Thursday, June 17, 2010

Сээгэс эм эн дээр

Ийм бичлэг явуулчихлаа. Жоохон уйтгартай нуршуу болохоор нэг их онц санагдахгүй байж магадүй л юм, гэхдээ яадаг юм тэ?


------------------------
Бэлэн биччихсэн байсан зүйлс маань дуусчихаад нэг хэсэг секс.мн-ийн зөвхөн уншигч байж үзэв.  Тэгсэн, миний өмнөх бичлэгүүд зарим хүмүүсийн сэтгэлд (сайн муу аль аль утгаараа) жоохон үлдсэн юм уу, хэд хэдэн сэтгэгдэл дээр миний нэр дурдагдсан байв.

Нэг гомо залуугийн +Монголын ХЭЛ-ээс гарангуут эрх чөлөө мэдрэгдсэн+ гэсэн бичлэг дээр +Энэ нөгөө гомо залуу өөр хүний нэрээр дахин дахин бичээд байгаа юм биш үү?+ гэдэг ч юм уу, бас нэг туфль өмссөн залуучуудын зураг тавьсан бичлэг дээр + end bnga bichleg oruuldag gomo patate gd heruulch zaluu bdg shde, eniig harsii chin ter neg iimerhuu bhdaa gj bodogdloo + гэх мэтээр, кэкэ.

Хэлмэгдүүлэхгүй шүү! гээд л хэрүүл хийх ч яахав.
Энэ дээдэх, намайг туфль өмсдөг үү гэдэг энэ тэрээс хараад байхад, ихэнх хүмүүс гомо байх, Гамбууш, манин, хүүхэн шиг байх энэ тэр гэсэн ойлголтуудыг нилээд хооронд нь хольж хутгаад ойлгочихсон юм шиг санагдав.

Угаасаа ч таньдаг мэддэг гомо хүн цөөхөн, сайн мэдэхгүй болохоор хольж хутгах нь аргагүй л байх л даа. 

Тэгээд, мэдлэгт дусал нэмэр гээд, хэнд ч хэрэггүй нуршсан нэг бичлэг оруулж үзэхээр шийдлээ. Мэдээж ийм мэдлэг хэрэггүй гэх хүмүүс өөр бичлэг уншина биз тэ?


Гамбууш, Энхриймаа энэ тэр шулуун уу гомо юу?


Энэ их ярвигтай асуулт юм шиг байгаа юм.  Зарим тодорхойлолтоор бол гомо, зарим тодорхойлолтоор бол шулуун болчихоод байгаа юм.

Хүний хүйс гэдэг, төрсөн биений хүйс, сэтгэлийн хүйс гээд 2 зүйлийг заадаг юм шиг байгаа юм.  Энэ хүйсний алийг нь чухалчилж үзэхээс шалтгаалаад.

1.  Төрсөн биений хүйс

Томоор хуваах юм бол 3 төрөл байгаа.
Эрэгтэй, эмэгтэй болон манин. Үүнийг биений секс гээд нэрлэчихье.
Эрэгтэй, эмэгтэй хүний тоо ойролцоогоор тэнцүү гээд бодоход, манин гэдэг нь хир их байдаг вэ?

Интерсекс сосайти гэдэг байгууллагын бичсэнээр бол, бэлэг эрхтэний ямар нэг байдлаар эр болон эм хүйсээс ялгаатай төрөлт 1,500-2,000 төрөлтөнд нэг тохиолддог гэнэ. 0.05% гэж бодох юм бол, Монголд 1,350 орчим манин хүн байх магадлалтай болж байна гэсэн үг.  Миний бодож байсанаас жоохон их юм шиг санагдаж байна.

Мэдээж манин гэлээ гэхэд, дотроо янз бүрийн шинж тэмдэгтэй болохоор алийг нь манайхан манин гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй юм.

Статистикаар, манин хүмүүсийн 0.1-0.2% нь хүйсээ солиулдаг (буюу, өөрийнхөө жинхэнэ хүйсэндээ тааруулдаг) юм байх.

Би бол биений хүйс гэдэг утгаараа эрэгтэй хүн. Гамбуушийг сайн мэдэхгүй юм, Энхриймаа, Анужин бол биений хүйс нь эрэгтэй байх.

2. Сэтгэлийн хүйс

Биений хүйснээс жоохон төвөгтэй...
Эрэгтэй, эмэгтэй, эр эм аль аль нь, эр ч биш эм ч биш, эр эм хоёрын дундуур буюу гуравдагч хүйс гэж хуваах юм уу даа.

Зиаг тэгвэл, транссекс гэдэг юу вэ гэхээр, өөрийнхөө төрсөн хүйс биш, эсрэг хүйсээ гэж өөрийгөө бодохыг хэлчих юм шиг байгаа юм.

Угаасаа эмнэлгийн ойлголт байсан бөгөөд, одоо ч гэсэн Францаас бусад улсад сэтгэл мэдрэлийн өвчиний нэг төрөл гэж үздэг гэсэн их сонирхолтой.

Жендер идентити дисордер буюу, хүйсээ андуураад ойлгочихсон гар гэх юм уу даа?
лол. Гэхдээ бүр багаасаа өөрийнхөө хүйсээ буруу хүйс байна гэж боддог хүмүүс их байдаг юм шиг байгаа юм.  Ихэнх транс хүмүүсийн хэлдэг нэг үг байдаг юм шиг байна лээ. *Би эрэгтэй эмэгтэй гэсэн 2 хүйс байдаг гэдгийг үгүйсгэж байгаа юм биш. Би зүгээр л буруу хүйстэй болоод төрчихсөн юм* гэсэн.

Тэгээд өвчин болохоор (?) хүнд хөнгөн хэлбэр байдаг юм шиг байгаа юм (лол)
Өөрийнхөө хүйсийг яаж ч байсан хүлээж чадахгүй нэгэн байхад, биений хүйстэйгээ эсрэг хүйсний бага зэрэг юм л байхад тэгээд болдог нэгэн бас байна гэх мэт. 

Мэдээж, өвчин болохоор (?) эмчилдэг юм шиг байгаа юм.  Сэтгэлийг нь биш, биеийг нь.
Өөрийнх нь андуураад төрчихсөн биеийг нь өөрчлөх бол боломжтой ч, хүний сүнс, сэтгэлийг өөрчлөх гэдэг боломжгүй болохоор.  Даавар уух, эрхтэнийг нь өөрчлөх гэх мэтээр.

Мичиган Стэйт Юниверситигийн бичсэнээр трансжендэр байх магадлал, эрэгтэй болж төрсөн хүнд 1/2,000 - 1/80,000, эмэгтэй болж төрсөн хүнд 1/2,000-1/125,000 байдаг юм байх. Монголд тэгэхээр, 17-675 транс эмэгтэй (эрэгтэй төрсөн), 11-675 транс эрэгтэй (эмэгтэй төрсөн) байна гэсэн үг болно.  Санаснаас цөөхөн байсанд жоохон гайхав. Бодвол, үнэнгээсээ хүйсээ солиулах сонирхолтой хүмүүсийн тоо байж ч магадгүй.

Зиаг, энэ утгаараа Гамбууш, Энхриймаа нар бол трансжендэр / сэтгэлээрээ эмэгтэй болж таараад байх шиг байгаа юм.

Транссексуаль дотор мэдээж ижил хүйстэнээ сонирхох нэгэн ч тэр, эсрэг хүйсээ сонирхох нэгэн ч тэр байгаа.  Тэр эсрэг болон ижил хүйстэнээ сонирхох харьцаа нь ч гэсэн транс биш хүмүүстэй адилхан байдаг юм шиг байгаа юм. Олонх нь эсрэг хүйстэнээ, цөөнх нь ижил хүйстэнээ сонирхоно.  Миний л мэдэхийн, дааварын эмчилгээ хийлгээд хөх суулгасан харваас эмэгтэй хирнээ, эмэгтэй хүнд дуртай хүн л лав байдаг юм.


Зиаг тэгэхээр ямар ч байсан, сэтгэлийн хүйсээр нь бодох юм бол Гамбууш, Энхриймаа эд нар шулуун, биений хүйсээр нь бодох юм бол гомо болж таараад байх шиг байгаа юм.  Хүний бие, сэтгэл хоёрын алийг нь чухалчилж үзсэн нь дээр гэж бодож байна? Ямар ч байсан, эмчилгээ гэсэн утгаараа бол сэтгэлийг нь чухалчилдаг юм шиг байгаа юм...


3. Бэлгийн чиг баримжаа

Ямар хүнд бэлгийн утгаараа татагддаг вэ гэсэн ойлголт. Одоогоор тодорхойлолттой хүмүүс доорх маягтай юм шиг байгаа юм. Мэдээж, хүн болгон өөр бэлгийн чиг баримжаатай, харилцан хооронд нь салгаж ялгаж тодорхойлох хэцүү л дээ, гэхдээ яахав ялгавал нэг доодохорхуу юм шиг


- Гетеросекс (эсрэг хүйстэндээ татагдах) : Олонх. 100% шулуун бол арай бага ч гэсэн, ерөнхийдөө шулуун хүн бол нийт хүн амын 90-97% гэдэг юм шиг байлээ. Мэдээж тодорхой хэмжээгээр ижил хүйстэнээ сонирхох нэгэн байдаг учир, тодорхойлолтоосоо шалтгаалаад энэ тоо янз бүр болох байх

- Гомосекс (ижил хүйстэндээ татагдах) : 2 дахи олонхи. Хүн амын 3-5% гэх нь их байдаг юм шиг. 10% гэх нэгэн байдаг ч ай мэдэхгүй. Муусайн гомонууд өөрсдийгөө олох гэж хэлэх гээд байастай судалгаа хийдэг байх. Энэ талын статистик оруулах гэсэн урт болчихсон тул болив.

- Бисекс/ пансекс / полисекс (эсрэг болон ижил аль алинд татагдах / хүйснээс хамаарахгүйгээр татагдах / нэгээс олон хгүйсэнд татагдах - сүүлчийн 2 нь 2хон хүйс байдаггүй гэж боддог хүмүүсийн хэллэг) : Яаж тодорхойлохоос шалтгаалах байх. Гомосекс, гетеросекс гэж өөрийгөө үзэх хүмүүсийн тодорхой хувь нь энд хамрагдах байх. Полисексийн нэг төрөл гэвэл, жишээ нь тухайн хүн нь бүдүүн л байвал эрэгтэй эмэгтэй хамаагүй байх гэх мэт орж магадгүй л юм (тийм хүмүүс байдаг). Уг нь олонх байх ёстой хэсэг ч юм шиг бас санагдаад байдаг юм. Жоохон гомо бисекс, нилээд гомо бисекс, улаан гомо бисекс, жоохон шулуун бисекс, нилээд шулуун бисекс, шаал шулууун бисекс энээ тэрээ гээд тэ?

- Асекс (бэлгийн талаараа хүнд татагддаггүй, сээгэс хийхээс татгалздаг хүмүүс) - Хүн амын 1% гэдэг юм билээ.

- Помосекс - Дээрх ойлголтуудад багтахгүй бусад бэлгийн чиг хандлагууд.  Амьтанд татагдах, зарим төрлийн фетишүүд (амьгүй зүйлсэд сээгсийн талаар татагдах) гэх мэт энд орох байх.

- Метросексуаль - Энэ бэлгийн чиг баримж биш л дээ. Эрэгтэй хирнээ маягтай, эмэгтэй юм шиг юманд дуртай хүмүүс эднарыг заасан үг.  Тэр туфль өмсдөг баачланууд энэ ч байж магадгүй юм. Хүүхэмсэг хирнээ, хүүхэн шиг, тэгсэн хирнээ өөрийгөө эрэгтэй гэж үздэг гэх юм уу даа? 


Зиаг зиаг баахан нуршчихлаа.
Амарханаар 1-2 ойлголтыг хялбарчилаад тодорхойлбол нэг иймэрхүү байх болов уу


- Шулуун эрэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эрэгтэй  3. татагддаг хүн нь эмэгтэй
- Шулуун эмэгтэй 1. Бие нь эмэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эрэгтэй
- Гомо 1. Бие нь эрэгтэй 2. сэтгэл нь эрэгтэй 3. татагддаг хүн нь эрэгтэй
- Лезби 1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эмэгтэй
- Транс эрэгтэй  1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эрэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох
- Транс эмэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох


Зиаг зиаг, ёстой хүн залхмаар урт юм бичлээ... Дараа арай сонирхолтой юм оруулья.
Дэлхийн улс улсын хүмүүсийн боожгооны хэмжээ ч юм уу. аль хотод гомо олон байдаг вэ гэдэг ч юм уу, өөр юу байж болох бол тэ?

9 comments:

Особу said...

uuuuuu bravo bagshaa, taniar bolovsrol tv geer sex-iin tuhai hicheel zaalgamaar yum bnaa :)

bayabaga said...

ja, bi Homo 1 angilaliin hun gdg ee tanii blognoos olj medsen bolgoo...

homosex iin todorhoilolt deer neg yum ...belgiin huvid tatagddag geh ni buren todorhoilolt bolj chadah uu??

ingeed todorhoilchihoor, belgiin asuudlaa l eregtei huntei bolgochihood baival busad talaaraa asuudalgui gsn ug bolchih yum bish uu..yu gej bodoj baina??..tegheer minii huvilbar:

..belgiin huvid bolon (hair) setgeleeree eregtei hund tatagdah..esvel belgiin huvid eregtei hund tatagdah mon hair setgeliin object ni eregtei hun baih gevel nurshuu baina uu??

komakai okama 1 shirheg

Мармелад said...

би нэг юмны учрын еөөр ойдоггүй юм 2 эрэгтэй хүн сээгэсдэхээрээ нэг нь эмэгтэй төрхийг үзүүлээд /юу яалгуулаад/ нөгөө нь эрэгтэй төрхийг үзүүлээд /юу яагаад/ тэгдэгүү эсвэл хоёулаа л юу яагаад байдымуу ккккк
муухай юм асууцан уу
энэ гомо эрчүүдийг харахаарл бүгд эмэгтэй хувцас өмсөөд нүүрээ будаадл байдагшд
тэхээр энгийнээр асуувал та эмэгтэй хувцас өмссөн эрэгтэй хүнд татагддаг уу зүгээрл эрэгтэйлэг мөртлөө гомо залууд тагаддагуу гэж асуух гээл

taikhar said...

ened yer ni gay-uudiin toloologch nar tsugalsan gej boloh bhaa... uuzeerei!!! http://www.youtube.com/watch?v=wzTf5iVMQwM&feature=related

taikhar said...

4 part-tai yum bna shuu. Part 1-ees ni ehleed uzeerei. Olon humuus endees olon torliin gay-uudiin yalgaag olj harah bhaa... http://www.youtube.com/watch?v=0XWvNObmOmE enjoy!!!

Anonymous said...

haahha surhii shuu.

niji kowamoto said...

hi,ta nuguuu huurhun oguulleg nter orchuulad tawihgui mu da.goe bsan shdee

patatepatata said...

osobu> hehe, harin bagsh boldog yum uu yaadag yum geed l, keke

bayabaga> ugiin nurshuu urt bichlegiig ulam nurshuu urt bolgoh geed baina uu ain? kk

marmelad> bi eregtei huvtsastai, eregteileg turhtei zaluud tatagddag. Emegtei huvtsastaid durtai hun hovor taldaa baihaa.. Ter seegesiin huvid, chinii tusuulun urguulah chadvart daatgaya, keke

taihar> thx, Orj uzne ee

enhriimaa> aimaar seryozny bichleg oruulchihsan baigaaz dee? keke

niji kowamoto> orchuulj oruulchihmaar yum oldohgui yum aa...

ershuu said...

bayabaga ajaagiin heleed baigaa yum bas ih chuhal shuu, demjij baina.

PO ania ch hicheel orool baidiin. bi teriine urguulaal olon yum bodool yavchdiin :P