Monday, June 28, 2010

Ideh uuh yum

Дээр уед идсэн уусан юмаа тэмдэглэж оруулдаг байсан юм... Тэрийгээ нэг давтаад үзчихье, завтай хийх юмгуй байгаа дээрээ тэ? хэхэ

Цуврал болгоод, хааяа хааяа оруулаад байхад бичих юмгүй үед зүгээр байх, хэхэ

1. Бүтэнсайн өдрийн оройн хоол... Энэ өдөр, яагаад юм бүү мэд өдөржин унтаж унтаж орой 10 гэж гарч хоол идсэн юм. Өдрийн ганцxан хоол, хэхэ.

 
Турк хоол (шөл, дүрдэг соус, талх болон дөнөр)

Гарчихаад, оройны 11-ээс *Кокухаку* гээд япон кино үзчихээд харив. Аягуй даруухан байгааз? кэкэ. Энэ Кокухаку харин их дажгүй кино байлээ, Японд байгаа хүмүүс үзээд авахад илүүдэхгүй шүү!

2. Нэг дэх өдөр. Экс бф-ээд дуудаж авчраад гэртээ өнжив.
Баябага даргатай мэссенжэрээр юм ярьж байсан, экс бойфрэндээрээ хоол хийлгээд сууж байна гэсэн чинь *тэгэхгүй бол өврөө нээдэггүй айн? Айхтар авгай шүү* энэ тэр гэж доромжлоод байсан, кээ. Ягшд тэ? хэхэ

 

Экс бф-ийн хийсэн өдрийн цай

Фрэнч тост (нээх сүртэй нэртэй тэ? Өндөг, сүү хоёрт дүрсэн талхыг хайруулын тавган дээр шарсан хоол) + гахайн утсан мах

Хоолоо идэж дууссаны дараа...(өврөө нээсэний дараа, лол)

 


Миний хийсэн оройн хоол. Анх удаа хийж үзсэн гэхэд боломжийн амттай болсон шүү

1. Паэлиа (Шар өнгөтэй будаатай хуурган нь. Испани хоол)

Материал:  хоёр аяга будаа, жаал сийфүүд (хясаа, саам хорхой гэх мэт), жоохон тахианы мах, 1 ширхэг помидор, 1 ширхэг сонгино, 2 хумс сармис, тал лууван, Оливийн эсвэл 9-ийн тос, сафран (энэ олдоход хэцүү байж магадгүй)

Хэрхэн хийх нь:  Сармисаа жижиглээд, тосондоо шарна. Түүн дээрээс нь жижиглэж хэрчсэн сонгино, луувангаа хийж жаал шарчихаад, дээрээс нь помидороо хийнэ. Помидор чинь шар өнгөтэй зутаншиг хэлбэртэй болонгуут нь будаагаа шууд хийнэ. (агшаасан биш, түүхий будаа). Будаагаа бусад зүйлтэй хамт хайрангаа ус бага багаар нэмэрлээд *шарна*. Будаа чинь өнгө нь тунгалагдуу болоод ирэхээр сафрангаа хийгээд, дээрээс нь мах, сийфүүдээ хийгээд нэмээд хайрна... Нэг хэсэг хайраад, будаа чинь жоохон ардэнтэ (зажлууртай) болохоор нь гаргаад, хэрвээ зуухтай бол зууханд хийгээд 5 минут шарна. Зуухгүй бол тэр чигтээ үргэлжлүүлээд хайрахад болно.  Дацс, перецээр амтлаад, байвал лемоны шүүс дээрээс нь хийгээд конец...  Уг нь амархан хирнээ, Монголд хийхэд материал олдохгүй, олдсон ч үнэтэй байх муу талтай.

2. Кок о Ван (Coq au Vin - буюу дарсанд чанасан тахиа)

Материал:  Гахайн утсан мах бага зэрэг, сармис, сонгино, лууван, паприка, мөөг, төмс, тахианы мах (болж өгвөл ястай мах), улаан вино, лаврын навч, бага зэрэг гурил тэгээд масло!

Хэрхэн хийх нь:  Эхлээд тахианы махаа давс, перецээр амтлаад хэсэн (15 минут) орхино. Дараад нь тэрийгээ жижиглэж хэрчсэн ногоотойгоо хамт улаан дарсан дотроо хийгээд бас хэсэг (20мин-аас 2-3 цаг) орхино.

Маслаа хайлуулаад, тэрэн тэрэн дотроо дарсанд дарсан тахиан махаа, бага зэрэг гуриланд дүрж байгаад хийж шарна.  Гадна тал нь хуурагдаад хатуу бор болохоор нь махаа гаргана.  Үлдсэн маслон дотороо гахайн утсан махаа бага зэрэг хийнэ (амт оруулах зориулалтаар). Дээрээс нь жижиглэж хэрчээд, дарсанд дарсан ногоогоо хийгээд шарна.  Ногоо чинь болоод ирэхээр, тахиагаа буцааж хийгээд, дарсаа нэмж хийгээд, зөөлөртөл нь зөөлөн гал дээр чанаад тахиа болон соус нь бэлэн. Үүнийгээ, төмсний нухашан дээр тарааж хийгээд хоол бэлэн.

Хоол амттай байсан болохоор, 2-уулаа 3н ч шил вино цааш нь харуулчихсан байсан.

 

Өнөөдөр:/  Өглөө (ч гэж дээ, өдөр) босчихоод, шарсан талх, шарсан гахайн утсан мах, шарсан өндөг зооглочихоод сууж байна.

Одоо гарч жаал сэлж ирэхээс...

Хийх юмгүй завтай суух чинь бас тиймэрхүү юм аа тэ? хэхэ

15 comments:

Особу said...

uuuuuu bi hoolnii hicheeliin chin fan shuu :) daraa hiij uznee chaduul kkke

Anonymous said...

Ene ajiltai avgai shuu!

ershuu said...

hoorhovtor zaluu baina uu ugui yu? geed hoolnii sedvees hazailgachih uu :P

Anonymous said...

To ershuu-=%-ene ershuu hool bish zaluu iddeg yum baina hahahaha

MNED said...

Patate chini orondoo sainaas gadna gal togoondoo ch gyalalzuur yum bna.

bayabaga said...

Enger sultai l bolohoos gaigui hool hiichdiim s hu,zailuul..lol

Unknown said...

Paelia gedeg hool n ih goyo yum shig bnaa, daraa duuriaj neg hiij uzeh yumsn. safran gedeg n yag yu yum be?? Amtlagch yum uu esvel orts n yum uu? Helj tailbarlaj uguuch!

Ajilaasaa garaad l goyo yumaa...

Aa ter kinog zaaval uznee, bas nuguu Ando huuhnii 私の夢見た優sonirholtoi bsan shuu. Unshaad uyaraad uilaad, hehe

WILD FOX. said...

үүү үү, таны хоолны зурагнууд гоё шүү,

нээрээ хааяа оруулж бай л даа,
гоё бдын шд,

яджийхад дайт барьжийгаа болохоор. зургийг нь хараад аймар өлслөө :P

ollie said...

ёооо, юун ч лаг хоол хийдийн бэ дээ. уншсан чинь шууд залхуу хүрдэг байшд :р

Anonymous said...

ter neg ulaan tolbotoi holiig l yaachaaw dee gj baahan haraw hahaha

Мишаа said...
This comment has been removed by the author.
Мишаа said...

gviee bi end turah geed hool soij bhad.....
Bi neg tani shig hool hiij surah yumsan ;-)
Bodvol uheheeee omno surah l bh da KKKe

patatepatata said...

Osobu> hiihed lag amarhan bolohoor uzeerei! Neg ih tsag ch zartsuulagdahgui sh dee

Anonymous> hehe, ajilsag avgai ain? Ug ni avch suuh ayataihan zaluu oldvol geed l geriin ezegtein damjaandaa suugaad baigaa, butehne uu ugui yuu,,,

ershuu> zaluu ch gesen hool sh dee, hehe

anonymous> ugaasaa ideh yum yum bish uu? hehe

MNED> chi minii orondoo sainyg yaaj medsen yum? hehe.. Er huniig hodoodor ni uyadag gedeg biz dee? lol

bayabaga> magtaald bayarlav (enger sultai gedeg chini ch gesen magtaal te? Ongontood baidaggui sain huuhed gesen utgaaraa keke)

Erdenechimeg> safran gej amtlagch. Gehdee baihgui baisan ch gesen barag boloh yum shig bailee.

Paella amarhan, hiigeed uzeerei

Noiton> harin tiim, gantsaaraa targalahguin tuld busdyg uruu tatah heregtei yum baina gesen dugneltend hurlee l dee, hehe

ollie> chi aimaar zalhuu yum aa te? hehe

enhriimaa> seegsii ulaan tolbo baigaaz dee? hehe. Bi ugaasaa gar huluuruu duuren sharhtai... Daind yavaad irsen yum shig l baagii baidag yum...

Mishaa> turj yaahnav? Ahygaa orhichihood gantsaaraa turj bolohgui shuu! hehe

Hool, honjiliin ajil hoyoryg gar biyechlen zaaj ugch bolno sh dee?? lol

Yilu said...

chivelt em

shaldan nutsgen er hunii zurgiig olon niited delgelee chi

patatepatata said...

yilu> harin tiimee, hehe