Tuesday, January 26, 2010

SUMO SUMO


Ойрын 2-3 долоо хоног зав муутай байлаа..Ажил ажил ажил гээд...


Өдөр болгон өглөөний 2-3 гэж хариад, гэртээ хариад шууд унтахгүй болохоор, 4 энэ тэр гэж унтаад гэсэн амьдралын хэв маяг муу муу..

Саяны хагас бүтэн сайн л гэхэд..

5 дахь = өглөө 4 гэж хариад, гэртээ пиво уучихаад унтав

Хагас сайн = Өглөө 10 гэж ажилдаа явав. Өглөөний 7 гэж гэртээ хариад 2 цаг унтав.

Бүтэн сайн = Өглөө 9 гэж ажилдаа яваад, тэр чигээрээ. Нэгдэхийн өглөө 9 гэж гэртээ харьж хувцасаа сольчихоод, 10 цагаас хуралдав. Өдрийн 2 цаг хүртэл ажиллаад, харьж унтав ...гэсэн маягтай...

..2 hours sleep in 48 hours...

Иймэрхүү маягаар гэхдээ ажил ихтэй байхаар, архи уух багасаад дажгүй тал ч бас байна аа.. 1 сар бараг дуусч байгаа биз дээ?


1 сард архинд хэрэглэсэн мөнгө, 12 сарын архины мөнгөний 1/4 хавьцаа л гарч байна гэхээр сайн хэмнэсэн байгааз дээ? Энэ сард дор хаяж 1,000 орчим дойлуур бол хэмнэх юм шиг байгаам...


Зиаг тэр ч яахав.


Баябага дарга СУМО СУМО гээд баахан юм биччихэж. Би яагаад дуурайж бичиж болдоггүй юм тэ??? кээк


Сумо гэхээр л, бүдүүн царай муутай гээд муулаад байдаг хүмүүс байдаг даа??

Баябага хүртэл *БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ЦАРАЙТАЙ* энэ тэр гээд муулаад амжчихсан...


Би ч хувьдаа нэг их хөөрхөн гэж боддоггүй л дээ..
Гэхдээ, хорвоод, янзан бүрийн хүн их байх юм аа..



Японы гомо залуучууд гэхэд, БҮДҮКАД ДУРЛАГЧ буюу ДЭБҮСЭН, БҮДҮКАД Ч ГЭСЭН ДУРЛАГЧ буюу ДЭБҮМОСЭН, жин нь 100 кг-аас дээш ГУРВАН ОРОНТОД ДУРЛАГЧ буюу МИКЭТА СЭН гээд хүмүүс, нийт гомо хүн амын бараг 1/3 энэ тэрийг эзэлдэг гэх мэт... (1/3-ээс их ч байж магадгүй)




Яагаад бүдүкад дурладаг юм? гэхээр, ГҮЗЭЭ Нь ГОЁ л гэнэ, МӨӨМТЭЙ болохоор л гэнэ, тэврээд унтахад тийм БАРьЦТАЙ ГОЁ л гэнэ, ӨӨХӨН ДОТОР Нь УМБААД ХЭВТЭХЭЭР, ӨДӨН ХӨНЖИЛД БАЙГАА ЮМ ШИГ ГОЁ БАЙДАГ юм л гэнэ.. олон л шалтгаантай юм гэлээ, мань мэт нь ч ямар ойлгох биш...


Тэгээд энэ ДЭБҮСЭН-гүүд, дотроо бас янз бүрийн бүлэглэл байдаг юм шиг байгаа юм. УЛААНТАН / ЦАГААНТАН гээд хуваагдчихдаг жишээтэй, кэкэ.



УЛААНТАН гэдэг нь ямар учиртай вэ гэхээр, бүдүка байсан ч гэсэн, тодорхой хэмжээний БУЛЧИН ШӨРМӨС (улаан мах гэдгийн УЛААН)-тэй бүдүкад дуртай ДЭБҮСЭН.



ЦАГААНТАH гэдэг нь эсрэгээрээ *ЦАГААН ӨӨХ ИХТЭЙ* бүдүкад дуртай ДЭБҮСЭН.

Бодвол, зөөлхөн үү , хатуу юу гэдэгээсээ шалтгаалдаг юм шиг байгаа юм....


Тэгээд, бүр цаашлаад, маньяк болохоороо * БҮДҮКА Л БАЙВАЛ, ЭРЭГТЭЙ Ч БАЙСАН, ЭМЭГТЭЙ Ч БАЙСАН ХАМААГҮЙ* гэх, тухайн хүний ямар хүйстэй нь чухал биш, БҮДҮКА байх эсэх нь л хамгийн чухал гэх нэгэн байдаг гэхээр, амьдрал үгүй мөн сонин шүү тэ???
(Гэхдээ, хүн хөгширөхөөрөө хүйс нь юлгахад хэцүү болдог шиг, бүдүүрэхээрээ бас хүйс нь ялгахад хэцүү болдог тал байдаг болохоор, ойлгож болох ч юм шиг,, кэкэ)





Эдгээр хүмүүсийн дунд, манай АСАШОРЮ агаа бол нилээд АЙДОЛ юм шиг байгаа юм. АСАШЁРЮ АЙМААР КӨӨРКӨӨӨН, ҮНСЭЭД АВМААР... ТЭР ЖААХАН САГСУУ БАЙДАЛ Нь Ч ГЭСЭН, НЭГ ТИЙМ, *ХУЛИГААН ЖООХОН ПАЦААН* МАЯГТАЙ СЕКСИ гэж ирээд л магтах нэгэн бол цөөнгүй!!!



Зөвхөн гомо ч биш, хүүхнүүд хүртэл (гэж, мэдээжийн хэрэг шдээ тэ? кэкэ. Ойрын үед, гомо бус хүнтэй харилцах боломж багатай, гомо бус хүмүүс ямар байдагийг бараг мартаж байх шиг байгаа юм ..) байдаг юм шиг байлээ...



Эдгээр хүмүүсийн нэг нь, Японы алдартай ДРАМЫН ЗОХИОЛЧ (гэх үү???) , ҮЧИДАТЭ МАКИКО гэдэг хүн.


Зохиосон драма, кино энэ тэр нь нэг тийм БУЛИНГАРТАЙ (???) ХҮНИЙ ХАРьЦАА (доро доро шита нингэн канкэй. Шууд Монголчилж үзэв, кэкэ) энэ тэр их байдаг болохоор, энэ хүний зохиолд ГОМО-нууд бас их дуртай.

(энэ булингартай харьцаа гэх мэт, НОЙТОН ХОШНОГОТОЙ Япон, Солонгос хүмүүсийн дуртай сэдэв юм шиг байгаа юм. Монголчууд харьцангүй ХУУРАЙ ХОШНОГОТОЙ болохоор, нэг их ийм сэдэвт дурлаад байдаггүй юм шиг...)



Зиаг тэгээд, энэ ҮЧИДАТЭ МАКИКО гэдэг хүн маань СУМО-гийн холбооны АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХУРАЛДААН гээчийн гишүүн байсан гээд айхтар эд...

Сумо, эмэгтэй хүн дэвжээн дээр гарч болдоггүй хатуу журамтай спорт, үүний аварга шалгаруулах хуралдааны анхны эмэгтэй гишүүн гэхээр бас айхтар байгаа биз???



Миний бодлоор мань хүн, ДЭБҮ СЭН (бүдүкад дурлагч) юм шиг байгаа юм. ТОХОКУ-ИЙН ИХ СУРГУУЛь-ийн СУМО-ийн секцний зөвлөх энэ тэр сайн дураараа хийдэг гэх мэт...

Сумог мундаг дэлгэрүүлье энэ тэр гэсэндээ гэж тайлбарладаг ч гэсэн, юу л бол...



20 орчим насны, ЗАЛУУХАН, БҮДҮҮН БҮДҮҮН банди нарыг асар тачаангүй нүдээр харах гэж л ийм ажил сайн дураараа хийдэг болов уу гэж би сэжиглээд байдаг юм.



Ядаж байхад, СУМО-гийн хувцас чинь бараг л шалдан шахуу шүү дээ тэ??? кэкэкэ





Зиаг тэгээд, энэ Үчидатэ Макико маань, манай АСА-д их хайртай юм шиг байгаа юм. Хайртай охин/залуудаа нээх муухай аашлаад л, үс гэзэгнээс нь чангаагаад л байдаг хүүхдүүд байдаг даа?? Яг тэрэн шиг.



Юм л бол АСА-г маань дэглэнэ. 2007 оноос хойш, АСА-г зэмлэх, шүүмжилж хэвлэл мэдээллээр гарахаас өөр ажил хийгээгүй (зохиолоо ч бичихгүй!!! гэхээр, АСАШОРЮД маань ямар их ХАЙРТАЙ гэдэг нь илт байгаа биз дээ тэ? кэкэ...



Тэгээд Аса-д байнга муухай аашилдаг талаар нь сэтгүүлчид асуусан * АСАШЁРЮ-г би мэргэжлийн тамирчин гэдэгээр нь бүрэн хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрөөд барахгүй АЙМААР, АЙМААР, АЙМААР ДУРТАЙ * гэж хэлсэн гэх мэт (Чоо га миццү цүкү ходо сүки). Япон хэлэнд, хайртай, дуртай 2 адилхан үгээр хэлэгддэг гэхээр үнэн хүнд тэ??? кэкэ





Сая 1 сарын 25нд, энэ Үчидатэ Макико маань, сумогийн *аварга шалгаруулах хуралдаан* гээчийнхээ гишүүн байхаа больсон (төдөн жил хийнэ гэсэн хугацаатай юм шиг байгаа юм) юм л даа.






Манай Асашорю, барилдаж ялчихаад * Үчидатэ гуайн төгсөх сүүлчийн тэмцээнд түрүүлж чадсандаа баяртай байна. Үчидатэ гуайдаа цэцэг бэлэглэмээр байна* гэж сэтгүүлчид ярилцлага өгсөн, манай Үчидатэ гуай ингэж хариулсан гэсэн...







*Хм.. Цэцэг мэцэг бэлэглээд... наадахыг чинь БҮТЭЛГҮЙ ДУРЛАЛ ГЭДЭГ ЮМ!!!*



Лол...



Дурласан охиноо хойноос нь элдээд л, үс гэзгийг нь зулгаагаад байдаг хирнээ, тэрнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, харин ч бүр үгүй гээд гүрийчихдэг банди нар байдаг даа??? Яг тэрэн шиг хөөрхөн байгааз???



Зиаг зиаг, сумогийн тухай бичлэгээ ингэсгээд өндөрлөе байз...

15 comments:

Rhea said...

Turanhainuud ni hoorhiimaa gsn.

bulingartai gej yu gesen ug ve?

chris said...

logiktoi l bodol bna :-)

Anonymous said...

huush japanchuud chin targan huniig uzdeggu gsen yass?herve targan hund durtai humuus bdag um bl neg tiim hun olj avhaas.mgld nad shig targan huniig toohguin.

freestyle529 said...

Энэ Үчидатэ гуайн царайг ойроос татсан нэг тийм үлгэрт гардаг ....хүүхэд зууханд хийж идэх дуртай эмгэн ч юм шиг...арай ч ингэж хэлж болкү л байх л даа. Гэхдээ л...Тэр эрүүгээ майжсан зураг энэ тэр бол....

Eric said...

wow...ter hogshin avgai yamar aimaar zuudend ormoor haragdaj baina aa...

dream said...

harin hvmvsiin sonirhol yaagaad iim esreg bdg bnaa. tehdee iim esreg bhku l bol tentsver n aldagdah bh lda? =P

bi l lav turanhaiduu hvmvvst durtai. ergen toiron dandaa tiim hvmvvs bdgaas ch boldog uu? yamartai ch mahlag, tom bietei hvmvvst nehh durtai bish :D

bayabaga said...

asa giin zuragnii songolt hoorhon boljee..gar bas l photogenic baina shuu..ingej donjiig ni olj zurgan deer garah amargui baihaa..kk

WILD FOX. said...

kekeke, sonin l iin??

Unknown said...

aanhaan, ene emee chini iim uchirtai hun baisan yum uu, gesnees asaakaa heden jiliin umnu arai ulaan baisan shig sanagdaad bh yum, odoo ch tsagaantantnuudiin sonirhodog type ruu l yavaad bh shig bna lee shte. Sayavtar harsan chini. Gedes n deeshee tsudiichiheed, lol.
Nadarhuu keke.

Arhinii mungu bol lag bagassan bna shtee, ingej ih ajillahaar yadargaand ordoggui yumuu?

patatepatata said...

Rhea> hehe, hun hunii sonirhol uur bolohoor te? Bi ch gesen turanhai zaluud durtai.
Bulingartai gej, buruu orchuulchihsan bailee... Zungaaraldsan/ jonhuuraldsan gesen ni iluu zuv baisan baij magadgui. Neg tiim, hunii muu muuhai talyg iluu todotgoson geh yumuu da??

Caroline> Yanz buriin hun baidag bolohoor... Olonh gedeg utgaaraa bol, buduun hund durgui ni ih baidag baih, gehdee, nen yalanguyaa gomonuud bolohoor sonirhol ni iluu diversified baidag yum shig sanagddag yum.
Gej, chamaig targan gevel, turanhai hun uldehgui biz dee? keke

freestyle> haha. Iim tsaraitai baij "Asashoryuu, taamaglaj baisanchlan, nadad hairtai baisan yum baina te? Gehdee, avarga mini, naadahyg chini butelgui durlal gedeg yum!!!" gej helj chadna gedeg bol agu yum shigee, keke.
Baba yaga??? keke

eric> haha, gehdee tsarai bol chuhal bish yum shig baigaa yum. Gol ni oortoo itgeh itgel??? geed balairaad uu, kekeke...

dream> harin tiim, baigaliin tentsel gej yum baidag yum shig baigaa yum. Ugaasaa tegeed, goo uzesgelen gedeg chini haritsangui oilgolt bolohoor te?
Bayabaga darga bid 2 gehed, sonirhol bol ogt taardagguishd. keke

bayabaga> unen donjtoi te? keek

noiton navch> yum aa gej... Amidralaa gej...

Erdenechimeg> Haha, harin tiim. Ulaan anti-feminist huuhen baigaa yum. "Sumogiin devjeen deer emegchin hun garah erhgui" ene ter gej dovchignodog geh met, keke.
Asa, harin targalsan sanagdsan. Jich, bi ch gesen tsagaaantan shuu dee lol. Arhiny mungu harin, joohon hemneh heregtei sanagdaad bol ug ni baigaa yum...

dream said...

bayabaga darga hogshin hvnvvs geed l, po ajaa jaahan hvvhdvvd geed guigeed bdg geluu? keke

Нэмү said...

(Гэхдээ, хүн хөгширөхөөрөө хүйс нь юлгахад хэцүү болдог шиг, бүдүүрэхээрээ бас хүйс нь ялгахад хэцүү болдог тал байдаг болохоор, ойлгож болох ч юм шиг,, кэкэ)



хаха нүдэнд харагдтал авахынмаа

RIVER said...

saikhan bichej, uuriin bodoloo, eregtsuulj ireed. uneer taalagdav. bi sumo d durtai...

Anonymous said...

Manii chin huuchin url bas bolku bgaz?ene odoo boloh bha

patatepatata said...

dream< harin aimaar zovlontoi baigaaz? keke

nemuulen> haha, taalagdchihav uu? keke
Gehdee neeree te?? Bi ene ter odoo ajaa yuu agaa yuu gehed hetsuu bolj ehelj baigaa geh met (hugshiruud, buduureed) lol

River> haha, debusen uu? lol
Chi eregtei bil uu??

caroline> harin yaagaad ch yum bolohguim baileeshd