Friday, March 19, 2010

3 saryn 18

Ажил дээр хийх юм олдохгүй, бичих гэхээр бичих юм олдохгүй, дэмий байна аа, кэкэ.




Завтай байгаа хирнээ, клиент-аас *Орой юм хийлгэхээр гуйх учир станд бай хийгээд хүлээж байгаарай* гэсэн захиалга ирэв...



Баасан ажаагийн төрсөн өдөр, анд гарахад хамгийн тохиромжтой өдөр байхад...

*Үгүй* гэж хэлж чаддаггүй тийм уян зөөлөн сэтгэлтэй миний бие...

Хүсэн хүлээж байсан ангуучлалаа хойш нь тавихаас...



Бодоод байсан гэхдээ, нодлингийн 11 сард найз залуугаасаа салсанаас хойш, эр хүний бараа хараагүй юм байшд...



Бишээ, сээгэс бол яахав, долоо хоногтоо нэг хоёр хийж байсан л даа... Найз залуу, хайр дурлал энэ тэр гэсэн драманд орооцолдоогүй юм байшд... Нодлин 25-тай эксээсээ салахдаа *Зиаг зиаг, дараа нь өвөл намрын загвараа олж авахгүй бол.. Намрын нимгэн куртка (= 25-тай экс найз залуу)-тэй бол даараад дэмий байна, ядаж байхад өнгөнөөс нь уйдчихлаа* энэ тэр гээд томроод байсан...



Арай ч дээ тэ? Юун, өвөл намрын загвар, хавар зуны загвар... Тийм тансаг юм ярилтгүй, бүтэн жилжингээ нүцгэн шалдан харайлгадаг африкийн омгийнхон шиг л юм болж байшд тэ??? Бүтэн өвөлжингөө, яаж харин овоо, (сэтгэл зүрх нь ) бээрээд даараад үхчихээгүй юм...



За тэр дэмийрэх балайрах ч яахав.



Өнөөдөр оройтно гэж мэдсэндээ юу, мэдээгүйдээ юу, өчигдөр, энд байдаг өвөр монгол нэг гомо ах, тэгээд Баябага ажаа 2-той жаал ууж, дуулж суув...



Гэхдээ энэ Баябага ажаа нээрээ аймар өөдгүй, шургаа...



Орой над руу *XX агаатай хамт ууж байна, ирэх үү* гэхээр нь * Залуухан халуухан амьтан бол харайлгаад очно... хөгшин төгцөг бол, зав болон мөнгө нь байгаад, дур нь хүрвэл очиж магадгүй... үгүй ч байж магадгүй... * ухааны юм, лаг үнэд ороод *Зөвхөн чи бид 2-ын нууц шүү* гэсэн маягтайгаар бичсэн, тэрийг шууд нөгөө агаад маань ховлочихсон байгаа юм даа??



Яваад очсон чинь * Хөгшин төгцөгтөө яачаав!!!* гэж аашлуулаад алуулах шахсан (лол)



3 гомо нийлж аваад л, дэвэн дэлхийн юм хамж ярьсаар орой 1 хагас хүртэл уусан уу?



Ойрын үед фийваа болоод байгаа, Хятад Монголын талаар, хятад соёлын талаар, хятад хэлний талаар, Манж хэлний талаар, өвөр монголын талаар, Монгол хэлний талаар, монгол хэлэнд орж ирсэн хятад үг хэллэгийн талаар хот хөдөөгийнхний талаар гээд, юу юу ч яриад байлаа даа...



Гэхдээ , 3 гомо нийлчихсэн байж, гоё залуу, гоё боожгоо, гоё гошного энэ тэр гэсэн яриа байхгүй байсан нь их сонирхолтой... Нөгөө сахил аваад, чуганц болцгоочихсон гээч нь тэр юм байлгүй бодуул, кэкэ



Тэгээд, *хөгшин төгцөг бол очихгүй* энэ тэр гэж доромжилсоноо мэдэхгүй, өвөр монгол агаагаараа баахан архи даалгуулж уусан. По мэтийн даварчихсан баагийг, архиар дайлах биш амбаардаад явуулах нь хамгийн зөв энэ тэр гэсэн зөвлөмж хүлээж авахгүй шүү, кэкэ.





Гэснээс нээрээ... Японд шинээр ирсэн хүүхдүүд, сахил авах гээд, Баябага дарга руу их холбоо барьдаг сурагтай???

Ойрын үед хүртэл, 25-6тай хөөрхөн жаал холбоо барьсан сураг байсан...



Яагаад Баябага руу бичээд, над руу бичдэггүй юм бол гээд, би их гайхаад байгаа юм.,.



Бариад идчихнэ, чичрээд дайрчихна гэж айдаг юм байхдаа???

Ийм даруухан, хөөрхөн бондгор бор залуу, бишээ пэндгэр шар хүүхэн?? байхад??? тэ??



Бодвол, Баябага дарга , хөгшин төгцөг сонирхдог, тэгээд харваас дуу хөгжим, балет дуурь гээд, боловсон байртай бопохоор аюулгүй гэж боддог юм байхдаа?

Болоогүй байна даа болоогүй байна .. Жинхэнэ хашир чоно гэдэг чинь энэ хүнийг хэлдэг байхгүй юу, гээд муулаад унасан уу? кэкэ.



Өчигдөр шургуулсандаа өс хонзон санаж байгаа царай нь энэ, кэкэ



Зиаг тэр ч яахав...

Гэснээс, нээрээ хэрвээ *Японд байгаа блогчид цугларч хоол идэж архи ууя, цэцэг гөлрөе* энэ тэр гэвэл хүмүүс хир их цуглах бол??? кэкэ



Ойрд хүний мөрөөсөл болоод байна наана чинь...



Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү



БТВ... Оллоо уншиж байсан чинь *Хөх толбот Монгол эрчүүддээ баяр хүргэе* гэсэн гарчиг харагдав.. Ямар улаан бурхан ч юм уу салхин цэцэг тусчихсан хүүхдийн талаар ярьж байгаа биш дээ...



Манайхан нээрээ гарчиг өгөх гэж алаад хаячих юм аа тэ???

6 comments:

Rhea said...

Hi there :)

гэнэт шал өөр, стратегийн чухал ач холбогдолтой сэдвээр ярих чинь гого шдэ :) алийн болгон сэгс мэгс ..

би нээрээ нэг беер меер ууж найзуудтайгаа суухиймсан. хүний мөрөөсөл биш алкохол мөрөөдөж байна. би ч эвдэрчихжээ

Unknown said...

Uur yapond bdag mongol hunii goyo bloguud bdag uu? Bdag bol daraa blogooroo taniltsuulaarai, guiya, keke. Bi tanai naiz Bayabaga ta hoyoriin blogiig l unshij bayasdiin. Blogger n yapond bdag bolohoor bichij bgaa yumnuud n oirhon sanagdaad, tegeed ch ineedtei sonirholtoi lag bichnee, hehehe.

Harin bi bayabagiin blog deer n neg l haldaj seegii bichij zurheldguinshtee hehe, uul n ih taalagdaad bdiin. Teren shig ter sahil avah geed bgaa huuhduud... geed uram ugchii, kk.

BorlaSQue said...

УДКУ ОЧИЙ ШД

САХИЛ АВАХ ГЭЖ ТАНЬ ДЭЭР ОЧИХОООС


ӨӨ ЮУВИЛЭЭЭ БИ ЧИНЬ ШААААЛ ӨӨӨӨӨӨРШШШШДДДДД ККК

WILD FOX. said...

хөх толбо гэж бүгсэн дээр байдаг хөх толбо бишо?

patatepatata said...

Rhea> haha, strategiin ach holbogdoltoi geed lag chuhal chuhal ug hereglesen uu? keke
Alkoholi, gertee gantsaaraa uuh bas goyo shd, duurchihsen arhichin shig, keke

Erdenechimeg> Bayabaga, haldvaj seetgenevel ayagui bayarlana sh d., keke.
Sahil av sahil av

Redcourse> Bi uur hun shuu! gesen uu? keke. Bayar guai

Noiton navch> Hehe, harin teriig heleh gesen yum shig baigaa yum. Gehdee, nas biyed hursen tsereg erchuudiig *Hongonyh ni tolbo arilaagui nyalh ers* gej doromjilj baigaa yum shig mundag baigaaz dee?? kekeke

freestyle529 said...

тэр архи ууж цэцэг гөлрөх нь юун сайхан ийн. сонсонгуут л хамаг бие гачин болжээнэ энэ тр :)