Tuesday, July 29, 2008

Ziag yuu bile dee...

Зиаг байз, юу билээ дээ...

Нёоркд ирчхээд л, идээд л, таргалаад л сууж байна...

7 хоногийн дотор бараг 3-4 хил нэмсэн байж магадгүй...

Аргагүй ш дээ... Өдрийн 5 удаа идээд, тэгээд дээрээс нь идэж буй юм нь бөөн гурил, мах өөx, тос, тэгээд их порцоор болохоор...

Хоолныхоо зургийг ч авахаа больсон... Угаасаа ойлгомжтой...

Өглөөний хоол (8:30-аас) : Сэндвич, шарсан өндөг, шарсан хиам, салад энээ тэрээ
Бранч (10:30-аас) : Кекс, жимс
Өдрийн хоол(12:00-оос) : Паста, сэндвич, шарсан хайрсан хиам энээ тэрээ 2 таваг...
Афтернун тий: Кекс, жимс
Оройн хоол: Стеик ч юм уу, нэг тийм аварга том америк хоол...

Хэмжээ ихтэй, илчлэг ихтэй америк хоол идээд байсан, тэгээд дээрээс нъ орой мэдээж пиав ууна гээд байсан, гүзээ бол асар хурдацтайгаар тэлж байна билээ..

Биг Банг гээд, хоосоноос хорвоо дэлбэрч үүсдэг гээд байдаг даа...
Яг тэр... Хоосон ч арай биш байсан юм байна аа.. Гэхдээ огторгуйн хэмжээнд бол гялс хүрэх шинжтэй...

Энэ хүмүүс яаж жингээ, галбираа бариад байдаг байна аа???Буцаж очиж байгаад л жаал хичээхээс...

Өмнө нь Нёоркд ирэхэд бас 4-5 хил нэмж байсан, тэрийгээ буцааж багасгах гэж 3 жил болсон юмсан... Одоо дахиад 3 жил...
хаа...

Баябага дарга, Биллиз Бүүт Кэмпны гэдэсний дасгалыг өгөөрэй за юу!!

Зиа тэр ч яахав.

Нёорк ч яахав, байж л байна. Идээд л, уугаад л... Хаа газар миний хийх ажил нэг их өөрчлөгдөх биш... Саяны хагас бүтэнсайнаар далайн эрэг орсон юм байна.Аймаар шуургатай, аянга цахилгаатай борооноор...
Гоё байлээ..

За за бичих юм олдохгүй юм....
Дараа л болъё

3 comments:

alim said...

tomootoi bairyn blog baishd. jaahan zavsarla daa bar sav aa ;)

Ba egee BBC hiidiimuu keke :D
nadaa ch bgaa shuu egch hiimer ayaddiim shig bailee haa neg.

oyako don-iig neeree "chicken family" geed zarj bsan manai ajlyn gadaa LOL..

dalain zurag harsan..ih bayasgalantai haragdsan. zalijin nudtei ;D

bayabaga said...

Rhia agaa>chicken family gej yamar goyo orchuulaa be??kk..mash taalagdav..

BI BBC hiihgeed Po goos DVD huuluulj avchaad neg ch hiigeegui,.,,:)

Po>
yagaad zogstsson be??urgeljluulen sonsyo..Chinii buyuuden g..:)

patatepatata said...

Rhia> Chicken family cool!
Dalai, goyo yavsan. Ih bayasgalantai.

Chi daraa gay beach oroh uu? lol


Bayabaga> Urtaas urt yum bicheed tavichlaa shuu! keke