Wednesday, March 10, 2010

Шанхай Шанхай!!!!



Намайг 2-3-р ангид байхад шаахай гээд хар хилэнгээр хийсэн, цагаан ултай хятад гутал модонд орж байж билээ. Бодвол Брюс Ли энэ тэрийг үзээд хөөрчихсөн жоохон хүүхдүүдийн дунд дэлгэрч байсан юм шиг байгаа юм..


Манайх ядуу байсаныг ч хэлэх үү, шаахай 15 төгрөг гээд анх үнэтэй байсаныг ч хэлэх үү, авч өгдөггүй үгүй мөн дургүй хүрдэг байж билээ..


Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд жоохон хямдарсан хойно нь авч өмссөн, хальтраад хэрэг байхгүй, дээрээс нь дороо урагдчихдаг балай эд байж билээ, кэкэ


Гэхдээ Монголд газрын нэр энэ тэрээр нэрлэсэн үгнүүд бас их байдаг байсан юм шиг байгаа юм тэ? Тэнзэн (Тянжин) ташуур энэ тэр гээд л? Энэ Шаахай ч гэсэн аягүй бол, Шанхай хотын хүмүүс өмсдөг гутал болохоор нь тэгэж нэрлэсэн байж ч магадгүй юм тэ?


За тэр дэмийрэх ч яахав.


Түрүүчийн долоо хоногийн 3 дахиас, долоо хоног хиртэй Шанхай явж ирэв... ажлаар...


Ажлаар ийш тийшээ явах дургүй болохоор, болж өгвөл *Монголчуудад виза өгдөггүй юм* гээд бултаад өнгөрдөг байсан, Хятад болохоор яалт ч үгүй баригдаж таараад...




1. Шанхайгийн ГОМО орчин


Зиаг, тэгээд нэг л явж байгаа бол, хажуугаар нь шоудаад авахгүй бол заяа гомдоно биз дээ гээд, явах өдрөө асар бэлдэж авав...


Газрын зурган дээр гэй бар, гэй сауна, гэй караокэ, гэй диско, гэй янхны газраас эхлээд өч төчнөөн юм тэмдэглэж ирээд л, лаг идэвхтэй, кэкэ


Шанхай, гарын арван хуруунд багтах гэй бар, хэд хэдэн гэй сауна, 2-3 гэй клуб, тэгээд ганц 2 янханы газартай юм л даа. Бээжингээ бодвол илүү хөгжсөн гэх юм уу даа..


Тэгээд яваад очсон, заяа нь хаяна гэж энийг хэлдэг байх гэмээр огт шоудаж чадаагүй..
Очсон өдрөө оройн 11 гэж зочид буудалдаа буусан болохоор, маргааш ажилтай юм чинь, тэгээд ч хагас бүтэнсайн гэж байгаа, нэг их яаран барин шоүдах гээд ч яахав гээд тайвширчихсан буруудсан байлээ....


Дөрөв дэх өдөр өглөөний 5 хүртэл, 5 дахьд өглөөний 3 хүртэл, хагассайнд бас өглөөний 3 хүртэл ажиллаж таараад, бүтэнсайн өдөр ганц гайгүй 9-10 гэж тарсан, даргатайгаа хамт эмэгтэй хост-той КТВ явж таараад огт шоудаж чадаагүй.


КТВ гэдэг нь Караокэ ТВ гээд, за, янханы газар гэх юм уу даа??? Караокэд ороод суухаар 20-30 хүүхнүүд орж ирээд, лангуун дээр өрчихсөн юм шиг жагсчихдаг юм.
Тэд нар дундаас таалагдсан хүүхнээ сонгож аваад хажуудаа суулгаж байгаад караокэддэг, тэгээд таалагдах юм бол гэр лүүгээ аваад харьж болдог тийм эд.


Анхны такс нь 250 юань (36 доллар), Дагуулж гэртээ харих бол, богинохон курс нь 800 юань (= 100 гаруй доллар), уртаараа 1,200 юань ( 170 орчим дойлуур) гэнэ лээ.


Урт богино гэдэг нь ямар учиртай юм гээд асуусан, богино гэхээрээ нэг удаа бамбиралцах, урт гэдэг нь 2 удаа бамбиралцахыг хэлдэг юм байх, кэкэ


Зиаг тэгээд, нэг дэх өдөр. Овоо ажил гайгүй, орой 9 өнгөрөөгөөд шоудах гээд гарсан, бас л бүтэлгүйдүү өнгөрөв.


Нэгдүгээрт, бороо ороод, такси баригдахгүй, барандаа очих гэсээр байтал бараг шөнө болох нь...
Хоёрдугаар, уг нь болбол Бар --> Сауна --> Массаж гэсэн маршрутаар шоудах санаатай байсан, баранд ороод асуусан, сауна нь нэг дэх өдөр амардаг, массажнууд нь Шанхайгийн Экспо болох гээд, хаачихсан юм гэнэ ээ...


Үлдсэн хувилбар, эрэгтэй гэй КТВ орох уу, эсвэл барнаасаа хүн уургалах уу л үлдэнэ биз дээ??


КТВ, 2-3-уулаа бол ч бас яахав, ямар ганцаараа зөнгөр юм шиг ороод суултай биш гээд, барандаа хүн уургалахаар шийдсэн.


Ороод сууж байсан, нэг Тайван өвөө, бишээ, 40 эргэм насны агаа наашаа хандраад гүйгээд ирсэн. Хэл мэдэхгүй мань мэтэд, юм ярих хань олдсонд нь баярлаад жаал чалчив. Дээрээс нь баахан архи даалгаж уув, кэкэ
Гуа үзэсгэлэнгээ иймэрхүү газар л ашиглаж авахгүй бол өөр хаана ашиглахав тэ? кэкэкэ


Тэгээд дэвэн дэлхийн юм хамж ярьсан нилээд сонирхолтой байв.
Намайг *Англиар яасан сайн ярьдаг юм, хэдэн Янки-гийн боожгоо хөхөхөөр чиний зэрэгтэй болдог юм, хэл чи* энэ тэр гэж явуулаад, бас ярьвал ярьчихдаг өвөө , бишээ агаа байсан.
Би хичнээн шар хүмүүсээс кайф авдаггүйгээ тайлбарлаад тайлбарлаад нэмэр байхгүй. Уг нь, амьдралдаа ганцхан удаа л шар хүнтэй унтаж үзсэн (Португаль нөхөр), тэгээд миний дурладаг эд биш байна гэж мэдсэн юмсан, за тэр ч яахав.


Тэгсэнээ, Монгол, Хятадын талаар жаал ярив. Хятадууд, хятадаар ороод гарсан бүх юмыг хятад болгодог тийм дотуур санаатай, Монголчууд болохоор хэтэрхий зохицох чадвар сайтай болохоороо, ороод гарсан газартаа уусчих гээд байдаг муу талтай гэх мэтээс эхлээд, Хятад хэлэнд Монгол хэлнээс орж ирсэн үг их байдаг (Хутон гээд гэр хорооллын нэр нь, Худаг гэдэг Монгол үгнээс гаралтай, Бэйжин Жан (өртөө) гэдэгийн Жан гэдэг нь хятад үг биш, Монгол хэлнээс орж ирсэн (Зам??) гэх мэт) энээ тэрээ гээд дэвэн дэлхийгээр дэмий тэнэв.


Тэгсэнээ, хятад, хойшлох тусмаа Монгол цус их холилдсон байдаг гэсэн юм бас баахан ярив. Урд зүгийн хятадууд болохоор, будаа иддэг, жижгэвтэр биетэй, архи тамхи бага хэрэглэдэг, илүү намдуу тайван ааштай байдаг бол, Монгол цус холилдчихсон хойд зүгийнхэн нь биерхүү, архи тамхи их хэрэглэдэг, гурил иддэг (бууз, цуйван гэх мэт), тэгээд аархуу, ойворгон зантай байдаг юм байх, кэкэкэ.


Тэгсэнээ, мань хүн * Чи нээрээ өөрийгөө Тайваны иргэн гэдэгээ мэдэх үү?* гэж авдаг юм???
Юу вээ гэсэн, Тайван, Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй учир, хэрвээ Тайванд очоод, Тайваны иргэний үнэмлэх авья гэвэл, хотын захиргаа гэх мэтэд үгүй гэх үндэслэл байхгүй, хэрвээ өгөхгүй гэвэл шүүхдээд явбал заавал ялах юм байх, кэкэ. Гэхдээ нэг бодлын *Танай улсыг, манай улс хүлээн зөвшөөрөөгүй, танай улс манай улсын нэг муж* гээд нүүр лүү нь харж байгаад хэлчихдэг, энэ өвөө бас ч гэж зоригтой байгаа юм шүү..


Би биш, Даяар Монголын ч юм уу хүн байж таарсан бол хэрүүл зодоон болоод бөөн юм болно биз дээ энэ чинь? кэкэ.


Би ч гэсэн, арай залуухан байсан бол * Тэгж ярьвал, танай улсыг хүлээн зөвшөөрсөн улс бараг байдаггүй, та нар шиг муусайн юманд тэгж хэлүүлдэг гай л байна* энэ тэр гээд хэрүүл өдөх байсан байх, гэхдээ нас биед хүрсэн хүн байна даа, жоохон шоолоод явуулаад л өнгөрсөн.
*Дэлхий даяар хүлээн зөвшөөрчихсөн байхад, ганцаараа гүрийгээд байдаг, танай Тайван ч бас мундаг шүү тэ? кэкэ. Надад гай болохгүй бол та нар яаж тодорхойлно уу нэг ч их чухал биш л дээ, гэхдээ та нар тэгж гүрийснээс болоод, дээр үед танай улс руу явья гэсэн ч виза нь байдаггүй гээд үгүй мөн хэцүү байж билээ * гэсэн шиг.


Гэхдээ угаасаа юмны тодорхойлолт гэдэгт олонх цөөнх, тогтсон тогтоогүй гэж л байдаг болохоор зөв буруу гэдэг байдаггүй болохоор хэн нэгнийг буруутгах эд бас биш байх л даа. Энэ өвөө ч гэсэн, өөрийнхөө улсыг жоохон ёжилсон байдалтайгаар ингэж ярьсан гэдэгийг нь үнэлэх үүднээсээ ч,...


Зиаг тэгээд, өвөөгөөр хэрхэн хятад залуучуудыг уургалах талаар заалгаж авав.


Хятадууд, нэрэлхүү болохоор, илт ханд өдөөд байдаггүй юм гэнэ ээ. Тэгээд, харин жоохон сонирхож байгаагаа илэрхийлэхээр дороо унаад өгнө гэж авсан... Туршаад үзсэн, нээрээ тиймэрхүү шинжтэй байна шүү... Уг нь дахиад жоохон цаг байсан бол, уургалчихмаар хөөрхөн банди 2-3 байсан.. даанч өглөө 5 цагаас босоод онгоцонд суухгүй бол болохгүй байсан болохоор...


Тэгээд байж байсан хажууд нэг хэг ёг гэсэн хятад байсан юм. Тайван өвгөний найз болоод, хардаад хэг ёг хийгээд байгаа юм байх гэж бодсон, Тайван өвөө *Наадах чинь чамруу хандраад байна, өнөөдөр дагуулаад хариач* гэж авдаг байгаа??? Хандрахаараа хэг ёг хийдэг айн??? Мундаг л юм байна..


Жоохон согтчихсон байсан, ганц 2 үг солиод, зочид буудал руугаа дагуулаад явсан юм. *Хм. Би чамтай секс хийх гэж явж байгаа юм бол биш шүү мэдүү* энэ тэр гэж онгирсон хирнээ дагаад хүрээд ирж байлээ, кэкэ


Тэгээд, зочид буудалд орж ирсэн * Би чамтай секс хийх гэсэн юм биш шүү* гэж хэлэнгээ илт эрхлээд хүрээд ирж байгаа юм... Японоор аманожаку гээд үг байдаг юм. Хэлж байгаа, хийж байгаа 2 нь эсрэг гэсэн. Тийм нөхөр байв. Гайгүй, хөөрхөндүү байсан болохоор, зиа яахав гээд сээгэсддэг хүн болоод, нялуурч байсан....


Хүүр чинь гэнэт өөдөөс бөөлжиж дургүй хүргэдэг байгаа...


Хүний царайг харж байгаад бөөлжнө гэдэг.... Аймар шоконд оров шив...


Би тийм л царай муутай байсан юм байхдаа?
Би тийм царай муутай юм байхдаа??? Хүмүүсээ, хэлээд өгөөч, бөөлжис цутгамаар царай муутай юм уу??? лол


Ядаж байхад, орон дотор бөөлжсөнийг нь ч хэлэх үү, уур хүрсэндээ, юун секстэй манатай, орон дээрээсээ өшиглөж унагаачихаад, өөрөө нөгөө орон дээрээ очоод унтаж авав...


Ёстой нэг заяа нь хаях гэж энийг л хэлдэг байгаа даа


Өглөө нөгөөх чинь босч ирчихээд, бөөлжиж барьсанаа ч юман чинээ бодохгүй, нялуурах гээд хүрээд ирж байсан.. Ядаж байхад л сексийн ямар ч туршлага, ур чадвар байхгүй юм... Өвдөж байна боль гээд байхад хазаж бариад л, тэгсэнээ ямар ч утга учиргүй бөгсөө ондогонуулаад л... Бөөлжисний хэрэгнээс болоод ч тэр үү, тиймэрхүү юмыг нь харахаар уур хүрээд болохгүй байлээ... Тэгээд * Би одоо ингээд онгоцтой, явахгүй бол болохгүй* гээд байхад *Зүгээр зүгээр зүгээр* гээд зүтгээд байхыг нь яана. Зиаг ямар ч байсан, сексдэх гэсэн оролдлогыг нь арай чүү болиулж аваад, тэгээд онгоцны буудал руу зүглэсэн...


Дараа Шанхай орохдоо арай олигтой амьтан уургалж авахгүй бол тэ???


Шанхайгийн гэй сийн нэг иймэрхүү өнгөрөв...
Зи Энд

16 comments:

bayabaga said...

Хандрахаараа хэг ёг хийдэг айн??? Мундаг л юм байна..

>ene nuguu taalagdsan ohiniihoo usnees ni zulgaagaad baidag joohon huuhdiin setgehui bish uu..kk..

sain gdg ee esreg bdlaar ilerhiildeg..

Улаан said...

harin manai angiinhan shanghai-d ochij huuhen jagsaana geed yariad baidag yum iim yum baidag baisan yumyy? kekeke

harin hytad humuus chen joohon galit joohon gesture ugwul ooroo hureed irdeg yum shig bn lee, gehdee bas tus tas bishee dunduur n zondoo mayglana kekeke

manai angiinhnii yarij baigaagaar shanghai-giinhan ih turgen uurtai, bas ih yawdaltai, ternees HK-nhon n arai tsewerhen deer gesen kekeke

tanii gua saihniig badi setguulees chen harahsan keke ta nadad yoponoor n bicheed uguhgyi biz neriig n kekek

MNED said...

Oodoos booljino genee? Yo arai ch dee. Shal balain.
Shanghaid ochihoor bol chamaas asuuh yum ihtei l yum bna

Nana said...

hujaaguud gej haa yavsan gazraa oliggui yumnuud bhiim daa (хаанаасч асар их бухимдал тээгээд ороод ирвүү яав, тэгснээ тэрийгээ барьж чадкүй наачуу яав.. ккк..)

lover_girl said...

Чи гоё зурагтай бичлэг хийдэг байсан еөөр больжээ. Хэхэ гэхдээ сонирхолтой байлаа. Бөөлжсөн гэхээр аймаар санагдаж байна. Шууд амбаардаад гаргахгүй өглөө нь?

Особу said...

yamar aimaar tsarai muutaigaa mederev uu kkke :) huuyee tegeed buuljistei ni ed muriin barimttai zurag hurgiig ni avahgui dee, heregt durlah bsiin lol

Rhea said...

:)) заяа гомдоод байхдаа яахав дэ.

jagaa said...

Daanch alga boltson baisiin iim uym bolsiin bii vii.

Unknown said...

Er hun, Haaya neg hyatad yavaj huneer arhia daalgaj bail daa. Naanaa dandaa baahan hun daahiin orond :-)

freestyle529 said...

Яагаад заавал өглөө өдрийн цайгаа хамтатгаж ууж байхдаа бөөлжисний тухай уншиваа...
яджийхад бөгсөө ондогонуулдаг нь юүв дээ. ха ха.
ийм сайхан урт асар сонин сайхан ихтэй бичлэг унших кайфтай гэж :)

WILD FOX. said...

кэкэк, бүдүүлэг нөхөртэй таарсан байна,

Unknown said...

Хүний царайг харж байгаад бөөлжнө гэдэг.... lol, ineedtei bichih yumaa.

Naad baliar chini yostoi martagdashgui dursamj uldeesen bna sht, hehe, muuhai yumaa. Hetsuudeltei ayalal boljee.

BorlaSQue said...

надад ч бас ямар ч урлаг байдаггүй юм шиг байа. уншаад тийм сэтгэгдэл төрөв. кккк.


уучихаад бөөлждөг хүмүүсийн толгой нь өг лөө нь аймаар өвддөг гэсэн

patatepatata said...

bayabaga< harin surmaar ed bailee, keke
Chi minii bichsenees huulbarlasan uu ain? keke

Mumin (nergui)> haha, tanai angiinhan bas tegej yavna aa?? Huuhen jagsaana geed, lag ner ugsun baishd te? Hyataduud, yag hir amarhan yum daraa ochihdoo sain sudlah sanaatai. Gehdee neg ih yarvaganaad baidaggui sanagdsan.
*Uuruu hureed irdeg* gej uene baih, keke. (ene lag huurhun helleg uu ? ugui yuu)
HK-iinhon tsarai muutai, jijighen pagjgar sh dee. Ih gazryn hujaanuud ni arai tsarailag sanagdsan, haltar l bolohoos, kekeke

MNED> Harin te? Aimaar uramgui baigaaz? kekeke

Nana> Nana ajaa ene uurlaad, tsamnaad suid bolohno uu? keke
Neg moson boo moo shig agsagnaval dajgui bish uu? kekeke

Lovergirl> haha, bi uur hun shuU! gesen uu??? Ambaardaj gargah gej baigaad, gar utsaa alga bolgoson (><) busdad zuulhun handsan ni deer yum shig bailee, te? keke

osobu> tegeed l hun goochlood baidag yum shd... Second rape gedeg bil uu? Teren shig, neg sanaagaar unasan deerees ni nemerlej setgeleer unagaadag, chi neeree uudgui er yum aa, lol

Rhea> neeree gem, hiih heregtei zuilee hiihgui bol zayaa ni gomddog yum gesen, keke

Jagaa> harin tiimee, deven delhiigeer shar semjee unjuulaad shulengeteed guij baisan yum, keke

Alain> Haayaa harin daalgah goyo yum bilee, keke. Hun daah ch gehdee bas goyo sh dee, daraad ni biye-eer n toluulbel?? keke

freestyle> Bogsoo ondogonuulah, bas ch neg turliin avyaas yum shig baigaa yum, keke. Bi suraltsaj avya gej bodood baigaa, lol

Noiton navch> harin tiim... Uur yum ni buduuleg? buduunleg? buduuvter? baisan bol bas uur baihgui yuu te? keke

Erdenechimeg> Harin, gehdee, ayalal ene ter, yamar neg butelgui ene ter yumguibol bas joohon tiimhen te? Huvidaa, tuhain udur uur hursen ch gesen, odoo bol yamar ch gesen hugjiltei ayalal bolson gej bodood bayarlaad baigaashd, keke.

Redcourse> Yuuny urlag? Bogsoo ondogonuulah urlag? keke
Uuchihaad buuljduggui hun ch gesen tolgoi ni aimaar uvddugsh dee, nadaas ehleed...

WILD FOX. said...

паах, ямар бүдүүнлэг юманд дуртаймуу?
том хүний юм яриад байгаамуу? мөнүү?
хэт бүдүүнлэг ч балиар байхаа даа,

patatepatata said...

noiton> kikiki... chi nariind durtaimuu?? lol