Thursday, July 31, 2008

Scarcity Value and Buyuden

Зиаг байз... Баябага дарга, Бүюүдэн (Баатарлаг үйлс)-ээ бич гээд айлгаад байх юм.. Яадаг юм билээ...

Энэ удаагийн аялал (?) жаал адал явдал багахантай байгаа болохоор...Уг нь ийш тийшээ явахдаа их гайгүй адал явдалтай явдагсан...

- Нодлин монголд харихад, шөнө 4 залуухан, хөөрхөн залуучуудад (20 орчим насны) дээрэмдүүлсэн

- Нодлин монголд орос элчингийн хашаа руу шээж байгаад торгуулсан

- Өмнө нь Нёоркд ирэхдээ гэй клубээс чихдуулж хөөгдөж гарч байсан

- Дээр үед Тайландад гудамжинд нэг хөөрхөн залуу намайг найраад байна гээд баярлаад байсан чинь биеэ үнэлдэг залуу байгаад, сүүлд нь мөнгө нэхээд баллах шахсан

- Дээр үед Испаниас Франц орох галт тэрэгнээс, билет олгогч нь буруу билет өгсөнөөс болж чихдүүлж хөөгдөж бууж байсан... Тэгээд өвгөн францаар өрөвдүүлээд ТГВ (гэдэг бил уу? хурдан галт тэрэг)-ийн билет авахуулж байсан (үнэгүй)- Англи орох виз авахаа мартаад, Парисд 7 хоног мөнгөгүй, юус хостелд үнэгүй (шалан дээр нъ) хонож байсан

энээ тэрээ гээд бүтэлгүй хирнээ, сүүлд нь санахад гоё баатарлаг үйлсдээ явдаг юм...

Энэ удаа тэгсэн асар даруухан байна аа... Үсрээд л жаал архи ууж байгааг л эс тооцвол...

Ерөнхийдөө бүтээж шальсан юмгүй л байна.Ойрд хийсэн юмаа тоймолж бичвэл

Түрүүчийн 5 дахь өдөр...

Ханиад хүрсэн гэж худлаа гэлээд (худлаа ч юу байхав, эйр кондишонер нь асар хүчтэй, тэгээд хоолой өвдөөд байсан юм), эмнэлэг орж акт авав...
Акт, 6-7р ангид л хамгийн сүүлд авч байсан санагдаад байгаа юм. Яг монголд байдаг шиг, 3 хоногийн акт! кэкэ. Эндэхийн эмнэлэг нь гэхдээ их сүртэй. Хоолой өвдсөн гэсэн чинь л " Go to the emergency" гэж ирээд л шууд түргэний тасаг луу хөөгөөд унах юм билээ... [ Үгүйээ, тийм сүртэй юм биш!] гээд тайлбарлаад тайлбарлаад хэрэг байхгүй, угаасаа энэ Америк хүмүүс (ялангуяа харууд нь) ямар хүний яриа сонсох биш. Өөрийнхөө хэлсэнээр л гүрийчихдэг улс.


Тэгээд нэг жаал эм аваад, үзүүлж харуулсан, даатгалгүй болохоор бас үнэтэй байлээ шүү... Үзүүлэхэд 350 дойлуур, эмэндээ 50 дойлуур гээд, 400 орчим дойлуур болж байлээ... Зиа яахав, 3 хоногийн акт авч байвал гээд (аялалын даатгалаасаа дараа буцаагаад авчихна гээд) нэг их баян тарган ч юм шиг төлчихсөн.

Тэгчихээд л гараад зугаалж эхэлнэ биз дээ? Ривер сайд парк, Централ парк энээ тэрээг нь асар цээжээ нүцгэлж гузээгээ гайхуулангаа баахан алхав.Манхаттан-ий хойд булангаас өмнөд булан хүртэл нь алхсан дажгүй л юм билээ. Замдаа нэг их гоо үзэсгэлэнтэй ч юмшиг өөрийнхөө зургийг авсан шиг, догь... (Сүүлд нь тэр зурагаа харсан, гүзээгээ хараад дур гутсан гэж яана.... Тэнгэрээ тэнгэр. Тогоо шиг том гүзээтэй хүүхэн л тэрүүгүүр нэг нүцгэн миссдээд...)




Замаараа Гүгенхаймын музеигээр орж жаал гэгээрчээд, тэгээд л шоппинг шоппинг гээд л зад ш дээ.

5-р гудамжны шоппинг хийдэг хэсэг нь яг Централ парк-ны төгсгөл хавиас эхэлдэг юм.
Барниз Нёорк орчоод, Дизел орчоод, олигтой юм харагдахгуй жоохон залхаад, [ Би гүндүүгүй монгол эр хүн, шоппинг хийх дургүйдээ л байх] ухааны юм бодоод явж байсан, Аберкром & Фич-ийн гадаа бөөн очер. Энэ юу болж байгаа юм гэсэн, сеил гэнэ ээ... Мэдээжийн хэрэг, сеил, тэгээд асар гомо Аберкром & Фич -д гэхээр миний доторх шопчин хүүхэн зад үсэрнэ биз дээ? Миний доторх шоппинг-д дургүй гүндүүгүй монгол эр бол алцгар шопчин хүүхэндээ зад тавиулаад, би бол шууд л очерлож гарна ш дээ..
[ Яанаа, this is sooooo cute] гэж ирээд л дайрчихсан. Байлдааны эцэст 2 футболка, 1 жакеттай болж авсан.

Мэдээжийн хэрэг, аятайхан юм олоод авчихсан миний доторх адтай эм бол яаж зүгээр тэр чигтээ дарагдахав, гараад л Прада, Феррагамо орж 1-2 гутал авч байж санаа нь амарсан, кэкэ. Цаг эрт байсан бол бүр ч даврах байсан биз, бузрын эм...

Тэгчээд, цаашаа явж СД-ний дэлгүүр орж 10-аад шал гомо кино авчаад, харисан... Орой нь клабдах байсан болохоор, байлдааны олзоо гэртээ аваачиж тавихгүй бол болохгүй ш дээ тэ?

Орой нь Вэб. (Нёоркийн ази гэй бар). Уг нь Нёорк-д байдаг монгол гэй залуутай болзож байгаад очих байсан, тэгсэн хүүр чинь [ Мань чинь өнөөдөр чадахаа больчлоо] гэж авдаг юм... Миний уур хүрсэн гэж. Сүүлд нь сонсохноо, одоогийн амраг, хуучны амраг 2 нь 2-уулаа Вэб-д ирчихсэн байсан юм гэнэ ээ... Тэгээд л хэлчихгүй дээ.. Ойлголгүй яахав, завхай хүний зовлонг, кэкэ.

Тэгээд Вэб. Дүүрэн хөөрхөн хөөрхөн ази банди нар байлээ...Даанч би, 1-д цэвэр ичимтгий гүндүүгүй бондгор залуу болохоор, 2-т ихэнх залуучууд нь 3-4, 3-4-өөрөө байхад нээх алцганаад өдөөд гүйгээд байх намбагүй санагдаад, 3-рт дэндүү олон хөөрхөн залуу байхаар, байгаа тодорхойлж чаддаггүй болохоор, асар даруухан ганцаараа пиав шимсэн шиг суусан. Тэгээд ийм их хүнтэй байхад намайг тоож ирж сонирхох амьтан ч ховор юм... Ирж үг өдсөн нь нэг халзан эвгүй ази өвөө, бас нэг гүзээтэй (тэгээд бүдүүн хүмүүс, нэг хөлсний эвгүй үнэртэй байдаг даа? тийм үнэртэй) ази залуу 2... Мэдээжийн хэрэг орилоод л зугтана биз дээ тэ??
Хагассайн>
Босчихоод, Нёоркийн завхай залуутайгаа (шууд нэр хоч өгсөн үү? кэкэ) болзоодсон.Эхлээд [Брайдсxэд Ривизитэд] гээд кино үзсэн юм байна. Өөртөө хэт үнэнч, селф дестрактив хүн, бусдад таалагдах инстикттэй хүн, хэтэрхий хатуудаа аз жаргалгүй хүн гээд янзан бүрийн хүмүүсийн тухай тун дажгүй кино байлээ.
Тэгчихээд яаж зүгээр байхав, секс музеи!

Хөөрхөн сонирхолтой музеи байлээ. Зараа орал секс хийдэг, сармагчингууд (эмэгчин) хоорондоо лезбиан плэй хийх дуртай, могойнууд оргийз (олуулаа солбиж холбиж сексдэх)-д дуртай. делфинүүд гомо секс хийхдээ, нэг бол хошного, нэг бол нуруун дээрээ байдаг хий гаргадаг нүхээ ашигладаг, буганууд хааяа threesome хийдэг гэж эхлээд л, тэгээд орчин үеийн порно киноны түүх энээ тэрээг өнгөтөөр нь үзүүлж бариад тун дажгүй. Нёорк орвол үзэхэд илүүдэхгүй газар байлээ.



Орой нь Драг Куйн-ий ресторан. Липс гээд ресторан, нилээд алдартай бололтоймаа, пиг хүнтэй байсан. Аятайхан хоол идэнгээ хөөрхөн шоу үзчихдэг дажгүй газар байлээ. Тэгчээд, дараад нь уг нь бардах төлөвлөгөөтэй байсан, жоохон ядарсан байсаныг ч хэлэх үү, дээрээс нь өдөр үзсэн кинон дээр баахан Шампанск ууж байгаа нь аятайхан харагдаад байсан болохоор, замаараа 1 шил шампанск, 1 шил вино авчаад Монгол гэй залуугийнд очиж архидсан. кэкэ



Бүтэнсайн>
Хааяа хотоос гаръя даа гэж ярилцаад, Манхаттан дажгүй цэлмэг байсан болохоор нь Бийч. Файр Айланд гээд, Нёоркоос цаг гаруйгийн зайтай газар луу... Гэхдээ тэгээд гүндүүгүй монгол эрчүүд... Мэдээж яаж л сайн төлөвлөгөөтэй байхав, шууд л вагонд суугаад л зүглэсэн, нэг л бишээ.. Тэнгэр бүрхээд л...

Зорьсон газартаа очсон бөөн аянга цахилгаатай бороотой... Мэдээжийн хэрэг амьд амьтан байхгүй... Гэхдээ яаж зүгээр байхав, зориод ирсэн юм чинь гээд, бөөн давалгайтай далай руу үсрээд л орно ш дээ.. Эр зоригтой, гүндүүгүй монгол эр байна даа энэ чинь тэ?

Лайфгаардад загнуулаад нэг их удаан сэлж чадаагүй. Гэхдээ гоё байлээ.Улаан шуурганаар, норчихсон сэндвичээ далайн эрэг дээр идээд л (supposed to be a picknick)














Нэгдэх>
Онцын хийсэн юмгүйээ.. Орой ажлаа дуусгачихаад, жаал сэлчихээд, тэгээд Вэб (soo obsessed with it, keke)Нэг гайгүй хөөрхөн солонгос залуу байхаар нь зад найрчих санаатай. Жоохон согтуу залуу байсан болохоор нь тэрийг нь далимдуулчихъя гээд (кэкэ. Хүүхнүүдээ, согтуу байхдаа жоохон болгоомжтой байхгүй бол болохгүй шүү)..

Тэгээд нэрийг нь асуусан чинь, шаал солонгос юм байж [ Саймон] гэж авсан. Тэгсэнээ миний нэрийг асуухаар нь би ч яахав нэрээ хэлнэ биз дээ...[ Patatepatata from mongolia] гэж ирээд л... Ан, мэдээж жинхэнэ нэрээ хэлнэ л дээ... Тэгсэн чинь [ Чи энэ улсад байгаа юм чинь хүн амьтанд тогтооход амархан нэр хэрэглэвэл зүгээр ш дээ] гэж донгосдог байгаа??? Би яахав [ Пататэпатата гэдгээс амархан нэр хаана байна айн? Мартах юм бол дахиж зааж өгье, шинэ нэр авна гэж гонж ш дээ] гэж ирээд лаг загнаж үзсэн, кэкэ. Угаасаа төрөлх нэрээ өөрчилнө гэж үнэн бүтэхгүй асуудал.. Яахаараа муусайн янкийнуудад тэгтлээ тааруулах ёстой юм тэ?

Дээр үед сурагч байхад, нэг Америк багш англи хэл заадаг байсан юм. Тэр ч гэсэн юм л бол хүүхдүүдэд англи нэр өгчих санаатай. Тэгээд л надаас чи ямар нэр авах уу? гээд л... Би ч тэр үед нь жоохон ч байж, тэгээд Deep Purple-d obsessed байсан болохоор эхлээд л [ Зиа тэгвэл намайг Дийп гэж дууд] гэсэн, наадах чинь нэр биш л гэнэ... [ Зиа, Пурпл гэвэл яадаг юм?] гэсэн бас нэр биш л гэнэ, тэгээд, Жимми Пэйж-ийн Пэйж гэдэг нэрийг авъя гэсэн чинь, эмэгтэй хүний нэр гээд хавитуулаагүй..
Тэгсэнээ намайг [ Брюс] гэж дуудая гэж авдаг байгаа... Еэ бурхан бүү үзэгд...
[ Яаг ш дээ, тийм xөдөөний нэр яг авч харагдаач. Намайг нэрээр минь Пататэпатата гэж дуудаж бай] гэж зад заргалдаад, нэрээ солиогүй юм..
Бодоод үзэхэд үнэн сонин л байгаа байхгуй юу... Япон хэлний багш нар, сурагчиддаа учиргуй Таро, Ханако гээд нэр өгөөд байдаггуй л биз дээ? Эсвэл хятад хэлний багш нар Ван ч юм уу, Ли энэ тэр гээд дуудаад байдаггуй ш дээ тэ? (эд нар овог... нэр мэдэхгүй юм).
Дэндүү arrogant байгаа байхгуй юу... за тэр сайд сторий ч яахав.
Тэгчээд овоо гайгүй залуу, наашаа ч хандраад байсан болохоор нь болгочихьё гэж бодсон (өөрөө ч, [ манайх, би ганцаараа амьдардаг болохоор жаахан заваан.. Гэхдээ манайд очих уу] гээд хөөрхөн хөөрхөн юм яриад байсан юм), Куйнз-д амьдардаг болж таараад, над шиг Лэйди, тийм вульгарны газар луу явна гэж байхгүй болохоор миний нэг өдрийн дурлал өндөрлөсөн...

3 дахь>
Ажил өндөрлөөд, жаал сэлчихээд, дахиад л Вэб...1 гүзээтэй цагаан залууд найруулсан, бас нэг гого бойд [ 2-уулаа дараа шаалцая тэх үү?] гэж хэлүүлчээд цэвэр ичимтгий болохоор хариу хэлж чадаагүйг эс тооцвол ч тэгээд л уугаад өнгөрсөн. Угаасаа Тайландад будилж байсан болохоор, ийм проффесионалуудын үгэнд итгэхээ болиод удсан ч гэсэн, хариуг нь тоглоом шоглоомоор хөөрхөн хариу барьж бол үхтлээ сурахгуй шинжтэй юм билээ..

Ан тийм, бас нэг 2 эвгүй өвөөтэй танилцсан юм байна. Тайзан дээр ёстой бүжиглэнэ гэж алж өгч байсан, 2 япон өвөө байсан байлээ. Тэгээд юм ярьсан чинь өөрсдийгөө япон гэж хэлэхгүй, [ Нёоркер] энэ тэр гэж онигоотоод... I can tell you live in New York, but what is your original identity гэж асуусан япон байлээ... Иймэрхүү, өөрийнхөө айдентити-гээсээ ичдэг ч юм уу хүмүүс жоохон сонин санагдаад байдаг юм. Япон бол япон, монгол бол монгол л гэж хэлэх хэрэгтэй ш дээ... Тэгээд нэр мэрээ солиод эхлэх юм бол еэ бүү үзэгд...
Нэг тиймэрхүү...


Нээрээ өчигдөр, Особугийн блог овоо тус болсон шуу. Туних тухай биччихсэн байсан, тэгээд бодоод байсан чинь манай экс, мэйл бичихгүй удаад байсаныг анзаарваа... (дандаа мэйл бичдэг юм)... Тэгээд санасан чинь төрсөн өдөр нь... Намайг 12 цаг өнгөрөнгүүт мэйл бичсэнгүй гэж туниж байгаа царай нь тэр байсан байлээ...
Санангуутаа мэйл бичсэн.

Бас хэдэн шил шанпанск онлайнаар аваад явуулчихсан. Баябага дарга, Архи эгч нар, хагассайнд очиж шанпанскнаас нь хороолцож өгөөрэй дөө!!!

Зиа зиа дуусгая...












7 comments:

strong said...

zalhuugui urt bichdeg huuhed baidiin genee.. bayabaga-g urt bichlee enee teree geed baisan chin ene chin yostoi chuluugui ursgadag yum baina hehe.. tegej baigaad hel amtai aimar /zaluu gehiimuu huuhen gehiimuu/ yumaa.. so-d irvel uulzahgui zugatsan n deer yum baina..neeree aimar heldiin baina hahaha sometimes too much.. hen ooriigoo yu gej nerlenuu yamar hamaa bainaa.. /dund n ooriigoo omgoolood../ minii mongol neriig humuus gadaaduud helj chaddaggui bolohoor tegej hunii ineedem bolj baihaar geed ooriin gesen english nick-teishd.. but i wouldn't be happy if someone start to criticise me.. none of your business gehuudee...

patatepatata said...

strong> keke. Huuhdiig ailgachihsan uu? lol

Urt baina urt baina geseer baigaad unshchihsan bololtoimoo doo?? lol

About the names, yeah, I agree that ppl are free to call themselves whatever they want.
It can be english nicks too(Although I am not very fond of those. I would prefer Eegii or Baagii or Tseegii or those kind of nicknames, as those are at least mongolian and are still easy to remember. If the other guys complain that it is too difficult to remember, I would advise them just to try hard to learn it. )

It is just that, when people (especially Americans tend to do so...)insist you to have an English name or Chinese name or whatever it is, which is bizarre, unrespectful and arrogant thing to do, I don't feel good about it.

That is my point.

bayabaga said...

kk..
ter asia bar chini ih hoorhon yumaa..sonsood baihnee,,ochij uzhiimsan..hun shoolj ineehgui yu,,

amerik ner?? avahiin tuhaid:

ali talaas ni harahaas ih shaltgaalah baihaa..tuhain hun ooroo huseed avch baival asuudalgui..harin neg huvi hun bolood niigem ni iim ner avahiig shaardah , esvel tiim baihaas oor argagui baidald oruulj baival minii huvid ????????? gej bodoh yum baina..

humuusiin huvid ihenhi ni yaagaad avdag yum boloo??

--ooriigoo nuuh(closet neeseee buren garch amjaagui, gay activity g nuuts baih yostoi gej boddog, iim nick name avsanaar ooriin jinhene garval ugsaa g.m olon zuilee nuuj chadna gej boddog..80 aad onii Nichome iim bsan geed humuus yaridag daa..tehdee gadaad nereer bish l dee)

--neree solisonoor , character aa solij, urgelj darj yavdag bsan ooriin nuguu talaa il gargaj chaddag、fight club deer gardag shig

--nerend neg ih ach holbogdol ogdoggui..zugeer l hen negen togtoohod hyalbar ner baival yamar ni ch yahav gej boddog..

...baruunii soyoliig hamgiin cool gej boddog deeguurt tavidag,,esvel tsagaan arist humuusiig hamgiin goyo gej boddog(tedend temuuleh, ooroo tiim boloh,baih husel ni dald uhamsar helbereer ingej ilerdeg..kk..gaisen humuus ih gadaad nertei baidag daa. )

g.m yum sanaand orj biah yum...ogt tiim bish ch baij magadgui..

harin ter ooriigoo Yapon solongos gej taniltsuuldag humuus ih sonin shoo..yahav yaduu buurai ornii irgen biah ni popular biahd surguur nuluulnu gej boddog yum shig bgaam...mongol geheer aan, geed toomjirgui handdag hun medeej olon hun dund baidag baih l daa...gehdee bodood uzeheer tiim yum bodood yariad yavdag hun anhnaasaa yamar l oligtoi yum baiv gej.,,kk

tegsenees chinii heldeg 希少価値(..hovor baraa??kk..eniig angliar ni yu gediim bol?)gdg shig baigal deer tsoon tootoi baih ni orshihuin ach holbogdol(存在価値) talaasaa hamaagui iluu gdg utgaaraa olon tootoi hyatad sol, yapon bolood torchooguidee bi l lav bayarladag,,kk..yakut, evenk bolj torood hen ch meddeggui bsan bol bur cool baih gui yu..nad shig tsoonh boloh durtai manyak hund..

za za,,yamar nurshsan urt utgagui yum bolj bainaa...lol

Особу said...

huue ih daruuhan yavaa yum bna sh d:) uk-d ireheeree bas huurhun jiriichihdeg biz de geed u lol

patatepatata said...

bayabaga> Minii bichleg, uursduu husej ner avsan humuusiig ch gesen dairsan mayagtaigaar unshigdahaar bolchihoj uu? hehe. Bi ug ni [ Namaig ner av gej shahlaa] gej gomdolloson mayagaar bichsen yum sh dee, keke.

Mongol gedgee nuuhyn huvid, bi hamgiin anh gay gej garch irj baihdaa, gay humuust bol uuriiguu mongol gedgee nuudag baij bilee... (zaluuhan ch baij, keke) Neg ih hudlaa uur ulsynh gej bol helehgui ch gesen, Mongol gedgee heleh joohon durgui baisan.. Yaagaad ch yum [ gay ] gedgeesee ichdeg ch yum uu, [ Mongol hun gay baina gej baij bolshgui zuil, bi ch yaahav duurch] gesen mayagiin setgehuitei baij bilee. Za ter ch yaahav.

Kishoukachi gedeg chini, angliar Scarcity Value gedeg yum.


Osobu> harin aimaar daruuhan baigaaz dee te? keke. Haayaa zugeer zugeer, daruuhan baih, keke

alim said...

Pokariko-chan busniulj ogch bgaam bna shd hehe

ajiglaad hiisen dugnelt:
Po-chan mileen orchindoo hurdan turgen dasan zohitsoh chadvartai bh?
(muugaar helhin bol aimaar chameleon? jk..)

blogniih ni "ongo" ni joohon oor ch boltson yum shig.. ;)

hagas saind beach party oroh sanaa bna..tegeed tendeesee 2 ordiimuu gesenshuu um bodosgeel suujiina..

Ba egch yaah gej bna? torson odor ni bolj bgaa huniig 2 deer duudah uu ;D

patatepatata said...

Rhia:/ haneleon mameleonoor duudaad baihgui shu_! Keke

Gehdee dasah chadvar gaigui taldaa baij ¥agadguiee.. Yur ni ma nai mongolchuud dasah chadvar sain baidag yum bish uu??? Gehdee blognii ungu uurchlugduugui shuu!!! Its still the shocking pink la!