Tuesday, February 02, 2010

Бузар эм, Бурхан багшийн сургааль болон МАНИН ГАМБУУШ бишээ, ПО


Зиаг зиаг... Түрүүнд нь Христосын шашины талаар баахан мэдэмхийрч байгаад баахан хүний уур хүргэсэн, энэ удаад, Бурхан багшийн сургаалийн талаар мэдэмхийрэх гээд үзье байз, кэкэ

Сайндаа ч биш, бурхан багшийн сургааль маань төвд ч юм уу, санскрит хэл дээр байх нь их, Монгол дээр орчуулчихсан зүйлс нь хир үнэний хувьтай болохыг мэдэхгүй, тэгээд мэдэхгүй юм байж мэдэмхийрэх дэмий болов уу гээд юм бичихгүй байгаад байсан юм...

Энэ удаад ч гэсэн, нээг их айхтар мэддэг болчихсондоо биш, харин нэг хүүхдийн уурыг хүргэчихсэндээ уучлалт гуйх үүднээс, мэддэг хэдэн хэлэн дээр, итгэж болохоор орчуулгыг уншиж үзсэндээ бичиж байгаа юм...


Юу вээ гэхээр, дээр үед оруулсан байсан, (Баябага даргын орчуулсан) *Эртний Япон улс, гомо нарын диваажин* гэдэг бичлэгэн дээр

*Японд яагаад гомосэxүализм өргөн тархсан бэ?
Буддын шашны уламжлалт сургаалиар бол эмэгтэй хүн нь 「бузар」 зүйл? юм..Тийм болохоор эхнэр авах нь байтугай , эмэгтэй хүнтэй сээгэс хийх нь бузар үйл, сээгэс хийвэл бузартана гэж үздэг бсан тул сүм хийдэд шавилан сууж буй лам нарын хувид хатуу хориотой зүйл бсан аж..харин эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийх нь 「нөү проблэм」 бсан бололтой.. Анх лам нар болоод шавь банди нарын хооронд эхэлсэн энэ харицаа удалгүй язгууртанууд болоод цэргийнхэн(самүрай)ий дунд тархсан байна..*

гэсэн хэсэг бичлэг байсан, түүнд маань *Буддын шашинд эмэгтэй хүнийг бузар булайн уурхай гэж хэлээгүй. Энэ талаар судлаач хүний хувьд хүмүүст зөв ойлголт өгмөөр байна* гэсэн, туйлын оновчтой сануулга/ коммент үлдээсэн хүүхдийн өмнөөс, бичлэгэндээ залруулга хийх утгаар оруулж байгаа юм л даа..

Үнэндээ, анхан шатны бурханы шашинд *БУЗРЫН ЭМС, ПҮҮ ПАЙ* гэсэн ойлголт байдаггүй.

Энэ дээр бичсэн маань бурханы шашиныг бүхэлд нь бус, харин*тухайн үеийн Японд дэлгэрсэн байсан бурханы шашинд* гэсэн тодотголтойгоор бичих ёстой байсан юм л даа. Хүлцэл өчье



Зиаг зиаг,
Гэхдээ дээр үед Христосын шашины нийтийн моральд яаж нөлөөлсөн талаар бичиж байсанчлан, шашин гэдэг зүйлийн аюултай хэсэг нь энэхүү *АМ ДАМЖИХ ЯВЦДАА ХАДУУРААД ДАВХИЧИХДАГ* гэсэн шинж чаHарT нь байдаг болов уу...

Бурханы шашинг аваад үзье.

Анх, Винаягийн судар байх үед *Садар самуурал нь Кармагийн хуульд баригдаж  гэгээрэлд хүрэх замд саад болно* гэж сургахдаа,*Садар самуурал* гэдгээ зөвхөн эмэгтэй хүнтэй гэж хязгаарлаагүй, харин *эр, эм болон ubhatovyanjañaka, paṇḍaka-ийн 4 хүйсний алинтай нь ч завхайрахыг хориглоно* гэж бичсэн байдаг боловч, энэ нь яваандаа 1. лам нар эрэгтэй байх нь элбэг  2. Эгэл эрэгтэй хүмүүсийн олонх нь эмэгтэй хүнтэй сээгэсддэг  гэсэн шалтгаанаар *садар самуун = эмэгтэй хүнтэй явалдах* / *садар самууны эх үндэс ул уурхай = бузрын эмс* гэсэн ойлголт болоод хадуурчихсан мэт.

Энэ сургааль нь, Энэтхэгийн буддизмаас шууд салбарлаж гарсан төвдийн буддизмд харьцангуй гайгүй боловч, олон давхарга дамжилга /ам дамжсан Зэн буддизм (японы буддизм) гэх мэтэд илүү ихээр нөлөөлсөн мэт.

Японы буддизмд, эмэгтэй хүн бузар булай гэсэн ойлголт хүчтэй байсан бөгөөд, энэ ч үндэснээсээ ДАНСОНЖОХИ буюу, эрийг хүндэл, эмсийг үл тоомсорло гэсэн ухагдахуун маш хүчтэй үлдсэн гэх.  (Эрийг дээдэл, эмийг доодол гэдэг ойлголт угаасаа гэхдээ зөвхөн япон ч биш, европ энэ тэрд ч гэсэн асар хүчтэй байсан ойлголт учир, хэн нэгнийг буруутгах гэсэн утгаар биш, ингэж таарсан гэнэ гэсэн утгаар энд бичиж байгаа шүү). 

Японд ирсэн Монгол охидууд нэн ялангуяа, Япон заншилын энэ хэсэгт нь их дургүйцдэг болов уу...


Зиаг зиаг...


Нээх урт юм бичсэн байсан, 4 хүйс гэнэ үү ???? гэж гайхах нэгэн байж магадгуй.

Энэ хэсэг нилээд хэцүү ойлголт юм шиг байгаа юм. Тийм ч утгаараа мартагдаад алга болох хандлагатай байсан гэхэд буруудахгүй болов уу...


Ямар ч байсан, энэ ойлголтуудын хамгийн нийтлэг тодорхойлолт нь :

ubhatovyanjañaka :  Эр, эм хүйсний аль алиных нь шинж тэмдэгийг агуулсан хүйс. Өргөн утгаараа үүнд эрэгтэй байж эрэгтэй хүнд дурладаг буюу гомо болон, эмэгтэй байж эмэгтэй хүнд дурладаг лесби ч гэсэн агуулагдах аж.

paṇḍaka:  Эр болон эм хүйсний аль нь ч биш хүйс. Интерсекс буюу гэдэг ойлголт үүнтэй илүү ойрхон болов уу. Гэхдээ энэ ойлголт зөвхөн интерсексийг ч биш, ерөнхийд нь *гуравдагч хүйс* гэсэн ойлголтоор хэрэглэгдэх нь их байсан мэт.
Гэхдээ хадуурах үедээ хадуурна. Бэлгийн сулралтай байсан ч гэсэн энэ хүйсэнд оруулах тодотгол хүртэл байсан гэхээр.... Орчин үед гэхдээ энэ хүйсийг дээдэх хүйстэйгээ нийлүүлээд ГУРАВДАГЧ ХҮЙС хэмээн тодотгоод илүү өргөн утгаар нь ГОМО, ЛЕЗБИАН, ТРАНС, ИНТЕРСЕКС гэж тодорхойлох нь элбэг байдаг гэх... (гэхдээ ямар ч байсан *төрөлхийн хүйс* гэсэн утгаар нь авч үздэг байсан Буддизм бас нэг бодлын мундаг ч юм шиг.  Христосын шашин шиг *нүгэл үйлдэх хүсэлдээ автаад гомо болдог* гээгүй)

Зиаг, тэгвэл энэ 3 дагч хүйсийг хэрхэн хүлээж авдаг байсан юм бол?????
Энэ тал дээр ч гэсэн, шашины урсгалаасаа шалтгаалаад өөр өөр байсан гэх


Угаасаа *ГАХАЙНЫ МАХ ИДВЭЛ НҮГЭЛ, ХАГАССАЙНД (САББАТ) АЖИЛ ХИЙВЭЛ НҮГЭЛ, ГАР ХАНГАЛГА ХИЙВЭЛ НҮГЭЛ* гээд, хийсэн үйлдэлийг чинь сайн муу, сайхан муухай гээд заагаад өгчихдөг ЭЕЛДЭГ??? Христосын болон Лалын шашинаас Бурханы шашины хамгийн том ялгаа нь, энэ шашины ТОДОРХОЙ БУС байдалд байдаг болов уу. 
БУСДАД ГАЙ БОЛЖ БОЛОХГҮЙ, БУСДАД БУЯН ҮЙЛД гэж заахаас биш, яавал гай болох, яавал буян болох талаар тодорхой заадаггүй, харин түүнийг хүний өөрийн СЭТГЭН БОДОХ ЧАДВАРТ даатгадаг шашин учир.


Ийм ч утгаараа сайнаар хэлбэл УЯН ХАТАН, ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ЗОХИЦОХОД АМАР, муугаар хэлбэл БӨӨРӨНХИЙ, ЯАХ ГЭЭД БАЙГАА Нь МЭДЭГДЭХГҮЙ, ХОЁРЫН ХООРОНД  шашин.


Энэтхэгийн урсгалын эхний шатанд бол, энэхүү ПАНДАГА гэх мэт нь, урьд насны үйлийн үрээр тийм болсон зүйл, урьд насандаа нүгэл үйлдсэн тул БУЗАР КАСТ гэж үзэгддэг байсан гэх.
Жич, Бурхан багшийн шавийн нэг байсан АНАНД ч гэсэн, урьд насандаа ПАНДАГ буюу, ГОМО? ИНТЕРСЕКС?? байсан гэхээр бас боломжийн айн???


Японд яаж үзэгддэг байсан талаар бол дээр бичсэн.


Тэгвэл, Төвдийн буюу, шарын шашинд яаж үздэг байсан юм бол???


Энэ ПАНДАГА гэдэг үгний төвд орчуулга нь МАНИН!!!
Төвд шашинд, энэ хүйсийг бузар булай гэж үзэхээсээ илүүгээр АРГА/БИЛГИЙН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ, ДУНДАЖ ХҮЙС гэж үзэх нь их байсан гэх.
МАНИН гэдэг нэртэй бурхан хүртэл байсан гэхээр, бас мундаг байгааз??? кэкэ





 







Зиаг зиаг, нээх урт юм бичлээ... Гэхдээ ямар ч байсан, үйлдсэн нүгэлийн үрээ эдэлж байгаа ч байсан бай, арга билэгийн тэнцвэртэй ариухан баагий байсан ч бай, өргөн ойлголтоороо бол, ГОМО = МАНИН,  ЛЕЗБИАН = МАНИН, БИСЕКСУАЛь = МАНИН, МАНИН = МАНИН болж таарах нь.

Зиаг тэр ч яахав.


Орчин үед монголоор МАНИН, ГОМО, ТРАНС гэдэг маань ямар үгийг тодорхойлдог юм бол гээд хайж байсан, Энхриймаагийн гоё блог олсон, энэ бодвол хамгийн зөв / өргөн ойлголт бололтой.


----------------------------------


...................: bi neg zuiliig todruulah gsiin


...................: ooroo yag ymar chiglel n ve


....................: gomo yumuu


..................: bi neg l oilgohgui bgad bgain


new life: bishee transsexual


.................: ene n yadag iin


new life: aan barag l emegtei hun gsn ug l de


new life: huis ni soligdood tortson


new life: boojgoitoi


new life: tgd hohtei


new life: hiilgesiimaa


new life: hiimeleer


...................: tgeed eregtei huntei untdag uu


new life: aanhaa medeej


.............: tgeed chamt ymar chigleliin hun untdaggiin


.............: gomo humuus uu


new life: ugui


new life: bi tedentei untdagguie


new life: durgui


new life: zugr l engiin humuustei untdag


new life: nz zaluutai






(хэсэг яриа үргэлжилсэний дараа)




...............: gambuushiig yu gj boddog ve


new life: medrel muutai hudalch awgai


new life: bi durgui


................: yag tani shig uu


.................: transgender uu


BUZZ!!!


new life: gomo shu de. bi manin bish gdgiig ni medne. zugr l tomsogoo awahuulsan. tgd er erhtentei. ghde durgui bdg shaltgaan maani uchirtai. ter dandaa minii tuhai hudal medeelliig sonind zarj mongo oldog. yaagaad tgj bgaan tm bz de. namaig eldweer gutgene, doromjilno ter soninuud ni...


----------------------------------


Трансжендер ч гэх шиг?


Манин ч гэх шиг ?


Гомо ч гэх шиг ?




Ямар ч байсан энэ дундаас нэг сурч авсан зүйл маань :




*Төмсөгөө авахуулаад боожгоогоо үлдээсэн бол ГОМО, хөх хийлгэсэн бол ТРАНССЕКСУАЛ* гэжийлээ. Кэкэ.


Зиа, энэ ямар ч байсан зөв бол, Баябага дарга, Особу ажаа, По аниа энэ тэр бол ...

Хөх байхгүй... төмсөгөө авахуулаагүй болохоор... МАНИН гэдэг нь зөв юм шиг байна, кэкэ.

Тэгээд оношлочихоё байз, лол


Зиаг зиаг, нээх урт юм дахиад биччихлээ...


Унтая байз

7 comments:

Anonymous said...

whahaha.uuriigu lag anai gsenee osoog ajaa blgochij.Oso alaad ug ene ajaag.Lol.(ingehed ajaa anaigiin ajaa hugshin mun bizde?)

Улаан said...

goy bichleg baina, buur suuldee trans yu yunii uchriig olood baisan olohoo baichihsan ch yum shig sanagdad baisan yum,

ania bi tanias yum asuuh gesen yum boloh uu? G angiin zaluus hulunduu ustei baidag uu ? kaka, /neg shorttoi zaluud durlasan chen aimaar tsemtsger tegeed G ch yum shig sanagdaad/

Eric said...

interesting post
omg...ter chat ni bas yu ve? sooooo rude!....he/she sounds like so messed up!

patatepatata said...

caroline> ajaa, anyaa 2 nasny zoruutei gej medeegui baisan baina, keke. Oso ajaad aluulsaan aluulsan

Tiengming> haha
Ustei neg ni ustei, usgui neg ni usgui shuu dee, hehe.
Gadaad torhoor ni ugaasaa medehed hetsuu shuu dee. Minii deer uyed bichij baisan

http://patatepatata.blogspot.com/2009/11/gomogiin-talaar-hicheel.html

ene bichlegiig unshaad uzeerei, keke

Eric< harin, buddhism geheer hun sonirhoj unshih bolov uu gesen, christosyn talaar bichsenees hamaagui baga unshij bainalee :(

ter being rude etc-iin talaar, orchin ni hetsuu bolohoor arga ch ugui baidag baij magadgui l yum

АНИРГҮЙ said...

ТАНЫ БЛОГЫГ БАРАГ ХАГАС ЖИЛ ШАХАМ ЭРГЭЖ ТОЙРЛОО

ГЭХДЭЭ ХЭХЭ БУДДЫН ШАШИН НААД ОРОНД ЧИНЬ ИНГЭЖ ТӨӨРЧ БУДИЛЖ ЯВААД ҮНЭНДЭЭ ХАРАМСЖИЙНА. ЕРӨНХИЙДӨӨ БОЛ БУДДЫН ШАШИН БИШИЙ ШҮҮ ДЭЭ. ШАШИН ГЭХЭЭСЭЭ ФИЛОСОФИ ШИНЖЛЭХ УХААН ГЭВЭЛ ТААРНА.

ККК ИНЭЭЭДТЭЕН

BorlaSQue said...

http://enkhriimaa.blog.banjig.net/post.php?post_id=373722 ЭНЭ ДЭЭРХИЙ БИЧЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ИХ ДАЖГҮЙ БИЧЛЭГ БАЙНА ЗААВАЛ УНШААРАЙ

Anonymous said...

Ενеrything is veгу opеn wіth a гeallу clear сlaгіfication of thе isѕuеs.

It was defіnitelу іnformаtiνe.
Υour website iѕ very uѕeful.
Many thanks fοr ѕhaгing!

Fееl free to suгf to my blog pοst - ephedrine 50 mg von efedrin arsan