Tuesday, January 19, 2010

Гомо залуугийн охинтой сексдсэн түүx


Эртээ урьдын цагт...


Орчлон ертөнц нэг тийм чимээгүй, нам жим байсан цаг үе.
Гудамжаар волга, лада машинууд давхилдах үедээ давхилдаад, давхилдахгүй үедээ давхилдахгүй...


Лада машин 10,000 төгрөгний үнэтэй, маружин 60 мөнгөний үнэтэй, талх 1 төгрөг 20 мөнгө, хамгийн амттай чихэр 24 төгрөг байсан цаг.


Цэвэрлэгч хүний цалин 280 төгрөг, дээд боловсролтой багш хүний цалин 600 төгрөг, алдартай Австри гутал 450 төгрөг байсан тэр л үе...


Ийм л үед өсвөр насаа өнгөрөөв, би...

Арай ч ГОМО болчихоогүй үе байсан юм байх гэж уг нь бодогдоод байдаг юм...


Ярьж эхлээд удалгүй хажууд айлын хөөрхөн агаа гээд зад хандардаг байсан, 3 настайдаа нагац эгчийнхээ бөмбөгтэй улаан палаажийг булаацалдаж байгаад тархиа хагалж байсан гэх мэтийг эс тооцвол...


Бусад талаараа бол зад шулуун банди байсан гэж бол хувьдаа боддог юм...


Найзуудтайгаа нийлж, элсээр тоглохдоо, шалдан хүүхэн барьсан шиг (хөхтэй, хэлмүүтэй мундаг элсэн хүүхэн)...


Бас болоогүй, 3 хан см-ийн урттай боожгойгоо өөрийн бүтээл элсэн дач вайф руугаа шургуулж үзэх гэсэн шиг...


Ийм л мундаг стрэйт амьдралаар, 10 орчим жил амьдрав....



Мэдээж, байнга *хамгийн сайн найз* тай, түүндээ асар хайртай байсан би... Энэ бол мэдээж бузар булай сээгсийн талаас бус, харин *нөхөрлөл* (товариш????) гэдэг үүднээс найзыгаа хайрлах сэтгэл байсан болов уу гэдэгт би одоо ч эргэлздэггүй юм...


Ийм л ариухан, тунгалаг миний бие...


Анхны гар хангалга гэдгийг үзэх гэж оролдох үеэсээ нэг зүйл болохгүй бүтэхгүй, буруу байгаа талаар анзаарч эхлэв...



Намайг залуухан жоохон байсан үе угаасаа одоотой адилгүй...
Компьютер энэ тэр гэсэн зүйл байхгүй, хүүхдүүдийн нийлж тоглодог тоглоом гэвэл мэдээж тэвэг ч юм уу, дээс??? бишээ,,,, нуугдаж тоглох, дөрвөлжиндөх, матка (одооныхоор бэйсбөл уу??) гэх мэт асар аналог тоглоомнууд. Тийм ч утгаараа тухайн үеийн хүүхдүүд, одооны компютерийн эрэн зууны хүүхдүүдтэй харьцуулахад гадаа хамтдаа тоглох, орцондоо хамтдаа тоглох боломж, тохиролцоо их байсан мэт.

Мэдээж, хамтдаа тоглож байгаа болохоор харилцан бие биенийхээ сурсан мэдсэн зүйлээ хуваалцахад ч амархан байсан мэт...


11-2 насанд манай байрны хөвгүүдийн дунд, тэвэг, гитар гэх мэтээс гадна нэгэн шинэ *тоглоом* модонд орсон юм.


Нэг давхарын Баатраа, 6 давхрын Болдоо хоёр, *боожгоогоо үнээ саадаг шиг саагаад үз. Аягүй гоё болоод, тэгээд үнээ шиг сүү гардаг юм* гээд л зааж өгч байна аа...


Орцныхоо шатан дээр нийлж сууж байгаад л сааж өгнө биз дээ...

Би яагаад ч юм, тэр 2 шиг саагаад саагаад сүү гарахгүй аймаар урамгүй байв...

Яаж ч оролдоод чадахгүй... Авьяасгүй юм уу хаашаа юм....


Ингээд мэдээж нөгөө хоёроосоо *яавал амархан сүү гарах талаар* асууна биз дээ???


Тэр 2-ын хариулт... *Хөөрхөн охин санаандаа ургуулан бодохоор амархан сүү гарна* гэнэ ээ... Оролдоод үзнэ ээ, болдоггүйээ...



Сэтгэл санаагаар унана биз дээ энэ чинь???? Би л сүү гаргаж чаддаггүй, эрэмдэг зэрэмдэг юм биш байгаа даа гэх мэтээр????



Иймэрхүү маягаар хэдэн жил өнгөрөв.

*Эр эмийн ёс* гээд тухайн үеийн пацаануудын дунд жинхэнэ БИБЛИ болсон ном гарсан байсан үе...

Үүнээс гадна, яаж байгаад ч юм, шоронд орсон том хүмүүс, эрэгтэй хүний гошногоор эмэгтэй хүнийг орлуулдаг, тэгээд гошногодуулдаг хүнийг нь банди гэдэг гэх мэтийн мэдээлэл олж авна...


Яаж ч хичээгээд сүү гаргаж чадахгүй байсан боловч, 1 давхрын Баатараагаа *охинтой сээгэс хийхийнхээ өмнө бэлтгэл хийх хэрэгтэй, тэгэхгүй бол ЮМ МЭДЭХГҮЙ МАНГАР ПАЦААН гээд гологдчихно* гэж панаалдсаар байгаад анхныхаа эрэгтэй хүнтэй хийсэн сээгсээ хийгээд амжуулав... Эмээ нь том өрөөндөө зурагт үзэж байх хооронд, гал тогоонд нь... Түүний гошного руу нь хийж үзээд, гэхдээ тавьж ч үзээгүй мангар пацаан болохоор сайн учраа ч ололгүй.. Мэдээж хоншоортой болохоор *одоо чиний ээлж* гээд хийлгэх гэж оролдсон боловч, өвдсөндөө хийлгэлгүйгээр өнгөрсөн санагддаг юм....


Мэдээж надад УРУУ ТАТАГДСАН Баатараа маань, сүүлд нь асар хүүхэмсэг залуу болсон, одоо авгайтай хэд хэдэн хүүхэдтэй гэхээр, ямар ч л байсан, тэр хүүхдийн анхны сээгсийг нь булаасан нээг их онцгой муу нөлөө үзүүлээгүй юм шиг байгаа юм...


15-6 нас... Аль багаасаа анзаардаг байсан *дурласан хүүхэд болгон эрэгтэй байх юм* гэдэгээ өөрий анзаарч эхэлнэ...


Тийм ч болохоор, тухайн үед байрны хүүхдүүдийн дунд шинээр дэлгэрсэн *ХОРООЛЛЫН ЖИБА ДЭЭР БӨӨНӨӨРӨӨ ЦУВРАЯ* гэдэг тоглоом нээг их сонирхол татахгүй болсон байв...


Гэхдээ одоо бодоод байхад, 90-ээд оны эхэн үеийн хүүхдүүд, асар замбармаагүй байсан юм шиг байгаа юм тэ???


Тэр үед л * секс хийнгүүтээ шээх хэрэгтэй, тэгэхгүй бол, өвөл сексдэхээр ЗАГ ХҮЙТЭН тусдаг юм* гэсэн жоохон хүүхдийн ХӨӨРХӨН тайлбар их сонсдог байж билээ... ХҮЙТЭН гэж байгаа болохоор, боожгоогоо дааруулахаар тусдаг өвчин гэж бодоод олсон тайлбар байсан юм болов уу, кээк


Зиаг ингээд, байрныхнаасаа хөндийрөөд ангийнхантайгаа нийлдэг болсон 15-19 нас...
Хэд хэдэн *секс хийдэггүй ч үерхдэг охин* той байсан санагдаад байгаа юм...
Аймаар уйтгартай тэ?


Хамгийн сүүлд Монголд найзалсан охин маань л гэхэд...


Оюутан болсон эхнийхээ өдөр (18 нас) танилцаад, асар гэрт нь хүргэж өгсөн шиг...

(Яагаад ч юм, намайг ГОМО гэдгийг анзааралгүй, сэтгэлээ өгчихдөг охидууд хааяа байдаг юм шиг байгаа юм... Яаж ч харсан, чамтай унтая хэвтэе гэж чичирч дайрахгүй байгаа бол чамд сонирхол багатай баймаар юм шиг, түүнийг мэдэрдэггүй л юм байхдаа?? ) асар идэвхтэй үерхэж эхлэв...


Их сургууль дотроо л хөөрхөн охин байсан, тэгээд курс даяараа бид 2-ыг үерхдэг гэж боддог гэсэн байдалтай...

Гэхдээ, ХЭТЭРХИЙ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛД ҮНЭНЧ миний бие...


Яаж ч бодсон, тэр охиндоо хүн гэдэг утгаар нь дуртай сайн ч гэсэн, СЭЭГСЭДЭЕ гэсэн сэтгэгдэл төрөхгүй болохоор гүрийчихнэ биз дээ??? Эхний хагас жил ч яахав... *ОХИН ХАРАНГУУТАА ШҮЛЭНГЭТЭЭД ЧИЧРЭЭД ДАЙРДАГГҮЙ ЖЕНТЛМЕН ПО* гэсэн маягтайгаар өөрийгөө хамгаалаад өнгөрчихөж болж байгаа юм... 1-р күрсийн сүүлийн семистрээс эхлээд байдал бишдэнэ биз дээ???


Автобус зогсчихсон байна, Баяраагийнд хоночиьё гээд байхад өвлийн хүйтэнд гүрийн байж гараа хөлдөөн барин гэрлүүгээ хүргүүлэх гэж оролдох найз охин...


Гэрт нь хоноод, сээгэсдэхгүй зүгээр тэврээд хонохоор, шөнө нь уурандаа шал угаагаад унах найз охин...



Байдал хурцдаж байгааг мэдэрч эхэлнэ биз дээ???


Ингэж байтал азаар, стипенд авч Япон явахаар болов...



Мэдээж, Япон луу зугтаав...




Жил орчим захиагаар харилцдаг байсан санагдаж байна, 2 жилийн дараа очсон, нөхөртэй болоод хүүхэдтэй болчихсон байсан санагдаж байна... Яагаад ч юм нээг их шок болсон ч юмгүй...


Би гэдэг хүйтэн сэтгэлтэй уваагүй амьтан юм байхдаа??? гэх бодсон шиг...


Иймэрхүү байдлаар Японд 2 жил болов...

Зүгээргүй гэхэд хэцүү, зүгээртэй гэхэд хэцүү...
Оюутны байранд байхдаа нэг охиноос дурлалын захиа авсан шиг, хажууд сургуулийн охиноос зад найруулж барьсан шиг гэх мэт бага сага юм бол байсан юм шиг...Хүн байна даа, энэ зэрэг бол байдаг байлгүй дээ тэ??? Гэхдээ мэдээж, үерхэх, сээгэсдэх зүйл байхгүй...


20н насандаа.


Яаж ч дэмийрч байгаад юм, Тайланд явав.

Хамт завиар зугаалах аялалд хэдэн япон охин байж тааралдав...

Нэг өдөр хамтдаа зугаалаад, *сайхан танилцлаа, мэйлийн хаягаа солилцоё* гэсэн маягтай...


Япондоо буцаж ирсэн, еэ бүү үзэгд, энэ Япон охидууд чинь яасан ч идэвхтэй юм...


Имэйлээр булаад л, хаа хол Кобэг оос ирж уулзана гэж дайраад л, орой болгон утсаар яриад л...


Ингэтлээ идэвхтэй байхаар, би ямар мөсөн зүрхтэй биш тэ??? Тэгээд ч, огт мэдэхгүй байж *дургүй, чадахгүй* гэж гүрийлтэй биш дээ... Хүн гэдэг утгаараа таалагддаг байсан учир, юу ч болсон *НАС БИЕД ХҮРСЭН ХҮН* гэдэг утгаараа үерхэж үзэхээр шийдэв...




Ингээд миний анхны бамбиралцал...

Токиогийн буудлын ойролцоо зочид буудалд байсан санагдаж байна...


Бөөн бэлтгэл...

Нэг хоёрын гурвааааааа гээд л нөгөө хэлүү мэлүү гээч этгээд рүү нь хийгээд үзэв...


Нэг, хоёр гурав, нэг хоёр гурав...


Зандан банди анх удаагаа сээгэсдэхээр дороо тавиад шараа болдог энээ тэрээ гээд зөндө сонсож байсан болохоор аминдаа хурдан тавьчингүй юм шүү ухааны юм бодоод оролдоод үзсэн,,,


Юун хурдан тавих...
1-рт тавьж өгөхгүй 2-рт хэсэг хугацааны дараа миний Болдоо гуай, *ядарч байна, болилоо, унтлаа* гээд унаад өгдөг байгаа...


Миний ичсэн гэж... Болдоогоо сэрээх гэж нэг оролдоно... Найз охиноо харж нэг царайчлана... Хамгийн сүүлд нь *анх удаа болохоор сайн болохгүй байна* гээд, хуруу гараа хэрэглэн бамбиралдсан санагдаж байна...


*Чалхгүй, бэлгийн сулралтай гээч нь юм биш байгаа даа* гэж баахан сэтгэл санаагаар унав...


Хоёр даxь удаа...

Мэдээж, хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ. Уулзахынхаа өмнө, 4 хоног гар хангалга хийлгүйгээр чэлленж хийгээд үзнэ биз дээ энэ чинь?????


Болж байна аа!!! УРАААААА...


Эрэгтэй эмэгтэй 2 хүн гэсэндээ, байрлал гэх мэтийн хувьч зохицол сайтай, яааг сээгэс гэдэг утгаараа бол мэдээж таашаалтай байв.


Ингээд, охиныг иртэл 4 хоног гар хангалга хийлгүй гүрийдэг ажилтай болов би...


Үерхэл, жил хагас орчим үргэлжлэв.
Секс гэдэг утгаараа бол яахав, яаж ийгээд болж байнаа аа... Хүн гэдэг утгаараа, сонирхолтой дажгүй охин байсан тул болж байна аа...

Гэхдээ нэг л юм биш.. Яагаад ч юм нэг л залхсан, ядарсан шинжтэй би... Болж өгвөл, найзуудтайгаа уулзаад, найз охинтойгоо уулзмааргүй юм шиг...

Дайн дээр дажин гэдэг бил үү??? Дэмий хэрүүл 2- 3 удаа дараалав.

*Намайг тоосонгүй* гэж туньж эхэлсэн охин.
Үүний дараахан, секс хийж байх үедээ яагаад ч юм, хэлүүн дотор нь боожгоохноо хийсэн чигтээ унтаж тавьтиргүйтсэн явдал болов...


Үүний дараахан *Би жирэмсэлсэн байж магадгүй* гэж намайг айлгасан явдал болов...



Нэг л биш ээ... Хайртай ч биш, түүнийгээ өөрөө мэдэрсээр байж, хүнтэй найзална гэдэг угаасаа миний хувьд нэг л биш санагдсан тул, үерхэлээ өндөрлөхөөр шийидэв.. Хүнд худлаа хэлэн хэлэн найзлана гэдэг, тухайн хүн ч тэр, би ч тэр аз жаргалтай байж яаж ч чадахгүй учир...



Найз охиноосоо салав..


Ямар ч шалтгаангүйгээр салахаар мань хүн мэдээж бөөн юм...

Гэвч *2-уулаа хэсэгтээ зайгаа барья* гэсэн тайлбар хэлээд, салав...


Мэдээж дурлал өндөрлөсөн тул *СЭТГЭЛЭЭР УНАГЧИЙН АЯЛАЛ* гэсэн нэрийдлээр 1 сар орчим Европоор аялав,,,


Харьж ирээд, албан ёсоор ГОМО амьдралд хөл тавив...

13тайдаа хийсэнээс хойших анхны гомо секс, гомо гэж мэдэн байж учирсан анхны учрал, анхны хайр, анхны хаягдалт, анхны үерхэл гээд л...


АМьДРАЛ ГЭДЭГ ЧИНь ИЙМ СОНИРХОЛТОЙ БАЙСАН ЮМ УУ????

ШУЛУУН ХҮМҮҮС ГЭДЭГ ЧИНь ИЙМ ГОЁ МЭДРЭМЖИЙГ ДУРЛАХ БОЛГОНДОО, НАЙЗЛАХ БОЛГОНДОО, СЕКС БОЛГОНДОО МЭДЭРДЭГ БАЙСАН ЮМ УУ???


МЭДСЭН БОЛ АЛь ЭРТНИЙ ГОМО БОЛДОГ БАЙЖ
гэх бодон, баярлан, амьдралыг өнгөрөөсөөр одоо 9 жил болж байна уу???


Явж явж, хүн өөрөөрөө, өөртөө үнэнчээр, өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдрах шиг АЗ ЖАРГАЛ гэж үгүй болов уу.



Зиаг иймэрхүү маягаар ГОМО миний ОХИНТОЙ БАМБИРАЛЦСАН ТҮҮХ өндөрлөж байна...


Жич: Дэндүү муухай салсан болохоор энэ сүүлийн найз охинтойгоо 4-5 жилийн дараа холбоо барьсан... Намайг ГОМО байсан гэдэгт асар гайхсан байсан боловч, ямар ч шалтгаангүйгээр салаагүй болоход, дээрээс нь, тухайн охин царай муутай ч юм уу, муухай байсан блохоор голоод салсан ч юм уу тийм зүйл биш байсан гэдэгт нилээд санаа нь амарсан шинжтэй байв... Одоо ч гэсэн, шинэ найз залуутай болохоороо, залууд хаягдахаараа, залуу хаяхаараа наашаа шөнө дөлөөр утасдаа санаа амраадаггүй нэг тийм *ГОЙД/СОДОН* найзтай болсон билээ...

19 comments:

Anonymous said...

untaad bhdaa yadii.hahaha.tgel deer n untaad ugchihur ymar olig bhawde?kakaka

freestyle529 said...

Хэлүү биш үтрээ байх тэ? Хэлүүнд яаж ч бодсон багтахгүй байх гэж бодоод л...
Өөрийгөө хүлээн зөвшөөрөх шиг аз жаргалтай юм байхгүй гэдгийг мэдэртэл сээгсийн тухай бичсэн гэснээс 90-д оныхон энэ тэр гээд сонин сонин юм мэдэж авлаа.
Өөрийгөө олж аз жаргалтай амьдарч эхэлсэнд баяр хүргэе. хэ хэ.

WILD FOX. said...

үүүүү үүү үү (особуг дуурайжайгаан):p

хэхэхэ_ сонирхолтой л юм?
амьдралаа гэж?

bayabaga said...

tseverelegchiin tsalin geed ehleheer chini, surguuliin tseverlegch ajaag tsaash ni?deesh ni? haruulsiim baih daa gej ailaa..kk..

chi ch yer ni medeh gar l daa..:)

WildandFancy said...

eoh alaad khaychikh uymaa ukhtelee ineelee sh de IQ muutai bolokhoor Boldoo ni yamar sain naiz ve gej baakhan bodov hehe

Rhea said...

hehehe. so cute. блогийн чинь урилгагүй зочин ч гэсэн бичлэгүүдэд чинь дуртай шүү. I like ur manner

strong said...

kekeke hevend hiigeed tsutgachihsan yum shig l adilhanduu baihiin.. neg ueiin partizanuud gesendee tohirch baigaa yums yamarch ih baihiin.. ter gar hangalag hiihgui tevcheed huleedeg baisan gedegiig n l haschihval.. za japan bish russia-d urgeljluulj amidarsan bolohoor minii huvid oorchlolt n arai l udaan baisiin baina..

Особу said...

yoonoldoo bas iim zam tuulaa yu kkke ineed hurgeed huurhun sh d :)

Особу said...
This comment has been removed by the author.
ershuu said...

хүн өөрөөрөө, өөртөө үнэнчээр, өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдрах шиг АЗ ЖАРГАЛ гэж үгүй болов уу

gedeg heseg deer hamriin samsaa sharhirav gej kkke

patatepatata said...

Caroline> harin tiimee, keke. Hereg baihgui... Gehdee, tiim l uitgartai baisan yum shig baigaa yum....

freestyle> neeree utree sh dee... Ene emegtei hunii beleg seleg erhten, sain medehguishd... Gantsyg l harj baisan bolohoor, keek. Heluu gedeg chini, nuguu eregtei hunii boojgoo shig heseg ni te???

noiton navch> harin tiimee, amidralaa gej...

bayabaga> tseverlegch uvuu bol... geed l uu? keek

wildandfancy> thanks, keke. Hunii sexiin tuuh gehdee sonirholtoi baidag baihaa te? Bi l lav ayagui durtai, keke

Rhea> haha, thanks. Urilgagui gehgui shuu, urij baina, urij baina, lol

strong> neg uyiinh bolohoor mederch baigaaz? Orchin uyeiin huuhduuded bolohoor, zambaraagui, yos surtahuungui gej zagnuulah shinj temdeg baga zereg haragdaj bailee, keke.. btw, gar hangalga hiilgui tevchsen bish, sex hiilgui tevchsen. Gar hangalga, 14 hurehiin umnuhun arai gej yaaj hiih uchryg olson yum (eregtei bagshiinhaa talaar bodongoo, keke)

osobu> minii tuulaagui zam gej ugaasaa tsuuhun shuu dee, kekeke

ershuu> hahaha, uyaram dalai shuu, chi mini, kekeke

Anonymous said...

Hehe yun huurhun bichdiim kkk
ter yu yaaj bhdaa untdaad bhdaa yaahu de

hahaha

Angarag

RIVER said...

ugui ter kheluu bish baih aa, ter chine arai ondoo erhten, er ni bol er erhtenii gomolog heheh rudiment erhten hehe gej anatomy khicheel deer zaaj baisan sanagdaj baina, olon jilin omnoh ouytan shu martsan medeej shijleh uhaan ih userjiina. Joohon huuhed arai l tiim um setegj tusuuluhgui baih

patatepatata said...

angarag< keke, thanks. Harin tiimee, chi ch gesen neg udaa untaad uzeerei, nuguu hunee uurluulya gevel, keke

river< clitoris gedgiig mongoloor yuu gedeg yum bol??
G-spot, heluu 2 ni hamgiin ih medremtgii heseg bish uu????

RIVER said...

Clitoris chine mongoloor heluu, ene G-spot gehdee (The Gräfenberg Spot)buleg erteniig kheled ch baiga aum uu daa. bi sain medehgui ee hehehe bi eregtei shude

random said...

haha, analog togloom :) :)
manai bairand bid nartai niilj cherta mon erzeen userch toglodog neg bandi baisan, bur 9 deer userdeg gej (9 gedeg chin chihnii havcaa barj userdgiig sanaj bn) ter bandi suuld n neg duuchin bolson biluu, jujigchin geluu, tegeed heden jiliin daraa surag n alga bolson ...

thanks for your story :)

Unknown said...

za za, buh bichleguudiig chini unshij uzlee, aimar ih hudulmur shaardagdaad, hehe.......:)

ayagui hugjiltei bas salahiin argagui blaa.

Naizuuddaa suisen hiiseen, tehdee medkui eee, namaig l chi yamaar gajig yum sonirhood bnaa geh shig bdaltai bsan. lol


za ene ch yahuu, durtai yum maani nemegdej bgaad tuiliin bayartai bna.

patatepatata said...

Harin tiim harim tiim. Boojgoo shig gej bi heluug heleed baisan yum keke. Chamaig bi yaagaad ch yum emegtei gej bodood baisansh dee...

Yaagaad ch yum ene blogiig unshdag huuhduud bugd emegtei yum shig sanagdaad baidag yum.. keke

clouds> chartaadna, deesdene, aaban beeben ene ter geed togloomnuud baidag bailuu?? Bi ter chertaa, deesend chini yostoi avyaasgui baisan, aigaad orj chaddagui baisiim baina..

Duuchin, jujigchin bol magadlal undur baij magadgui te? keke

Erdenechimeg> tanai naiztai chini sanal niilj baina. Yamar gajig yum sonirhood baina aa?? kekeke

Thanks shuuu. Chinii amidralyn nileedgui heseg ur buteelgui ungurch gej onoshloyo, keke

Yilu said...

ter japan naiz ohindoo daraa hi helsen ni bolj dee, mgl chuud sex de asar muu um bn lee gej tsaashaa yariad yavsan bh gj bodloo shd keke