Sunday, July 19, 2009

Хоёрын хооронд ч гэсэн, хааяа нэг юм бичиж байхгүй бол тэ???

100 төгрөгтэй байсанаас, 100 найзтай байсан нь дээр гэж үгүй мөн үнэн үг шүү... Баягаба гээд атигар хар найзынхаа хүчинд... (өнөөдөр экс б.ф-ийн найзтай нь хамт уусан юм. Тэгсэн, надтай уулзахынхаа өмнө манай экс, баябага ажаа 2-той дайралдсан юм байх. Үгүй нээрээ магтаж байна аа.. *Танай тэр Баябага гээд найз чинь, нас биед хүрсэн эрэгчингийн фермон ихтэй, гоё залуу байлээ* гээд... Би ч хэлэх үг олдохгуй *харин тиймээ... Манай баябага чинь нас биед хүрсэн эрэгчингий гоо үзэсгэлэнгээр дүүрэн залуу байхгүй юу гэж ирээд, кэкэ*) хэд хэдэн ёстой хөөрхөн кино үзээд авав....
Энэ жилийн фестивал гэхдээ их сайн кино олон байсан санагдсан

1.  Outrage
http://tokyo-lgff.org/2009/e/prog/17.html

*Телевизийн нэвтрүүлэгчид болон, улс төрчид бүгд улаан гомо* гэсэн сэдэвтэй кино (хадуурав...)...
Өөрийгөө гэй гэдгээ нуухын тулд, гэй хүмүүсийн эсрэг үйлдэл хийдэг улс төрчидийн тухай хийсэн баримтат кино... Монголд ч гэсэн хараад байхад, миний л бодлоор, *Муусайн гомонууд* гээд орилоод дайраад байгаа хүмүүс, өөрсдөө гэй бөгөөд тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй байх магадлал асар өндөр болов уу... Туйлын сонирхолтой кино. Хамгийн гол нь, асар дундыг баримталсан талаас, зөв логиктой хийсэн кино байв. 5 од.


Энэ киног үзсэний дараахан нь монголын төрийн тэргүүлэгчид японд айлчилсан зургийг харсан манай Баябага, улаан хов живэнд дуртай авгай болохоороо шууд надад ховлож байсан...

* Хүүеэээ... Манай XXX-ийн хуучин найз залуу, 2-ын 2-уулаа зэрэгцээд зогсчихсон, зургаа авахуулсан байшдээ... Улс төрчид бүгд гомо гэж үнээрийн онож кэлжээ...* гээд...


2. Chef's special
http://tokyo-lgff.org/2009/e/prog/12.html

Манай Особу жаал, сайн тоглосон байлээ..
Туйлын энгийн, *уйтгартай* зохиолыг, киноны скрипт яаж амилуулдагийг үзсэн шиг санагдсан. Энэ чинь жинхэнэ найруулагч болон, тайзны зохиолчийн ур чадвар юм байнаа гэж...
Испани кинонууд нээрээ үнээрийн сайн шүү


3. An Englishman in New York
http://tokyo-lgff.org/2009/e/prog/09.html

Стингийн дууг, тэр чигт нь кино болгосон юм уу, аль эсвэл үнэхээрийн үнэн түүх үү сайн мэдээгүй. Гэхдээ, үнэхээрийн орчин үеийн гэй амьдралын парадокс?-ийг тун сайн үзүүлсэн кино шиг санагдсан. Яагаад надад Нью Иорк таалагдаагүй вэ гэдгээ тун сайн тайлбарлуулсан шиг санагдсан...
Нэг тийм зөрчилдсөн ойлголт байж магадгүй, гэхдээ, гэй амьдрал хэт хөгжихөөрөө, жирийн амьдралын нэг хэсэг болоод уусчихдаг тул, зарим хүмүүс (жишээ нь би)т хэт уйтгартай санагддаг болдог шиг санагддаг юм... тийм ч утгаараа, Америк боло Европ миний хувьд уйтгартай, Ази илүү сонирхолтой санагддаг гэх мэт....

Монголд байгаа Энхриймаа болон Анужин, Гамбууш нартаа үзүүлмээр санагдсан кино байв

4. Фукужусо
http://tokyo-lgff.org/2009/e/prog/01.html

Үнэхээрийн гайхалтай. 1935 онд японд ийм мундаг лэзбиан кино хийж байсан гэхэд итгэхийн аргагүй... Өнөөдөр дахиж үзье гэж бодож байсан, шөнөжингөө дискодоод, босч чадаагүй... Манай монголын 60=аад оны гоё кинонууд байдаг даа??? Энэ хүүхнүүд үү? гэх мэтчилэн. Туйлын төстэй маягаар хийгдсэн, тэгээд нарэйтэр нь тайлбарладаг маягтай... Сайн тайлбарлаж чадахгүй юм, гэхдээ үнэхээр гайхалтай кино байв...

Ямар ч байсан, Баябага ажаад уруу татуулж очиж үзсэн кинонууд үнээрийн таалагдав..

Зиаг зиаг... Маргааш улаан гомонуудын бийч орлоо,... Нүцгэн залуус харж байгаад ирнэ ээ...

5 comments:

Особу said...

хаах ямар гоё юм бээээээээээ, намайг дагуулаад явахгүй яасан юм бэ хэхэ хүүе юун особу вэ хальт юу билээ гэж бодлоо ш д, миний нөгөө тоглосон киног үзсэн юм байх даа гээд хэхэ

hina said...

haana iim kinonuud uzuulj bgaa yum be? ochij uzeh yumsan oshieteeeeeeeeeeeeeeeeeeeee...

duusagui bol ochij uzey

hina said...

uu duustsan bsan bna hsd :((

Цагаанаа said...

хооо,, гого кинонууд их гарчээ,
хуулбарлагч найзуудын хүчээр олоод үзчихийнсан,,

patatepatata said...

osobu> chi uuruu olood uzeerei. Yaag chi baigaa, keke

hina> harin tiim. Festival bolohoor, doroo garaad doroo duuschihsan. Bi ch gesen buren uzej chadaagui

tsagaanaa> hehe. chi ch sain naiztai yum aa. lol