Monday, June 14, 2010

Дахиад л секс мн?

Зиаг зиаг...

Энхриймаагийн блог дээр *мөнгө секс 2 миний амьдралд хэзээ ч чухал зүйл байгаагүй* гээд биччихсэн байсан, минийх бодоод байсан чинь яг эсрэгээрээ юм байшд, кэкэ.



Секс, мөнгө 2 надад бол аймаааар чухал юм шиг байгаа юм...
Амьдралын гол хөдөлгүүр, мотивац өгдөг зүйл гэдэг шиг???


Сээгэс энд да сити гэдэг шиг, сээгэс энд да манэээ гээд л тэ?

Гэснээс, нөгөө хүн болгоны шуугилдаад байсан сээгэс энд да ситээ гэдэг киног өчигдөр нэг юм үзсэн юм байна.



Шанхайгаас харьж ирээд, гэртээ ч оролгүйгээр үзсэн гэхээр, үгүй мөн дурны тулам шүү тэ?



Киноны талаарх сэтгэгдэл гэвэл, угаасаа нээг их миний дуртай киноны төрөл зүйл биш (дээр үед, Баябага даргыг гоё гээд байхаар нь цувралыг нь авч үзэж байсан, эхлүүлээд уйдчихаж байж билээ. Яахав, хэсэг хэсэг доторх санаанууд энэ тэр нь зүгээр хирнээ, нэг тийм тулга тойрсон гэх юм уу, 1-2 ангийг нь үзчихэд ерөнхийдөө хангалттай санагдсан юм л даа), тэгээд дээрээс нь кино нь цувралаасаа илүү амьдралгүй болчихсон гэх юм уу даа?



Уг нь цуврал дээрээ, хувцас хэтрүүлж худалдаж аваад байрны мөнгөө үрчихээд яахаа мэдэхээ байдаг ч юм уу, гарч архидах мөнгө байхгүй гэж гомдоллох ч юм уу нэг тийм *арай амьдралд ойрхон* байдаг байсан, коноо л бол зүгээр л бөөн гял цал гэсэн эд байна лээ... Яахав, Саманта-гийн сээгэсддэг хэсэг дээрх залуугийн бөгс нь хөөрхөн юм даа, кээк



*Хос бүр өөр өөрийн дүрэм зохиодог* гэх мэтчилэн, уг нь энд тэнд хөөрхөн хөөрхөн санаанууд их оруулсан байсан, тэгээд яахав, үзээд сууж байхад уйдахааргүй кино бол мөн байлээ, гэхдээ ямар ч л байсан *Ваау, Секс энд да Сити-г үзэх юмсан* гэж бодогдохоор кино бол биш санагдав.



Харьж ирээд *Претти Вүүман*-г ДВД-ээр үзсэн, хамаагүй амьдралтай санагдав..

Гээд, үзэж байгаа кинонууд нь аймаар *Гиолз мүүвий* наачихсан тэ? кэкэ.

Заа яадаг юм.



За тэр сээгэс энд да ситий ч яахав.

Өөр сээгэс...



Сээгэс эм эн дээр нэг хэсэг дэмий балай юм оруулсан, хүмүүсийн сэтгэгдэлд сайнаар ч тэр, муугаар ч тэр үлдсэн бололтой.



Нэг гэй залуугийн Монголоо орхисон талаар бичсэн бичлэг дээр ч *Энэ нөгөө гомо гомо гээд орилоод байдаг пататэ гээч өөр маягаар бусдын толгой эргүүлэх гэж оруулсан юм биш үү?* гээд үлдээчихсэн... Залуучуудын туфьл өмссөн зурагнууд оруулсан нэгэн байсан чинь *Заваан юм. Тэр нөгөө хэрүүл хийгээд салдаггүй Пататэ гээч, бодвол нэг ийм амьтан байгаа даа* энэ тэр гээд дурсчихсан, кэкэ.

Гэхдээ энэ хүмүүст, гомо гэхээрээ л заавал эмэгтэй хувцас өмсдөг биш гэдгийг яаж ойлгуулвал таарах юм бол оо тэ? кэкэ.

Уг нь яаж зураг оруулж болдогийг мэддэг бол, нээх гоё ойлгомжтойгоор хүснэгт хийж өгөөд оруулмаар ч юм шиг.



Зиаг тэгээд, их юм бичихээр, *чи яасан их завтай юм. Наад зав, энерги хоёроо зөв юманд зарцуулвал үгүй мөн хэрэгтэй дээ, их юм хийнэ дээ* гэж загнасан хүн ч их байх жишээтэй... (гэхдээ, загнахын хажуугаар ямар ч байсан, бага зэрэг ч гэсэн хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэсэн өнгө аяс илэрч байгаа болохоор, би бол дотроо жоохон додигор байгаад байгаа юм аа, лол)



Нээрээ гэхдээ энэ хүмүүсийн хэлээд байгаачлан, их үйлийг бүтээхээр Монгол харьдаг ч юм бил үү гэж хааяа санагдах л юм, кэкэ.


Одооныхоо ажил олон жил ажиллачихсан, сүүлийн үед жоохон уйдаад, мотивац буураад байгаа болохоор, ажлаасаа гардаг ч юм бил үү гэж бас гайхаад л сууж байна. Жоохон амарч авч байгаад, их үйл бүтээхээр ханцуй шамлан дайрах ч бас сонирхолтой ч юм болов уу гэж...

Сайн тал, саар тал аль аль нь байгаа болохоор, шийдэж ядаад л байна.

Сайн тал:

- Уйдаад байгаа орчингоо өөрчилж чадна
- Амарч авах болохоор, жоохон дэмий тэнэж авч чадна
- Их үйлийг бүтээхээр ханцуй шамлан дайрах боломжтой гэх мэт


Муу тал:
- Орчин өөрчлөгдсөнөөр юмыг шинээр эхлэх учир тодорхой хэмжээний эрсдэлтэй
- Ажлаас гарсан жилийн орлого ихээр багасна


Зиаг, сээгэс (мн)-ээс эхэлсэн яриа, мөнгө (цалин орлого, ажил)-тэй холбогдоод их юм бодуулаад хэрэг алга аа...

Хэрвээ ажлаасаа гарчих юм бол энэ сарын сүүл юм уу дараа сарын эхээр Монгол харьж магадгүй байгаа. Шийдвэрийг энэ долоо хоногт гаргах санаатай (лол)

Шанхайгийн репорт нээг их сонин сайхан бол байхгүй, гэхдээ жоол зураг энэ тэр дараа оруулна аа (муу хүн идсэнээ гэсэн бичлэг хийх байх, кээк)


Ийийхаааааа

17 comments:

MNED said...

Гэхдээ чи Монгол ирээд наанаа авч байгаа шигээ хэмжээний цалинтай ажилд орох боломж хомс. Хувийн бизнес л эрхлэхгүй юм бол...
За за. Өөр юм бичье. Тэр секс.мн-д байнга ордог хэдэн хүмүүс байх шиг байгаан. Учир нь Пататэгийн оруулсан бичлэгүүд их гүн гүнзгий ул мөр үлдээж. Ямар ч байсан хүн шүүмжилж байна гэдэг чинь хүмүүст хүрсэн байна л гэсэн үг. Дахиад секс.мн руу бичлэг оруул. Яадийн.

Rhea said...

хүн шүүмжилдэг хүмүүс хэзээ ч өөрсдөө хийдэггүй л байхгүй юу.

тэхээр харин яасан хүн шүүмжлэх завтай хүмүүсийн гэж ойлгуул бараг үнэнд дөхөх байхаа.

харин тэгж бичлэг оруулж хүмүүсийн сэтгэлд хүрч байгаараараа чи лав их үйлийг бүтээжийнаа гэсэн үг юм бүшүү хэхэхэ.

орчноосоо уйджаагаагийн хувьд би лав анх удаа 2 жилийг ямар ч ахиц дэвшилгүй (хувь хүн, ажлын хувьд) өнгөрүүлж үзжийна.. бүр нэг байдагдаа, нүдний гал цог сэргээл... гэтэл тийм мэдрэмжийг бараг мартаж байнашд

BorlaSQue said...

надад ч ойрдоо секс нэгд тавигдаад байна


аааааёооо гадаад дахиад л хүйтэн болчихлоо



эрхий хуруу долоовор хурууны завсар ордог нэг углаа ш байдаг даа тэр миний хөлийг холгочихсон гэвэл итгэх үү





ойрд энэ цаг хугацаанд кулхидуулаад ханиад хүрчихээд хэрэг алга аа



хамгийн сүүлд 6 сарын 5нд тамхи татлаа тэгэд эрс хаячих шив дээ





нэг бясалгал гээчид суусан сүнсээ ч мэдэхгүй багшдаа ч итгэхгүй нэг иймэрхүү гэхдээ яваад л байгаа



аруун хоног мах идээгүй туржааа юм алга




пийб уугаагүй мөнгө хэмнэгдээд байгаа зүйлгүй нэг иймэрхүү ажаагаар юу байна гэсэн шанхайгаар явжааааад ирсэн жишээний



алга болцым аа бичлэг хийгээч уйдаад байна

Anonymous said...

hehe cekc.mn dr baahan emegtei gutal omsood awhuultsan gadaad zaluugiin zurguud bn lee.

tgsn chin dor ni neg hun setgegdel uldeehdee,

-end bnga bichleg oruuldag gomo patate gd heruulch zaluu bdg shde, eniig harsii chin ter neg iimerhuu bhdaa gj bodogdloo

gtsen bgam da.

hehe ihee ineelee. aygui od ym bn lee shde cekc.mn dr

Anonymous said...

odoo bas mgl-d ug ni argaa olbol ih evteihen tsag ye shig baigaam daa. uzeh yumaa uzchihsen, nudnii chini hor garchihsan bol mgl-d irj ajillaad ogohod bas l taashaaltai amidarch chadna gej bodoj bna. good luck

Ariuhanbaatar

kkk

WILD FOX. said...

гага гийн алехандро г үзсэн үү?

зэрлэг зэрлэг залуучууд гарна,
аймар үзээрэй,

dream said...

Уг нь яаж зураг оруулж болдогийг мэддэг бол, нээх гоё ойлгомжтойгоор хүснэгт хийж өгөөд оруулмаар ч юм шиг.

haahahahaha neeren tegvel aimr olon hvn yalgaag n medne gd boddoo....

gay gdg chin transgender bish gdgiig l adaglaad medchih bhdaa :P

eldevasuult said...

dandaa comment bicheed guij baidag garuud baidag baih aa.
Gehdee muugaasaa sain, saarmag comment ni ih yum bna lee

WildandFancy said...

Chi Sex and the City-n Samantagiin arai tsarai muutai khuvilbar ni sh de!

Мишаа said...

hey mongold ireed hereggvieee.he he
odoo zunii huurai haluun salhi humuus.........
MNED iinheldeg unen.mongold ireed naanaa avj bsan shig tsalin avna gedeg hetsuu.Gehdee eh orondoo ireh ni saihan shuu de!!!
Sex and the city iin huvid uzej amjaagvi yavnooo ;-)

БэМэР said...

заа ойрдоо нэг иймэрхүү сонинтой кк..
ямарч байсан хүмүүст бичлэг чинь хүрдэг л юм байна даа тэр секс эм эн дээрх чинь бол..

Eric said...

haha...wow...chi cyber-celebrity bolson baina shdee, Congrats! Keep up with the hard work! Neeree zarim humuus yasan ch emchilgee avahguiee...gehdee ter sexs.mn aimaar entertaining yum baina lee

Anonymous said...

kkkk........hen hungui l gal tsog buurch baigaan baina ... bi ch bas yalgaaa alga. Odoo baigaagaasaa shal uuruur amidarmaar ch ym shig shiv shine ym surch hiimeer ch ym shig... 1 l sonin baigaad baigaa gehdee yah ve gedgee davhar bodoool byasalgaad l yavjiiin...cekc.mn zarimdaaa joohon hudlaa sanagdaad baihiin bi buruuu bodoj baigaan boluu?
Uka

patatepatata said...

MNED> zav bogood dur baih uyedee oruulna aa, keke

Rhea> chamaig chini avgai huuhedtei bolj baigaa uhaany yum humuus tsuuraad baisan sh dee? keke

redcourse< chi ch tegvel (ur dungui) olon yum l turshij baigaa yum baina daa te? keke

enhriimaa> harin tiim. Chi nemj yum oruulaach neeree?

ananymous> harin humuus tegj l yariad bailee. Odoo l huluu olohgui bol geed

noitonoo> harin tiim, sonsson, uzej amjaagui l baigaa. Ene gaagaa turskii gedeg huuhen, ih drag queen mayagtai yum shig te??

dream> harin yaaj oruuldagiig ni medhgui bolohoor...

eldevee> harin heseg buleg, "hiih yumgui" nohduud baigaa yum shig baigaa yum, keke

wild and fancy> hugshin, zavhai, tegeed deerees ni tsarai muutai gej heleh geed baina uu ain???

mishaa> chamtaigaa uulzaj uzmeer sanagdaad l mongol ruu zutgeed baigaashd? hehe

Tiim bolohoor, neg udaa oirtuulaarai za? lol

Bemer> harin tiim tiimerhuu sonintoi l baina. seeges, yamar ch baisan unshigchtai l yum baina gej sanaa amrav gedeg shig

Eric> harin tiim... ayuulgui baih uudneesee gombuuteriinhaa zalguurt gondoom ugladag yum bil uu gej bodood baigaashd...
seeges em en, gehdee unen hugjiltei baigaaz?

anonymous> gal tsog bol baigaa shuu! gej ireed heruul hiigeed baival yaahuu? keke

seeges em ene, zarim ni hulhi baij magadgui l yum, gehdee ihenh ni dajgui amidraltai bish uu?

Soul&Spirit said...

Мах идэхгүй байхаар турдаг гэж хүмүүс буруу ойлгоод байдаг юм, би л лав 2 жил гаран мах идээгүй одоо урьд өмнө байгаагүйгээрээ таргалчаад суужиина даг.

Soul&Spirit said...

мах идэх идэхгүйдээ биш хэрхэн зөв зохистой хооллохоос л хамаардаг байх.

Soul&Spirit said...

секс.мн чинь админ нь хүмүүсийн бичсэн захиаг уншаад тохирох зургийг нь оруулчдаг юм биш үү.