Monday, March 29, 2010

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ



Зиаг зиаг..






Энд чинь нэг хүйтрээд л, нэг дулаараад л, учир нь олдохгүй юм аа...


Нөгөө цэцэг гөлөрч, архи гудардаг үе нь эхэлчихсэн байгаа гээд бичиж байсан даа??
Гэхдээ бодоод байсан, цэцэг гэдэг чинь, мод болон ургамлын бэлэг эрхтэн нь юм байшд тэ?






Боожгоо моожгоо гэж муухай үг хэрэглэхээ болиод, *Миний цэцэгхэн* гэж байвал аягүй гоё соёлтой юм биш үү?






Эршүү даргын бичсэнчлэн *Миний боожгоо надаас түрүүлээд босчихсон байсан* гэхээр аягүй муухай *ХӨДӨӨНИЙ*, *БҮДҮҮЛЭГ* сонсогдож байгааз дээ? кк






Тэгсэнд орвол *Миний цэцэгхэн, дэлгэрчихсэн, годойчихсон байлээ*, * Үнэр танар гэж танхил өө танхил* энэ тэр гэвэл илүү гоё, соёлтой, *ГАДАГААДЫН* сонсогдож байгаа биз дээ? кэкэкэ






Удаан сээгэс хийгээгүй бол * Цэцгээ услалгүй удчихлаа.. Хатаалаа, яанаа??* гэж санаагаа зовоосон ч болно, эсвэл *Миний цэцэг, зуун жилд нэг удаа цэцэглэдэг цөлийн цэцэг Кактус байхгүй юу* гэж өөрийгөө өмөөрсөн ч болно гээд л...







Зиа тэр ч яахав.






Гэхдээ энэ Сакура гэж нээрээ аймаар завхай ургамал аа тэ?


Юу юуны туханд хүрэлгүй, хавар нь ч бүрэн болоогүй байхад, навч мавч нь ч ургаж амжаагүй байж, яаран барин хамаг байдаг юмаа (боожгоонуудаа,,, бишээ, цэцэгнүүдээ) түмэн амьтан дэлгээд хаячихдаг...





Энэ Япончууд ч гэж завхай үндэстэн, амьтны,,, бишээ, ургамлын нандин эрхтэнг нь гөлрөн гөлрөн байж архи ууж баясаж л байдаг...






Гэхдээ хүн хэлэлтгүй, модоор дүүрэн боожгоо цэцэглэчихсэн байвал, би ч гэсэн баясан байж гөлрөнө байхаа, кэкэ






Япончууд, Монголчуудтай жоохон төстэй *муу ёртой/ сайн ёртой* гэсэн юманд дуртай ард түмэн... Хавар төрсөн охидууддаа *Япон улсыг төлөөлөх цэцэг болохоор/ Хаврыг төлөөлөх цэцэг болохоор* гэж нэр өгөх нэгэн байдаг ч, ихэнх тохиолдолд *Яаран байж цэцэглэдэг / Цэцэглэчихээд долоо хонолгүй бутраад уначихдаг богино настай / Хамаг юмаа юуу юуны туханд хүрэлгүй дэлгэж хаядаг* гэсэн утгаар нь олиггүй нэр гээд өгдөггүй гэж сонсож байсан.. Эсрэгээрээ, биеэ үнэлдэг Ойран (янхан) энэ тэрний нэрэн дунд их байдаг нэр гэсэн тайлбар ч байдаг юм билээ..






Тэрэнтэй адил шалтгаанаар Монголд *Яргуй* гэдэг нэртэй охидууд байдаггүй юм байхдаа??? Наранцэцэг, Сарнай энэ тэр гэсэн нэр байдаг хирнээ...






Гэхдээ, хүүхэддээ ургамалын бэлэг эрхтэний нэр (Цэцэгмаа энэ тэр гээд...) өгдөг бас их учир битүүлэг ээ тэ? кэкэ






Зиаг тэр ч яахав.


Саяны хагас бүтэнсайнд баахан цэцэг мэцэг, урлаг гуа сайхан гэж өнгөрөөв....






Миний хувьд хавар болох шинж алга... Болбол цэцэгхэн мэцэгхэнээ хүн амьтанд үзүүлж, үнэрлүүлэн таалуулмаар байдаг... Байхгүй шүү.. 5 дахьд жаал залуу өдөж гүйсэн, надад баригдах нэгэн алга аа...


Хагассайнд, өдөр нь цэцэрлэгт хүрээлэн орж пикник хийчихээд, орой нь Роппонги Арт Найт гээч рүү явав.








Баахан *ҮР БҮТЭЭЛГҮЙ*, *ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН* урлагийн бүтээл үзэж жаал баясав.


Угаасаа гэхдээ, урлаг гээч маань * ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН* , * ХЭРЭГЦЭЭГҮЙ* эд байж *УРЛАГ* гэж хүлээн зөвшөөрөгддөг эд юм шиг...


Дандаа *ҮР БҮТЭЭЛТЭЙ* байхаар хүн гэдэг ядрана, амьдралын утга учир гээд бодоод эхэлнэ... Утга учиргүй үйлдэл хийх чадвартай, түүнээсээ таашаал авах чадвартай байдаг нь хүнийг амьтнаас ялгах гол ялгуур шинж ч байж магадгүй юм тэ?






Дэндүү олон ургамалын бэлэг эрхтэнг харсан чинь, аазгай хөдлөөд, шөнө нь залуусын цэцэг харахаар болдоггүй газар луу явж санаагаа амраав...










Өчигдөр бас цэцэг гөлрөхөөр явав..


Шинжуку Гёэн орсон чинь, хүйтэн байсан болохоор сакура нь сайн цэцэглэж амжаагүй ч, гомо нар бол цэцэглэж байна өө, цэцэглэж байна...









Бараг байгаа хүний 90 хувь нь гомо биш үү??


Мундаг байгаа юм шүү... Өөрөө өөртөө, өөрийнхөө шунал тачаалдаа үнэнч хүмүүс гэдэг нэгэн бодлын бахархууштай ч юм шиг???






Энэ бүдүка бол, лаг гоёж аваад ирсэн байгааз дээ? кэкэ





Зиа зиа, иймэрхүү юм бичихээр аягүй бол *садар самуун сурталчиллаа* гээд бөөн юм болно байх, ингэсгээд өндөрлөе...

8 comments:

Anonymous said...

hahahaha.sawaagaad haytsan.gue mun soyltoi shu neeree.kk

bayabaga said...

O.Wilde ajaa ingej heljuhui..

All Art is Quite Useless...

ershuu said...

onooh gesniig boojgoo geed yaaaag zov orchuulsan baina gsn kkke.

untahjaahad TSETSEG eter bicheed noir sergeechihiin :P

lover_girl said...

Хэхэ цэцэг гэчүүл хөөрхөн л юм байна. Чи зүрхээ шархалтал дурлаж, хаягдаад гутарч гуниад алингаа алдаж байсан уу?

BorlaSQue said...

ККК ГҮЙ МӨН НЭЭРЭЭ ЦЭЦЭГ ГЭНЭ ШҮҮ. ИЙМ СОНИН ХҮНИЙГ ШИНЭ БИЧЛЭГ ХИЙГЭЭСЭЙ ГЭЭД ОРЖ ГАРЧ ШАГАЙЖ БАЙДАГ.


ГҮЙ МӨН ЦЭЦЭГ ЮМ ДАА

freestyle529 said...

Дандаа *ҮР БҮТЭЭЛТЭЙ* байхаар хүн гэдэг ядрана, амьдралын утга учир гээд бодоод эхэлнэ... Утга учиргүй үйлдэл хийх чадвартай, түүнээсээ таашаал авах чадвартай байдаг нь хүнийг амьтнаас ялгах гол ялгуур шинж ч байж магадгүй юм тэ?
Нээрээ ч тийм юм уу. Жоохон утгаа алддийм билүү.

patatepatata said...

caroline:/ olonniiteeree soyoljyo l doo te?

bayabaga:/ urlag uuruu aguu bish urlagaas taashaal avdag hunii uujim setgel ni aguu gedeg shig te? ajaa gehdee mundag bn shuu te?

ershuu:/ zavhai hog!!!

lovergirl:/ chi minii aliig alduulj yaahnV? geed heruul hiih ch yaahav. durlaj uzelgui yaahav?
durlalyn burhan nadad handtai yum uu, num sumaa harvaad zugeer suulgadaggui yum, keke

redcourse:/. hehe, adgiiin yumand durlana gej naadhg chin heldeg yum, kiki

freestyle:/ chi alingaa aldsan ch bi burugui shuu!!!

freestyle529 said...

ха ха. утгаа алдуул би хариуций, алингаа алдуул чи хариуц гсн.