Wednesday, July 09, 2008

Liberal

Зиа байз юу билээ...
Ан тийм. Жоохон ажил багатай байгаа дээрээ гээд монголын сонин, сэтгүүл, мэдээ энээ тэрээг жаал харсан шиг сууж байна.
Өнгөрсөн долоо хоногт, уугаад сууж байсан харин Баябага ажаагаас [ Цаана чинь монголд аймаар юм болж байна] гэсэн мэйл ирээд, эхэндээ ч нэг ч их юм бодоогүй сууж байсан юм.
Маргааш нь ч гэсэн, өглөө зурагт үзчихээд, [ Еэ монголд маань ямар аймаар юм болоов дээ. Гэхдээ дарагдсан нь яамай даа] ухааны юм бодоод л өнгөрсөн, тэгээд дараад нь энэ сонин, мэдээ зэргийг уншаад эхэлсэн, унших тусам уур хүрээд болдоггүй.
Тэр бослого бол яахав, үнэхээр бухимдсан хүмүүс байсан болоод л тэр хэмжээнд хүртлээ өрнөсөн байж таараа. Хайран соёлын дурсгалт зүйлс, хайран залуучууд, монголд маань ийм юм болох ч гэж дээ гэсэн сэтгэгдэл байгаа ч гэсэн, болох байсан зүйл л болов уу гэж бодож байгаа юм. Ийм юмыг, болох орчин нь биш байхад, зүгээр нэг дурын пацаанууд (Магнай гэл үү??) ятгаад үйсгэчихдэг зүйл ч биш. Нэг өрнөсөн зүйлийг харин өрнүүлэхэд бол олон төрлийн зүйлс нөлөөлнө л дөө...Хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдал, зодож нүдэж хүчирхийлэл илэрхийлэн эсэргүүцэх энээ тэрээ гээд. Мөн, бослого болж байхад, дундуур нь дэвэргэх зорилгоор дотроос нь хөөргөх гэх мэт...
Тэгээд дараад нь үйл явдлын дарааллыг хараад байсан
- Намжаах арга хэмжээ нь үнэхээрийн бүдүүлэг. Онцгой байдал зарлахгүй бол намжааж болохооргүй эд байсан гэж үү??? Анхнаасаа хэл амаараа ярилцаад намжаах ч боломжтой л эд байсан шүү дээ
- Яахаараа онцгой байдал тогтоохоор ганцxан телевизээр мэдээлэл явагддаг юм бэ? Ердөө л хүмүүсийн мэдээллийг ганцxан шугамнаас өгч, мэдээллийг гажуудуулах гэсэн зорилготой бус уу??
- Хүмүүсийн эрхийг ямар муухай зөрчиж байна вэ?? Тэгээд хүний эрхийг зөрчөөд зогсохгүй, хүмүүсийг сэтгэxүйд [Муусайн дээрэмчид, хүний эрх энэ тэр гэж хуцах эрхгүй] гэж бодогдохоор болтол нь, ганцxан эрхтэй хэвлэл мэдээллээрээ [ Энэ бослого гаргасан нөхдүүд, үл бүтэх, архичин, хулгайч дээрэмчид байсан. Дээрээс нь зохион байгуулалттай гэмт хэрэг юм] гээд итгүүлчихсэн.
Хүмүүсийн сэтгэлxүй, сэтгэxүй ямар доор төвшинд байгаа нь (Улайрсан махчины байдалтай) энэ хүмүүсийн үлдээсэн комментуудаас ойлгомжтой. [ Муусайн юмнууд, эрх мэрх гэж ярих эрхгүй] ч гэдэг юм уу, [ Ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж зохион байгуулсан хүмүүсийг цаазал] гэдэг ч юм уу, эсвэл зүгээр л огт логикгүйгээр [ МАXН, АН], [ Тархи угаалаа (Ямар оймс бандааш байгаа биш дээ... юун ч амархан угаагддаг юм], [ муусайн худалдагдсан юмнууд] гээд л... ой ч гутах шиг, бөөлжис ч хүрэх шиг... өрөвдөx ч шиг
Гэхдээ яаж ч бодсон, ерөнхийдөө бослогыг намдаахгүй удаасан хэсгээс эхлээд, хүчээр дарсан, онцгой байдал тогтоосон, хүмүүсийг хэлмэгдүүлсэн хүртэл үйл ажиллагааны зорилго ганцxан юм шиг... Монголд xүмүүсийн зүрxийг үxүүлж, хагас дарангуйллын байдал тогтоох гэсэн мэт...Яасан ч өршөөж болохооргүй зүйл!!!!
Тэр сонгууль яасан ийсэн энээ тэрээ бол хамаа алга. Сонгуулийн одооны дүнд ч гэсэн нэг их дургүйцэх шалтгаан алга. МАXН 45, АН 25-6, бусад нь хэд ч юм гэсэн тоо сонссон. Энэ тооны хувьд бол харин ч эцсийн дүн гэдэг утгаараа бол боломжийн санагдаад байгаа юм. Гэхдээ гарч ирж байгаа xүмүүсийн боловсролын байдлыг харахаар дур гутаж байгаа ч...Тэр гоожуур дээр тавьчихсан мөнгө тарааж бүй сонгуульд дэвшигчтэй адилхан төвшний хүмүүс монгол улсыг удирдаж байгаа гэхээр. Баябага дарга шиг мэдлэгтэй, чадалтай, либераль, тэгээд дээрээс нь гомо залуус монголыг удирдвал уг нь хамаагүй дээр байхгүй юу тэ????
Одоо гэхдээ овоо бичсэн бичлэгүүд нь олон талаас харж бичсэн зүйл их байх шиг санагдсан. Хамгийн их таалагдсан зүйл, энэ хүний эрхийн талаар асуудал. Хуулж аваад тарааж бичин эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй юм шиг.
http://www.news.mn/news/section=home/page=index#0.24816989677720763
гээд бичих гэсэн гарч ирэхгүй байна....Хуулаад авчдаг байж...
Олон улсын байгууллагуудаас монгол улсын засгийн газарт өргөсөн асуудлууд байна билээ. Хүмүүс коммент дээрээ болохоор [ Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв] ч гэх шиг, [ ийм хүмүүсийн хэлсэн юманд бүү итгэ] ч гэхсэн баахан юм биччихсэн байсан... [Ниргэсэн хойно хашгирав] гээч нь болохгүйн тулд, одоо нэг болоод өнгөрсөн үйл явдлаасаа сургааль авч, төрийн байгууллагуудаа, xууль дурмээ, системээ сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тэгээд дээрээс нь ажилдаа хайнга хандсан хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Хүмүүсийн комментууд дотор [ Эрх эдлэх юм бол үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй] гэдгийг буруугаар ойлгоод. [Хулгай дээрэм хийсэн юм бол, битгий хүний эрх гэж солиорцгоо] энэ тэр гэсэн, асар логикийн гажилттай комментууд харагдаж байна билээ. Энэ үг чинь харин ч тэр дарга нарт тохирох үг шуу дээ. Асар том, хүний амь насанд хүрэх эрхийг огт бодлогогүйгээр (эсвэл, буруугаар ашигласан, асар бодлоготойгоор) хэрэгжүүлж байгаа бол, тэр хэмжээнийхээ хариуцлагаа хүлээх ёстой!!
Энэ хүний эрxийн талаарх бичгийг болбол блог дээрээ хуулж тавимаар байлаа...Энэ зэргийн хүний эрх зөрчигдөж байгаа улсад, улсаа хөгжүүлэх залуус нь буцаж ирэх сонирхол бага байх нь ойлгомжтой... Зиаг тэр улаалзгана, бөөрөлзгөнийн эрx чөлөө энэ тэр бол ёстой миний нас гүйцэхгүй биз дээ...
Гээд... нэг мэдсэн, асар хавиргамааа (либерал) болчихсон сууж байна ш дээ, кэкэкэ
Надад зохихгүй юм байна... Архидсан, банзалдсанаа л бичиж байя...
Өнөө орой архидна даа!!!

5 comments:

alim said...

boorolzgonii huvid ch tiim bh shuu...

bayabaga said...

gege..
hugshin ni harij baigaad Mongoliin Yagaan Namaas ner devshii..Yagaan palaajaa namiruulaa l hun untuulahgui campaign ee hiigeed baij de,,hihi...mungu taraasan ch yahuu gsn uu..:)

hunii erhiin tuhaid harin tiime..Tor tomor nudargaa uzuuleh heregtei ene ter gsn comment ed hamgiin emzeglej baigaa..

huchitei,huchirhiichilegch tor uul ni tiim huseed baihaar yum bish l baimaar yum..

hundaga said...

хөөх энэ залуу чинь архи уух, юу яахаас гадна бас юм хум уншаад, ойлгоод, дүн шинжилгээ хийчдийн байна ккк.. даанч хөх өнгийг шингэрүүлсэн өнгөтэйм даа үэхэхэ

patatepatata said...

Rhia:/ buurulzgunu buurulzgunu! Tumsnii ulaalzgana.. Neeree temtsyaa te? Gomo, lesbian humuusiig huleen zuvshuur geed, yum hum shataagaad... Lol

Bayabaga:// bayabaga;// mongolyn tsenher tenger nam ene terr gedeg shig uu? K'

Uuruu duulj huurdaad l...

Hundaga:// haayaa shizo ni hudulhuuruu yum hum unshaad eheldeg yum, keke

ershuu said...

Баябага дарга шиг мэдлэгтэй, чадалтай, либераль, тэгээд дээрээс нь гомо залуус монголыг удирдвал уг нь хамаагүй дээр байхгүй юу тэ????
harin tiimee tiim humuus l heregtei baina.
tsenher tenger nam gedeg chin harin goyo sanaa baina kkke