Wednesday, January 06, 2010

Byatshan tuuh

Зиаг зиаг...
ойр зуурын сонин сайхнаас..


Өчигдөр, байнга ордог гэй барандаа уугаад сууж байлаа...



Мэдээж, ярианы сэдэв дэвэн дэлхийгээр... *Солонгосын орчин үеийн охидын хамтлагууд сонирхолтой, чанартай болоод байгаа*, * Биёнсе, Шакила нарын сүүлийн үеийн бүжгийн талаар*,





*Солонгос залуучуудын боожгооны талаар*, *Эмэгтэй хувцас өмсдөг хүмүүсийн талаар*, *Орчин үеийн Япон залуучууд үлбэгэр болж байгаа талаар* гэж эхлээд, мэдээж сексийн талаар ....






Нэг, дээр үед *Секс парти* зохион байгуулдаг байсан залуу ирсэн байсан учир, энэ талаар ч гэсэн учиргүй хөөрөлдөв...


(zurag shortbus kinony heseg)

Иймэрхүү маягийн яриа, яагаад ч юм надад их таалагддаг юм. Яг ямар секс хийдэг, тэр нь гоё байсан муухай байсан энээ тэрээ гэдэгтээ биш, харин, *өнгөцxөн харахад, завхай замбараагүй, хүний ёсноос гадуур мэт* ийм коммюнитигийн дотор ч гэсэн, асар *хүнлэг* зүйлс илрэх тохиолдол байдаг, тийм *энэ хүн ч гэсэн, бидэнтэй адилхан хүн юм байна шүү дээ * гэдгийг, ийм өдөр тутмын бус орчин нь илүү тодруулж өгдөгтэй холбоотой байж ч магадгүй..



Иймэрхүү маягийн секс парти дээр тохиолдсон хөгжилтэй явдалууд, сэтгэл уярмаар явдалууд, сургамжтай зүйлс гэх мэтийг ярьсаар үдшийг өнгөрөөв.



Өнөөдөр..


Ажил овоо гайгүй байсан болохоор, өчигдөрийн гэй баранд ярилцаж байсан * Японы залуучууд үлбэгэр болсон талаар* энэ тэр бичдэг ч юм бил үү ухааны юм бодож байсан юм...


Сайндаа ч биш...


Жилд нэг удаа болдог *үнэлэмж*-нийхээ талаар даргатайгаа ярилцсаны дараа байсан болохоор. Энэ үнэлэмжнээс шалтгаалаад жилийн цалин, шагнал тооцогддог учир их чухал эд боловч, энэ жил ямар эз нь таарсан юм, надад туйлын дургүй дарга маань намайг үнэлж таараад...



12-3 хүний үнэлэмжийг тухайн хүн нийлүүлж дүгнэдэг юм л даа. 5 тоот үнэлэмж ( 1 = муу, 2 = хааяа л сэтгэл хангалттай байхаар ажилын бүтээмжтэй, 3 = хангалттай сайн, 4 = маш сайн 5 = туйлын, онцгой сайн) юм л даа.


Дундаж ажилтан бол 3, сайн ажилтан бол 4, гойд сайн ажилтан бол 5 гэсэн үнэлэмж авдаг. Тэгээд, 12-3 хүний үнэлэмжийг харсан, ихэнх нь 4 гэсэн дүн тавьсан болохоор нь, гайгүй болов уу гэж бодож байсан, нэгтгэж дүгнэхдээ манай сонгуулийн хороо шиг хачин юм хийж хаясан байв...





Жишээ нь. 13 хүний үнэлэмж, 3 нь 5, 4 нь 3, 6 нь 4 байх юм бол. дундаж үнэлэмж яаж ч бодсон 4 байна даа? Тэгсэн мань гар, 3 гэсэн нэгдсэн дүгнэлт өгөх жишээтэйгээр, ажлын үнэлэмж маань санаснаас маш муу байж дургүй хүргэв...



Тэгсэнээ, дүгнэж хэлэхдээ намайг * Ажилдаа сайн, туйлын сайн аналитик хийдэг, цагт нь юмыг үр бүтээлтэйгээр хийдэг боловч, АМБИЦ, АГРЕССИВ байдал ДУТАГДАЛТАЙ* гэж дургүй хүргэдэг юм???



ҮЛБЭГЭР!!! гэж дүгнэж байгаатай яг адилхан байгаа биз дээ тэ??? Хамгийн үлбэгэр ард түмний нэг болох Япон хүнээс үлбэгэр гэсэн тодотгол авахаар....



Мэдээж хэрүүлч зан хөдөлнө биз дээ?


Ингээд, *Орчин үеийн Япончууд үлбэгэр болж байгаа талаар* энэ тэр юм бичдэг юм бил үү гээд гэдэн хөдөлчихсөн сууж байсан юм... (уур хүрэхээр, өөр тийш нь гаргаж байгаа байдал нь үлбэгэр байдлын хэлбэр байж магадгүй л дээ тэ? кэкэ)



Тэгээд энд тэрүүгээр, ажиглагч блог энэ тэрийг үзээд сууж байсан, уур гараад,... Ярианы сэдэвээ өөрчилчихөөд сууж байгаа байдал... Дандаа хэрүүл хийх муухай ш дээ тэ??? кэкэ
Гэхдээ энэ ажиглагч блог дажгүй тэ?






нэг тийм ёжтой, хэлэх гэсэн юм нь тодорхой, нилээд таалагдаад байдаг юм.



Зиаг тэр ч яахав. Нэгэнт бичих гэсэн сэдвээ өөрчилсөн болохоор, гэхдээ завтай байгаа болохоор, ойр зуурын сонин сайхнаасаа бичдэг юм бил үү гээд л...



Нодлин жилийн эцсээр бичиж байсан *Лууван харж хөөрөн давхидаг* морьны үлгэр маань дороо дууссан.



29нд орой болзоод, зочид буудалд хамт хонов. Эхний өдөр гэхэд боп гайгүй шүү, амжилттай.


Өөрөөсөө 10 шахам дүү пацаанд *хөөрхөн, эгдүүтэй* энэ тэр гэж хэлүүлээд баясаж барьсан шиг (хаха... Өөрийгөө бодохоор бөөлжис хүрмээр, лол)



Энэ хүүхэд, уг нь материал гэдэг утгаараа нилээд чансаа сайтай материал байсан юм. Васеда гээд япондоо алдартай сургуулийн оюутан болохоор тодорхой хэмжээний оюуны потенциалтай, америкт сурч байсан болохоор харьцангүй юм үзсэн, өргөн сэтгэхүйтэй, жим инстрактр хийдэг , сургуулийнхаа ЛАЙФСЭЙВР-ийн секцэнд явдаг болохоор гоё биетэй, тэгээд гайгүй царайлаг, гүндүүгүй *эршүүд* зан авиртай энэ тэр гээд ярих юм байхгүй.



Гэхдээ нэг л юм нь жоохон биш юм шиг, өөр юм шиг санагдаад байв.

Миний хувьд xамгийн чухал зүйлийн нэг болох *намайг ямар утгаар нь сонирхож байна* гэдэг тал дээр жоохон эргэлзээ байсан болохоороо.





Угаасаа гадаадад амьдарч байгаа хүмүүс анзаардаг байж магадгүй. Чамайг *ЧИ* гэдэг утгаар чинь биш *МОНГОЛ* ч гэдэг юм уу, ямар нэгэн илүү том бүлэглэл/ төрөлд хамаардаг гэсэн утгаар нь сонирхдог хүмүүсийн сонирхол илүү өнцөгхөн/ гүехэн байдаг гэж,,,



Үгүй ч байж магадгүй л юм, гэхдээ надад л лав тэгж санагддаг юм.



Эхлээд сонирхох шалтгаан гэсэн утгаараа бол зүгээр байх, гэхдээ яваандаа чамайг *юу боддог, юунд дуртай, ямар хүн бэ?* гэх мэт *БИЕ ХҮН* гэсэн утгаар нь сонирхож эхлэхгүй, дуусан дуустал чинь *ГАДААД ХҮН / МОНГОЛ ХҮН / ГОМО ХҮН / ХӨДӨӨНИЙ ХҮН / ХОТЫН ХҮН* энэ тэр тодотгол , чиний хамрагддаг нэгэн ангилал бөгөөд, чиний ердөө л нэгхэн өнгөц хэсэг гэдгийг чинь сонирхож байх юм бол урт наслахгүй юм шиг.



Зиаг тэгээд, иймэрхүү байдлаар *амжилттайгаар* болзоод, 30нд дахиж болзохоор тохиров.






30н. Хамтдаа *Уран зөгнөлт Покахонтас* болох *Аватор*-ыг үзэв.



Киноны сэтгэгдэл??? Америкийн үлгэрийн кино + оригиналь зүйл огт байхгүй ХОЛЛИВУД-ийн кино санагдсан...



Кино үзчихээд, хоолонд оронгоо дэвэн дэлхийн зүйл ярилцаж үзэв...


Нэг л биш санагдаад байсан маань ингэхэд л тодорхой болов. Энэ жаал маань *надад* биш, миний *ямар ангилалд багтдаг вэ* гэдэгт маань сонирхол нь чиглэсэн болохыг...



1. Гадаад хүн болохоор - Мэдээж, гадаад хүнд Ч гэсэн дуртай гэсэн хүн бол уужим сэтгэлтэй, оупен майндэд гэсэн утгаараа позитив дүгнэлт боловч, *зөвхөн гадаад хүн сонирхдог* нөхцөлд, энэ ихэвчлэн тухайн хүний өөрийн комплексээс үүдэлтэй байдаг бөгөөд, чамайг зөвхөн *гадаад хүн* гэдэг утгаар чинь л олж харах учир, негатив дүгнэлт... Ийм хүмүүсд, чи япон хэлээр сайн ярьдаг, япон заншилыг сайн мэддэг байх тусмаа секси бус санагдах болно...



2. Хэцүү ажил хийдэг бөгөөд, костюм пиджак зохидог хүн - Жирийн жинстэй уулзсан маань хүртэл мань хүний сонирхол буурах нэг нөxцөл болох жишээтэй. Оюутан хүүхдүүдэд их байдаг хандлага юм шиг... Ийм хүмүүсд, кареер гэх мэтийн зүйл чухал бөгөөд, чи карерээ алдвал хэн ч бус болж хувирна...



Нэг иймэрхүү ажиглалт хийнгээ хоол идчихээд, хамт баранд оров. Азаар уу, эзээр үү, манай ажлын газар хамт ажилладаг байсан Малайз залуутай дайралдав.


Царайлаг залуу л даа. Ажил адилхан, царайлаг, тэгээд хамгийн гол нь ЯПОНООР МАШ МУУ ярьдаг...


Мэдээж, манай 22тын сонирхол тэр залуу руу чиглэж байгаа нь харваас илт.





*Энэ дурлал (?) ч бүтэхгүй шинжтэй* гэдгийг дахин мэдэрсэн хором байв. Ингээд, орой нь сүүлчийн вагоноор 22т маань ч гэртээ харив. Маргааш нь уулзахаар тохироод...






31н.



Гэртээ хэдэн найзуудаа цуглуулж жаал найрлачихаад, 2р хороолол оров. Драг куйн шоу үзсэн шиг, архи уусан шиг.


22-рт маань ч 2-р хороололд ирчихэж. Уулзав.


Түүний нүдний харцанд ч, миний дотор ч, харилцан бие биеэ сонирхох сэтгэл харагдсангүй. Миний богинохон дурлалын (өвлийн загвар? кээк) ийнхүү өндөрлөв.



Мэдээж, хаягдсан *драма куйн* би юу хийхэв?


Дурлал ВИВА биш бол, СЕКС ВИВА болно биз дээ???



Он гармагц сахилгагүй газар луу чиглэнэ биз дээ...Ханиад хүрсэнээ ч анзааралгүйгээр...



Шөнө нэгэн сексээ дууссаны дараа... Иймэрхүү сахилгагүй газруудад, секс хийчээд нэг их харилцан ярих ч юм уу, нялуурах нь бага байдаг юм л даа.



Гэтэл, надтай сексдсэн залуу маань, босч явахдаа хаанаас ч юм хөнжил олж авчраад надад нөмөргөөд яваад өгч байна...


Халамжтай гэдэг нь!!! Найз залуу ч биш, олигтой ч юм яриагүй, хөнгөхөн секс л үйлдээд өнгөрсөн атал...



Иймэрхүү жижигхээн *хүнлэг чанар*-ыг, огт олж харна гэж бодоогүй орчиндоо олж харахаар, миний дотор уяраад л яваад өгнө биз дээ?? Үүнтэйгээ хамтаар *халуунтай байж, юу л хийж байна даа би чинь* гэсэн хоосон сэтгэгдэл төрөөд, гэрлүүгээ харьж билээ.



Үүнийгээ санаад, өчигдөр орой *секс парти*-ны ярианы үед ч гэсэн, иймэрхүү зарим талаар *гаж* зүйлд өөрийнхөө дуртайг дахин анзаарсан тул, уртаас урт өдрийн тэмдэглэл хөтөлж нэг үзэв, кээк.






2010 оны эхний 3 хоног.


Ханиадтай гэртээ ... Супер Марио тоглосон шиг...

13 comments:

WILD FOX. said...

өө, хөөрхий патате,

тэр ворд пресс дээр байдаг их аятайхан блог байшд,
за тэр бионсе, шакира эд нарыг үзэж жаал нүд хужирлаад гарлаа,

:D

Anonymous said...

nmaig l lav germand bhad china girl gdeg bsan(ter ued mglchuud ih bdgu bsan ue).odoo thde blison bh

freestyle529 said...

яг тэр хүн чанар нь хаана яаж...гэж асууна даа гэж бодож байсан хөнжил нөмөргөдөг жишээн дээр тайвшрав.

Улаан said...

ёооё тэр шакила, биёенсег харж баахан инээд алдаж алдаж гарлаа

зүгээр дээ, тэр луувантай гоё зураг байна,

Особу said...

super mario goy shu te? blogiin nuur tsarai ene ter uurchlugduud daruuhan bolchihsiim uu daa, ajil deer uzehed ashgui amar geed u lol

ollie said...

чи уйгагүй урт юм бичиж, би тэрийг нь уйгагүй уншихын гсн :р

"- Жирийн жинстэй уулзсан маань хүртэл мань хүний сонирхол буурах нэг нөxцөл болох жишээтэй. " -гэхээр ер нь нэх төвөгтэй ч юм шиг. ядаргаатайн. алийн болгонд тааруулж амьдрахав дээ.

"
Иймэрхүү жижигхээн *хүнлэг чанар*-ыг, огт олж харна гэж бодоогүй орчиндоо олж харахаар, миний дотор уяраад л яваад өгнө биз дээ??" -хэхэ, энд ч хэний ч дотор байсан уяраал яваад өгнө байхоо.

ollie said...

хаха, нээрээ энэ эхний видео үнэн тасс юмaa :))

ershuu said...

yoonoo bicheed hayasan baishuu :P

patatepatata said...

noiton navch> harin tiim, uruvdultei baigaaz? kekeke
wordpress bichleg ni harin taalagdaad baigaa yum

caroline> china girl, keke
Odoo ch gesen muusain nemtsuud yalgadaggui bailgui dee

freestyle> haha, solongos drama shig lag sunjruulj baigaaz dee?

dohiur> luuvantai zurag, harin yag taarsan ed baij taaraad minii bayarlasan gej, keke.

osobu> harin gaigui bolgchihson baigaaz??? Odoo drag queenii zurgiig ni solichihvol hun uzehed gaigui boloh baih, keke

ollie> hehe, zavtai gedeg ni, lol
. Ehnii video ni iluu lag baigaaz? 2 dahi ni ch gesen iimerhuu baisan bol ug ni...

ershuu> yuug terve? keke

ollie said...

бүтэн өдөржин гей порно үзэв. эрэгтэй байсан бол бараг л гей болохоор боллоо.

дэлхий дээрх хүн амын хэдэн хувь нь ижил хүйстэн байдаг гэлээ? өнөөдөр миний хайснаар лав нэлээн байх шигээ.

гүй тэгээд хамгийн балай нь, гей порно харахаар сэрэл хөдлөөд байхын :р

би л лав эрэгтэй байсан бол гей байх байсан байхаа гэж бодов ш д :р

dream said...

ollie egch lesbian bolchkumuda? :P

RIVER said...

uneheer taalagdlaa, Morin tolgoitoi zurag bas.. funny baina.

patatepatata said...

ollie*/ zavharsan yum, lol
gehdee, emegtei hund ugaasaa 2 eregtei baisan ni iluu solirholtoi baij ch magadgui yum te? Eregtei str8 zaluuchuud lesbian porn durtai baidag shig

dream:/ tsug gem, hun uruu tatahgui shuu, lol

ollie egch gomo bolchih ! keek

river;/ thainks lah