа таарсан баагий байсан бололтой... жирийн апартментныхаа нэг өрөөг залуухан, ядуухан хүүхдүүдэд түрээслэнгээ өөрийгөө баясгачихья гэсэн бодолтой нэгэн байж таараад...

Намайг очив уу үгүй юу бараг идэхнэ ээ.... хаанаас ирсэн юм, юу хийж байгаа юм, хэнтэй ирсэн юм, бла бла бла...


Тэгсэнээ, усанд орлоо гэсэн чинь ванны өрөөнийхөө хаалгыг битгий хаагаарай гэдэг ч юм уу, бийч явлаа гэсэн Мэдээж болдоггүй бийч л биз дээ? сээгсий турски авчирсан юм уу? миний фүндөши (япон үндэсний гага) өмсөх үү? энэ тэр гээд бөөн сексуал харасмент...

Эхний өдөр, парти дээ. танилцсан хүүхэдтэй сээгэс хийгээд, тэдний зочид буудалд хоночихоод ирсэн, урд шөнө яагаад ирж хоноогүй юм энэ тэр гээд туньсан маягтай энэ тэр, хэхэ...

Гэхдээ хөгширөхөөрөө энэ бачка шиг хаа нэг газар гомо гестхаус хийгээд амьдрах бас нэг санаа байж магадгүй л юм тэ?


ЗИАГ зиаг, үг олдож үхэр холдлоо... дараа жаал зураг оруулна аа...












4 comments:

ollie said...

hahaha, yana daa yana. chamgui gay party baina gevel harin yostoi hachin sonin party boloh baih daa :P

eldevasuult said...

goyo yum aa, yaaj amjuulahaaraa ingej yavaad baidag bna aa,

Особу said...

ineedteimaa kkke belgiin muljlugt oron garan yavsan bna sh d :)

patatepatata said...

ollie> harin barag tegeh geed baih shig baigaa yum, hehe

eldevasuult> ugaasaa odoo ajlaasaa garchihsan baigaa bolohoor, amjuulalgui yaahav? hehe

Osobu> harin tiim. Bi ch gehdee moljuulehdee neg ih durguitsehgui baihaa, lol