Monday, July 07, 2008

Okinawa


Ойрд гэр зуур томоотой байсан юм байна гээд, саяны хагас бүтэнсайнаар Окинава явж ирэв.  

Хагас бүтэнсайн ч биш юм аа.. 5 дахьд 1 өдөр амралт авсан юм байна. Бүтэн хагас жил болж байхад, ганцxан удаа амарч байдаг би бас нээрээ хэнхэг этгээд шүү!! гэсэн маягтай...  
Ажиллах, шоудах нь ихдээд аман дотор юм гарчихсан байлээ... урамгүй. Хоол моол иdэхээр шаамийж яамийгаад түмэн юм болж байгаа... Гэхдээ тэгжийгаад гайгүй болох байлгүй дээ тэ? эрх биш...Нэг хэсэгтээ орал морал энээ тэрээ гэж ярилтгүй болсон (завхай...)  

Зиаг тэгээд, тав дахьд окинава орсон. Эхний өдрөө ч яахав, аягүй даруухан, хоол идчээд (нэг сэтгүүл дээр олон жил ажиллаж байгаа гоё сайхан гээд байхаар нь хулхидуулаад оччихсон чинь шаал миа амттай хоол... Муусайн түристүүдийг шулчия гэсэн юм хаа газар адилхан болтоймаа), болдоггүй цэцэрлэг байдаг гэхээр нь хэрэгт дурлаж очиж үзчээд (бас хулхидуулчихсан байлээ), тэгчээд орой нь жаал архидсан.  

Энэ Окинавагийнхан гэж гэхдээ манайхнаас хүнд, архичин гарууд байдаг юм. Залхуу, архичин, завхай гээд жаал муу нэртэй/ эсрэгээрээ тайвуу сайхан амьдардаг (нонбири шитэ иру), зугаа цэнгэлийг мэддэг (асобижозу) гэж эерэгээр хэлсэн ч болох юм. Нэг бодлын манай монголчуудтай төстэй ч юм шиг, ккк Тэгээд тийм хүнд гарууд болохоороо / залхуу болохоороо Япондоо хамгийн ядуу муж... Хүний дундаж орлого нь жилийн 25,000 дойлуур хавьцаа гэдэг байхаа...Токёогоосоо даруй 2-3 дахин бага. Тийм болоод ч тэр үү, аягүй хөөрхөн, гэртээ харьж хоол ундаа идчихээд, ус цасандаа орчихоод гарч архиддаг юм гэнэ ээ... Шөнийн 3 хүртэл уусан, нутгийн индианууд байхгүй... Барны хүүхнүүдээс *Танай индианууд чинь хэзээ болохоор ирдэг юм?* гэсэн, өглөө 4-5 гэж орж ирдэг юм гэнэ ээ... Тийм айхтар айн???

Тэгчээд зочид буудалдаа очиж унтчаад өглөө 9 гэж босоод нэг арал руу усан онгоцоор марш!  




















Уаааууу!!! Гоё тунгалаг далайтай газар харалгүй удчихсан байсан болохоор туйл
ын тааламжтай.







 








Дотор нь орж жаал шноркел энэ тэр хийсэн, гэхдээ тэгээд уйдамтгайн туйл болсон завхай залуу бол ойлгомжтой... цаг хүрэхгүй уйдчихаж байгаа юм... Яасан ч чимээ аниргүй аралав, яасан ч хүн амьтан цөөнтэй юм... Мань мэт нь ер нь хот газар биш бол амьдарч чадахгүй хүн юм шиг байгаа юм...  

Уйдангуутаа, жаал пэндийсэн цагаан (ягаан?) биеэ пондойсон бор залуу болгоод авья гээд дээшээ хараад алцайгаад хэвтчихсэн, жоохон шарчаад ханаж цадахаа мэдэхгүй үргэлжлүүлээд алцайгаад хэвтээд байсан, орой болсон хамаг бие улаан зээрд... хорсож байгаа гэж жигтэйхэн.... Хэдэн жил ингэж арьсаа түлэгдтэл шараагүй байсан юм бээ??? Дээр үед, 7-8 жилийн Нис-д өмнө нэг ингэж унтаад цэврүүттэлээ түлэгдэж байсийм байна...

Тэгчээд, орой Наха хотруу харичаад хоол. Овоо хүн шиг аятайхан амттай хоол таарсан...















Тэгчээд янзан бүр болчоод, орой диско. А, бишээ, клаб (ккк) Манай нэг найз шоу хийнэ гэж байсан парри байсан юм. Окинавагийн парри гэхдээ аягуй түрийвчинд халамжтай (монголчлов) дажгүй юм билээ. Орохдоо 
3000 иен төлчингүүт дотор нь орохоор авамори (окинавагийн архи), софт дринк энэ тэр дураараа ууж болдог энээ тэрээ... 
Окинавагийн банди нар ч гэсэн хөөрхөн, жижигхэн жижигхэн бондгор бондгор бүлтийсэн нүдтэй бор бор юмнууд... 
Өглөө 4 хүртэл үсэргээдсэн.

Тэгээд бүтэнсайн. Бийч пааррийи гээч юм руу явсан юм байна. 3 автобус дүүрэн улаалзгана... 
Эмээ нарын аялалын автобус юм уу хаашаа юм, айн?? Аймаар ичмээрээ (гэж худлаа яриад, 
кк) Иймэрхүү... (Where is Wallie?)  





Гэхдээ ийм олон хүн байсан хирнээ, нутгийн
индиан цөөхөн, дандаа Токёо мокёогийн хүмүүс гэдэг нь жоохон тиймхэн... Манай нэг найзыг дээр үед хаяж байсан залуу, манай гэрээс 3 минутын газар амьдардаг өвөө, манай хажууд буудалд амьдардаг залуу, хааяа очдог баранд ирдэг өвөө, манай ажлын газрын, гомо байх гэж гадарлаж байсан залуу гээд... таньдаг хүмүүс энд тэнд...  
 




Тэгээд бийч воллеи тоглосон шиг, мах шарж идсэн шиг,
архи уусан шиг байсан, зарим хүмүүс иймэрхүү болтлоо согтсон байдалтай...
 
 
Тэгчээд сүүлчийн онгоцоор Токёо буцаж ирсэн. Шөнө 1 хагас гэж гэртээ орж ирсэн үү??? Ямар ч байсан чалхтайхан шиг л шоудсаан.

10 comments:

bayabaga said...

takashi neeree aimaar tulegdsen baishda...kkk...chamaig harii..:)

ugluu 3 d arhi uuhaar gereesee garna gej arai l hund yum aa...tegj uuval iluu taashaaltai baidiim baih daa..lol

Особу said...

haah bov bor busguichuul :) za ter yahav dalain ereg yamar goy haragdaj bnaaa

hundaga said...

ккк.. энэ хамгийн тод гарсан сонин нүдэт чинь чи билүү?

сайхан сайхан хоол "хусаж" алджээ. гэдэс чинь өвдөөгүйз?

өвдчөөсэй үэхэхэ

patatepatata said...
This comment has been removed by the author.
The Face said...

okinawa yavaad yamar goyo yum be^^ arvan jild manai yapon helnii bagsh okinawagaas irsen ih hoorhon zaluu baisiin^^ minii hamgiin ochihiig husdeg gazriin neg!

Unknown said...

Nutgiin ulaalzgana amtalsan yum biz dee. Good for you.

ershuu said...

hoorhon hoorhon zaluuchuud baigaad baina uu ugui yu? gants negiig chireed ireech gsn kkke
gsnees ene zun ireh yumuu?

ershuu said...

hoorhon hoorhon zaluuchuud baigaad baina uu ugui yu? gants negiig chireed ireech gsn kkke
gsnees ene zun ireh yumuu?

patatepatata said...

Bayabaga;/ taashaaltai l baidag yum bailgui... 2-uulaa neg duuraih uu?? Kkk

+sobu:// keke. Asar segsii zaluuchuud bolson ged l bod. Eruul chiireg, huder badriun geed l hudlaa yariad ehelsen uu??? Kkk

Hundaga:// sonin baihdaa yaadag yum... Tugalan nudtei geech??? Kkk..

Naadah chin bi bishee, tsaana ni suuj baigaa ulaan daashinztai ni bi!! Lol

Alain:/ ulaalzgana, anis, had, alim geed l ideegui yum baihguiee, keke. Gazar gaxzryn hool, 8888 2-yg amsaj yavahguui bol, er hunii suld buurah bailgui dee te? (Banzal)

Ershuu:// daraa tegvel monhol ruu exportlno oo, kkk. Mongol harih sanaa l baina... Sanaanaas tsaashguiee...

patatepatata said...

Face:/ chi ch gesen thailand yavj tom boovtoi zaluuchuud uzsen gee biz dee? Kk. Okinawagiinhan, manai mongolchuudad taalagdah baihaa. Manaihan chin joohon nud homsog bolson humuusd durlaad baidag sh d te? Yapond esregeeree, onigor zaluuchuud lag mod sh d, kk.

Thailand neeree yavmaar baina geed buten 4 jil yavsanguiee... Hezee dahij avah bol doo...