Sunday, November 04, 2012

Баябага ажаагийн Синдерелла түүх


Зиаг зиаг...
Түрүүчийн долоо хоногт Японоос баахан хүн ирээд, парад марад гэж баахан шоудаж ядарчихсан байсан, энэ долоо хоногт Баябага дарга ирсэнийх гээд бас баахан хөөрцөглөөд дагаад давхичихсан, эсэргүүцэл суларсан байсан уу, ханиад хүрээд, халуураад хэвтэж байна.

38.7 градус ингэнэ ээ...
Уг нь өнөөдөр өглөө 10 цагаас нэг Тайван хүүхдийнд очиж папаядах төлөвлөгөөтэй байсан будаа.

Энд байх сүүлийн долоо хоногт нь ханиад тусаад байхдаа ч яахав дээ тэ?

За тэр ч яахав.

Баябага дарга.

Царай муутай хорчгор хар (одоо ч бүдүүн хар болсон л доо) гэж дандаа гоочилдог Баябага дарга, Тайванд ирсэн ёстой залуучуудыг баруун солгойгүй солиод байгааг харсан, гэнэт гэдэн хөдөлж байна лээшд.  Намайг хүмүүс тоохгүй байж, яахаараа ийм амьтанд унан тусдаг байна аа гээд  :-)

Бод л доо?
Жак-д дээр, ирээд гурав хоноогүй атал, 20-н хэдэн хайртай дуртай, уулзаж учирья, унтая хэвтэе гэсэн мэссэж авчихаж байгаа байхгүй юу?
Хамгийн гол нь мэссэж ирүүлж байгаанууд нь нилээд дажгүй царайлаг царайлаг залуучууд.

Тэгээд, Баябага даргыг хоёр хоног унтая хэвтэе гээд асар идэвхтэйгээр шалгаагаад байсан залуугийн Жакд-ийг нь олж авч байгаад (Энэ Баябагыг сонгож байгаа юм чинь, ер нь бол боожгоотой л бол хэн ч хамаагүй залуу байхаас зайлахгүй гэж бодоод) би мэссеж бичсэн *ан.. тийм үү...* гэсэн маягийн асар хүйтэн...
Тэгээд өөр зургаа харуул гэхээр нь харуулчихсан чинь бүр хариу ч ирэхээ больсон гээд л бодчих!

Хамгийн уур хүрч байгаа юм нь, Баябага дарга, эрүүнээсээ өөр юм гаргаагүй зураг тавьсан байхад хүмүүс тэгж хуйларч байна гэхээр...

Тийм л сээгсий эрүүтэй юм байх даа хэмээн гайхширав би...
Би адилхан зураг тавьлаа гээд тэгтлээ хүмүүс хуйлрахгүй гэдэгт итгэлтэй байгаа болохоор.

За тэгээд цааш нь үргэлжлүүлж муулах уу? лол.

Эхний өдөр орой Баябагатай ууж суув аа.
Тэгсэн, найзын чанараа харуулав (лол).

*Манийг чинь энэ хүмүүс уулзая учрая унтая хэвтэе гээд зүгээр суулгахгүй байна, би явчихвал чи уурлахгүй биз дээ?* гэнэ.
Мэдээж уурлахгүй, гэхдээ бол дараад нь блоог дээрээ муулж бичихээ мэдчихье гээд хорхойтой араандаа зуув.

Хагассайны орой нь хамт хоол моол идэх юм байх даа гэж бодож байсан
*Би 5 цагаас ийм залуутай болзоотой.  8 цагаас тийм залуутай болзоотой.  Өнөөдөр бол чамтай хамт гарах цаг ч, сонирхол ч алга* гээд шилбэлзээд алга болсон  :-)

Ийм л найз :-)

Маргааш нь уулзсан, драйв хийгээд, уулан дотор машинтай дагуулуулж очоод бараг хүчиндүүлэх шахсан энэ тэр гээд, гомдоллоод байгаамуу, гайхуулаад байгаа юм уу яриад байсан :-)

Хм...
Ганц удаа хүмүүс хойноос нь гүйлээ гээд их юм болж дээ.
Токиод буцаад очихоор чинь чамайг хэн ч тоохгүй, Чиний Үнсгэлжингийн цаг чинь өнөөдрийн 12 цагаар дуусна мэдүү! гэж занаад л үлдэв шив дээ.

За тэгээд Баябага дарга өөрөө сонин сайхнаа бичих байх  :-)

Өөрөө бичихээрээ, нээх онгон ч юм шиг, зандан ч юм шиг их л цэвэрхэн юм бичих нь ойлгомжтой тул, энд бузар булайг нь дэлгэж өшөөгөө авав  :-)

10 comments:

gigi said...

kkkkkkk taiwanchuudiin taste arai uur l bndaa tegehees uy gee l .. kkk

ollie said...

Өөрөө бичихээрээ, нээх онгон ч юм шиг, зандан ч юм шиг их л цэвэрхэн юм бичих нь ойлгомжтой тул, энд бузар булайг нь дэлгэж өшөөгөө авав :-)


хахахахаахахахахааха

patatepatata said...

gigi:/ Naadah chin huuchrah tusmaa tos daana gedeg shig, hogshroh tusmaa seegsii bolood baigaa yum shig baina lee. Nad shig nasny zaluudaa gyalalzaad ongordog "od" shig bish. :D

ollie:/ ingej l sanaagaa amraah yum baishd :D

gigi said...

harin wine-man uymaa haashain tee

Anonymous said...

Haha, yun boon Har bor PR be ? Muusaimnuud...:;)

bb

patatepatata said...

gigi:> Yamar goyo ner ogdog yum? haha. Cheese gevel arai deer baih :-D

bb> har gechij ee bas :-D

Цагаанаа said...

тэгээд яг хүчиндүүлсиймуу этэр...
тэр талаар дэлгэрэнгүй пост хүлээжийна шүү :P

bearmongol said...

jack d g anh neej bhad umuu shine hun orj irenguut mash ih message irdeg.Tegeed udaad ireheeree bolichdog um bn lee

patatepatata said...

Tsagaanaa:/ Tsaadah chini ooroo ongotoor bichij ogoh bailgui dee :D

bearmongol:/ tiim tal bol baigaa. Gehdee taaadahyn chin 3 honogt avsan message, minii hagas jild avsan messagenees olon geed bod doo? :D

Anonymous said...

Hun ineelgeed alhiimaa!

Senjistu hisashiburini Bridge-r orloo.

Taiwan yavaad irsen neg no'hor o'oriig chin HTD-r us tsas bolson bn. gej bailaa, bayar hurgii!

Amjilt!


Ho'h aral