Friday, March 12, 2010

2. Шанхайгийн талаар...үргэлжлэл

ГОМО ахуй? гэдэг утгаараа заяа нь хаячихсан байсан Шанхай...

Бодоод байсан, анхнаасаа л бүтэлгүйтэх шинж мэдэгдээд байсан юм.



GPS-ээр чамайг хаана байгааг чинь олж мэдрээд, *Ойрхон байгаа ГОМО чинь төдөн мээтрийн цаана байна* гэж зааж өгдөг, чат хийж, зураг явуулж болдог аппликэйшн, Ай Фон-дээр байдаг гээд дээр ярьж байсан санаж байна уу? ГРАЙНДР гээд..



Хааяа дэвэн дэлхийгээр дураараа дэмий тэнээд алга болчихдог болохоос (эртээр нээсэн, эргэн тойронд бөөн шар баагийнууг гарч ирээд, миний гайхаж айсан гэж.. Тэгээд хараад байсан, GPS нь аль холын Тель Авив орчихсон явж байсан байлээ)...

уг нь их боломжийн апликэйшн байгаа юм... Орон бүрийн *дарлагдсан* Пролетар ГОМО-нууд нэгдэцгээ гэдэг шиг??? ...



Гэхдээ, нодлин Монголд очоод ажиллуулж үзсэн хамгийн ойрхон байгаа хүн, орос, хятад 2 л бололтой, 8-900 километрийн зайтай байжийлээ (энд гэртээ нээхээр, 20-30 метрийн цаана зөндөө олноороо байдаг гэхээр, кэкэ)...

1-рт Монголд гомо нар харьцангуй цөөхөн байгаа, 2-рт ай-фон-той хүн цөөхөн байсан гээд, тэр магадлалыг үржүүлээд, дээрээс нь ийм апликэйшн байдаг гэдгийг мэддэг хүний магадлал гэхээр 0 болчихож байгаа юм шиг байгаа юм, хэн мэдхэв...



Зиаг, тэгээд, *ойрхон байгаа гомо хужаа  (аймаар, хараалын үг шиг эвгүй юм тэ? Муу хар хужаа гомо гээд л, лол) хаа байна?* гээд асаана биз дээ?



Мэдээж, амьхандаа гуа үзэсгэлэнтэй зураг тавьж хүн амьтан урхидахыг бодно биз дээ??? Тарвага урхидах гээд толгой дээрээ цагаан туулай шиг чих углачихаад долдогонодог доо? Яаг тэрэн шиг, кэкэ...







Асар хичээл гарган нүд мүдээ маяглуулж ирээд л, зочид буудал дотроо энэ фото студио юу, би фото модел уу гэмээр мянган зураг авч үзэв...



Зиаг тэгээд, шилж сонгож байгаад * Энэ зураг, эршүүд, чалхтай, боломжийн гүндүүгүй залуу шиг гарсан байна* гэсэн зургаа Грайндр дээр тавив...





Тэгсэн яасан гээч???



* Садар самуун сурталчилсан зураг гэж үзсэн тул цензурдав!!!* гэсэн бичиг ирээд, зургийг минь устгаад хаячихдаг байгаа???



Арай ч дээ... Андуурсан байлгүй дээ, ийм ариухан миний, ийм даруухан зургийг... гээд дахиад тавиад үзэв...



Тэгсэн дахиад л *Садар самуун сурталчилсан зураг гэж үзсэн тул цензурдав* гэсэн бичиг, дээрээс нь *Садар самуун сурталчилсан зураг гэж юуг хэлдэг вэ?* гэсэн тайлбартайгаар ирдэг байгаа...



Ёстой нөгөө булавч бултайж, даравч далдайна гэгчээр, төрөлхийн юмыг (садар самуун???) нууж болдоггүй, тэгээд энэ Грайндр гуай асар өндөр мэдрэмжтэй юм байхдаа гэж бодоод уншаад үзсэн *Боожгоогоо гаргасан зураг, боожгооныхоо хавьцаа гараа тавьсан зураг, боожгоогоо мозайк хийсэн зурагнуудыг садар самуун гэж үзнэ гэж бичсэн байв...



Хм... гай л байна, гамбир л байна...



Өөр зураг тавьсан, ,, тухайн үед мэссеж ирэхгүй...

Мартчихсан байж байгаад, Япондоо буцаж ирээд харсан 2-3 мэссеж ирсэн байлээ... ОСОЙ Ё!!



Аз нь харих гэж энийг хэлдэг юм шиг байгаа юм, кэкэкэ.



Гэснээс?, тэгсэнээс...?



Хужаа нарын талаар миний ойлголт *Гонг конгийн хужаа царай муутай, Шанхайнх арай дээр, Бээжин гээд Монгол руу ойртох тусмаа гуаа үзэсгэлэн нь нэмэгддэг*, * Царайлаг нэгэн бол, Монголчуудад, Монголын чамд холилдсон цусанд талархаж яв* гэсэн ойлголттой байсан юм л даа.. Тайванууд, өмнө зүгийнх ч гэсэн, ихэнх нь Бээжингээс хөөгдсөн хужаанууд болохоор, тодорхой хэмжээгээр Монгол цус холилдсон, гуа үзэсгэлэн ихтэй байдаг гэсэн маягтай.. (Энэ гэхдээ ерөнхийдөө үнэний хувьтай болов уу)



Тэгээд, * Ан, муу хар Шанхайгийн хужаанууд, даржийсан, пагдайсан юмнууд байдаг байх* гээд тоохгүй байгаад байсан, энэ удаад харсан чинь, хөөрхөн залуучууд бас байна аа!!!



Зочид буудал, бизнес центр энэ тэр дотроо. Гадуур явахаар нэг их элбэг биш хирнээ.


Энэ улсад ч гэсэн, царай зүсээр нь голж шилж ажилд авдаг бололтой юм, кэкэ.

(Би хүн ажилд авсан ч гэсэн, хүүхнүүд бол ажилдаа сайн, царай муутайг, эрчүүд бол, харахад нүд баясгахаар хөөрхөнийг сонгох байхаа, кэкэкэ)



Ялангуяа миний ажил хийж байсан байшин дотор байсан нэг банди... ёстой шүлс асгаруулмаар хөөрхөн банди байж таарав... Хм, муу Шанхай, сайн хайвал гайгүй юм байдаг л байсан байшд... гэсэн юм бодсон шиг, тэгээд *Дахиж уулзах биш* гэсэндээ ичнэ санаа зовно гэлтгүй баахан өлөн нүдээр ширтсэн юм байна, кэкэ.



Олон хоног сээгэс хийгээгүй, дээрээс нь гарч шоудах цаг байхгүй байхаар, өлөн нүдлэхээс яахав тэ? Нөгөө харцаараа шалдална гэдэг шиг, лол



Тэр банди, анхнаасаа анзаарсан бололтой, нүүрээ хийх газаргүй жаал ичингүйрч, жаал зовж байх шиг байлээ. Нэг ч гэсэн хужааг тарчлааж байвал, Монгол улсын төлөө их юм хийсэн юм болно биз дээ?? (хэтрүүлэгтэй ярив..)



Зиаг тэр яахав.



Гэснээс, орос ч тэр, хятад ч тэр, манай 2 хөрш, юмны үнэ гэж тэнгэрт хадаж байна аа тэ? Яаж хүмүүс нь амьдраад болоод байдаг юм гэмээр... Ядуу хүмүүс нь ядуу хирнээ...



Шанхай ч гэсэн, 2-3 жилийн өмнөхтэй харьцуулсан, үнэ нилээдгүй өссөн харагдаж байсан... Өссөн гэхээсээ илүү, үнэтэй юм, хямд юмны үнийн ялгаа нь арай дэндүү...



Зочид буудалд өглөөний хоол идсэн 248 юань (= 36 дойлуур) бол, гадаа дэмий тэнэж байгаад идсэн өглөөний хоол 10 юань (1 дойлуур 50 цент үү?), үнийн ялгаа 25 дахин өөр.


(10 yuany hool. Yummy!!!)

Зочид буудалд идсэн оройны хоол, 2 хүний 1,200 юань (хүний 90 дойлуур), гадаа идэхээр хүний 100 юань...(= 15 дойлуур)...

гэж ирээд л...



Хамгийн аймаар үнэтэй байсан нь, зочид буудалд хэвлэсэн материал...

30 хуудастай презентэйшн 3 хувь хэвлэсэн, 3,000 юань гэж авсан... 450 дойлуур??? Арай ч дээ... Их сургууль төгсөөд шинээр ажилд орсон хүний сарын цалин 1,500 юань байдаг гэхээр, энэ муу принт аут, нэг хүний 2 сарын цалинтай тэнцүү гэсэн үг үү? хэмээн жаал шоконд оров, кэкэ...



Мэдээж, хүн болгон зочид буудлын үнээр мөнгө төлөөд байдаггүй л байх л даа, гэхдээ л гудамжаар дүүрэн бранд-ны үнэтэй дэлгүүрүүд энэ тэрийг харж байхад, баян ядуугийн ялгаа бол аймаар л юм шиг санагдсан...



Москвад амьдарч байсан хүмүүс, Москвад яаж амьдарч болоод байдаг талаар ярьж өгвөл нилээд сонирхолтой байх байх, кэкэ.

BTW, buuljsunduu hutgaldsan orny zurag, keke
Enenees bolood, buuljisnuus bolood, gar utsaa zochid buudaldaa martaad irchihsen bailee...


15 comments:

Jagaa said...

He he 1t gesen uu! Uneheer aaligui uymaa. Yamar ch huuhnees iluu aaligui uym.

WILD FOX. said...

ккк, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд явдалд этрр...э
тэгээл хужаа мужаа залуу эргүүлдэхээр ийм бүтэлгүй дэээрээс чамайг бүтэлгүйтүүлж байхгүй юүү??
сайхан монгол залуу малуутайгаа байхаар яаден??
аймар интернациональний залуу юмуу хаашайн???
бтв, өөрөө бол их овор багатай харагддээм бишоо??
кк, гуч эргэм насны өвөө байх байх гэсэн чэн??:p

MNED said...

Москвад тэгээд өртөг өндөр ч гэсэн амьдраад болоод л байдаг юм даа. хэхэ
Урд зүг рүү явах санаа ер нь байгаа. Мэдүүштэй юмнууд их бичсэн байна шүү.Пататэ агаадаа баярллаа.

Особу said...

daraa yavahdaa hiimoriin san unshuul kkke gesnees naad grinder geech yumiig hereglej uzhiimsaan, ehleed iphonetoi boloh heregtei bdag :)

Unknown said...

Neg huudas 5$ uu? savaj unahnee. Medmeer yum bna, ene chini. Japand harin haa ochij yumnii une reasonable ch yum shig, medehgui ee sain bodvol ugui ch yum uu, hehe.

Patate-giin zurag... goolig yum baina sht, bas ariuhan daruuhan haragdaj baina. Ter ongorhoi telee, sensort urtsun gariig es tootsuul, lol

dream said...

tataagaad haychih yum doooo kkke

mned orost herhen amidrah talaar bichleg hiimeer yum bn :D

lover_girl said...

Өө за гоё бичлэг байна хэхэ. Наадахыг чинь энд хэрэглэдэг бол сайхнаа. Чи нээрээ л боовон дээрээ гараа тавьцан байшд. Тэр орны баба нь харагдахгүй л байна хихи.

Нэмү said...

өө жижкэн ажаа байнашт гсн :р


*...боожгооныхоо хавьцаа гараа тавьсан зураг...

хаха миний боожгоо өөр газар байдаг гэхгүй яасын :р

BorlaSQue said...

нилэээд намхан юм шиг байна тээ??? / өөр зүйл ч сонирхол татсангүй 4 юаны хоол ч байдаг шд гэхдээ зүгээр л агшаасан будаа шарсан өндөгтэй холиод өөө чөтгөр москва ч яахуу тэрнээс өндөр өртөгтэйд нь амьдрааад л байсан даа /

freestyle529 said...

(Би хүн ажилд авсан ч гэсэн, хүүхнүүд бол ажилдаа сайн, царай муутайг, эрчүүд бол, харахад нүд баясгахаар хөөрхөнийг сонгох байхаа, кэкэкэ)
Тэгүүл тэр газар чинь ажилд орохийнсон. хо хо.

patatepatata said...

Jagaa> yag shi dee, yaridag morio, namaig ailgui geh yum bol, aalitai hun haa baih yum??? gej ireed heruul udun ailguitev, keke. Bi gehdee ug ni gaigui sh d...

noiton navch>
Saihan Mongol zaluu?
Saihan Mongol zaluu olon ch, gomo neg ni hovor yum bish uu?? Tegeed baisan ch nad meted ni oldohgui,darga nar ni deeguuree huvaagaad hurtchihdeg yum shig baileeshd?? T
Tegeed l, muugaar ni hujaa mujaahan oroldood guij baigaa tsarai ni ter, keke

Gehdee ugaasaa, yavsan gazrynhaa hool, huuhen, (zaluu), pivo 3-yg amsaad uzeh ni er hunii hiimort ene ter gedeg biz dee? lol.

Dayaar Hujaa-giinhand ni barigdaad usee husuulchihgui l bol, gandan buurahgui amsaad uzye gej bodood baigaa sh dee... kekeke

Ter tuulainy chihtei, buu barichihsan chini minii zurag baihgui yuu,lol

MNED> Chi neg stats bicheech? Sonirholtoi baih baih

Osobu> Manai Osobu, ugaasaa yaahoogaas ehleed, virtual yurtuntsiin queen bolohoorm grindr-dah bol ballah baihaa??? iphone, odoo hyamdarchihsan biz dee??

Erdenechimeg<
harin aimaar davarchihsan baigaaz? Yapon, neg uyee bodohod gaigui hyamdhan bolson sanagdaad baidag yum, gehdee suuliin uyed Yenii hansh ni unetei bolohoor, gadnaas harahaar bas neg ih hyamd ch sanagdahgui baij magadgui l yum te?

Gualig gej magtsand chini bayarlachihlaa. Daraa tomoos tomoor unseye za? keke.

dream> haha, thanks. Ene Mned harin, todorhoi bichmeer te? keke

lover=girl> zuragtai bichleg oruul geed zagnaad baihaar chini, keke
Grindr ch bish, uur eregtei emegtei humuusiig taniltsuuldag fluvr ene ter geed bas baidag yum bilee. CHi Mongold baidag bil uu? Mongold ch gesen, humuus l meddeggui bolohoos, ug ni ashiglaj bolno sh dee

Nemu> guts meduu,Tegej yarival bi 30 ungursunuusuu hoish 2 cm ussun shuu!!! keke. Gomo zaluuchuud, jijighen baih ni iluu erelt ihtei baidag yum, kekeke

Redcourse> Nemu-d bichsen commentiig unshna uu @ undur, keke.

Deer uyed ochij baihad, hyatad ih hyamdhan sanagddag baisan, odoo bol zarim yum ni bur denduu gemeer unetei bolchihson sanagdsan yum l daa. Hyamdhan yumand nugasgui mani meted ni bol nileed tom shock baiv,keke. Moskwa, amidraad bolood l baidag baih l daa, gehdee l neg l oilgomjgui

freestyle> Niilj zaluu gulruh ni uu? kekeke

freestyle529 said...

зүгээр гөлрөөд өнгөрөхгүй ш д :)

BorlaSQue said...

миавввввввввввввввввввввв тийм ч байж мэдэх сорриии гуц гэхээр чинь гуцлаа шүү

patatepatata said...

freestyle> huh, shunaltai gedeg ni, keke

Bishee, tachaaltai gedeg ni???? keke

redcourse> miaouououououou

soul&spirit said...

гуалиг залуу гэж...